Sunday, September 23, 2007

Puujee - プージェー (2006)

Өнөөдөр энэ Пүүжээ гэж киног үзлээ. Тэгээд сэтгэл дотор нэг л хачин болж орхих нь тэр. Дотор нэг том хар юм тээглэж, давчидаад байгаа ч юм шиг...

Нэгэн япон жуулчин Монголын талаар аялж явахдаа монгол үндэстэний ахуйн онцлог, нүүдэлчин зан заншил гээд нилээд сонирхож, энэ тэрийг камерийн дурандаа буулгасан ч хөдөөгийн малчин айлын 6 настай хэрсүү бор охин Пүүжээг онцлож энэхүү баримтат гэмээр кино дэлгэцэнд түүнийг мөнхлөж үлдээжээ. Мөн энэ кино нь олон улсын кино наадмуудаас Гран При шагнал эдэр ч авч.

Аралын Япон жуулчинд тал нутагт морь дэл дээр өссөн энэ бяцхан охин сургуульд ч ороход балчирдах ч, хөдөө хээр хонь мал бэлчээн хариулж маллах хүнд ажилд түүртэлгүй амьдрах нь хачирхмаар, гайхмаар ч санагдсан биз.

Энэ киноноос монголчууд бид өөрсдөө ч гэсэн тэр бүр анзаараад байдаггүй нэгэн зүйлийг харж чадна: Хар бага наснаас хагацал зовлон, байгалын зуд турхан гай гамшигийг үзэж, хөдөөгийн өдөр бүрийн хүнд хүчир, эцэс төгсгөлгүй ажилд нухлагдсан энэ жижигхэн охинд ч гэсэн ирээдүйгээ бодож мөрөөдөх, цаашлаад аралын их наран улсыг ч зорьж орчуулагч болох хүсэл ч байдаг юм байнаа гэж... Пүүжээтэй адил хүүхдүүд монголын хөдөө нутгаас зөндөө бий, бас зөндөө байсан ...

Гэвч тэр хүүхдүүдийн хэд нь Пүүжээ шиг 12 хон насандаа тэр л гэгээн мөрөөдлөө аваад эргэж ирэлгүйгээр одсон бол, бас одох бол ...

Энэ хүүхдүүд яагаад тэр мөрөөдөлдөө хүрч чадаагүй, бас чадахгүй байгаа юм болоо гэсэн бодол тээгээд энэ киног үзэж дуусгав ...

Puujee.info
Puujee - On-Air.mn Cinema

Wednesday, August 15, 2007

Багын дурсамж - 6

(Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа. Манай ардын үг)

Багын дурсамж маань үргэлжилж байна шүү, хүмүүсээ наашаа гэчихжээ би :)
Яагаад ойрын хэдэн сард багын дурсамжаасаа бичээгүй вэ гэвэл тэгээд ойлгомжтой доо. Манай ICT салбарынхан ямагт зав чөлөөгөөр хомсхон "азгүй тавилан"-тайм хойно, ПС-ныхээ ард суувал тэгээд цаг хугацаа урсаад алга болно.
Зарим хүмүүс сайхан зохиол байна гээд ер нь бараг зохиолч болчихгүй гэсэн утгатай зүйл хэлээд байсан. Үгүй шүү, зохиосон зүйл огт байхгүй, бүгд л яг болж байсан түүх л дээ. Би ч биш ер нь тэр үеийн хүүхдүүд гэж нэг иймэрхүү л паянтай нүд нь гялалзаж, хөл нь хөөрсөн цоглог "пионерүүд" байсан биз ээ.

Сургуульд сайн дураараа орсон нь буюу би ч бас Филлиппок ш дээ
1-р цэцэрлэгт явдаг байсанг маань та бүхэн мэднэ дээ. Ахлах анги билүү, дунд ангид л байсан байх 6н настай байж л дээ. Ууганцэцэг гээд охин нэг өглөө учиргүй л хар сурагч форм, цав цагаан дэрэвгэр гэж жигтэйхэн паарчиг өмсчихсөн сууж байх юм. Гайхаад асуутал, сургуульд орж байгаа тэгээд гэрийнхэн нь ангийнхантай нь уулзуулж, одоо гаргаж өгөх үдэлт хийж байгаа гэнэ.. Нөгөө өмнө нь бараг нүдэнд өртдөггүй байсан Ууганцэцэг чинь мангар гоё харагдаад, одоогийнхоор бол маниусаасаа "тасраад" алга болно биз дээ, сурагч болно гэж хүний амьдралд том өөрчлөлт байхгүй юу. За тэгээд мань хүн бодлоо: Энэ сурлагадаа тааруухан Ууганаа сурагч болж чадаж байгаам чинь би болж болохнээ гэж.. Бас их барьцамтгай ч бодол юм шиг.. хэхэхэ
Орой нь гэртээ ирээд аав ээж хоёроос асуутал насаа болохоороо хойтон жил ор ухааны юм яриад нэг их авч хэлэлцэхгүй нээ намайг. За тэгээд онц сурлагатан эгчээ сургуулийн талаар сайн асууж аваад, зураг зурахад хэрэгтэй байна гэж бараг худал хэлээд тууш, дөрвөлжин шугамтай гээд хэдэн нимгэн дэвтэр олж аваад булан нь цоороод хэрэггүй болчихсон нэг шар цүнхэнд өнгийн хэдэн харандаатай хийгээд хав дарчихлаа.
Хажуу айлын Цэцэгээ эгч маань манайд орж ирж хуучлахдаа өөрийгөө шинэ анги дааж авч байгаагаа ярьж надад "сэдэл өгөх нь тэр".

За тэгээд хирдээ өөртөө бэлтгэл хангачихсан амьтан ангийнхандаа би сургуульд орлоо гээд гайхуулж ярив. Тэгээд маргааш өглөө нь гэрээсээ гарангуутаа цэцэрлэгээ өнгөрч шууд 1-р сургууль руу зүглэж байтал ангийн хүүхдүүд аав ээжээрээ хүргүүлж явж зам таараад над руу хаачих гэж байгаам бэ, цэцэрлэг энд байна ш дээ гээд л хашгирч байна шүү. Би ч : би сургуульдаа явж байнаа гэж хариу хашгираад тэдний гайхсан царайн дээр маадгар гэгч нь цааш алхах нь тэр ...

За тэгээд сургууль орж бөөн хүүхдүүд дунд холилдон бага ангиуд байдаг нэг давхар дунд орж явчихлаа. Сургуульд ямар орж үзсэн биш, дээр нь тэр үеийн сургуулиуд энд тэнд баахан зураг хөрөг өлгөчихсөн, цэвэрхэн гэж тоймгүй нэг л сүрдмээр, гайхмаар эд байсаныг ч хэлэх үү, нэг хэсэгтээ энэ тэрийг баахан сонирхож явтал бужигнаж байсан хүүхдүүд гэнэт алга болчихсоныг анзаарав. Хүнгүй коридорт ангиудыг 101-нээс нь эхлэж шагайгаад явж байтал коридор дуусахын алдад хажуу хөрш Цэцэгээ эгчийн ангийг оллоо. Намайг харснаа гайхаад ороод ир гээд дуудаж байна. Ороод очтол намайг анги дүүрэн гоё формтой хүүхдүүд дүрлийтэл ширтэж байх нь жоохон эвгүйцмээр юм. Цэцэгээ багш намайг сургуульд орох гээд өөрөө ирсэн гэж дуулаад эхлээд гайхснаа дараа нь миний цүнхийг уудлаад нөгөө хэрдээ бэлдсэн хэдийг хараад тачигнатал инээж байна шүү. Тэгээд аав ээж дээ хэлээгүй ирсэн гэж сонсоод за юу ч гэсэн тэр хойно очоод ном дэвтэрээ гаргаад сууж бай гээд гараад явчихлаа. Явангуут нь хажуу ширээний нэг хоёр нөхөр шууд шүлсдэж бөөрөнхийлсөн уудаг цаасыг над руу гуурсаар үлээж шоглодог байна шүү. Би ч мөчөөгөө өгөхгүй хариу гал нээж хирдээ хэд хэдэн нөхрийн духыг оноодохов гэж. Шинэ юм байж даруухан байгаагүйд нь дургүй нь хүрсэн бололтой нэг том биетэй шар нөхөр хүрч ирээд барилцаж аваад байтал гаднаас Цэцгээ багш, сургалтын эрхлэгчтэй орж ирж амь авраваа.

Ингээд бэлтгэл Г ангид дундаас нь орж хичээл хийсний дараа сурлагадаа сайн, биеээр ч том юм гээд сургуульд оруулахаар болсон юм даа. Дараа нь аав очиж бас уулзаад хүүхэд өөрөө сургуульд дурлаж байхад хориод яахав гэж шийдсэн гэсэн.

Сүүлд нь уран зохиол хичээлийн ном дээр яг над шиг Филлиппок гэдэг байхаа нэг хүүхэд сургуульд нас нь болоогүй байхад очиж орсон түүхийг уншаад надтай адилхан юм байна гээд инээд хүрч байсан даа.

Анхны хичээлийн шинэ жилийн нээлт
88 оны намар 1-р ангидаа орохоор болтол алдарт багш Жийжрагчаа шинэ анги авч байгаа. Дандаа 7 настай хүүхдүүдтэй, туршилтын тусгай шинэ ном сурах бичигтэй анги гээд тийшээ буюу 1а ангид оруулах болов.
9 сарын 1 ний өглөө болж ах, эгчтэйгээ хамт очтол нөгөө хэд ч ангийнхантайгаа нийлээд намайг тоохгүйнээ. Ахыгаа бараадсан болж явж хичээлийн шинэ жилийн нээлтийг анх удаа сонирхон амаа ангайлгав.
Сургуулийн үүдэнд бүх багш нар гарч ирээд бүх сурагчид П үсэг хэлбэртэй тойрч зогсоод үг хэлэхийг сонсов. Яг юу гээд байсныг бүү мэд, дараа нь харин нэг зүс таних охин гарч ирээд нэг хонх жингэнүүлэн сурагчдын өмнүүр тойрч гүйгээд дараа нь багш нарын өмнө очиж мөн в жингэнүүлэв. Дараа нь бүгд алгаа хэсэг ташиснаар нээлт дуусч бүгд хичээлдээ орцгоовоо. (Одоогийнхоор show tarav гэж хипхоп дууны нэр шиг :P )

Ангийнхаа хаалгыг анх алхсан нь
Ингээд дотогшоо ахтайгаа орж ангиа хайж явтал 101 ангид 1а гэсэн хаяг байна. Гэтэл яг орох гэтэл зүрх түгшээд орж чаддаггүй, үүдэн дээр нь очоод хаалгыг нь татаж зүрхэлдэггүй ээ. Хэхэ.. Тэгсэн чинь ахын ангийн хүүхэд гэнэт хаалга нээнгүүтээ намайг түлхээд пал хийтэл оруулж орхидог байгаа, тэгснээ пижигнэтэл зугтаж энэ тэр.. Баас их сахилгагүй нөхдүүдээ тэд нар гэж, арга ч үгүйм даа 3-р ангийнхан гэж халууд л байлгүй яахав.
Жийжээ багш тэд нарын араас ухас гэж гарснаа амандаа юм үглэн надаас хэнб чи гэжийнэ. Нэрээ хэлтэл аан за, яагаад хоцорч байна. Тэр арагшаа суу гэв.
Ингээд л хичээлдээ ороод анхны А үсгээ заалгаад, бүүр зориулалтын хичээнгүй бичгийн шинэ дэвтэр, цэнхэр хавтастай шинэ цагаан толгой номоо үзэв дээ.

Аматануудын анхны зодоон
Манай анги хэд хэдэн атамантай гэж байгаа.. Бүүр бэлтгэл ангид байхдаа тодруулчихсан хэрэг л дээ. Би гэж шинэков бол ямар ч аматан мөрдөс байхгүй шууд л энгийн байлдагч болдог юм байгаа биз дээ.. Хэхэхэ.
1-р атаман Лхагваа гээд биеэр жижиг ч, өрсөлдөгчөө үсдэж унагаад байяа гэтэл нь туг тугаар зулгаах арга техникийн онцлогтой ч хэрвээ шууд өдөхгүй л бол нам тайван нэгэн.
2-р атаман нь Золжаргал гээд одоо манай дотны маань найз болсон биерхүү, өндөр том зузаан хүүхэд.
3-р атаман нь Цэнд-Аюуш гээд маш зальжин, хэрүүлд дуртай, сахилгагүй биеэр гайгүй шар хүүхэд. Ширээн дээгүүр гүйгээд л байх нь тэр.

За тэгээд удалгүй л "сөргөлдөгч талууд өөрсдөө тодроод янз янзын хилийн маргаан зөрчилдөөн гарч улс орны гадаад байдал ноцтойгоор эргэж эхлэнэ дээ".
3-р атаман болсон нь:
Нэг өдөр Цэндээ ээлжит ширээн дээгүүр гүйх бэлтгэлээ хийж байгаад миний ном дэвтэр дээр халтар мөр татуулснаас хэрэг үүсэв. Би ч шууд ширээн дээгүүр гүйхээ болих хэрэгтэйг сануултал шууд элгэндээ өшиглүүлэх хариу авав. Аргагүй ш дээ. Атаманы өмнөөс аймшиггүйгээр хэн намайг сөргөлд гэсийн, дуугай л хар болсон ном дэвтрээ цэвэрлэх ёстой ш дээ. Хэхэ. Тэгэнгүүт нь шууд дээш үсрээд зангидсан гараараа шанаанд нь буулгаж орхитол нөгөөх чинь усан нүдэн гүнж болж зиндаа буурав. Ааяа, ингээд анги дотор кареер шууд өсч орхих нь тэр дээ.. Намайг тойрч л гүйлдэх ёстой бололгүй яахав.

2-р атаман болсон нь:
Нөгөө даварсан шинэков чинь атаманы мөрдөстэй болцийм чинь одоо 2 руу үсрэхийг бодолгүй яахав. Тэрийг ч мань Золоо гадарлалгүй ч яахав.
Ангийн охин Золоогийн хайртай орос заводын ганган харандааг санаандгүй унагатал 2 хуваагдаж орхих нь тэр. Золоо ч муухай хашхираад нөгөө охиныг алгадаж орхитол мэдээж нөгөө нь уйлж л орхино ш дээ. Охидуудад ямар атамануудтай адилхан зангидсан гар, хөвчирсөн хөмсөг байх биш хөөрхийс.. Тэгээд улаан пионер хүмүүжлийг Радуга номноос уншиж чадахгүй ч сонсож өссөн би яаж тэсэхэд, энэ завшааныг ашиглаад нөгөө охиныг өмөөрч Золоогийн ширээ руу Ж.Буш шиг "ардчилал шудрага ёсыг хамгаалахаар цэргээ оруулчихна" биз дээ.
Дайны ажиллагаа эхлээд 2, 3 дугаар эгнээний партуудын арын эгнээнд өрнөв. Хоёр талын ширээнд дээр хоёр гараараа тулаад бие биеэ рүүгээ хөлөөрөө хүчтэй хүчтэй ээлжилэн жийлцэв. Энэ нь бид хоёрт биш хажуугийн "хөрш улсын энгийн ардууд" ихээр "хэлмэгдсэн" тул самбарын өмнөх сумо дэмжээ шиг жижиг газарт олны нүдэнд дээр өрнөв.
Хоёул гараа зангидаад ээлжилэн бие биеэ рүүгээ довтлов. Гол нь цэцэрлэгтээ овоо аматан байсан ч юм уу, би гараа ондоо техникээр зангидсан маань тулаанд ялах "давуу технологи" болоо доо. Тэр нь гарын дунд хурууны ясархаг дунд үеийг бусдаас илүү гарган зангидах, тэрийгээ эрхий хурууныхаа үзүүрээр сайн тулах явдал байгаан. Тэгээд нүдээ аниад хоёр гараараа ээлжилэн саваад орж ирэх өрсөлдөгчийг нүдээ огт цавчлахгүй сайн хараад, жоохон тонгойн өөрийн толгойгоо зайлуулаад өрсөлдөгчийн саваад ирж байгаа хоёр гарны эргэлтийн хэмнэлд тааруулаад ганц баруун нударгаар духан дунд нь хэд хэд хатгаад өгсөн чинь үсэрч ирсэн эрчиндээ арагшаа савж унаад "дийлдэх нь" тэр дээ.
За үүнээс хойш охидууд над руу арай өөрөө хараад ч байсан уу гэвэл ёстой бүү мэд дээ гэсэн ... Хэхэхэ

1-р атаман болсон эсэх
За тэгээд нөгөө шинэков чинь харин "эдийн засагийн огцом үсрэлт" хийгээд "НҮБ"-ээр 2-р атаман мөн гээд зөвшөөрүүлчихсэн юм чинь одоо 1-р атаманы суудал "харагдаад" байлгүй яахав. Тоглосон юм даа. Би багадаа хэрэндээ таарсан хүмүүжилтэй өссөн хүүхэд байсан болохоор тийм зодоон цохион хийх сонирхол байгаагүйм. Зүгээр л, нударага гаргах шаардлага гарвал гаргачихдаг, гарахгүй бол гаргадаггүй тийм л хүүхэд байсийм.
Харин би Лхагваатай яагаад зодолдсоноо сайн мэддэггүй юм. Юунаас ч болсийм бүү мэд дээ. Одоо санахад өмнөх амжилтандаа "толгой эргээд" тэгсэн ч байж мэдэх цаадах чинь.
За тэгээд тулаан шууд самбарын өмнө ямар ч өмнөх үзүүлэх тоглолтгүйгээр маш хурдан өрнөв. Лхагваа гэнэт үсэрч орж ирээд миний муу хэдэн сөрөвгөрүүдээс хоёр гараараа гүн гэгч зуураад дотор муухай оргитол арагш гэдийлгэн татах нь тэр дээ.
Нөгөө Радуга номноос сонсож байхад ийм төрлийн техник нь шудрага бус гэсэн төрөлдөө байдаг гэж гадарладаг байсан болохоор ч тэрүү, ийм онцгүй "бактерлогийн зэвсэг" арга хэрэглэж байгаад нь дургүй шууд хүрч "адилхан бол адилхан" зарчим ёсоор бас гүн гэгч үсдэж аваад хэний хуйх "бөх материалаар" хийгдсэн, хэн их нулимсаа тэвчсэн, хэний гар хуруу удаан сарвайдгаа үзэж тарах нь тэр...
Тухайн үедээ энэ тулааны талаар манай ангийнхан дотроо хоёр хуваагдчихсан байсан юм даг. "Олон улсын тоймчдын" үзэж буйгаар тулааны дараа нэг хэсэг нь зулгаалгасан үсээ хараад миний нулимс гарч байхыг харсан гээд, нөгөөх хэсэг нь багш орж ирж бид хоёрын орооцолдоог гаргасны дараа Лхагваа чимээгүй, нууж уйлсан гэдэг байсан доо. Хэхэхэ
Тэгээд ер нь 1а анги чинь хоёр 1-р атамантай болцийм биш үү. Хүүхдүүд хөөрхөн ч байж дээ.

1а ангийн 1-р "дайн"
За тэгээд дэггүй Цэндээ, томоотой Золоо, шазруун Лхагваа бид нар хэдийгээр өөр ангийнханы өмнө "жижиг" наадаг байсан ч дотроо бас хоёр "фракц" болдог байж. Учир нь бусад ангийнхан дор хаяж 15н бандитай "атомын бөмбөгтэй" байхад манай анги 8н хөвгүүнтэй бас "цөмийн бөмбөггүй" болохоор аль болох "дипломат" аргаар гадаад харилцаагаа зохицуулахыг бодно л доо. Хуваагддаг хоёр фракц нь яагаад ч тэгж хуваагдаж байсныг нотолчих тийм ийм гэх баримт санахгүй байвч Ука, Тулгаа, Цэндээ, Түмээ гэсэн дэггүйчүүдийг фракц, Золоо болон би гээд гайгүй сурлагатан Орост төгссөн аавтангуудын фракц болж байсан байж мэднэ. Тэгээд олон удаагын хурцадмал байдлууд нийлээд нэг өдөр жижигхээн шалтгааны улмаас сургуулийн өмнөх 36 байрны саад дотор ил хүч тэнцвэргүй тулаан болов оо.
Золоо бид хоёр хоёулханаа, эсрэг талд нөгөө 4 байсан байхаа.
Тулааны эхлэлийг Золоо Цэндээ хоёр эхлэж, бусад нь ар ар талд нь янз янз өрөлт аваад нөөц хүчинд зогсов. Гол өрөлт нь хөлөө мөрний хэмжээтэй бага зэрэг алцайж зогсоод хоёр гараа зангидаж, нэг гараа элгэндээ, нөгөө гараа мөрнийхөө тэнд авах. :O
Золоо Цэндээгийн шанаанд хүчтэй цохилт өгч жагсаалаас гаргатал Тулгаа араас нь өшиглөж оров. Би ч Тулгаагийн хажуугаас давшилт хийтэл миний араас Ука бас өшиглөн оров. Ингээд Золоо бид хоёр өөрсдийн нурууны өндрийг ашиглан өрсөлдөгчдийг хол барьж тогтоогоод гэнэт довтлон нэг нэгээр нь жагсаалаас гаргах аргаар тулааваа.
Гэнэт ар тал "За хүүхдүүд, юу гээч нь болж байгаан" гэсэн том дуу сонсогдох чимээнээр цочин хартал харин манай аав ойртож явахыг харж магнай тэнийх нь тэр.
Ингээд Золоо бид хоёрыг салган авч гэр гэртээ харицгаасан доо.

Эрэгтэй хүүхдүүд хар багаасаа л гар зөрүүлэх нь угаас хүмүүний нэг ёсны жам биз. Бусад орны хүүхдүүд яг яадгийг мэдэхгүй ч монгол цус буцалж буй хүүхдүүдэд энэ нь 6-7 р ангид ортол тэр бүр арилж өгдөггүйг өөрийн биеэр туулсны хувьд хэлнэ л дээ. Тэгээд ч энэ наснаас хэтрээд ирэхээр сэдэлт улам гүнзгийрч бас нэг нэгнийгээ гэмтээх түвшинд очдог учир энэ наснаас дээших хүүхдүүдийн хувьд аюултай үзэгдэл юм. Харин бага насны хүүхдүүд хүч нь сул байдаг тул биед гэмтэл үзүүлэх явдал гардаггүй ба бас тэдний энэ авир нь өөрсдийн насныханы ертөнц, нийгмийн харилцаандаа байр сууриа олж авах оролдлого, тэмцэл юм гээд хэлчихэд буруудахгүй биз ээ.

Хүүхэд насныханд өөрсдийн ертөнц байдаг ба тэр нь томчуудын ертөнцөөс тэс өөр билээ.

Thursday, August 09, 2007

Иргэний сэтгүүлзүй буюу Блогчдын арми нэгэнт хүчийг авчээ

Анх блог гэдэг үгийг саяхан л сонсоод weblog төдий гэж ойлгоод энэ яахаараа гадаадад хүчийг авдаг билээ гэж гайхаж байсан цаг саяхан мэт… Гэвч өнөө цагт “Бөмбөрцөг хэлбэртэй дэлхий маань хүртэл хавтгай” болж орхисон цаг болохоор 4-дэгч засаглал гэдэгдэх хэвлэл мэдээлэл маань ч бас "хавтгай" биш болоод "бөөрөнхий" болчихсоныг анзаараагүй байж. Блогчдын арми буюу Иргэний сэтгүүлзүй нь аль нэгэн нэгдмэл эрх ашиг бүхий нам, фракц бүлэглэлийн “захиалгын” уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл шиг уншигч олны тархийг угаадаггүй, нэгэн хэвд баригддаггүй, төрөл жанарт баригддаггүй, захиалбал мөнгө нэхдэггүй, рекламаар бөмбөгддөггүй, уншигчдын хандлагыг тэр дор нь мэдэж болдог, нийтлэлийнхээ хүртээмжийнхээ талаар үнэн бодит статистик гаргадаг гээд ихээхэн олон давуу талтай ч хамгийн гол нь уншигчид (ард иргэдийн) өөрсдийн бичиж буй үзэж бодол нь нийтлэгддэг нь иргэний сэтгүүлзүйг ингэж хүчийг авахуулах гол хөдөлгүүр гэдэгт та бүхэн санал нийлэх биз ээ.

Өнөөдөр блог хост хийдэг 2-3 (blogger.com, bblog.mn, delhii.net, blog.mn) үндэсний сайт ажиллаж, тэдний тоймыг нийтлэдэг түүнээс ч олон вебсайтууд (blogportal.com, bugdeeree.mn, on-air.mn, oops.mn, origo.com, banjig.net гэх мэт) байна.
Таньд үзүүлчих яг нарийн судалгаа гарч, Монголд төдөн хүн блог бичдэг, өдөрт тэд төдөн бичлэг бичдэг, аль аль салбар давамгай байдалтай байна зэргийг нийтэд дэгээгүй ч уг блог хост хийдэг сайтууд тус бүрт энэ талаархи мэдээлэл бол бий. Тэдгээрийг жоохон анализ хийж, нэгтгэж дүгнэхэд л болчихно байх.

Гол нь одоо блогчдийн арми буюу иргэний сэтгүүлчид үй олноороо хангалттай хэмжээнд хүрч чаджээ. Харин хаана ямар хаяг дээр, хэн юуны талаар бичиж, нийтлэж буйг олоход хүндрэлтэй, замбараагүй болжээ.

Санал 1 - Блог коммунити, блог портал
Одоо үүнийг бүүр төгс болгох, сайтар нягтруулж өгөх, адил сонирхол зорилго бүхий блогчидийн хамтын ажиллагааг дэмжиж, хамтруулж өгөх тийм сайт, тийм зохион байгуулалт жоохон дутагдаж байгааг анзаарах боллоо. Эхний үед блогчид тус тусдаа бичдэг байсан бол одоо адил сонирхол бүхий нэгнийгээ олцгоон хамтарцгаах нь ихэсчээ. Тэдэнд адил имэйлтэй байх, front-page үүсгэх гэх мэт шаардлагыг ханагасан blog community site хэрэгтэй болж эхлэж байна. Мөн уншигчдад блогчдийн бичиж буй нийтлэлүүдийг ангилж, ялгаж, төрөлжүүлж цэгцлэж өгсөн тийм илүү сайн blog portal шаардлага ч ихэсч байна. Блог хост хийгч компаниуд энэ тал дээр анхаарна биз ээ.

Санал 2 - Цаасан хэвлэмэл блог тойм, блог бичлэгүүд
Мөн бас нэг зүйл нь блогчдийн шилдэг нийтлэл болон блогуудын тойм зэргийг уламжлалт буюу хэвлэмэл хэлбэрээр гарган тогтмол гарган нийт уншигчдад хүргэх шаардлагатай байгаа мэт санагдана. Манайд чинь зөвхөн онигоо л гардаг сонин, эсвэл зөвхөн нүцгэн охидуудын зураг хэдэн реклам дунд гардаг сэтгүүл хүртэл бий шүү. Тиймээс энэ нь нийт ашиг нь уншигчдад хэрэгтэй, ач холбогдол өндөртэй мөртөл бас ч үгүй ашигтай ч байж мэдэх “бизнес санаа” шүү гэж. Уншигчдад ч гэсэн хэрүүл шуугиан, дээрэм тонуул, улс төрчдийн хов жив, худал үнэн сүнс чөтгөрийн паян зэргээс хөндийрүүлэх ганц ч гэсэн сонин нэмэгдэж байвал, бүүр цаашлаад амбиц бүхий хэдхэн томоохон хэвлэлд өрсөлдөгч гарган өгч үйл ажиллагаа нь сайжруулах тустай болов уу гэж мөхөс би мунхаглав.

Уншигч та бүхэн энэ талаар нэгийг тунгааж үзнэ биз ээ. Өнөө үед үнэн бодит, шудрага үнэн зүйл, шинэчлэл дэвшилийн хомсдолд орсон цагт бидний улс орон, нийгмийн хөгжилд бага ч гэсэн нэмэр болох байх гэж бодно.

Сайн бүхэн дэлгэрэх болтугай!

Tuesday, July 31, 2007

Үндэсний үзэлтэй уриалга

Сүүлийн үед хувийн үндэсний үзэл маань жоохон дэврээд байгаагаа ажиглах боллоо. Учир нь Youtube.com, On-Air.mn/video гэх мэт сайтууд дэхь буриад, өвөрмонгол, казак гэх мэт дуунуудад зарим монголчууд (халх) сэтгэгдэл бичсэнийг уншаад арай ч дээ гэсэн бодол өөрийн эрхгүй гарч ирж Орос, Хятад гүрнүүдэд хураагдан хумигдсан элэг нэгтнүүдийн талаарх нэгэн эмзэг ч гэмээр нарийнхан дотоод утасыг маань хөндөн хөндүүрлүүлэж орхих юм. Дэлхий дээр Монгол бүлгийн хэлээр ярьдаг нийтдээ 10 сая гаруй хүн байгаа гэсэн статистик бий. Монгол үндэстэнүүд нь дотроо халх, ойрад, барга, буриад, дөрвөд гээд дотроо нилээд олон угсаатанууд бий. Нарийн дэлгэрэнгүйг угсаатанзүйчидээс асуух эсвэл энэ талаарх ном товхимолоос уншиж болно биз. Гол нь зөвхөн түүхийн эгзэгтэй агшинд тусгаар улс болж чадсан Монгол улсад суугаа халх тэргүүтэнүүдийг л жинхэнэ Монгол, бусад нь хужаа, оросын эрлийз гэх монгол биш гэх үзлийг эсэргүүцмээр байна.
Бид туурга тусгаар Монгол улсад төрснийгөө, харьцангуй эрх чөлөөтэй байгаагаараа, халх аялгаар ярьдагаараа түрий барьж бусад элэг нэгтнүүдийгээ доош хийх үзэл санааг үнэртүүлэн явахыг хатуу цээрлэж явах хэрэгтэй байна, мөн ийм өчүүхэн үзэлтэн, санаатныг аль тааралдсан газарт сургаж, сэнхрүүлж ухааруулж байхыг жинхэнэ монгол хүний эрхэмлэж явах санаа, үйлс гэж үзэхийг хувийн зүгээс уриалмаар байна.

Дээр МҮОНТВ-ийн "Та хариулахгүй байсан ч болно" нэвтрүүлэгт хөгжмийн зохиолч Жанцанноров гуайн хэлж байсан шиг Өвөрмонголчууд болон Хятад хүмүүс бүгд муу биш юм, тэрбум гаруй хүнд хэдэн муу хүмүүс байх вэ, маш их байх нь ойлгомжтой. Гагц тэр хэсэг хүмүүсээр нийт цаад хүмүүсийг төлөөлүүлэн ойлгох нь буруу юм гэсэнтэй мөхөс би санал нэг байдаг юм. Нэг жишээ ярихад: Хэдэн жилийн өмнө Бээжинд ажилаар явж байхдаа тэндхийн нэгэн зочид буудалд наймаачин монголчуудад хэлмэрчилж, ачаа барааг зөөж өгч амьдрал ахуйгаа залгагч надтай нас чацуу Жаргал гэх залуутай танилцаад ярьж суухдаа энэ бүгдийг өөрийн биеэр мэдэрсэн юм. Бид хоёр аялгатай ч гэсэн хоорондоо түвэггүй хэл нэвтрэлцэж, нэгэн адил үндэстэн мөртөл хоёр тусгаар улсад суун, хоёр өөр нөхцөлд амьдран буйгаа мэдрэхэд сэтгэлд нэг л таагүй санагдсан сан. Чадал л байвал аль ч улс руу сурахаар явж чадах харьцангуй эрх чөлөөт орны иргэн нь би байхад, охин дүүгээ их сургуульд явуулаад өөрөө хар амьдралын мөрийг хөөгч Жаргалын тавиланг харин "азгүй ч гэмээр"...

Гэхдээ л бид нэгэн адил хэлээр яригч, нэгэн угсаатай ... Бид хоёрхон саяулаа бишээ... Бид нийтдээ 10 саяулаа ...


Элэг нэгтнүүдтэйгээ бид адилхан хүмүүс шүү дээ гэдгээ мэдрээд, бас түүхийн азгүй агшинд хэдэн хэсэг тасар татагдан хуваагдаж, бага үндэстэн гэж дээрэлхэгдэн, хэдэн зуун мянгаар тоологдох ах дүүсээ алуулан хэлмэгдсэн гашуун хувь тавиландаа харамсах сэтгэл төрөх нь сэтгэл дотор нилээд хөндүүр байдаг.

Би хааяа боддог: Хэрвээ бид алдсан газар нутгаа эргүүлэн авч чаддаггүй юмаа гэхэд энэ нутаг дээрх элэг нэгтнүүдээ дуудан авчирч, амьдрах газар ажиллах нөхцөл зэргээр нь хангавал 10 саяууланг маань багтаачих газар маань байна. Тэгвэл хүн цөөнөөс болж зах зээл үүсч чадахгүй байгаа маань арилаад хэдэн жилийн дараа илт хөгжиж чадах бусуу гэж.

Ийн бодсоны дараа өөр сөрөг бодол бас төрдөг: Цаг цагаараа байдаггүй. Энэ таслагдсан улсуудаа бид хэзээ нэгэн цагт газар нутагтайгаа эргүүлэн нэгтгэн Нармай Монгол улс дор нэгтгэгдэх болов уу гэж.. Тэгээд ч одоо цагт нөгөө Дэлхий хавтгай болж байгаам чинь бид сэтгэл зүрхээрээ л нэгтгээстэй байвал хил дээс, улс орны харъяалал хамаарахгүйгээр харилцан хамтран ажиллах боломжтой гэсэн бодол харанхуйд гэгээ тусах шиг санагддаг.

Жишээ нь л гэхэд Өвөрмонголчууд маань Цагаан сарын баяраараа Халхын ододыг урьж оролцуулдаг соёлын сайхан уламжлал тогтоод байгаа нь, бас Одон ТВ-г халхын хаанаас ч үзэх боломжтой нь гээд нилээд сайжирч буй тал байгаа ч бас чамлалттай хэвээр л байна.

За Өвөрмонгол ах дүүсийн хувьд ийм байлаа гэхэд хойд хөршийн харъяанд буй Халимаг, Тува, Буриадуудын хувь тавилан маш хэцүү байгаа байх. Автономит эрхийг нь устгаад газар нутаггүй болж байна гэж мэдээгээр гарах боллоо. Тэд ч нилээд тэмцэж байх шиг... Гэтэл хамгийн ихээр туслаж, хамгийн түрүүнд гараа сунгах ёстой тусгаар тогтносон халхууд нь чим чимээгүй... Хөмөрсөн тогоон дотроо Оюу толгой, Тавантолгой, улс төр, жагсаал цуглаан гээд л ... Гэтэл Казакстан улс яалаа, Назарбаев ерөнхийлөгч нь айлчилж ирэхдээ хамгийн чухал асуудал нь Монгол улс дахь казак угсаатнуудыг Казакстан улсад нэвтрэхэд нь Монгол улсаас саад болохгүй байхыг хүссэн шиг санагдах юм. Мөхөс би ямар улс төр судлаач, дипломатч биш юугаа мэдэхэв, харин мэдэж байгаа ганц зүйл маань монголчууд маань нэгдмээр байгааг, нэгдхийг хүсч байгааг, тэр талаар засгийн газар юу ч хийхгүй байгааг л мэдэж байна.

Эцэст нь хэлэхэд
Бид 2.8 саяуулаа биш, бид 10.5 саяуулаа!!! Бид таслагдсан монголчууд!!!

Яадаж газар нутгаараа нэгдэж чадахгүй байлаа гэхэд сэтгэл зүрхээрээ нэгдэхийг нийт монгол туурагтанууддаа, хөх толботнууддаа уриалмаар байна!

Хамгийн түрүүнд урлаг соёл, шинжлэх ухаанаараа нэгдэж, холбогдож, харилцмаар байна. Тийм нийтлэлийн бодлого, тийм сургууль, тийм сэтгэл зүрх гаргамаар байна.

Дэлхий даяарх Монголчууд фото дуранд буусан нь:
Харгиа буриад жаалууд, хөөрхөн

Буриад бүсгүй

Морьтон монголчуудын нэг

Буриад загвар өмсөгч

Өвөрмонголд. Дулаацах юмсан

Ирина Пантаева. Барууны нэрт загвар өмсөгч, кино жүжигчин

Өвөрмонгол киноны хэсэгээс

Өвөрмонгол киноны хэсэгээс

Хартар ч гэсэн хөөрхөн жаалууд.
Хөдөөний ч гэсэн цайлган шүү









Wednesday, July 25, 2007

Трансформерс ба Тэнгис кино театр

Хэхэ.. Тэгэлгүй яахав энэ бол Трансформерс ..

Нээлтээ хийгээд удаагүй байгаа ч рэйтинг нь нэхх буурахгүй явсаар л байгаа кино. Түрүү 7 хоногт Тэнгис кино театрт очиж "тухтай гэгч" нь үзсэн л дээ

( За тухтай гэдэг нь анх удаа Тэнгис кино театрт саатал гарч байхтай таарав. Кино гарч байтал гэнэт дуу нь алга болоод дүрс нь уруугаа хараад ухарч гарч байх юм. Тийм киног зохиолуудаа тонгороож бичдэг байсан Леонардо Да Винчи л ойлгох байх, жирийн эгэл төрсөн мань мэт бол тэгээд тэр хальсаа дахиж засч ороотол нь л хүлээхээс өөр сонголт юу байхав. Тэгээд хэсэг байж байж цагаан хоолойгоор техникийн саатал гарсан тул 20 минутын дараа үзнэ үү гэж авав. 20 минут өнгөртөл дахин 15 минут хүлээнэ үү гэж сонирхолтой киноны амтанд ороод тэвчээр заан суугаа олны дургүйг хүргэж авна лээ. За мань мэт нь ч яахав гэхэд жуулчид бололтой урд эгнээнд суугаа хямдхан үнэтэй театрт "хямд" киног үзэж байгаа гадныханаас санаа зовж дууссан маань юүхэв. Нэгэнт Тэнгис театрыг муулсаных гүйцээж орхиё: 1-д Орчин үеийн театр байж онлайнаар билет захиалга хийхгүй юм. Заавал очиод оочерлоно. За онлайнаа байг, ядаж Visa, Master гээд картаар тооцоо хийж болдоггүй л юм байх даа. 2-т шинэ кино ирсэн эсэх, ямархуу кино байгаа эдэрийг нь муухан ч гэсэн сайтаас нь орж хардаг байсан, одоо бүүр таг.. Хийгдэж байгаа юм бол тэрийгээ дууссан хойно нь тавьж болдоггүйм байх даа.. Товчоор хэлэхэд Тэнгисын Маркетерууд нь яацийм бол ? )

За одоо киногоо ярья. Уншигч таньд баахан хов хүргэж орхисонд өршөөхтий, манайдаа л урдаа барьдаг ганц кино театр маань иймэрхүү хэрэглэгчдийн эрх ашгийг дээдлэж байгаад байнгын үзэгчийн хувьд жоохон уур хүрсэн хэхэ.

Анх энэ киноны трайлерийг нь үзэнгүүтээ л сэтгэл хөдлөөд өөрийн мэдэлгүй л "Би энэ киног үзнэ, би энэ киног үзнэ" гээд байсан гэсэн хажууд сууж байсан манай эхнэр бүүр гайхаад, дараа нь шоолоод ...
Дуу, дүрс болоод киноны хийц нь үнэхээр гайхамшигтай... Япон хүүхэлдэйгээр л гардаг байсан аварга том том робот, онгоц машин тэр бүү хэл танк нисдэг тэрэг болдог роботуудыг компьютер графикийн аргаар яаж жинхэнэ юм шиг амилуулж үзэгчдийн амыг ангайлгаж, алмайруулахыг энэ кино л үзүүлнэ дээ.
Киноын утга, зохиолын хувьд би лав сайн ухаагүй... Роботуудын амьдардаг гаригт сайн муу хоёр тал хоорондоо үзэлцээд нэг нь дийлсэн юм шиг байгаан.. Дараа нь тэдний амьдралыг үүсгэгч нэг жижиг ч болдог, том ч болдог кристалархуу шоо нь манай дэлхийд уначихсаныг киноны гол дүрийн залуугийн өвөө нь олж авсаныг л авах гэж баахан роботууд дэлхий дээр ирээд үзэж тарна...



За тэгээд хувиас зөвлөхөд уг киноны гол зохиомж эдэр нь нээх чухал биш, киноны хурдан өрнөл, гайхамшигтай дуу эффект, роботуудын хувиралт, аймшигт тулаан зэргийг үзэж кайф авагтун, энэ хурдан өрнөл тулаан дунд угаас юун тэр зохиол мохиолтой манатай болно доо...

Тэгээд киног үзэж дуусаад гарч ирэх үзэх юмсан гэсэн хүсэл аяандаа дарагдаж тайвшираад нэг сайхан болох вий, харин гудамжаар Форше ч юмуу, нэг тиймэрхүү 2 хаалгат спорт машин эдэрийг хараад энэ ямар робот болох бол гээд бодогдоод унана шүү гэж lol :D

Tuesday, July 17, 2007

StarCraft 2: Мөн ч удаан хүлээлээ дээ

Өнөөдөр сонссон хамгийн сайхан мэдээ маань Elude-гээс Blizzard Entertainment компаниас гаргасан Starcraft тоглоомын цоо шинэ хувилбар Starcraft 2 хийгдэж буй, мөн 2008 онд худалдаанд гарна гэсэн явдал байлаа.


Анх 2, 3-р курст оюутан байхдаа Cyrix 233MHz, 24Mb RAM PC дээрээ суулгаж аваад нүдэж өгдөг байв шүү, Бүүр Pentium 133MHz, 16Mb RAM PC дээр ч торохгүй ажилладаг байсан. Тухайн ондоо оны шилдэг тоглоом шагнал авч байсан уг тоглоомоор одоо ч гэсэн хааяа тоглодог үнэнч фенүүд нь дэлхийгээр нэг байдаг шиг байгаа юм.

Сая 5 сард Солонгост очиж шинэ хувилбарынхаа танилцуулгыг хийсэн нь ч бас учиртай. Солонгост Старкрафт, Брүүдвар бараг үндэснийх нь кибер спорт болонгоо алдтал "од" болсон болохоор тэгсэн болов уу.


www.starcraft2.com сайтаас тоглолтын бичлэг, танилцуулга реклам зэргийг нь татаж авч үзээд үнэхээр дуу алдав. Хэдэн жил Warcraft-ыг завсаргүй хөгжүүлээд одоо л сэтгэл нь ханаж Starcraft-ыгаа шинэчлэхээр шийдсэн бололтой. Бараг 10 жил болсон болохоор одоо ч программчлал, технологи асар өндөр хөгжчихсөн тул энэ хоёрыг харьцуулаад харахад график дүрслэлийн хувьд асар их ялгаатай. Гэхдээ тухайн үед надад Starcraft-ыг гүйцэх тийм тоглоом байгаагүй юм.
(3р курстээ PC дээрээ 2 л юм хийдэг нь: 1-т нь VC++ 6.0 2-т нь Starcraft)
Тэр үедээ л Broodwar-ын график зураглал, дуу чимээ, зохиомж агуулга эдэр нь тасархай тасархай ...
Шинэ хувилбарыг өнөө цагийн хөгжилд тааруулаад бас л дуу алдахаар тасархай хийж байгаа юм байна.

Starcraft 2 Demo хувилбар нь одоо 8 сарын эхээр нийтэд хүрэх сургаар бушуухан л 8 сар гараасай гэж тэсвэр алдаж сууна даа. Харин нөхдүүд Демогоо хийхдээ сүлжээгээр холбогдож тоглодог болгочихоосой билээ. Тэгвэл 2008 он хүртэл демогоор ч болтугай холбогдож суухгүй юу гэж залбирч байна .. хэхэхэ

Одоо үүнээс хойш юун Counter-Strike Source ... Стратегийн тоглоомоо сэргээнээ.. Бодоод байсан чинь хэдэн жил тоглоогүй хаяачихсан байдаг байна.

Starcraft, Warcraft, Diablo эдэр гээд дандаа дэлхийн хэмжээнд тэргүүлэх тоглоом, уран бүтээл, гайхамшиг туурвидаг Blizzard-ынхан гайхамшигтай. Бид тийм хэмжээнд очдоггүймаа гэхэд дөхөж очдог болох юмсан гэж энэ завсарт бас бодогдох... Уул нь тоглоомын зах зээл гэж асар их багтаамжтай зах зээл шүү. Энэ Starcraft л гэхэд дэлхий даяар нийтдээ 8 сая хувь борлогдсон (бусад Diablo Warcraft эдэрийг тооцоогүй) гээд бод доо... Лайтай байгаа биз дээ...

За тэгээд эцэст нь хэлэхэд
Starcraft маань асар шинэ, асар сайжирч, шинэ өнгө төрхөө олоод дэлхий даяарх хэдэн зуун сая үнэнч фенүүдийнхээ олон жил цөхрөлтгүй хүлээсэн итгэл дунд Nuclear Launch Detected!!!

Wednesday, June 13, 2007

Joost Testing

Дээр үед Joost Beta Tester -ээр бүртгүүлээд мартчихсан байсан саяхан Friends Edition татаж авна уу гээд имэйл ирсний дагуу суулгааж, ашиглаж үзлээ. Үнэхээр гайхалтай санагдлаа...

Жүүст нь P2PTV хэлбэрийн Desktop stand-alone application буюу компьютертаа суулгаад л нилээд өргөн сонголттой сувгуудаас VoD (Video-on-Demand) үзэх боломжтой юм.

KaZaA, Skype зэрэг peer-to-peer мангасууд болох Niklas Zennström, Janus Friis нар 2006 онд бизнес санаагаа олж 150 орчим программисттайгаар төслийг эхлүүлсэн гэнээ.

Технологийн хувьд дан OpenSource Software буюу нээлттэй эх бүхий технологи, программуудыг ашигласан байна. Серверүүд нь гэхэд л өнөөх л Ubuntu байна.

За тэгээд Видео дүрслэл болон кодчилолийн хувьд сүүлийн үед хүчийг авч байгаа MPEG-4 AVC (Advanced Video Codec) буюу H.264 кодекийн CoreAVC гэсэн commercial encoder ашигласан байна.

GUI хувьд XULRunner engine ашиглаж Mozilla Firefox, Songbird програмуудын адил XUL (XML User Interface Language) дээр бичигдсэн.

Видео тоглуулагчыг VLC программд FFmpeg decoder-т x264 кодек сан ашиглаж арын фон хэсэгт тусад нь layer хэлбэрээр байрлуулжээ.

За тэгээд сүүлийн хэдэн хоног зав л гарвал Жүүст орж хэдэн видео үздэг ажилтай боллоо. XUL ашиглаж XULRunner програм бүтээхэд cross-platform буюу аль ч үйлдлийн систем дээр ажиллах боломжтой хэдий ч жоохон удаан ажиллаж буй тал ажиглагдлаа. Ялангуяа RAM -ыг хэтэрхий их ашиглаж байна:

Энд миний 512Mb RAM бүхий XP SP2 систем дээр өнөөх л Firefox, Joost хоёр нийлээд бүүр Photoshop-оос илүү санах ойг эзэлж байгаа нь харагдаж байна. Дээр нь Songbird медиа тоглуулагчыг ачаалвал тэгээд би "дуусах нь тэр" :)

P2P -ын хувьд өөр адил төрлийн програмууд болох Хятад-АНУын хамтарсан TVUPlayer-ыг бодвол хамаагүй сайн ажиллаж байна лээ. Энэ программаар би хааяаа CCTV, NASA TV эдэрийг үздэг юм. Гэхдээ өдөр манай монголын сүлжээ ачаалал ихэсдэг тул оройхон тийшээ л peer-ээ олж үзэх боломжтой болдог.
Харин Жүүст 512Kb Down Stream байхад чөлөөтэй үзэж байна.

За Joost хэмээх нэгэн шинэ дуулианы талаар миний бодол нэг иймэрхүү байна даа. Уншигч та өөрөө туршаад үзнэ бизээ.






Monday, June 11, 2007

Mortal Kombat Trilogy

За тэгэхээр 98 оны үед ид моодонд орж байсан SEGA -ны улаан фэнүүд минь наашаа суу... Хэдийгээр одоо SEGA terminal олдохоо байгаад мартчихсан ч гэсэн таньд компьютер байгаа л бол энэ тоглоомуудаа дахин тоглох боломж байгаа шүү... Удаан мартагдсан хуучин зүйл дахин шинэ зүйл болдогоо гэсэн үг би хэлэх дуртай.

Саяхан интэрнетээс Үхлийн тулаан киноны 3-р ангийг хийх гэж байгаа гэсэн мэдээлэл гэнэт олж хараад 10 жилийн ахлах ангийн "ужиг өвчин" маань дахин сэдэрч орхив. Тэгээд torrent-оос Mortal Kombat Trilogy гэсэн хувилбарыг олж аваад сүүлийн хэдэн өдөр зав л гарвал XXAABBZZ, Down Down Up X гээд халуурч өгч байна даа гэж хахаха

Хамгийн сүүлд Mortal Kombat: Annihilation гэсэн анги гарсанг нь фэнүүд нь сайн санаж байгаа биз дээ. Оросын ОРТ 1 сувгаар шөнө хүлээж сууж байгаад л үзэж байв гэж...

За тэгээд надаас энэ MK Trilogy (MKT)-ын PC installer болон XP SP2 Patch -ыг нь авахыг хүсвэл энд сэтгэгдэл дээр үлдээгээрэй. Имэйлээр чинь линк явууламз.
Хамгийн их таалагдсан нь MKT нь Windows XP дээр IPX сүлжээ протоколоор дамжуулаад тухайн сүлжээ дотроо 2-с 4 хүртэл тоглогч хоорондоо холбогдож тоглож болдог юм байна. Их сургуульд 1-2 курсын оюутан байхдаа хоорондоо нилээд тоглож байсан болохоор PC Keyboard дээр сайн тоглоод сурчихсан юм.


Энэ бол би. Human and Cybernetic Robot Smoke Ninja.
Би бүх л тоглогчоор сайн тоглодог ч гэсэн. Тэр үед энэ Smoke-р илүү сайн тоглодог байсан тул намайг хүүхдүүд Smoke2 гэдэг байсан юм. Дээрээс нь би саарал куртка, саарал үүргэвчтэй, саарал жинстэй яджийхад бас Rockie гээд саарал пүүз байнга өмсдөг байсныг ч хэлэх үү. 9-р ангид байхад даа мат, физик олимпиад болж 1-2р байранд орж шагналдаа 5+10,000төг авахад бусад хүүхдүүд хувцас хунар авах нь авч, архи уух нь ууж байхад би нөгөө хэдтэйгээ нийлчихсэн XXAABBZZ гээд л сууж байв гэж. Үеийн банди нар охидууд булаацалдаад улаан гараараа нармайгаа нээлцээд бужигнаж байхад мань хэдэн морталчид кибер тулаан хийгээд фаталити, бруталити хийж суудагсан даа...

Ойрдоо зарим нэг комби цохилтуудыг санаж эхлээд байгаа, харин fatality, brutality, animality энэ тэр бол байхгүй шүү, таг санааск хэхэ.

Одоогоор манай ажлынхан дотор намайг дийлчих тулаанч алга л байна. Хэрвээ уг тоглоомыг Midway компанийхан интернэтээр холбогдож тулалддаг Blizzard Battle.net шиг сүлжээ үүсгэвэл надаас өгсүүлээд байнгын хэрэглэгчид их олноор гарах байхдаа гэж бодож сууна.

За хэдэн зургууд сонирхуулая:




Мортал Комбатыг цаг үетэй нь хөл нийлүүлж 3D буюу орон зайн хэлбэрт оруулж хэд хэдэн цуврал гаргаснаас MK4 -ыг жоохон бужигнуулсан ч нэхх таалагдаагүй тэгэсгээд хаяасан. Харин сүүлд XBox, PS2 terminal дээр гарсан MK: Armageddon, MK: Shaolin Monks эдэрийн дизайн болон хөдөлгөөн эдэр нь их таалагдсан. Гэхдээ MK Armageddon фаталити эдэр нь арай л нүд халтирам аймаар болсон байна лээ...
Одоо тэгээд энэ тоглоомуудын XBox болон PS2 дээр CD/DVD -ны эрэлд гарсан. Хэрвээ уншигч таньд байвал ISO image -ыг нь аваад надад өгөөрэй. PC дээрээ Xbox/PS2 emulator суулгаж байгаад тоглож үзнэ дээ. Гэхдээ ер нь боломж гарвал нэг XBox терминал олж авъя гэж бодоод байгаа юм. (Хакедаж байхад ч XBox амар юм шиг байгаан)




За тэгээд XXAABBZZ

Wednesday, May 30, 2007

Танайд хоноё: 26-р дугаар

Хүний хамгийн шавхагдашгүй баялаг-Дотоод сэтгэл, сэтгэлийн хат ба хайр энэрэл


Танайд хоноё гээд 1 нэвтрүүлэг гараад байгаа шүү дээ. Зарим хүмүүс Японы нэг нэвтрүүлгийг дуурайсан л гэх.. Гэхдээ уг нэвтрүүлэг нь хүмүүсийн амьжиргааны түвшин, амьдралын хэв маяг зэргийг харуулдаг болохоор үзэгч ихтэй болсон байна лээ.


26-р дугаар эхлээд гудамжинд хэд хэдэн хүмүүсээс танайд хоноё гээд явсан ч хүмүүс шууд зугтацгааж байх юм. (Надтай таарсан бол мэдээж би ч гэсэн зугтаж таараа :p )
Харин 2 хүүгээ дагуулсан нэг бүсгүйтэй таараад асуутал: -Манайх ч нэххх хүн хоноод байхаар айл биш ш дээ гэж байх юм. За энэ бол нэвтрүүлгийн эхлэл нь байлаа.






За олон юм нурших нь байна, гол ажилдаа ороё:
Элэгний серёз гээд хүнд өвчин тусч, элэг нь устаад тогоон шиг гэдэстэй болоход нь нөхөр нь өөр баян хүүхэнтэй сууж төрүүлж өсгөсөн 2 хүүтэй нь хаяад явсан ч сэтгэлийн хат, тэвчээр зуун амьдралаас өгч буй хэдхэн хоногийг үр хүүхдийнхээ төлөө гэж бодон өнгөрүүлж байгаа сэтгэл сайтай нэгэн бүсгүйн хэцүүхэн ч гэлээ бахархмаар амьдралын нэгэн өдрийг харууснаараа энэ нэвтрүүлэг одоо Монголд шуугиан тариад байгаа юм.


Ойрд ТВ үзээгүй байсан болохоор уг нэвтрүүлгийг on-air.mn TV архиваас сая үзээд сэтгэл хөдлөөд энэхүү ядмаг бичлэгийг бичиж сууна.

Тунгалаг бүсгүй ингэж ярьж байна лээ:
...-Ядуу хүн гэхээр хүмүүс халтар ноорхой хүн гэж боддог. Хүн ядуу байлаа ч гэсэн ганц ширхэг саван олддог л байхгүй юу. Тиймээс би гэр орноо цэвэр байлгаж, хүүхдүүдээ ч гэсэн цэвэрхэн хувцас хунартай явуулахыг хичээдэг. Гэхдээ өвчтэй болохоор хамаагүй хөдөлж чаддаггүй юм. Ядраад толгой эргээд уначих гээд байдаг...

...-Би заримдаа боддог. Ингэж хүнд өвчин тусч ийм байдалд орсон нь цаанаасаа намайг амьдралыг, амьдралын үнэ цэнийг мэд, тань гэж бурхан нэг захиа шидсэн ч юм гэж санагддаг...

...-Өнөөдөр би хүнд дараа болж, өөрийн амьдралаа хүнд нялзаахыг хүсдэггүй. Биеэ даагаад сайхан амьдарч үзье. Үхэх байсан ч гэсэн хамаагүй. 2 хүүдээ үзэгдэх хугацаадаа л сайхан амьдарна...

...-Хэдийгээр ийм болсон ч гэлээ би хүүхдүүдээ хүн шиг хүмүүжүүлээд л үлдээнэ. Хүн үзэх ёстой зовонгоо үзээд л, туулах замаа туулаад л өсөг дээ. Миний дүү нар нэг нэгээр авч өсгөж өгье гэдэг боловч би хамтад нь асрамжийн газарт өгсөн нь дээр байх гэж боддог...

...-Би хадам ээждээ хэлсэн л дээ. Танай хүү чинь амьдралдаа алдаад байх шиг байнаа. Би хэлснээс та хэлсэн нь дээр болов уу гэсэн л дээ. Тэгтэл урдаас миний охин үхэхээр бол санаа зоволтгүй дээ, тэр цаадах хүүхэн нь боломжтой юм байна лээ, 2 хүүг чинь тарган цатгалан өсгөөд өгөх байлгүй дээ гэж хэлсэн. Тэгээд би ямархуу ухамсартай хүмүүс бэ гээд бодсон л доо...

...-Өнөөдөр би зүгээр л сэтгэлээ уудлаад ярьмаар санагдсан. Тэгээд ийм боломж таарна гэж бодоогүй л дээ...

...-Хүн их цөхрөөд, их гомдоод ирэхээр нулимс хүртэл хатдаг юм шиг санагдсан. Урьд нь их уярамтгай уйламтгай байж байгаад дараа нь би яагаад гэж бодохоор нулимс хүртэл сүүлдээ хайран санагдсан...








Том хүүгээс хөтлөгч Алтаншагай том болоод ямар хүн болохыг асуувал эмч болно гэв. Яагаад эмч болох юм бэ гэтэл өвчтэй хүмүүсийг эдгээдэг эмч болно гэж байв. Хэрсүү л хүүхэд юм.

Эцэст нь энэ бүсгүйн амьдрал, үзэл бодлийг нь бодоод тунгааж байхад хүн бүрт бурханаас заяасан хэдхээн баялаг байдагаас энэ бүсгүйд үр хүүхэд гэсэн баялаг байвч эрүүл мэнд гэдэг нилээд үнэтэй баялаг нь алга болчихжээ. Гэвч уг бүсгүйд хамгийн үгүйрч үл хоосрох баялаг болох дотоод сэтгэл, сэтгэлийн тэнхээ, хайр энэрэл үлдэж, түүнийг бас олж авч дээ.
Энэ бүсгүйн яриаг сонсож байхад дээр Оогоогийн блогоос уншиж байсан "өлсч ундаасавч хоол гуйхгүй, улдаж ядравч унаа гуйхгүй" гэдэг үг санаанд орж байлаа. Тунгалаг эгч бол ядуу хүн бишээ, харин ч тэр "баян" гэж занхаалаад хүний нөхрийг салгаж суудаг босс хүүхний дэргэд хамаагүй "баян", шавхагдашгүй баялагтай хүн юмаа гэж хэлмээр байна.

За тэгээд сэтгэл санаа үймрээд хэдэн өгүүлбэр маань хэдэн тийшээ салаад явчих шиг боллоо. Нэвтрүүлэг гарсны маргааш нь уг Тунгалаг бүсгүйд туслахаар маш олон хүн гарч ирээд Голомт банк дээр хандивийн данс нээсэн нь 10сая гарчихлаа гэж байсан одоо ч нилээд өсч буй байх. Уг бүсгүйг Германд элэг шилжүүлэх мэс засалд оруулахад 90 гаруй сая төгрөг хэрэгтэй байгаа гэсээн.


Уг Голомт банкны дансыг энд бичлээ:
1711021650

Нэвтрүүлгийг үзэх холбоосыг энд бичлээ:
1. Танайд хоноё 26р дугаар
2. Хандивын үйл ажиллагаа

Sunday, May 27, 2007

Мессеж дуудлага худалдаа

Сүүлийн үед та бүхэн ажигласан бол бүхий л зүйл дээр тусгай дугаарын мессеж харагдах болсон. Арга ч үгүй биз дээ. Монголд яг одоогийн байдлаар хамгийн их тархацтайд тооцогдох нь яах ч аргагүй гар утас мөнөөс мөн болохоор түүнийг ч бас төлбөрийн зарим хэлбэрт тохируулан ашиглах боллоо.


Саяхан манай ажил дээр нэгэн өндөр бор залуу орж ирээд нэгэн жижигхээн тооцоолол хийх вебсайт болон бас бус зүйл хийж өгөхийг хүсэв. Санааг нь сонсоход тэр залуу их сонин шийдэлтэй хөөрхөөн гэгчийн бизнес санаа олчихжээ.

Тэр нь ямар нэгэн бараа, бүтээгдэхүүнийг олон түмэнд нээлттэйгээр дуудлагаар худалдах бөгөөд гол онцлог нь ганцаархнаа хамгийн бага санал буюу үнэ өгсөнд нь өгнө. Өөрөөр хэлбэл бусад нэг ч хүн санал болгоогүй, хамгийн бага үнэ өгөөд л авчихна. Сая хамгийн анхны дуудлага худалдаандаа бол Nokia N93 гар утасыг дуудлагад оруулж байна лээ. Үүний зах зээлийн үнэ нь 850 мян. төг.





Ялагчийг тодруулах аргачлал нь:
--Oroltsogch--Une--
--22 -- 10T
--932 -- 1T
--1 -- 900T

гэх мэт. Дээрхээс харахад 1төг хамгийн бага санал мөн боловч нийт 932 хүн санал өгсөнөөр ялагч болохгүй харин 900 төг санал өгсөн хүн 850 мян. төгрөгний үнэтэй утас хожих юм байна.
Үнийн саналаа илгээх дээ маш хялбархан Mobicom: 541145 Skytel: 155145 Unitel: 141515 гэсэн дугаар руу үнийн тоогоо мессежээр илгээхэд л болох юм. Мөн нэг хүн хэдэн ч үнийн санал илгээж болно гэж байгаа.

Хөөрхөн сэтгэсэн байгаа биз. Сүүлийн үед зарим залуус маань энэ мэтчилэн техникийн хөгжил бололцоо зэргийг олж хараад толгойгоо ажиллуулж чадаж байгаа нь сайшаалтай байна шүү.

Дуудлага худалдаа/Хонжворт сугалаа шинэ хэлбэрээр дахин хүч авахнээ дээ..

Sunday, May 13, 2007

Маш ховор утас зарна

Тэгэхээр уншигчид дунд маань НуА (Нууц Амраг) -тай хүн байвал яг таньд таарах нэг утас зармаар байна шүү гэж..
Учир юу вэ гэвэл би саяхан TEDY төвөөс нэг Nokia 2100 авсан чинь Missed Calls, Dailed Calls, Received Calls цэс доторхи бүх дугаарууд нь янз бүрийн хаа хамаагүй тоо, дугаар болоод өөрчилөгдчихөөд надад ихээхэн төвөг учруулж байна л даа. Тэгээд энэ талаар хүмүүс сонирхуулсан чинь наадах чинь уул нь "хэрэгтэй" хүндээ "хэрэгтэй эд" байна гээд ийм санаа санал болгосон юмаа. Дашрамд хэлэхэд нэг НуА тай хүн нуа-гийнхаа утасыг хадгалахадаа нэр дээр нь утасны дугаар болгож хадгалчихдаг нэг тийм аргатай байсан гэж байсан хэхэ..

За тэгэхээр нэг ийм сонин ч юм шиг, ховор ч юм шиг утасыг нэг их үнэрхэхгүй зүгээр л авсан үнээр нь өгчихнө шүү гэж..

(Хошигнол биш шүү.. Яг ийм хэцүүхэн эд байна шүү, TEDY -д буцаая гэхээр нөгөөдүүл бөөн хэрүүл маргаан үүсгээд хавьтаахгүй шинжтэй. Угаасаа ч TEDY -ын утасын ченжүүд жоохон нахаал юм байна лээ)

Sunday, April 22, 2007

Казиног номхотгосон нь

Уг номыг найзаасаа авснаасаа хойш уншиж амжихгүй хэд хоног цүнхлэж явсны эцэст өчигдөр Бямба гараг таарсных барьж аваад уншиж дуусгаваа.

Ойрд уран зохиолын ном уншилгүй их удсаныг ч хэлэх үү, дээр нь монголын үргэлжилсэн үгийн зохиолууд ч нүдний гэм болсоныг ч хэлэх үү 4-5 цагын дотор нэг амьсгаагаар уншаад дуусгачихав. Манай эхнэр: -Ямар хурдан уншдагым гээд гайхаж л байна лээ. Тэр яахав, өөрт төрсөн сэтгэгдэлээ бичиж орхиё. Тэгэхгүй бол блог дээрээ бичмээр юм зөндөө байв ч за зав гарахаараа тухтай бичье гээд хойшлуулаад байхаар худлаа юм.
Анх уг номыг дэлгүүрт харчихаад миний сонирхдоггүй сэдэв байна гээд аваагүй юм. Сүүлд нэг найз маань үүнийг унших хэрэгтэй. Их дажгүй ном гэхээр нь түүнээс авч уншсан л даа.

Америкт амьдардаг нэгэн монгол залуу хэрхэн америкийн казинод уусч, түүнд ялагдаж, ялж буй талаар өгүүлдэг. Эхлээд эгэл жирийнээр аж төрж байсан залууг, түүний найз нь казинод оруулж анхны тоглолтоосоо багагүй мөнгө хожсноосоо болоод мань хүн ийм хялбарханаар ихээхэн мөнгө олж болох юм байна хэмээн ажилаасаа гарч тоглоомчин болж хувирна. Эхэндээ нилээд мөнгө хожиж амьдрал ахуй нь дээшлэн бүүр Сан Францискод Францын дуурь хүртэл үзэж, хамгийн том дээдсийн зочид буудалд хүртэл тухалж амжих боловч эцэстээ хэд хэд том алдаж, хоосорч орхино. Ингээд мань хүн хамгийн сүүлчийн 2000$ гэрийнхээ данснаас хулгай хийн авч гараад алдсан мөнгөө өсгөхөөр гэрээсээ зугтан гарч гудамжны золбин амьдралаар амьдарч эхлэдэг.
За тэгээд товчхондоо иймэрхүү хүний алдаж онох, ухаарч сэхээрэх, найз нөхөрлөл зэрэг бүхий л үйл явдал гардаг. Зохиолын хийцийн хувьд уг залуугийн зөн совин бүхий зүүд, хүүхэд насны амьдрал, бас бага зэргийн буддизмийн гүн ухааны чанартай шигтгээ эдэр нь өрнийн ахуй соёл, түүний эсрэг зэрэгцүүлээд дорнын амьдрах ухаан, сургааль зэргийг харьцуулж өгсөн зэрэг нь сонирхолтой, басхүү авууштай зүйл ихтэй байсан.

Гол нь уг зохиол хэдийгээр Казиног номхотгосон нь гэсэн сүржин нэртэй боловч гол утга санаа нь өнөөгийн мөнгө байвал бүхнийг ч хийж болно гэж үздэг барууны маягын сэтгэлгээг хөндөөд огт хоосноос мөнгө болон амжилт чадвар үл гарах нь үнэн хийгээд хүн зөвхөн сайн санаа сэдэл дээр тулгуурлан өөрийгөө болон юмс үзэгдлийн мөн чанар, цаад агуулгыг танин мэдэж, басхүү өөрийн чин хүсэл, зорилго төлөвлөгөө зэргээр бататган нягтруулж өөрийн бие сэтгэл бүгдийг бүрэн дайчилж гэмээ нь сайн сайханд хүрэх боломжтой гэсэн өнөө л миний дээр зөндөө дурдаж ярьдаг зүйлтэй холбогдож байна лээ.

Сүүлийн үед би ер нь буддизм руу их халтиран орж, буддийн гүн ухаан гэдэг салбарыг ихэд сонирхох боллоо шүү. Мөн уг ном дээр орчлон хорвоогийн орчил, юмс үзэгдлийн холбоо нь гариг эрхсийн нөлөөнөөс үлэмж хамааралтай гэж үздэг зурхайн ухааныг басхүү их дурдсан байсан. Жишээ нь: есөн зоос хаяж мэргэ төлөг буулгаж үзэх болон тухайн гариг эрхсийн таатай болон таагүй нөлөөллийг харж байж тоглоомонд оролцох зэргээр дурдсан байсан.

Хүмүүн өөрийгөө болон юмс үзэгдэлийн цаад нарийн учирийг танин мэдэж, аливааг сайнаар үйлдэхэд гол нь болохоос казино ч байна уу, ямар нэгэн бизнесс ч байна уу тухайн юуг хийж буй нь онцын хамаагүй бөгөөд гол нь зөвөөр эсвэл буруугаар түүнийг үйлдэж буйгаас нь хамаг үр дүн нь хамаарна гэсэн нэгээхэн бодлийг маань давхар уг ном батлаж өгсөнийг дурдая.

За тэгээд уг номыг нэг уншаад та өөрөө нэгийг тунгаана бизээ. Мөхөс би энд зөвхөн өөрийн өчүүхэн бодлийг ядмаглан бичиглэвээ гэж...

Saturday, April 21, 2007

Бидэнд Кино санал болгоорой!

Зиак, энэ сард нилээд ажил амжуулж авлаа. Хамгийн том нь гэвэл Хулан Пикчирс ХХК гээд Хулан Системс ХХК-ын дэргэд кино орчуулга хийн ТВ8 телевизэд нийлүүлэх дагуул маягийн шинэ газар байгуулсан маань байлаа.

Анх UBS ТВ-ээс эхлэж байсан байсан Ялгуун студийн (Focus кино мэдээллийн хөтөлбөр, Миеэгомбо гэхээр та бүхэн андахгүй байх) тоног төхөөрөмж, кино сан зэргийг худалдан авч хуучин үйл ажиллагааг нь үргэлжлүүлж, мөн нэмж нилээд зүйл хийхээр төлөвлөлөө.

On-Air.mn вебсайтад ч басхүү дэлхийн шилдэг сайн гэгдэх кинонуудаас ТВ үзэгчиддээ болон интернэт хэрэглэгчиддээ хүргэх боломжтой боллоо. Өмнө нь үзэгчдээс тийм киног гаргаж өгөөч гэсэн хүсэлт их ирдэг байсан боловч манайх хажуудаа ийм кино орчуулга, дуу оруулалтын студигүй байсан тул тэр бүр боломжгүй байсан юм.

Иймээс кино сонирхогч, амтархан үзэгч та бүхэн бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна. Сайн кино мэдээллийн нэвтрүүлэг, шилдэг киног эх хэлнээ хөрвүүлж үзэгчдийн хүртээл болгоход маань дэмжиж туслаарай!

Гарах кинонуудын жагсаалтад :
-My Sassy Girl (Korea)
-Windstruck (Korea)
-Taxi 4 (France)
-Beat (Korea)
-The Wind That Shakes The Barley (France)
-Resident Evil 1, 2 (USA)

гэх мэт кинонууд сонгогдоод байгаа. Тиймээс та бүхэн үзэхийг хүсч буй кинонуудаа миний erkhemee.m at gmail dot com мэйл хаяг руу санал болгох буй эсвэл энд сэтгэгдэлд бичиж үлдээгээрэй.

Sunday, April 08, 2007

Хэсэг онигоонууд

Сурсан занг сураар боож болохгүй
Монголд олон улсын хүмүүнлэгийн шугмаар тав зургаан жил ажилласан япон залуу нутагтаа буцжээ. Очсон эхний сардаа мань хүн нилээд олон замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд нэг хэсэгтээ л торгуулиас салаагүй гэнэ. Учир нь монголд байхдаа улаан гэрлээр гарц өнгөрөх, явган зорчигчын замаар хөдлөн гүйх гээд нилээд зүйлс сурчихаж л дээ.

Эмээ нарын онигоонооос:
Нэг эмгэн явган хүний гарц дээр зогсоод хажуу дахь залуугаас тусламж хүсэв:
-Хүүе хүүхээ, эмээгээ зам хөндлөн гаргаад өгөөч гэтэл залуу их л уриалгахнаар:
-За тэгье, Эмээ тэгэхээр одоо улаан гэрэл асаж байгаа биз. Энэний дараа ногоон гэрэл асна. Тэгэхээр хоёулаа зам гарна гэсэн үг ш дээ гэтэл эмгэн лаг эгдүүцснээ:
-Хммм, ногоон гэрлээр гарах юм бол эмээ нь өөрөө гарч дөнгөнө ш дээ гэсэн гэсэн :))

Автобусанд нэг залуу эмээгийн хөл дээр гишгилээд хажуугаар нь өнгөрснөө гэнэт сандран арагшаа харж:
-Өө уучлаарай эмээ, таны хөл дээр гишгээд явчихаж гэтэл эмгэн:
-Зүгээрээ зүгээр, эмээ нь сая араас чинь нулимчихсан л даа гэсэн гэсэн

Нэг шинэков жолооч гудамжинд хурдаа тааруулж чадахгүй явж байгаад нэгэн эмгэнийг дайрч орхив. Тэгэнгүүтээ бүүр сандраад ухартал арай гэж машины араас босч ирсэн эмгэнийг дахиад л дайрчээ. Залуу бууж ирээд тонгойгоод хартал эмгэн машин доороос:
-Хөөе, хүүхээ чи намайг тэр чигт нь гүйцээх гээд байгаа юм уу гэж уурлав.

Цагдаагийн ёс суртахуун
Японд монголын гурван оюутан цэцэрлэгт хүрээлэн дотор нь жоохон ууж л дээ. Тэгтэл нэг найз нь түрүүлээд "тас" явчихаж. Нөгөө хоёр нь найзыгаа жоохон шоглох гээд мод түшүүлж орхиод алсаас нууцаар ажиглаж зогстол 2 япон цагдаа ирээд нэг нь нөгөө оюутаны халаасыг ухаж хамаг бичиг баримт, мөнгө эдлэл зэргийг гаргаж, нөгөө нь бүртгэж авч байснаа тэлээг нь тайлж аваад гэдсээр нь сайтар гэгч нь бүсэлж өгөөд цамцных нь дээгүүр бүх бичиг баримт эд зүйлсийг нь цувуулж хийгээд дахин нөгөөх модыг түшүүлж орхиод зугтааж орхив гэнэ. Уул нь бол уг хүний гэрийнх нь хаягаар хүргэж өгөх ёстой байтал мань 2 цагдаа залхуурсан нь тэр гэнээ.

Ойрд нилээд ажил хөөцөлдөөд гадуур гүйгээд байгаа учраас нэг иймэрхүү онигоо энэ тэр бичиж халтуурдав. Тэгж байгаад Багын дурсамж цувралаа үргэлжлүүлнээ.

Thursday, March 15, 2007

Япончуудын онигоо Монголд

Японоос ирсэн найз маань Япончуудад тохиолдсон дараах онигоонуудыг ярьсан чинь Монголчуудын хувьд үнэнхүү инээдтэй байсан учраас энд сонирхуулахаар шийдлээ.

Чингис хаан нисэх буудал
Токиогоос УБ-д нисч ирээд бууж байна гэнэ. Онгоцны цагаан хоолойгоор "Чингис хаан нисэх буудалд амжилттай газардлаа" гэтэл нөгөө япон : "-Тэр нисэх буудал нь хаана байнаа, дандаа л том том уул харагдаад байх юм" гэж мэл гайхав.

Зам гэж там
Нөгөөх япончууд Өвөрхангай аймаг руу Land80-тай төв засмал замаар давхиж явтал гэнэт огцом нүх таарч тас тас хийтэл аймаар донсолж, харайлгатал япончууд аймаар сандарч, царай нь хачин болж ирсэнээ босч ирээд :-Энэ замыг тавьсан хүмүүс одоо шоронд байгаа биз дээ? гэж асуусан гэнэ.

Уналтан дунд ...
Япон хүн дугуйтай явж байгаад халтирч явган хүний шатан гарц руу унаж байхдаа: -Гомэээй нааа зээээээйй!!! (Уучлаарайййй)

Монгол хүн харин яг ингэж унахдаа юу гэх бол:
-Ааааа, аврааараайй ... Хөөөш чи холдооооочэээээй

гэх мэт ... :D

Tuesday, March 13, 2007

Амьд бай

... Эх чоно айлын хотноос жижигхээн хурга олж ирээд, бэлтрэгнүүд дээ ан хийх сургууль хийлгэдэг... Анчдын ярианаас

А. Туболевын "Харийн тэнгэр" (Чужое небо) туужаас сэдэвлэн бүтээсэн уг кино нь дэлхий 2-р дайнд Оросын олзлогдсон нисэгчид Германы Нисэхийн сургуулийн төгсөгч шинэков нисэгчдийн амьд бай болж буй тухай өгүүлдэг.

...Мы рождены, чтоб сказку зделать былью
Преодолеть пространство и простор
Нам разум дал стальные в руки крылья,
А вместо сердца - пламенный мотор.


Всё выше, выше, и выше,
Стремим мы полёт наших птиц

И в каждом пропеллере дышит

Спокойствие наших границ...

Оросын Авиамарш дууны үгнээс


Энэ дуу нь ЗХУ-ын нисэгчдийн уриа дуу боловч олзлогдсон нисэгчдийн хувьд үхлийн дуу болж хувирна. Учир нь олзлогдсон Иванууд немецийн шинэковуудаас "шалгалт авахаар" нисэхэд нь нисэхийн удирдлагын төвөөс цагаан хоолойгоор энэхүү маршийг тавьж "хүндэтгэдэг".

Амьд бай нарыг Герман офирцер их л аяатайхнаар "немецийн төгсөгчдөөс шалгалт авагчид" гэж нэрлэдэг. Армийн командлалаас ч тэднийг ихэд үнэлэх бөгөөд амьд байгаар шалгалт өгөөгүй шинэковууд анхныхаа тулаанд л унаж байсан бол амьд байгаар дасгал хийгсэд нь 3 дахь тулаандаа унадаг гэсэн үзүүлэлттэй. Сургуулийн захирал Герман хурандаа нь Оросод хэсэг амьдарч байсан тэрээр Оросуудыг сайн мэддэг хүн бөгөөд дэслэгч Тесленког жинхэнэ эр цэрэг хүн болоод сайн нисэгчийнх нь хувьд ихэд үнэлдэг нэгэн.

Нийт 20 гаран байсан олзлогдогсодоос эцэстээ 3-хан амьд бай л үлдэх бөгөөд энэхүү дарамтыг тэсээгүй галзуурсан нэг нь шоронгоосоо оргон гарч Ла-5 онгоцоо сумлан, шатахуунаар дүүргэх бөгөөд үлдэж буй дэслэгч, түрүүч хоёрт оргох боломжийг олгоод амь үрэгдэнэ. Шатахуун хулгайгаар дүүргэснийг гадарласан Герман хурандаа хамгийн түрүүнд дэслэгч Тесленког нисэхийг тушаана. Гэвч хашир дэслэгч 7 ч удаагийн "шалгалтыг" даваад залуу түрүүчид зугтах үүргийг өгнө. Түрүүч ч өөрийг үүргийг ойлгож, харийн тэнгэрт бүх үрэгдэгсдийнхээ "хариуг" сайтар барьж өгөөд эх орон Орос нутаг руугаа зугтан гарч чаддаг.

Гэвч Герман хурандаагийн хэлсэн үг үнэн болохыг түрүүч өөрийн биеэр амсана. Өөрөөр хэлбэл Герман Орос хоёулаа л адилхан лагерь бөгөөд улаан таван хошуу, хар загалмай хоёр л ялгаатай ба Улаан армийн комиссарын хэлснээр "Улаан Оросын дайчин дайсандаа амьдаар олзлогдсон л бол дайсан этгээд" учраас түрүүч дахиад л хорих лагерьт хоригдол болно.

...Шонхоруудын жинхэнэ төгсгөл тэнгэртээ л халих жам юм бизээ.

www.on-air.mn/cinema/ (Эх хэлээр)

Monday, March 12, 2007

Амьдрал нулимсанд дургүй

Найруулагч Владимир Меншовын 1975 онд бүтээгдсэн уг кино өдгөө ч утга учираа алдаагүй хэвээр л байна. 1981 онд Оскарын Шилдэг гадаадын кино (Best Foreign Language Film) шагналыг хүртсэн уг кинонд гурван найз бүсгүйн өөр өөр амьдралыг өгүүлдгийг хэн бүхэн андахгүй сайн мэдэх учраас би дахин дурдаад байх нь илүүц биз.


Уг киног кино шүүмжлэгчид маш их шүүмжлэдэг гэдэг. Учир нь уг кино тухайн үеийн нийгмийн сэтгэлзүйд асар ихээр нөлөөлсөн бөгөөд нөхрөөсөө салж өрх толгойлсон эмэгтэйчүүдийн бүхэл бүтэн "армийг" бий болгосон гээд бодохоор уг кино тэр чигээрээ бодит амьдралыг тусгаж, өгүүлж буй санаа нь ямаршуу жинтэй байсныг гэрчлэх бизээ.

Тийм ч болохоор энэ кинонд би ч мөн адил маш их дуртай, сэтгэл санаа тиймхэн ч юм уу амьдралдаа сэтгэл ханамжгүй болсон үедээ байс хийгээд л үздэг юм. Ялангуяа эхний ангийн төгсгөл хэсэг дэхь Катягийн хүүхэдтэй болж үлдэж буй, дараагийн анги дахь Гоша Катя хоёрын вагонд танилцдаг, бас тэр Гоша Александрагийн найз залууг өмөөрч хэдэн залуустай зодолддог, Гошагийн найзуудтай салхинд гарч шорлог хийдэг хэсэг гээд л дуртай дуртай...

Амьдрал 40 хүрч байж дөнгөж эхлэдэг гэсэн үгийг харуулсан, хүнд хэцүү амьдралаас тэмцэн байж гарч ирсэн Катягийн, жинхэнэ эр хүн гэж ямар хүн байдгыг илтгэдэг Гоша хоёрын дүрд хайртай байдаг юм.

Тиймээс ч сүүлийн үед "кайф авах төдий" гэмээр ч юмуу Холливудын хийсвэр кинонуудын шуурганд дарагдаад буй үед энэ киног бас үзэж байгаарай гэж бяцхан сануулах үүднээс энэхүү ядмаг бичлэгийг бичиж байна л даа.

Тиймээ, амьдрал хэзээд нулимсанд дургүй. Амьдрал зөвхөн тэмцэгчдэд, ялагчдад л дуртай байдаг.

www.on-air.mn/cinema/ (Эх хэлээр)
www.on-air.mn/cinema/ (Эх хэлээр)
IMDB