Японоос ирсэн найз маань Япончуудад тохиолдсон дараах онигоонуудыг ярьсан чинь Монголчуудын хувьд үнэнхүү инээдтэй байсан учраас энд сонирхуулахаар шийдлээ.
Чингис хаан нисэх буудал
Токиогоос УБ-д нисч ирээд бууж байна гэнэ. Онгоцны цагаан хоолойгоор "Чингис хаан нисэх буудалд амжилттай газардлаа" гэтэл нөгөө япон : "-Тэр нисэх буудал нь хаана байнаа, дандаа л том том уул харагдаад байх юм" гэж мэл гайхав.
Зам гэж там
Нөгөөх япончууд Өвөрхангай аймаг руу Land80-тай төв засмал замаар давхиж явтал гэнэт огцом нүх таарч тас тас хийтэл аймаар донсолж, харайлгатал япончууд аймаар сандарч, царай нь хачин болж ирсэнээ босч ирээд :-Энэ замыг тавьсан хүмүүс одоо шоронд байгаа биз дээ? гэж асуусан гэнэ.
Уналтан дунд ...
Япон хүн дугуйтай явж байгаад халтирч явган хүний шатан гарц руу унаж байхдаа: -Гомэээй нааа зээээээйй!!! (Уучлаарайййй)
Монгол хүн харин яг ингэж унахдаа юу гэх бол:
-Ааааа, аврааараайй ... Хөөөш чи холдооооочэээээй
гэх мэт ... :D
Математикийн гоо сайхан: Фрактал ертөнц
7 years ago
5 Comments:
hehehe, yostoi super onigoo baina shdee.
ха ха. JP center-т манай ангийханы нэг нь ярьж байлуу яалаа нэг гоё онигоо санаанд орчихлоо.
Нэг япон эр монгол жуулчны баазад ирж гэнэ. Хөтөчөөсөө бие засах газар хаана байгааг асууж, нөгөөх нь ч модон жорлонг заагаад явуулчихжээ. Удалгүй хөтөч нь бас тийшээ явах хэрэг гараад очиж л дээ. Тэгсэн нөгөө япон нь 2 банзан дээр нь хөлөө жийгээд суучихсан хаалгаар нь 2 хөл нь цухуйж байсан гэсэн.
за битгий худлаа яриад бай. Таныг нулимсаа гартал инээж байсныг санаж байш үү.
Post a Comment