Wednesday, December 11, 2013

Чиний өөртөө батлах ёстой 10 үнэн - Би сэтгэл зүрхээ дагадаг!

Дараах зүйлсийг ерөөсөө ч ичихгүйгээр чангаар хэлээд үзээрэй. Яагаад гэвэл чиний өөртөө баталж, бардам дуугарах ёстой 10 “тод” зүйл юм шүү.
1. Би сэтгэл зүрхээ дагадаг
Асуудалдаа бүү ороогд. Харин мөрөөдөлдөө хөтлүүлж бай. Ямар амьдралыг хүсдэг вэ, тэгж л амьдар. 1000 удаа алдаж үзсэн бол баярла. Ямартай ч чамд харамсал үлдээгүй байна шүү дээ. Сэтгэл зүрхээ мөрөөдлийнхөө төлөө зориулсан гэдэг чинь л том бахархал. Хийж үзмээр байгаа зүйлээ хийж, явмаар байгаа газар луугаа яв. Нүдээ “нээлттэй”-гээр мөрөөд. Бодит болгох ганц үйлдлийг л өдөрт хийхэд хангалттай. Тиймээс яг одоо бахархалтайгаар хэл. “Би сэтгэл зүрхээ дагадаг!”
2. Би өөрөөрөө бахархдаг
Хорвоо дэлхий дээр ямар олон хүн чам шиг болохыг хүсдэг гээч. Чи өөрөө бахархдаг байх ёстой.
3. Би өөрчлөлт хийж чаддаг
Хэрвээ чи хэн нэгний амьдралд сайн нөлөө үзүүлвэл эргээд тус нь заавал ирдэг. Бүр чамд мэдэгдэхгүй байдлаар ч гэсэн. Яагаад гэвэл бусдын аз жаргалын төлөө, эсвэл арай бага зовог гэсэндээ хийсэн үйл бүхэн буян болдог. Чи өөрчлөлт хийж чадна.
4. Би нөхцөлгүй хайр ямар байдгийг мэднэ
Төгс хүнийг хайрлахдаа биш төгс биш хүнийг төгс аргаар хайрлах л хамгийн агуу. Чи нөхцөлгүй хайр яаж мэдрэгддийг мэддэг.
5. Би аз жаргалтай хүн
Чи үргэлж тэгж боддог байх. Өглөө алхахдаа, хайртдаа үнсүүлэхдээ, ажиллаж ажиллаж гэртээ орж ирэхдээ, хүүхдүүдийнхээ тэврэлтэд уусахдаа аз жаргалыг мэдэрч л байгаа. Харин чангаар хэлж үзсэн үү? Тэгвэл яг одоо хэлээрэй. Чи энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн!
6. Би өөрийнхөө хамгийн сайн хувилбар
“Хэн нэгний хоёр дахь хувилбар байснаас өөрийнхөө эх хувь нь бай” гэдэг үгийг үнэн гэж итгэдэг биз дээ. Цор ганц л байгаа юм чинь шилдэг нь болоход асуудал байгаа гэж үү? Чи өөрийнхөө хамгийн сайн хувилбар байж чадна.
7. Би цагаа үр ашигтай өнгөрөөдөг
Минут бүр чинь үнэ цэнэтэй. Чамд өдөр бүр хангалттай байдаг ч гэсэн өдөр өнгөрөхөд л бүгд алга болдог. Тиймээс өөртөө зоригтойгоор, чанга дуугаар хэл. “Би цагаа үр ашигтай өнгөрөөдөг!”
8. Би өөртэйгээ шударга байдаг
Алдаагаа ч, дутагдлаа ч хүлээн зөвшөөрдөг, чи шударга хүн.
9. Би намайг гомдоосон бүх хүнийг уучилсан
Зовлон угтаа бүгд адилхан. Чи л түүнийг өөртөө хэр удаахаа шийддэг юм. Тиймээс дагаад хэлээрэй. “Би намайг гомдоосон бүх хүнийг уучилсан...”
10. Би юунд ч харамсдаггүй
Чамайг инээлгэдэг хүмүүстэй хамт бай. Дуртай зүйлээ хий. Урьд нь гарсан алдаа бүхэн одоо бүгд зөв болсон. Яагаад гэвэл тэд өнгөрсөнд үлдсэн болохоор тэр. Чи юунд ч харамсдаггүй!

Амжилтад хөтлөх есөн алхам

Эдгээр зөвлөгөө үнэхээр үнэн зүйл байсан тул үргэлж санаж явахын тулд өөрийн блог дээр хуулж авав. :-)

1.    Хувь заяаныхаа эзэн бай
Амьдралдаа хамгийн чухал өөрчлөлт гаргах шийдвэрүүдийг чи өөрөө гаргадаг уу, эсвэл хэн нэгнээс байнга асуудаг уу? Маш олон хүн чухал шийдвэрүүдээ өөрөөсөө асуулгүйгээр бусдаас лавладаг. Гэвч хожим нэгэн өдөр бусдын заавраар амьдарсандаа харамсдаг. Энэ миний сонголт биш, миний хүссэн амьдрал биш байна шүү дээ. Би яагаад ийм мэргэжил сонгочихсон юм бол? Би яагаад ингэж амьдраад байгаа юм бол оо? гэж эргэлздэг. Амьдралынхаа төгсгөлд харамсаж суухаар эхэнд нь өөрөөсөө асуу!
 Өөрийн биш сонголт хийхээр өөрийгөө л тамлачихдаг. Тийм учраас ямар нэг том өөрчлөлтийн өмнө зогсож байхдаа эхлээд өөрөөсөө асуу. Амьдралын туршлагаасаа шалтгаалаад бусдаас зөвлөгөө авах шаардлага хэнд ч гардаг. Тэр бол ердөө л зөвлөгөө шүү. Шийдвэр гэж битгий хар. Ихэнх хүн шийдвэрийг өөрөөсөө зайлуулаад, бусдын яриаг эцсийн үнэн гэж бодоод гүйчихдэг. Энэ том алдаанд хүргэнэ. Эхний алхам - чи хувь заяагаа мэдэх ёстой. Өөрөөсөө асуу, сонголтоо өөрөө хий. Мэдээж сонголтоо хийхэд чинь бусдын дэмжлэг, мэдээлэл, санал бодол, туршлага хэрэгтэй. Тэр бүгдээс хуваалцах хэрэгтэй. Харин сонголтыг өөрөө хий. Сонголтыг чи хийхгүй бол амьдралынхаа туршид хэн нэгний утсан хүүхэлдэй л байна.

2.    Мөрөөдлөө ол!
Мөрөөдлөө ол. Мөрөөдөл хүнийг дотроос нь гэрэлтүүлдэг. Амьдралд асар их эрч хүч өгдөг. Мөрөөдлөө олсон хүн ямар ч хэцүүд сөхөрч унадаггүй. Мөрөөдлийг би ингэж зүйрлэх дуртай. “Өөрийн мөрөөдөлгүй, хэн нэгний мөрөөдлийг даган нисч яваа бол дэнгийн эрвээхэй” гэж. Бусдын гэрлийг тойроод нисээд байна, ойртвол түлэгдэж үхнэ, холдохоороо хөлдөж үхнэ. Хувь заяа нь өөрийнх нь гарт байхгүй. Тэр мөрөөдөл, тэр гэрэл гэгээ нөгөө хүнтэйгээ хамт алга болчихвол харанхуйд өөр гэрэл хайгаад гүйнэ. Мөрөөдлөө дагаж яваа хүний гарт гэрэл байнга хамт байна. Зам нь тодорхой байна гэсэн үг.

3.    Алсын хараатай бай!
Мөрөөдөл бас аюултай. Хоосон мөрөөдөгч хар тамхинд орсон юм шиг мөрөөдөөд л хэвтээд байдаг. Ийм болохгүйн тулд мөрөөдөл чинь алсын хараатай байх ёстой. Хоосон мөрөөдөгчийн амьдрал утгагүй.  Мөрөөдөл жаахан ч гэсэн алсын хараатай байвал алхмуудыг чинь тодорхой болгож өгнө шүү дээ. Ийм хүн болохыг зорьж байгаа юм чинь үүнийг сурчихсан байх ёстой, тийм талбарт очоод ажиллах чадвартай байх ёстой гэхчлэн алхмууд чинь тодорхой харагдаж байх ёстой. Сансрын нисгэгч болно, сансрын нисгэгч болбол гоё гэж бодоод явдаг хэрнээ хэзээ ч тэр чиглэлийн ном уншдаггүй, тэр чиглэлээр өөрийгөө хөгжүүлдэггүй бол энэ мөрөөдөл өөрийг чинь хар тамхи шиг иднэ. Мөрөөдөл алсын хараатай, алхмууд чинь харагдахуйц байх ёстой.

4.    Зорилготой бай!
Алсын хараатай мөрөөдөл дотор чинь лугшаад эхэлбэл тэр алсын хараа чамайг зорилготой болгоно. Зорилго яг л зүү шиг. Зүү хаашаа, утас тийшээ хөвөрдөг шиг хүний үйл хэргүүдийг цэгцэлж, нэг зүгт зална. Зорилготой болсон бол нэг зүйлийг ямагт сана. Өөрийгөө зорилготойгоо хамт үлдээгээд, саад болдог бүхнийг хаалганы цаана цоожил. Харамсалтай нь, бид дийлэнхдээ зорилгоо хаалганы цаана цоожлоод, зорилгодоо саад болдог олон зүйлийг өөртэйгээ хамт үлдээдэг. Жишээ нь, мессеж, телевиз, PC, найзуудтайгаа чалчих. Энэ бүхэнд хүн хөгждөг, эсвэл чөлөөт цагаа сэтгэл өөдрөг өнгөрөөхөд хэрэгтэй л дээ. Тиймээс эдгээрт цаг гаргах хэрэгтэй. Гэхдээ цагаа чи өөрөө эмхлэх ёстой. Зорилгодоо жаахан ахиу цаг зарцуул. Найзуудтайгаа уулзах гоё, гэхдээ 30-хан минут л нийлээд чалчъя. Надад цаана нь хийх ажил байгаа учраас тэндээ би цаг гаргая гэж цагтаа харам бай. Тэгж байж зорилго биелнэ. Зорилгодоо садаа болдог зүйлүүдийг зогсоох хэрэгтэй. Орой телевизийн суваг солиод суух биш хөтөлбөр хараад юу үзэхээ сонгочих хэрэгтэй. Зорилгодоо хүрэх, өөрийгөө амраах хоёрт өөрийгөө зориул. Би үүнийг үзнэ, бусад цагт үүнийг хийнэ. Ийм байдлаар төлөвлөөрэй. Тэгэхгүй бол зорилго чинь алсын хараатай ч гэлээ мөрөөдөгч хэвээрээ үлдэнэ шүү.

5.    Өөртөө итгэ!
Сонголтоо өөрөө хийж, мөрөөдлөө олж аваад, тэр нь чамд алсын хараатай зорилго бий болгож чадсан бол одоо би чадах болов уу гэж эргэлзэлгүйгээр зүгээр л өөртөө итгэ. Өөртөө итгэхгүй, өөрийгөө үнэлэхгүй бол хэн ч чамд итгэхгүй, чамайг үнэлэхгүй. Зорилго бий болгоод, өөртөө итгэлтэй болгох нэг сургаал үг байдаг юм. Надад их таалагддаг. Нэг тосгоны хойно маш өндөр, хэн ч гарч байгаагүй уул байжээ. Тэндэхийн нэг залуу тэр уулын орой дээр гарна гэж зорьжээ. Тосгоноороо тэр залууг хоосон мөрөөдөгч гэцгээж байв. Залуу тэднийг үгэнд мохсонгүй, зүтгээд үзье гээд авираад эхэлтэл тосгоныхон түүнийг яасан ч бүтэхгүй юм хийгээд солиотой, тэнэг болчихож гэцгээж. Харин уулын орой дээр гарчихсан чинь бүгд ангайтал гайхаад, шагшин бахдацгааж, алга ташсан гэнэ.
Өөртөө итгээд зорилгынхоо төлөө зүтгэнэ гэдэг өөрийгөө өөрчлөхөөс илүүтэйгээр бусад хүний чамд хандах хандлагыг өөрчилж чаддаг зүйл. Тосгоныг бүхэлд нь өөрчилж байгаа биз дээ. Зорилгодоо итгэлтэйгээр тэмүүлэх үед өөрөө мэдээж өөрчлөгдөнө. Гол нь бид нийгэмд амьдардаг учраас нийгмийг өөрчлөх чадвартай болж эхэлдэг. Бас нэг сургаалт үлгэрийг хуваалцах дуртай. Дүлий мэлхий гэж сонсч байсан уу? Хэсэг мэлхий хэрэм дээр гарах уралдаан зарлажээ. Мэлхийнүүд үсэрч байтал бусад амьтад ирээд ярив гэнэ. “Мэлхий яаж энэ хэрэм дээр гарах юм. Ийм туяхан хөлтэй хэрнээ том гэдэстэй, ядахад бас ногоон шүү” гээд л. Ийм яриаг сонссон мэлхийнүүд өөрсдийгөө хараад “Нээрээ тийм байна, яаж гарахав дээ” гээд болиод байж. Бие, хөл, өнгөө харж голоод бүгд сэтгэлээр унажээ. Гэтэл нэгэн мэлхий үсэрсээр байгаад хэрэм дээр гарчихаж. Амьтад гайхаж, ямар гайхамшигтай мэлхий вэ, яагаад гарчихав гэтэл тэр нь дүлий мэлхий байжээ. Бусдын муу хэлэхийг, үгүйсгэхийг, дорд үзэхийг сонсолгүй зөвхөн өөртөө итгэж, “би чадна” гэж бодсон хэрэг.
Залуу хүн алдахыг буруутгах хэрэггүй, харин алдаан дээрээ байнга хөгжиж суралцах хэрэгтэй. Алддаггүй бол хүн биш бурхан болно биз дээ. Залуу хүний сул тал бол эрс, зоримог зан чанар. Болохгүй юм бол өөрчилчихье л гэж боддог. Харин нас ахихаараа хүн өөрчлөлт хийхээсээ илүү дасан зохицохыг эрхэмлэдэг болчихдог. Иймд залуу дээрээ өөртөө итгэлтэй, бардам бай. Яагаад болохгүй гэж.

6.    Алхмаа хий!
“Өөртөө итгэлтэй бай” гэсэн зарчмыг ойлгоод авсан бол одоо юу хүлээсэн юм, зүгээр л алхмаа хий. Юуг ч хойш тавих шаардлагагүй. Бид байнга зөрчилдөж, сөргөлдөж өөрийгөө хуурдаг. Монголын маргааш дуусахгүй гэсэн үг байдаг даа. Энэ номыг унших хэрэгтэй, гэхдээ маргааш л уншъя гэх мэтчилэн. Маргааш нь өвлийн амралтаараа уншчихъя гэнэ. Өвлийн амралт болоход за зуны амралтаар болъё... Тэгээд оюутан болоод, нэг мэдэхэд хойд нас байдаг бол хийе гэнэ. Тийм байдалд хүрэхгүйн тулд зүгээр л барьж аваад хий. Өөр юу ч битгий бод. Зүгээр л хий, эхэл. Хойш бүү тавь. Өөрийгөө битгий хуур. Сул байгаагаа хэзээ ч зөвтгөх хэрэггүй. Багш ийм зузаан ном уншуулахдаа яахав дээ гээд ном болон өөрийхөө дунд нэг хана босгочихдог. Яаж дуусгах юм гэсэн дараагийн ханаа босгоно. Ер нь надад дургүйн шинж дээ гэж бас бодно. Ийм маягаар өөрийгөө зөвтгөсөөр өмнөө бөөн хана босгочихдог. Номоо уншихын тулд босгосон ханаа нураах хэрэгтэй болно оо доо. Ингэж дотроо зөрчилдөн, өөртэйгөө тэмцэхэд хамаг хүчээ зарцуулахын оронд юу ч бодохгүйгээр уншъя гээд бариад авчихвал ийм эрч хүч шаардахгүй. Номоо уншихдаа л хүчээ зарцуул. Хиймэл хана өөртөө битгий үүсгэ. Бэрхшээлийг хүнд болгож битгий хар. Зүгээр л алхмаа хий.
Өөрөөр нь өөрийг нь үгүй хийх хамгийн аюултай зан чанар бол залхуурал. Залхуурлаас ангижрах арга зам хүн бүрт янз янз байх. Ичих, айх, нэрэлхэх, өших, залхуурах гэх мэт нь би өөрөө л хүсвэл надаас алга болчихдог чанар шүү дээ. “Чи аймхай” гэж хэн нэгэн хэлсэн ч би айхгүй бол надад айдас төрөхгүй. “Чи залхуу” гэж нийтээрээ дүгнэсэн ч би л залхуурахгүй бол энэ дүгнэлт буруу гэдгийг үзүүлж чадна. Бусдаас биш зөвхөн надаас шалтгаалдаг зүйлс. Хүн болгонд байдаг шинж учраас шийдэх амархан. Харин шийдэхгүй байя гэвэл чи өөрөө өөртөө байнга бууж өгдөг гэсэн үг. Шийдэх хамгийн гол түлхүүр бол сониуч зан. Сурч байгаа мэргэжилдээ, уншиж байгаа номдоо, хичээл зааж байгаа багшийн дотор байгаа гүн мэдлэгийг сонирхох сониуч зан. Сониуч зан төрөхөөр хүн хориглосон ч хорхойсоод хийх гээд байдаг. Тэр сониуч занг хаашаа чиглүүлэхээ чи шийдэх ёстой. Сониуч зан өөрөө төрөхгүй, төрөөгүй бол том профессор чамд хичээл заагаад нэмэргүй. Сониуч зан төрвөл жирийн нэг оюутан дэргэд чинь үг хэлэхэд хүртэл сонирхоно доо. Чи өөрөө сонирхохгүй л бол ямар ч нэр хүндтэй сургуульд их мөнгө төлөөд эрдэмтэн профессороор хичээл заалгаж, ховор ном уншлаа ч чамд юу ч наалдахгүй.

7.    Бусадтай ойлголц!
Нийгэм дунд амьдардаг хувь хүний хувьд нэг зарчмыг байнга анхаарч, санаж байх хэрэгтэй. Энэ бол бусадтай ойлголцох. Харилц, бусадтай ойлголц. Амжилтыг чинь бусад хүн бахархан хүлээж авах ёстой. Чи ганцаараа биш, бусадтай хамт түүн рүү зорих чадвартай байх ёстой. Зарим хүн бусдыг золиосолж, бусдад хохирол учруулж амжилтад хүрдэг. Ийм амжилтыг үзэн ядалт дагадаг. Хүмүүс чамайг үл хүндэтгэнэ, үзэн ядна, бас ганцаардал авчирна.
Бусадтай ойлголцон, хамтарч ажиллах маш том чанар. Зорилгынхоо төлөө бусдыг дагуулдаг байх хэрэгтэй. Бусдад хохирол учруулахгүйгээр хүрсэн ололт амжилтаасаа хуваалцах чадвартай бай. Ийм чадваргүй хүн өмнөх алхмаа зөв хийсэн ч амжилтыг салхинд хийсгэж орхино. Нэгэн бяцхан түүхийг энд жишээ болгомоор санагдлаа. Нэгэн залуугийн тухай л даа. Тэр залуу өөрийгөө тун сайн залуу гэж дүгнэдэг. Найзууддаа туслах юмсан, зөв ойлголцох юмсан гэж ямагт боддог. Гэтэл яагаад ч юм найзуудтайгаа уулзахаараа муудалцдаг, эвгүй байдалд ороод салдаг аж. Нэг удаа дөрвөн найзаа хоолонд уриад, найзууддаа туслах гэж л оролддог тухайгаа ярихаар төлөвлөжээ. Гэтэл нэг нь ирсэнгүй, гурав нь хүлээгээд сууж байв. Нэлээн суулаа. Хоолны газрын зөөгч ирээд “Хоолоо захиалах уу?” гээд асуув. Залуу “Түр хүлээгээрэй, ирэх ёстой хүн ирээгүй байна” гэж. Ирсэн гурвын нэг нь “Ирэх ёстой нь ирээгүй байна гэхээр ирэх ёсгүй нь ирчихсэн байж таарах нь” гэж гомдоод гараад явчихжээ. Гарч явахдаа зөөгчтэй таараад “Намайг явчихлаа гэж хэлээрэй” гэжээ. Зөөгч буцаж ирэн “Та хэд хоолоо захиалах уу, түрүүний хүн явчихлаа” гэтэл манай залуу “Явах ёсгүй нь явчихлаа” гээд хэлчихэж. Тэгсэн үлдсэн хоёрын нэг нь “Явах ёсгүй нь явчихлаа гэхээр явах ёстой нь суугаад байна гэсэн үг. Намайг хөөгөөд байгаа юм биш үү” гэж уурлаад мөн л гараад явчихжээ. Залуу “Энэ хоёр юунд уурлав? Би буруу юм юу хэлсэн юм?” гэтэл “Чи өөрөө ирэх ёстой нь ирсэнгүй, явах ёстой нь явсангүй” гэлээ шүү дээ гэхэд “Би тэр хоёрт зориулж хэлээгүй шүү дээ” гэжээ. Үлдсэн нэг нь “Өө, зориулж хэлээд байгаа хүн нь энд суугаад байгаа юм байна” гээд бас явчихжээ. Залуу уг нь сайхан сэтгэлтэй. Гэхдээ харилцааны ур чадваргүйгээсээ үгээ буруу сонгож, өөрийгөө буруу ойлгуулснаас үл ойлголцолд хүрчээ.
Тиймээс амжилтад хүрье гэвэл ойлголцлын цэг дээр зогсох ёстой. Хүмүүстэй зөв харилцах чадвартай байх шаардлагатай. Өөрийгөө зөв илэрхийлэх чадвар чухал. Шүлэглэж уран ярьдаг байхаасаа илүү утга агуулгаараа зөв харагдах чадвартай байх нь чухал. Энэ бол есөн зарчмын хамгийн чухал нь.

8.    Үр дүнгээ олж хар!
Өмнөх алхмуудаа зөв хийж чадсан бол үр дүнгээ олж харж сур. Жижигхэн ч гэсэн өөрчлөлтийг мэдэр, хүлээж ав, түүн дээрээ үнэлгээ өгч сур. Зөв болсон уу, буруу болсон уу гэж. Ихэнх хүн үр дүнг анзаардаггүй, бас буруу ойлгодог.
Үр дүнгийн тухай ийм нэг  сургамжтай үлгэр байдаг. Нэгэн сэтгэгч өглөө эртлэн босоод далайн эргээр салхилахаар гарав. Тэрээр яавал бусдад зориулан шинийг сэтгэж санаачлах вэ, хэрхэн бусдад ач тус хүргэх вэ гэсэн бодлыг өвөрлөн явдаг нэгэн байв.  Гэтэл далайн эргийг даган үй түмэн далайн од шөнийн хүчтэй давалгаанаар эрэг дээр хаягдсан байхыг олж үзээд тэднийг өрөвдөн, сайн үйлс хийх сэтгэл нь оргилж оддыг нэг нэгээр нь далай руу шидэж эхлэв. Төд удалгүй нар мандах болоход эрэгт хаягдсан үй олон оддыг хараад сэтгэгчийн урам нь хугарч тэднийг шидэхээ болиод цаашилж явтал холгүйхэн нэгэн загасчин өвгөн мөнөөх од шидлэх үйлдлийг хийж байгаа нь  харагдав. Сэтгэгч түүн дээр очоод "Удахгүй нар мандах нь. Гэтэл та энэ үй түмэн далайн оддыг хар л даа, бүгд л хатаж үхэцгээх болно шүү дээ. Тиймээс ямар ч үр дүн алга" гэвэл өвгөн загасчин "Та буруу бодож байна” гэсэнд сэтгэгч дотроо “Би энэ загасчнаас мунхаг байна гэж үү” хэмээн бодоод тэгж хэлсний учрыг асуувал өвгөн "Үр дүн бидэнд биш бид хоёрыг ярилцаад зогсож байхад аврагдаж байгаа энэ далайн одонд байгаа юм" гээд нэгэн одыг далай руу нь шидэв гэнэ. Яг үүнтэй адил нэг ч гэсэн хүн чамаас шударга ёсыг мэдрээд гарвал энэ бол үр дүн".
Үр дүнг жижигхэн ч гэсэн олж харж сур. Түүнийг үнэл. Үр дүнг үнэлдэг хүн өөрчлөлтийг өөр дээрээ мэдэрдэг, үр дүнг үнэлдэггүй хүн өөрчлөлт мэдэрдэггүй.  Үр дүнг үнэлдэг хүн секундын өмнөх өөрчлөлтийг ч хардаг, тусгаж авдаг.

9.  Тойрог хий!
Үр дүнгээ харж байгаа бол анхны алхам руугаа шилж. Энэ үр дүн чиний сонголт мөн үү? Энэ үр дүн чиний мөрөөдлийн хэсэг байв уу? Алсын хараатай, зорилготой, өөртөө итгэлтэй чанараар бусадтай зөв ойлголцоод, зоримог алхам хийсний чинь үр дүн мөн үү? Тойрог хийгээд үз. Тойрог хийх тусам тойрог чинь томорно. Чи өснө. Энэ мэтчилэн олон тойрог хийх тусам, олон тойрог хийгдэх тусам амжилтын араас чи биш, амжилт өөрөө чиний араас гүйдэг болно. Амжилт том зорилго биш, хийхийн чинь үр дүн болж хувирна.

http://dhd_1212.blog.gogo.mn/?label=7305 блогоос "туув"

Thursday, October 24, 2013

Монголын хүүхэд, залуучуудын заавал унших номын жагсаалт

“Ном” хөтөлбөр болон “Оюунт Монгол” аяны хүрээнд гаргасан заавал унших номын жагсаалтыг хүргэж байна. Юуны өмнө сургуулийн өмнөх болон бага ангийн хүүхдэд танин мэдэхүйн зурагт ном маш чухал байтал эдгээр жагсаалтад танин мэдэхүйн ном бараг ороогүй байна. “Ном” хөтөлбөрөөс гаргасан жагсаалтын хувьд ерөөсөө л уран зохиолын номын жагсаалт гэж нэрлэсэн ч болохоор санагдав. Бага анги, дунд ангийн жагсаалтын аль алинд давтагдсан номууд ч байх юм. Дээрх хоёр жагсаалтад орсон номуудыг ямар шалгуураар сонгосон нь тодорхой бус бөгөөд жагсаалттайгаа хавсарган олон нийтэд эдгээр номыг дэлхий шилдэг болон монголын бусад номоос онцолж сонгосон шалтгаанаа тодорхой танилцуулах хэрэгтэй юм. Та бүхэн жагсаалтуудтай танилцаад саналаа хуваалцаарай.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ном”, “авьяас” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд, ерөнхий боловсролын сургуулийн сургачдын заавал унших номын жагсаалтад орсон бүтээлүүдийг уншигчдын хүсэлтээр сониндоо ийн нийтэлж байна. Хүүхэд, залуучуудын дунд хэрэгжих “Ном” хөтөлбөрийн зөвлөмж, номын эдлгэрэнгүй жагсаалт танд болон таны үр хүүхдэд хэрэг болох буй заа. Номын цагаан буян хурах болтугай. 

“Ном” хөтөлбөртэй холбогдуулан гаргасан зөвлөмж: 
Сурагчдын ном унших хүсэл сонирхлыг өрнүүлэх, номын амтанд шунан дурлаж оюун сэтгэхүйгээ хөгжүүлэн ертөнцийн түм буман асуудлаас танин мэдэх чадварыг нь хөгжүүлэн олон талт боловсрол олгох зорилгоор дараах ажлуудыг нийслэлийн ЕБС-иудын хүрээнд зохион байгуулахыг зөвлөж байна.

Нэг.  Сургуулийн хэмжээнд зохион байгуулах
Дараах ажлуудыг зохион байгуулахдаа сурагчдын өөрийн удирдлагын байгууллага, тэдний идэвх санаачилгыг өрнүүлэн дэмжиж, бие даан бүтээлчээр хөгжих бодит боломж олгоход чиглэсэн байх
1. Багш сурагч эцэг эх, иргэдийг өргөнөөр оролцуулсан номын баярын ёслолын ажиллагаа зохион байгуулж, хэвлэмэл болон сонсдог, дижитал буюу тоон технологид суурилсан номын үзэсгэлэн худалдаа гаргах, ном солилцох, бэлэглэх, хандивлах,
2. Шилдэг ном шалгаруулах, номын зохиогчийг алдаршуулах ажлыг бага анги, дунд анги, ахлах анги, багш, удирдах ажилтан, эцэг эхийн дунд зохион байгуулж,“бүтээлч уншигч” , “хурдан уншигч”, “сайн яригч”, “уран яруу уншигч”, “үр дүнтэй уншигч”, “сонсдог ном уншигч”, “дижитал ном уншигч”, ”бусдыг дагуулан уншигч”, “номын утга санааг түгээн дэлгэрүүлэгч” гэх мэтээр төрөл бүрийн номинацид уншигчийг тодруулах ажиллагаа явуулах, зохиолч уншигчдын уулзалт ярилцлага хийх, уламжлалаа сэргээж “Номын сайн нөхөр” тэмдэгтэнг олноор төрүүлэх, тэднийг сургууль, анги, хамт олон нь зүйл бүрээр хөхиүлэн дэмжих, хэвлэл мэдээллээр сурталчлах
3. Сургуулийн удирдлага, багш нар өөрсдөө сурагчдын уншиж байгаа номыг уншсан, ойлголт мэдлэгтэй болсон байх
4. Сургуулийн номын санд сурагчид ном сонгон унших боломж нөхцөл бүрдүүлэн “нээлттэй” болгох
5. Ангийн номын фондыг заавал унших номоор баяжуулан, бага ангийн суралцагчдад ангидаа ном унших нөхцөл боломжийг нэмэгдүүлэх
6. Сурагчдын насны онцлогийг харгалзан нээлттэй ярилцлага хэлэлцүүлэг зохион байгуулах
7. Иргэд олон нийтийн байгууллага төсөл хөтөлбөрийн оролцоотойгоор ном хандивлах ажлыг зохион байгуулж монгол хэл уран зохиолын хичээлийн кабинет болон бусад хичээлээр заавал уншиж судлах номын жагсаалт гаргаж номын булан фонд бүрдүүлж бүрэн ашиглалтад оруулах
8. Ном сонгон унших боломж олгож номын танилцуулгыг олон хэлбэрээр хийх
9. Мэтгэлцээн явуулах, чөлөөт индэр, уран илтгэгчдийн илтгэл зохион байгуулах
10. Анги тус бүрийн суралцагчдын онцлогт тохируулан тодорхой сэдвийн хүрээнд уншсан номоос төрсөн сэтгэгдэл бичүүлэх, дүгнэлт хийлгэх, зураг зуруулах
11. Унших чадварыг хөгжүүлэх аргуудыг эзэмшүүлэх
12. Зохиолч, уран бүтээлчдийн уулзалт хийх

Хоёр. Унших ном сонгох 
БШУЯ-наас ирүүлсэн заавал унших номноос гадна дараах жагсаалтуудад байгаа номыг ашиглах, сурагчдын өөрсдийн сонголтыг дэмжинэ.

“Ном” хөтөлбөрийн хүрээнд унших номын жагсаалт:
Нэг. Сургуулийн өмнөх боловсрол
1. Миний шүлгийн анхны ном. О.Сундуй
2. Алтан түлхүүр буюу Буратиногийн адал явдал. А.Толстой
3. Андерсений үлгэрүүд. А.Цэрэнчулуун /орч/
4. Алтан загасны үлгэр А.С.Пушкин
5. Монгол ардын үлгэрүүд

Хоёр. Бага боловсрол
1. Заан залуудай /комикс/ Б.Ренчин
2. Чингис хаан /комикс/ Sky Power Media Asia ХХК
3. С.Маршакийн үлгэрүүд. А.Цэрэнчулуун /орч/
4. Гулливерийн аялсан түүх. Жонатан Свифт
5. Морьтой үлгэр. Ж.Дашдондог
6. Үш сайыс. Ж.Дашдондог /Баян-Өлгийн сурагчдад/

Гурав. Суурь, бүрэн дунд боловсрол
1. Заан залуудай /роман/ Б.Ренчин
2. Тунгалаг тамир. Ч.Лодойдамба
3. Хөгшин чоно ульсан нь. Д.Намдаг
4. Уянгын өгүүллэгүүд. С.Эрдэнэ
5. Харри Поттер. С.Роулинг
6. Алиса гайхамшгийн оронд. А.Кэрол
7. Том Сойерт тохиолдсон адал явдал. Марк Твен
8. Ахмад Грантын хүүхдүүд. Жюль Верн
9. Гэм зэм. Ф.М.Достоевский
10. Танихгүй эмэгтэйн захидал. Стефан Цвейг

Жагсаалтын эх сурвалж: 
1. READ төслийн хүрээнд боловсруулсан “Хүүхдийн номын каталоги” 2009 
2. “Жагсаалт шинэчлэн батлах тухай” БСШУ-ны сайдын 2011 оны 228 дугаар тушаал

1. “Жагсаалт шинэчлэн батлах тухай” БСШУ-ны сайдын 2011 оны 228 дугаар тушаалын хавсралт

УРАН ЗОХИОЛ

Бага боловсролын агуулгын стандартын түвшинд
Монгол ардын аман зохиол
1. Монгол ардын домог үлгэр /эмхт. Д. Цэрэнсодном,1989/
2. Монгол ардын дуу /эмхт.Ц. Өлзийхутаг,1989/
3. Монгол ардын ерөөл магтаал /эмхт Х. Нямбуу,1983/
4.Монгол ардын жүжиг наадмын аман зохиол /эмхт. Х. Сампилдэндэв,1987/
5. Монгол ардын зан үйлийн аман зохиол /эмхт. Х. Сампилдэндэв.,1988
6. Монгол ардын зүйр цэцэн үг /эмхт.Ш.Дулмаа, А.Шагдарсүрэн,2006, 2007/
7. Монгол ардын оньсого таавар /эмхт. Г.Ловор, Ц.Өлзийхутаг.1990/
8. Монгол ардын тууль /эмхт. Ц. Өлзийхутаг, 1989/
9. Монгол ардын үлгэр /эмхт. Д. Цэрэнсодном,1982/

Монгол уран зохиол
1.Алагсай Ч. “Ирвэст уул”
2. Батжаргал Д. “Хаан хуруу”
3. Галсан Т. “Хоёрын хүрд”
4. Гармаа Д. “Аав цэцэрлэгт орсон нь”
5. Гармаа Д. “Хөгжөөнтэй туужууд”
6. Давааням Д.“Ёгт үлгэрүүд”
7. Дашдондог Ж. “Чулуун домог”
8. Доржцэрэн Н. “Ойгоос илгээсэн захидал”
9. Ловор Г. “Жимсний хаяг”
10. Лодойдамба Ч. “Малгайтай чоно”
11. Надмид С. “Бордоотой бороо”
12. Санжаагончиг Ю. “Цоохор найз“
13. Содномдорж Д. “Норовын намтар”
14. Соронзонболд Л. “Загас унасан Заяахүү”
15. Сундуй О. “Зуны нар мөхөөлдсөнд дуртай”
16. Түдэв Л. “Будаг амилсан нь”
17. Түдэв Л. “Хорвоотой танилцсан нь”
18. Түмэнжаргал З. “Голын жараахай”
19. Цэвэгмид Д. “Хос тогоруу”
20. Чимэд М. “Ойн зүүд”
21. Энхбаяр Ш. “Лууванд дуртай жаал”

Дэлхийн уран зохиол
1. Андерсен Г. Х. Үлгэрүүд
2. Ах дүү Грим Үлгэрүүд
3. Бөрнет .ф. “Бяцхан гүнж”
4. Грахам .К. “Бургаасан шугуйн салхи”
5. Дефо Д. “Робинзон Крузо”
6. Ершов П. “Бөгтрөгтэй морьхон”
7. Кестнер Эрих “Эрхийн чинээ эр”
8. Киплинг Р. “Зааны тугал”
9. С.Лагерлеф “Шидэт дэнлүү”
10. Лофтин .Х. ”Долитл эмчийн аялал”
11. Михайлков С. “Бардам туулай”
12. Носов Н. “Мөсөн чихэр”
13. Распэ Э. “Мянгуужинд тохиолдсон явдал”
14. Родари Дж. ”Чипполинод тохиолдсон явдал”
15. Свифт Дж. “Гуливерийн аялсан түүх”
16. Сухомлинский В. А. “Хөх тэнгэрийн доорх сургуулийн үлгэрүүд”
17. Сетон Томпсон “Чин зоригт адгуусан амьтдын үлгэр”
18. О.Уайльд “Аз жаргалтай хан хүү”
19. Чехов А.П. “Хүүхдэд зориулсан өгүүллэгүүд”
20. Чуковский К. “Хулгайлагдсан нар”
21. Экзюпери Сент “Бяцхан хун тайж”

Суурь боловсролын агуулгын стандартын түвшинд
Монгол уран зохиол
1. Алагсай Ч. “Ирвэст уул”
2. Арьяасүрэн Ч. “Сүүлэнхүүд тохиолдсон явдал”
3. Баасанжав Ө. “Мөнгөн хараацай”, “Алтан хараацай”
4. Бадарч П. “Есөн эрдэнийн орон”
5. Барамсай Ж. “Цүнхтэй инээд”
6. Батжаргал Д. “С+H=247”
7. Гаадамба Ш. “Багын явдал”
8. Гал Ж. “Чулуун сарлаг”
9. Гармаа Д . “Хөөрхийдөө Болдоо минь”
10. Дамдинсүрэн Ц. “Морь шинжээч Жомбоо хүү”
11. Дашдооров С. “Дайны жилийн алим буюу сургуулийнзээрд”
12. Доржсүрэн Б. “Цэцэгт өртөөний найзууд”
13. Зандраабайдий Х. “Дамиран гайхал”
14. Лхагвасүрэн Б. “Цагаан тэнхлэг”
15. Лхамсүрэн Ч. “Хүрэн морь” найраглал
16. Лодойдамба Ч. “Манай сургууль”
17. Маам Д. “Тэмээний дууль”
18. Мөнх Ц. “Банхар минь”
19. Надмид С. “Жаран дэгдээхий”
20. Надмид С. “Нийслэлийн замд”
21. Нацагдорж Д. “Бүрэн зохиол”
22. Ойдов Д. “Доктор Батаа гайхамшгийг судалсан нь”
23. Пүрэвдорж Д. “Тусгаар тогтнол”
24. Пүрэвдорж.Д “Чингис”
25. Пэлдэн Д. “Бага насны хун шувууд”
26. Ринчин Б. “Заан залуудай”
27. Содномдорж Д “Навсайдамба ба түүний нөхөд”
28. Содномдорж Д. “Норовын намтар”
29. Сундуй О. “Зусланд болсон хачирхалтай явдал”
30. Сүрэнжав Ш. “Ерэн баатрын дууль”
31. Цэвэгмид Д. “Болд Самбуу хоёр”
32. Цэндсүрэн О. “Ер бусын учрал”
33. Чимэд М. “Алтан номын үсэг”

Дэлхийн уран зохиол
1. Айтамтов Ч. “Далайн хөвөөний алаг хав толгой”
2. Айтамтов Ч. “Цайран харангдах хөлөг онгоц”
3. Алкотт .Л.М. “Жаалхан авхай нар”
4. Аустин .Ж. “Бахархал,бардамнал”
5. Бөрнет Ф “Нууц цэцэрлэг”
6. Боудин .Н. “Шидтэний охин”
7. Верн Ж. “Арван таван наст капитан”
8. Грин А. “Аранзал дарвуулт хөлөг”
9. Гринвуд “Ноорхой жаалын үнэн түүх”
10. Диккинс Ч. “Давид Копперфельд”
11. Зверев М. “Цагаан буга”
12. Крылов И.А “Ёгт үлгэрүүд”
13. Куприн А.И “Амьтдын тухай өгүүллэг”
14. Кэрэоль Л. “Алиса гайхамшгийн оронд”
15. По Эдгар “Алтан цох”
16. Пушкин А.С Руслан Людмила хоёр”
17. Линдгрен А. “Урт оймст Пиппи”
18. Лондон Дж. “Өгүүллэгүүд”
19. Мацутани М. “Луугийн хүү Таро”
20. Неру.Ж “Охиндоо бичсэн аавын захидлууд”
21. Распутин В. “Франц хэлний хичээл”
22. Ровлинг Ж. “Харри Поттер”
23. Родари Дж. “Жельсимно худал хуурмагийн оронд хөглөсөн нь”
24. Селма Л. “Галуу дагасан гайхамшигт аялал”
25. Твен М. “Геклберри Финд тохиолдсон явдал”
26. Твен М. “Жонон гуйлгачин хоёр”
27. Твен М. “Том Сойерт тохиолдсон явдал”
28. Щедрин С. “Хэтэрхий мэргэн жараахай”

Бүрэн дунд боловсролын агуулгын стандартын түвшинд

Монгол уран зохиол
1. Монголын нууц товчоо
2. Гэсэр
3. Жангар
4. Аюурзана Г “Дурлалгүй ертөнцийн блюз тэргүүтэй хүүрнэл зохиол”
5. Ванган Л. “Жүжгүүд”
6. Гармаа Д. “Чонын үүрэнд”
7. Дамдинсүрэн Ц. “Түүвэр зохиол”
8. Дашбалбар О. “Оддын аялгуу”
9. Жанчив Г. “Нэг ангийнхан”
10. Жарагалсайхан С. “Хаан түүх”
11. Лодойдамба Ч. “Тунгалаг тамир”,Гарын таван хуруу”
12. Лувсанцэрэн П. “Хаврын шувуу”
13. Лхагвасүрэн Б. “Тамгагүй төр”
14. Лхагвасүрэн Б. “Уянгын тойрог”
15. Маам Д. “Газар шороо”
16. Мягмар Д. “Уянгын арван тууж”
17. Намдаг Д. “Хөгшин чоно ульсан нь”
18. Норов Д “Уулын хөх сүүдэр”
19. Нямаа Д. “Шөнийн талд адуу янцгаана” түүвэр
20. Нямсүрэн Д “Сэтгэлийн байгаль”
21. Очирхүү Т. “Чулууны магтаал”
22. Өлзийтөгс Л. “Эрх чөлөөтэй байхын урлаг”
23. Пүрэв С. “Азын цэнхэр уулс”
24. Пүрэвдорж Д. “Сэгс цагаан богд”
25. Ринчин Б. “Нууцыг задруулсан захиа”
26. Түдэв Л. “Оройгүй сүм”
27. Субашид буюу сайн үгт эрднийн сан
28. Чойном Р. “Сүмтэй будрын чулуу”
29. Энхболд Д. “Соёо”
30. Эрдэнэ С. “Уянгын өгүүллэгүүд”, “Занабазар”
31. Явуухулан Б. “Дэлхий ” “Тэхийн зогсоол” түүврүүд

Дэлхийн уран зохиол
1. Айтматов Ч “Цаазын тавцан”
2. Акутагава Р. “Хайраас бусад нь юу ч биш”
3. Балакаев А. “Гурван зураг ”
4. Бальзак О. “Гобсек”
5. Булгаков М. ”Мастер Маргарита хоёр”
6. Верн Ж. “Усан доогуур 20 мянган бэр аялсан нь
7. Галийдас “Шагундала
8. Гамзатов Р. “Миний Дагестан”
9. Генри О. “Ид шидтэнгүүдийн бэлэг”
10. Гюго Б. “Шоовдор хүмүүс”
11. Диккенс Ч. “Оливер Твистэд тохиолдсон явдал”
12. Достоевский Ф. М. “Гэм зэм”
13. Илиносоэү И. “Ашгүй, бүх юм дууслаа”
14. Ли Мүн Ёл “Миний ангийн овгор”
15. Лу Синь “А Кюгийн үнэн түүх”
16. Молье Ж. М. “Тайж нарыг дуурайж хөглөсөн нь”, “Мянга нэгэн шөнийн үлгэр”
17. Набаков В. “Лолита”
18. Рид М. “Маронууд”
19. Толстой Л. “Анна Каренина”
20. Уайльд. Оскар “Кентервилийн хий үзэгдэл”
21. Хашек Я. “Эрэлхэг цэрэг Швейкийн хөгтэй явдал”
22. Цвейг. Стефан “Танихгүй эмэгтэйн захидал”
23. Шармаа. Вишнү “Таван сургамж”
24. Шекспир В. Жүжгүүд
25. Шекспир В. “Хошин жүжгийн түүвэр”
26. Ай Ши Нинай “Сүн улсын хүйтэн уулын бичээс”
27. Шолохов М. “Дөлгөөн Дон”
28. Фолкнер У. “Баавгай” тууж

2. “Оюунт монгол хүн” аяны хүрээнд гаргасан "Монголын хүүхэд залуусын оюунлаг сэтгэлгээг хөгжүүлэх 88 номын жагсаалт"
Бага анги /7-14 нас/
1. Оюунтүлхүүр, Цаасан шувууны үлгэр
2. Монгол ардын үлгэрүүд
3. Ханс Кристиан Андерсений үлгэрүүд, Ах дүү Гриммийн үлгэрүүд
4. Эзопын ёгт үлгэрүүд
5. Д.Гармаа "Хөгжөөнтэй туужууд"
6. С.Надмид "Жаран дэгдээхэй"  туужууд
7. Ж.Дашдондог "Чулуун домог", " Аав ээж би", "Хар шувууны цагаан домог"
8. Х.Болор-Эрдэнэ "Хишигт" дурсамжит тууж
9. Экзюпери Сент  "Бяцхан хун тайж"
10. С.Лагерлеф  "Галуу дагасан гайхамшигт аян", "Шидэт дэнлүү" /орч Б.Ренчин /
11. Нацүмэ Соосэки "Муур-миний өчил"
12. Сетон Томпсон "Чин зоригт адгуусан амьтдын үлгэр" /орч Б.Ренчин/
13. Родари Дж."Жельсомино худал хуурмагийн газар хөглөсөн нь" /орч Ш.Гаадамба/
14. О.Уайльд "Аз жаргалтай хан хүү", "Одны хүү"
15. Чехов А.П. "Хүүхдэд зориулсан өгүүллэгүүд"
16. Лу Синь "Акюгийн үнэн түүх"
17. Сургамжит өгүүллэг 1, 2, 3 ,4 /Эмпати төв /
18. О.Сундуй "Тэнгэрээс заяат төрсөн Тэмүүжин хүү"
19.  Жеймс Олдриж "Гайхамшигт монгол морь"
20. "Дэлхийн хүүхдийн яруу найргийн дээж, "Дэлхийн хүүхдийн хүүрнэл зохиолын дээж"

Дунд анги, Ахлах анги, /Оюутан буюу 14-өөс дээш нас/
1."Монголын Нууц Товчоо" шинэ хөрвүүлэг Ж. Чоймаа
2. Жангарын туульс, Гэсэр тууж
3. "Эрт эдүгээ гайхамшигт үзэгдэл" 1, 2 цуврал
4. Я. Ганбаатар "Хүннүгийн түүх соёл" 3 боть
5. Шекспир "Эмгэнэлт жүжгүүд"
6. Б.Ренчин  "Заан залуудай"
7. Ги Де Мопассан "Амьдрал"
8. Л.Түдэв " Оройгүй сүм", "Үгсийн нууц уурхай" УБ 1996
9. Ч.Лодойдамба "Солонго", "Шаргачин"
10. Мишима "Алтан сүм"
11. "Эерэгээр сэтгэх урлаг" Брахма Кумарисийн Оюуны их сургууль, Лаура эскивель "Мэдрэмжийн тухай ном"  
12. Гётэ Иоганн Вольфганг "Фауст"
13. Ж.Мягмарсүрэн "Унагаа зуусан хулан", "Долоо дэх хөхний гавар"
14. Ч.Айтматов "Цайран харагдах хөлөг онгоц", "Улаан алчууртай хонгор минь"
15. Л.Өлзийтөгс "Нүдний шилэнд үлдсэн зургууд"
16. Жеймс Жойс "Дублинчүүд"
17. В.Мэгрэ "Анастасия" цуврал
18. Хорхе Луис Борхес "Хоёр хаан хоёр хонгил" (өгүүллэгийн түүвэр)
19. Г.Ловор "Монголын хүүхдийн уран зохиолын дээжис" 1-3 боть
20. Ж.Неру "Ертөнцийн түүхийг сөхөн үзвэл" I, II, III боть УБ 1982
21. Ц.Бавуудорж "Дорно зүгт өвс болно"
22. С.Эрдэнэ "Шилмэл өгүүллэгүүд"
23. Масару Эмото "Хариулт нь усанд буй", "Усны гайхамшигт хүч чадал"
24. Ч.Галсан "Аянгат цагийн тууж", " Тэнгэрийн амьтан" өгүүллэгүүд
25. М.Саруул-Эрдэнэ "Зугаатай хэл шинжлэл"
26. Стефан Цвейг "Танихгүй эмэгтэйн захидал"
27. Ким У Жүн "Хорвоо дэлхий уудам, хийх ажил их байна"
28. Г.Аюурзана  "2*2=6 суут жаран сэтгэгч", Монтэнь "Сонгомол эссэнүүд"
29. Б.Явуухулан "Яруу найргийн түүвэр"
30. Эверетт Шостром "Антикарнеги" УБ 1997 он
31. "Тантрын дуудлага"
32. С.Хокинг "Цаг хугацааны товч түүх", "Хар нүх"
33. Х.Болор-Эрдэнэ "Би бид хоёр" сэтгэлгээний өгүүллэгийн түүвэр
34. Д.Урианхай "Учрахуй ба Хагацахуй" УБ 1978
35. Барбара Марсианик "Хүчний зам"
36. Р.Акутагава "Намрын уулс" өгүүллэгүүд
37. Р.Гамзатов "Миний Дагестан"
38. П.Лувсанцэрэн "Хаврын шувууд"
39. Д.Нямсүрэн "Ирж буй цаг" 1, 2, 3
40. Д.Пүрэвдорж "Бурхад ба хүмүүс"
41. Д.Төмөртогоо Монголын эдийн засгийн сэтгэлгээний түүх" УБ 2009,Монголын Шидтэнүүд" 2006
42. Ч.Эрдэнэ "Бид Ялав", "Их Гурвалжин" УБ 1997, 2002
43. Э.Мулдашев "Хүн мичнээс үүсээгүй" цуврал
44. Д.Батбаяр "Бүтээхүйн зүй тогтол сайхныг бүтээх нууц", "Саахалтын нууранд ангир дуугарна" өгүүллэгийн түүвэр 
45. Джон Перкинс /орч Х.Болорболд/ "Эдийн засгийн алуурчны наминчлал", /орч Х.Болорболд "Эрин цагийн дуудлага", "Хүн сүргийн үйлдвэрлэл"
46. Габрель Маркес /орч Г.Аким/ "Зуун жилийн ганцаардал"
47. Райчиндорждагва "Мила Богдын намтар", "Зэн буддизмийн үндэс"
48. Б.Ичинхорлоо "Гэгээн зүг оршихуйн чинад хязгаарт хүрэхүй" цуврал
49. Клеменс Күби "Дараачийн хэмжээст орох замд"
50. Б.Лхагвасүрэн "Гашуун өвс"
51. Жон Кехо "Далд ухамсар бүхнийг чадна"
52. Док.Мухаммэд Бозпаг "Сэтгэ амжилтанд хүр", "Амжилтанд хүрэх алтан зарчмууд /Эмпати төв/
53. Пауло Кольео "Алхимич" (тууж)
54. Б.Золбаяр "Бүлээн"
55. Руперт Шельдрейд "Дэлхийг өөрчилж чадах долоон туршилт"
56. Ричард Бах "Цахлай Жонатан Ливинстон"
57. Друнвало Мелхиседик "Амьдралын цэцэгийн эртний нууц" 1, 2, "Зүрхэн дотроо амьдрахуй"
58. Д.Баттогтох "Шилдэг шүлгүүд" 1, 2
59. Парамахамса Йогананда "Йогчийн намтар" УБ 2011
60. Фердинанд Оссендовски "Хүн, араатан, бурхад" /орч Ж. Нэргүй/
61. Г.Аким "Тэнгэрийн нохой"
62. Дэнзэнноргай "Цаст уулын барс", К.Н Илюмжинов "Миний зам" 1995 он
63. Зян Рун "Чонон сүлд" /орч Д. Болдбаатар/
64. "Үхлийн тууриуд" /орч Д.Дашмөнх/
65. Л.Н.Толстой "Дайн ба эх" 1, 2, 3, 4
66. Джек Лондон "Мартин иден", "Хуурмаг нарны түмэн зөргөөр"
67. Михаил Шолохов "Донын өгүүллэгүүд"
68. Александр Сергеевич Пушкин "Хүүрнэл зохиолын түүвэр"

Эх сурвалж: 

“Утга зохиол урлаг” сонин 2013 оны дугаар 007/2411

Tuesday, October 15, 2013

Асуудлыг ганцхан хоромд шийдэж сурах хэрэгтэй

Эйнштейнээс нэгэн удаа: -Танд дэлхийг аврах нэг цаг үлдлээ гэж бодъё тэгвэл та юу хийх вэ? гэж асуухад Эйнштейн: -Би 59 минутанд нь юунаас болсон шалтгааныг нь олно. Харин үлдсэн ганц минутанд асуудлыг шийднэ гэж хариулсан байдаг. Миний зөвлөгөөний гол цөм нь энэ юм. Бодит байдал дээр асуудал бэрхшээлд орсон ихэнх хүмүүс өөрт олдсон 60 минутаа асуудлыг шийдэх гэсээр байгаад алддаг. Зүй нь та шалтгааныг нь олоод асуудлаа ганц минутанд шийдэж сурах хэрэгтэй” гэж зөвлөж байна.

Энэ үнэхээр сайн зөвлөгөө байсан тул санаж байх үүднээс дараах сайтнаас "туучихлаа"
http://www.businessnews.mn/read-coffee/6802/ugluunii_ajil_heregch_zuvluguu_asuudliig_gants_horomd_shiidej_sur

Sunday, October 13, 2013

World record tour by Gwagen

Gunther Holtorf гээд нэг герман өвгөн, эхнэртэйгээ 90 оноос эхлээд 23 жилийн турш Житэй дэлхийн 130 гаруй орноор аялаад авчээ. Зөвхөн нэг л машинаар 823,000км замыг шүү дээ! Эндээс 200,000км гаруй нь зам биш там, энэ нь эквадорын шугмын уртаас 5 дахин их гэсэн үг :D 

Otto гэсэн нэртэй энэ жийп 1988 оны 300GD загвар, сериал нь 460333-17-061564, 88 морины хүчтэй, стандарт, механик кроптой цэнхэр Жи нь дээвэр дээрх ачаа нь л гэхэд 400кг байдаг гэнэ.

"Маш олон хүмүүс ийш тийш аялаж байдаг. Би харин машинаар аялдаг болохоор тэднээс өөр аялагч, машинаар аялана гэдэг бол онцгой гойд зүйл. Отто бол дэлхий дээрх хамгийн хол аялсан машин!" гэсэн байх юм.

Монголоор хүртэл дайраад гарсан байна шүү, даан ч зургуудыг нь хайгаад олсонгүй.


Zoom in (real dimensions: 1027 x 684)Image
Zoom in (real dimensions: 1027 x 684)Image
Zoom in (real dimensions: 1027 x 731)Image
Zoom in (real dimensions: 1027 x 715)Image

Image
Image
Zoom in (real dimensions: 1399 x 784)Image
Zoom in (real dimensions: 976 x 548)Image
Loading...
Image
Zoom in (real dimensions: 1000 x 1284)Image
Zoom in (real dimensions: 800 x 445)Image
Image
Image
Zoom in (real dimensions: 536 x 800)Image

src:
http://www.autoweb.com.au/cms/newsarticle.html?&A=108959&title=MercedesBenz-GClass-Driver-on-17Year-RoundTheWorld-Trip

http://www.outsideonline.com/adventure-travel/The-Worlds-Greatest-Traveler-A-1988-Mercedes-That-Has-Been-to-172-Countries.html?page=all

Monday, June 10, 2013

Монголын тав дахь телевиз дэх таван дурсамж

Монголын хэвлэл мэдээлэлийн орон зайд цахиур хагалж байсан ТВ5 Гэгээн далай ХХКгийн 5н жилийн ойд зориулж 5ын тоог билэгдэн 5хан гэгээн дурсамжаа үлдээж байна.

1. Хувь төөрөгөөр холбогдов
Анхлан ТВ5 телевизийг бий болоход өөрийн чадах чинээнд сэтгэл зүрх, мэдлэг оюун, цаг хугацаа хөдөлмөрөө харамгүй зориулж өөрийн гэсэн өнгө төрхтэй, олны таашаалд нийцэж, шинэлэг буюу барууны чөлөөт ардчилсан хэв маяг өнгө төрхтэй Монголын тав дахь телевиз болоход тэр үед гучаад залуус ажиллаж байсны нэг нь би бээр билээ.
ТВ5тай холбогдох болсон талаар товч өгүүлэхэд МУТИС харъяа ХоМТС сургуулийн төгсөх 4р курст сурч байхад Радиогийн ангийн Батбаяр нэг өдөр таарч уулзаад ТВг интернэтээр шууд дамжуулмаар байна, чи гардаж ажиллаач гэлээ. Тэр үед би оюутан мөртлөө ИнженерСофт компанид дадлагжигчаар ажилладаг, өөрөөр хэлбэл практик амьдрал дээр гарч ажиллаж эхлэсэн тул үеийнхэнээс бага зэрэг туршлагажиж эхлэсэн байлаа. (ИнженерСофт компаний чадварлаг ах нарын ач тусаар шүү) Тэр үед 2001 оны үед монголд интернэт орж ирээд удаагүй, цөөн хэдхэн компаний сансарын гарцаар гадаад интернэт руу хэдхэн Мегабайтаар холбогддог, Микомын ADSL сураг нь л гараад байх үе л дээ. Интернэт ч их үнэтэй байлаа. Тийм нөхцөл байдлыг бага зэрэг гадарлах тул наадах чинь одоогоор боломжгүй зүйл гээд тас үгүйсгэлээ, хэхэ. Хүн давахгүй гэсэн даваагаараа гурав давна гэж үнэн шүү. Дараахан нь төгсөлтийн хонхны баяраа хийгээд диплом хамгаалах хагас жил үлдсэн байхад Базаррагчаа захирал, Батбаяр хоёр ирж татгалзах аргагүй санал тавина гэдэг шиг ТВг интернэтээр цацах ажлыг санал болголоо. Би одоо хүртэл боддог юм, тэр үед яагаад би зөвшөөрөөд ИнженерСофтийн надад хүлээлгэж байсан тэр их итгэл, урамыг орхиод гарсан юм бол гэж. Хувь төөрөг л тэгж зурагдсан юм байлгүй дээ, гол нь монголд анх удаа интернэтээр байнга цацагддаг твг эхлүүлэх тэр цоо шинэ зүйл л гогцоо байж дээ. Тэгээд, Саппорогийн 2 давхар дахь дөнгөж засал чимэглэлээ хийж дуусаад будаг нь үнэртсэн том заалнуудад Батбаяр, Жавхлантөгс, Буяа болон Авираа эгч, Одко харуул бид хэд 3н компьютертой сүлжээний сувагчлалаа өөрсдөө татаад л наадамын дараахан 7 сарын сүүлээр эхлэж байлаа. Ингээд АйТи инженер байснаа бараг л ТВ инженер болсон доо


2. Орчин үеийн ТВ буюу өнгөлөг, чөлөөт, АйТижсан ТВ
Ингээд хов хоосон том зааланд хэдүүлхэнээ ажиллаж би интернэтээр видео дамжуулах технологи судлаж, твийнхээ вебсайтын кодыг давхар бичиж, АНУд дедикэтэт линукс сервер түрээслэн түүн дээр өөрсдийн tv5.mn мэйл веб сервер ажиллуулж эхлэлээ.
Базаррагчаа захирал бидэнд анхнаасаа шинэ тв маань монголын твүүдтэй харьцуулагдах биш гадны твүүдтэй жишигдэх ёстой гэсэн уриа, зорилготой ажиллах ёстойг олонтоо ярьдаг байсан тул гадны тв технологи хөгжил ямар түвшинд байгааг өөрсдөө очиж харахын тулд Бээжинд жил бүр болдог BIRTV үзэгслэн руу бид 4 явлаа. Тэнд очоод үнэхээр ямар хол зөрүүтэй байгааг олж харсан даа. Тиймээс ч бид тэндээс ямар их зүйл хийх ёстойгоо, юу юу хийхийгээ ер нь сайтар ойлгож авсан. Жишээлбэл цэнхэр будагтай цоорч харагддаг хийсвэр тайз, студи, хөтлөгчийн унших текстийг гүйлгэж харуулдаг камерийн тоноглол түүний компьютер удирдлага, программ хангамжаар хялбар шийдсэн ТВ эфирийн удирдлагын GlobeCaster шийдэл, нэвтрүүлэгийн компьютер монтаж, Character generator гэх мэт зөндөө.
Түрүүж ургасан чихнээс сүүлд ургасан эвэр урт гэгчээр ямарваа зүйлс байнга өсөлт хөгжил, бууралт уналтын шат заавал дамждаг шиг бусад 4н ТВүүд маань өөр өөрсдийн өнгө аяс, дүр төрхөө хэдийнээ бий болгочихсон ч нэг л тийм хуучны хэв маягаасаа салаагүй байлаа. Угаасаа ч монголын нийгэмийн бүхий л салбарууд тийм байсан байх. 2002 оны үед шүү дээ, гар утас дөнгөж л анх орж ирж эхлэж байсан гээд бодоорой. Гэхдээ ТВ5д дан залуучууд байсан тул тэдний их эрч хүч, тэмүүлэн, урам зоригоор хөглөгдөөд ТВ5 маань богинохон хугацаанд орчин үеийн хэв маягтай болсон гэж хувьдаа боддог. Хэдхэн жишээ дурдахад Интернэт Мэндчилгээ, Интернэт Мэдээ, Уикенд Мюзик, Барууны шинэлэг кино сериалууд, вебсайтаараа үзэгчидтэйгээ холбогдож онлайн харилцаа, Интернэт ТВ, интернэт радио, гадаадаас сурвалжлага мэдээ мэдээллийг өдөрт нь шуурхай мэдээлэх, Олимп спортын арга хэмжээг шууд хүргэх, Жижиг дунд бизнесийг дэмжих хөтөлбөр, X Y хөтөлбөр гэх мэт олон зүйлс бий. Гэхдээ мэдээж бидэнд алдах үе гардаг байсан ч, ололт амжилт маань түүнээс хавгүй их байсан юм.
Тухайн үед улс төрийнхөний албан ёсний айлчлал, спортын арга хэмжээ зэргийг хэзээ хойно дууссан хойно тоймлож хүргэдэг уламжлал тогтсон байсан нь мэдээ мэдээлэлийг шуурхай хүргэх ёстой гэсэн Сарангэрэл захиралын санааг IP технологи, интертнэт ашиглаж гадны том твүүдтэй харьцуулахад асар бага зардлаар хүргэж чадсан юм. Жишээ нь их өрийг тэглэдэг уулзалтыг сэтгүүлч Энхцэцэг эгч, зураглаач ..... бид гурав Москва хотоос шуурхай хүргэж байсныг санаж байгаа байхаа. Мөн бид хөдөө орон нутгаас бас шуурхай мэдээллэж байсан. Түүний дараа Афины олимпоос эхлээд спортын томоохон арга хэмжээнүүдийг шууд дамжуулж үзүүлдэг болсоноор монголын тамирчдын амжилт, олимпын спортоор хичээллэгч хүүхэд залуусын тоо өссөнд нөлөөлсөн ч байж магадгүй :))
Тэр үед Базаррагчаа захиралаар ахлуулсан инженер техникийн багынхан маань цаашлаад монголын анхны IPTV-г хийнэ гэж зорьж байсан ч тодорхой учир шалтгааны улмаас тэр зорилгоо ажил хэрэг болгож хараахан амжаагүй юм. Гэхдээ миний бие ТВ5 телевизээс анхлан дагнасан чиглэл болох Мэдээллийн Технологи, ТВ Мультимедиа технологийг хослуулсан чиглэлээрээ одоо хүртэл ажилласаар байгаа ба Univision IPTV компанид мөн үргэлжлүүлж байгаа.

3. Их л залуухан байж дээ
Тухайн үедээ яагаад ч юм өөрсдийгөө залуу туршлагагүй голж эмээдэггүй байлаа, одоо бодоход бид их залуухан байж дээ. Ихэнхи нь хорь орчин насныхан байсан, бүр 10 жилийн хүүхэдүүд ч байв шүү. Захиралын хамаатанууд болох Тулга монтаж хийдэг, эмэгтэй Тэмүүлэн хүүхэлдэйн кино орчуулдаг байсан.
Тэр үед их залуухан гэдэгтээ нэг удаа харамссан хөгжилтэй түүх бий. Учир нь Германы DW-TV хамтын ажиллагааны хүрээнд ч билүү дээ монголоос жил бүр ТВ инженер нэг хүнийг урьж сургалтанд хамруулдаг уламжлалтай байж. Өмнө нь Үндэсний ТВгээс явдаг уламжлалтай байснаа манай ТВ5 эфирээ цацаж эхлээд 4-5 сар л болж байтал манайхаас хүн авахаар болж л дээ. ТВ Инженер явах ёстой гэсэн тул Жавхаа Батаа бид хэд хуруудаад хэн дийлсэн нь явая гэж тохироод байтал уг хүн нь 24 наснаас дээш настай байх ёстой гэсэн нэг шалгуур байж, гэтэл бид хэд 21 22той бакалавр дипломоо ч авч амжаагүй нөхдүүд байдаг. Тэгсэн чинь дөнгөж ажилд ороод хэдхэн хонож байсан Туяа яг 24тэй болж таараад явчихсан шүү, азтай гэж... Одоо бодохноо tv5.mn вебсайтаа бид нар эхлээд Англи, Монгол, Герман гэсэн гурван хэлээр нээж байсан юм, тэр арай нөлөөлөөгүй байгаа гэж? Дараа нь Япон хэл нэмж байсан. Яагаад заавал герман хэлээр гэхээр Дөлгөөн герман хэлтэй, мөн Базараа ах германд сурч байсан, би өөрөө герман хэл хальт үзэж байсан болохоор ч тэгсэн юм болов уу.

Гол нь бид нар аль болох л их олон хэл дээр хийх санаатай байсан ч энэ дөрөвийг оруулаад цааш энэ дээр ажиллах цаг зав хүрэлцээгүй болсон санагдана.
Дараа нь монгол улс төмөр зам дагуу шилэн кабелиар гадаад интернэт гарцтай болоод Рэйкомтой очиж өндөр хурдын интернэт авах талаар Батбаяр бид хоёр очиж уулзахад Үгүй, та хоёр тэгээд яг шийдвэр гаргах хүмүүс нь мөн үү? Ямар залуухан юм гээд гайхаад байж билээ.
Хийж бүтээх үйлст нас багаддаггүй юм байна лээ. Түүнээс гадна залуу л хүмүүс хойно тэр их ажлын хажуугаар бас хөгжилдөх, тоглох зав гарганаа. Дандаа стресстэй ажиллавал ядаргаанд орно, би нэг сахилгагүйтэв: Сэтгэлийн өчил нэвтрүүлгийг редакторладаг Энхжаргал сэтгүүлч охины компьютер руу remote admin-аар оров, өөрөөр хэлбэл дотоод сүлжээнээс компьютерийн гар хулгана гээд бүх юмыг нь удирдаж болдог программ л даа. Уул нь гол ажлын зорилго нь манайхан байнга компьютерийн хэрэглээний туслалцаа гуйдаг тул байнга ширээ руу нь гүйхээс залхуураад зайнаас туслах зорилготойгоор суулгасан юм.
Тэгээд юу бичиж байгааг нь сонирхох гээд Энхжаргалын компьютер руу ортол манай хүн ид онгод нь орчихсон шүлэг бичиж байна: "Цаасан шувуу минь нисээрэй, нисээрэй ....". Тэгэхээр нь гэнэт жоохон шогломоор санагдаад араас нь "Нисэхгүйээ, нисэхгүй ээ" гээл гялс бичиж орхиод нүднийхээ булангаар сэмхэн харлаа. Энхжаргал гайхаад л эргэн тойрноо хараад л, тэгснээ backspace ... нөгөөхийг арилгаад л цаашаа бичиж байнаа... "Захидалыг минь аваарай, ээж ээ ээж ээ".... тэгэнгүүт би дахиад л араас нь "Аав аа, аав аа", гээд л авч орхилоо, хаха. Тэгсэн чинь манай хүн цохиод босоод ирсэн "Хүүеээ, миний компьютер өөрөө бичээд байнаа, хар аа", яг хажуугаар нь Ганбаяр явж байсан чинь "Ганбаяраа, энэ миний компьютер өөрөө хариулж бичээд байнаа..." гэсэн чинь Ганбаяр "За юу гэж компьютер өөрөө бичиж байдаг юм", Энхжаргал "Үгүйээ, яг бичээд байнаа.. Одоо хараарай" гэснээ ингэж бичиж байна шүү "Хөөе, чи миний бичиж байгааг харж байна уу?" гэхээр нь би инээдээ арай гэж барьж ядаад юу гэж бичихэв дээ, хүлээгээд л сууж байхгүй юу. Ганбаяр яваад өгөнгүүт, Энхжаргал эргээд текстээ бичихээр суунгуут нь би "Бичиж байгааг чинь харахгүй байна" гээд л биччихлээ. Тэгсэн чинь Энхжаргал над руу асуух гээд хүрээд ирсэн чинь би тэсэлгүй инээгээд баригдчихдаг гэж байгаа. Даварчихсан нөхөр дараачийн байгаар Уянга сэтгүүлчийн компьютер руу ортол шууд эргэж харснаа "зүгээр байгаарай, мэдэж байна шүү" гэдэг байна ш дээ. Баттулгыг ч гэсэн бас ийм аргаар овоо сандаргасан л даа.

4. Сэтгэл зүтгэл байвал юунд ч хүрч болдог
ТВд ажиллах нь цагт хавчигдаж, хариуцлага өндөр шаардагдах оюуны хүнд хүчир хөдөлмөр боловч хийсэн бүтээсэн зүйл маань тэр дороо хүнд хүрч сайн, муу янз бүрээр үр дүн нь харагддаг тул бас их сонирхолтой ажил байсан. Хүн ажилдаа амжилт гаргах хамгийн гол түлхүүр нь ажилдаа дуртай байх явдал гэдэг шиг өөр өөрийн чиглэлээр хувь нэмрээ оруулж, ажилдаа сэтгэл зүрхээ өгч ажилладаг чадвартай сайхан хамт олон дунд ажиллаж байснаараа одоо бахархдаг.

Хамгийн анхны хөтлөгч Дөлгөөн, сэтгүүлч Уянга Болороо Насанжаргал Энхцэцэг Энхжаргал Бадрал Оюунаа Ганбаяр, найруулагч Манлай Хуншагай, инженер Туяа Ганболд Оюунболд Батсайхан Жавхантөгс Батбаяр Тулга, маркетинг Оюунболд Тэмүүлэн Туяа, зураглаач Ганболд Баттулга, киноны Эдик Онон Мөнгөө Бааска Дээгий  ... гээд олон олон залуус бий, бичиж багтахгүй нь ;)
Анх нээгдсэн жил том ойн баяр таараад тэр жилийн наадамыг шууд дамжуулая гэж Батбаяр, Манлай, Ганбаяр гээд бөөнөөрөө сууцгаагаад ярьцгаалаа. Хэн хэн юу юуг хариуцаж ажиллах, яаж зохион байгуулах талаар тохирч авцгаалаа. Хэн нэгэн нь, Ээ дээ бид нар чадах болов уу гээд эргэлзэж байна, чаднаа чадна болгоноо болгоно, заза. Гэхдээ бид нарт дөнгөж эхлэх гэж байсан ТВ9 шиг үнэтэй явуулын станц бүхий тоноглосон машин эдэр байгаагүй юм. Батбаяр жижиг линк антеннаа машин ачиж зөөгөөд Цэнгэлдэхийн дээвэр рүү чирж гаргаж бэхлээд наадамын өмнө хэдэн хоногийн өмнө бэлэн болгосон байлаа. Тэгээд бараг бүх ТВ эфирийн төхөөрөмжөө бас тийш нь цэнгэлдэхийн доод өрөө рүү нүүлгэв. Бүгд л эрвийх дэрвийхээрээ ажилласан, киноны дуу оруулагч Бааска, Дээгий нар маань л кабель мастер болчихсон тэрүүгээр кабель татаж гүйгээд л, бүгд л хөдлөв. Наадмын өдөр нэг мэдсэн чинь эфирийн найруулагч Ганболд ах, сэтгүүлч Оюунаа, би интернэтээр дамжуулдаг тул бид гурав л ТВ байрандаа үлдсэн байлаа. Бусад нь бүгд Хүй долоон худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэн дээр, тэр үеийн гоё зурагууд бий л дээ. Зураг, дүрс бичлэг л түүх болж үлддэг гэж үнэн шүү.
Тэр наадамаар Үндэсний ТВгийн Аёоки станци нь эвдрээд, ТВ9ынхөнөөс зарим нэг зүйлсийг түр гуйж байж наадам дамжуулсан гэж сонссон, мөн 25р суваг тв хуучны том шар явуулын станцитайгаа ирж дамжуулсан гэхээр манайхтай нийлээд 3н ТВ нь баяр наадмын ажиллагааг шууд дамжуулжээ, UBS EagleTV хоёр дамжуулдаггүй байв. Гэтэл нөгөө хоёрын дүрс үнэхээр тааруу гарч байсан ба манай шинэхэн линк, төхөөрөмжүүдийн тохиргоо, өнгө гаралт үнэхээр сайн байсан тул ТВ5ыг ихэнх үзэгчид үзсэн ба дараа нь Үндэсний ТВийнхэн хурал дээрээ манай ТВ5ыг нэлээд дурдаж ярьсан гэж сонсоход өөрсдөөрөө бахархаж байсан юм шүү. Ер нь бидний тухай сонин хэвлэлүүд сайнаар, саараар их л олон бичиж байсан санагдана, гэхдээ одоо эргээд бодоход юу ч хийгээгүй хүнийг хэн ч шүүмжлэдэггүй гэдэг шиг тухайн үедээ бид тэгж олны анхаарлыг татсан байжээ.
Их ажлын ард амжилттай гарчихаад хамт олноороо анх удаа Тэрэлж рүү амарч явсан анхны зугаалга ч одоо хүртэл тодхон санагдана. Нартай сайхан өдөр шиг бидний дотор ч тийм сайхан гэгээ татуулсан байлаа, гэхдээ ТВ-гын цаг наргүй ажилтай хүмүүс өглөө очоод өдөржин өнжөөд орой нь буцаад л УБ руу марш, хэхэ. Түүнээс хойш ТВ5ын залуус маань 10 наадам дамжуулсан 10 жилийн ой нь болж байгаа юм байна. Завгүй амьдрах үед цаг хугацаа хоромхон зуурт л өнгөрөх юм, саяхан л юм шиг буух юм энэ анхны наадам. Наадамын маргааш Модерн Токинг хамтлаг ирж тоглосон ба бид шууд дамжуулж өгсөн юм. Буянгийн Жагаагийн шоу ба манай хүн өөрөө пульт дээрээ суудаг техникийн ажилдаа оролцдог тул тэрүүгээр нэг хамаг хүмүүсийг загнаж зандарсан хүн явдаг юм байна лээ, манайханыг бол харин тэгэхгүй байна лээ хаа очиж ... :)

5. Монголын Анхны Интернэт ТВ
2002 он гарах дөхөж байсан санагдана, анхны эфирийг нээх гээд одоо тэдэн хоног үлдлээ гэж том бичсэн цаас энд тэнд наасан байдаг байсан. Эфир нээгдэх дөхөөд байдаг, мөн шинэ жил ч хаяанд ирээд, 12 сарын 31нд нээсэн байх. Мөөн юм болж болж анхны эфир явлаа түүнтэй хамт интернэтээр ч мөн давхар цацлаа. Тэгээд эфир эхлэсэний нээлтийн баяр гээд намайг сандал дээр гаргаж зогсоод үг хэлүүлсэн санагдана, учир нь бид нар нэг эфир биш давхар интернэтээр дамжуулдаг хоёр эфир нээж байгаа гэж Базараа ах инээгээд, хэхэ. Яг энэ бичлэг одоо хүртэл байдаг санагдана, гэхдээ би өөрөө нэг ч олж харж амжаагүй гэхээр хачин санагдах байх л даа. Анхны интернэт гэхээр өмнө нь Микомын Балгаа, Ганболд ах гээд хүмүүс наадамыг интернэтээр шууд цацаж байсан ш дээ гэх байх л даа. Тийм, гэхдээ тэд нар туршилтын ч гэх юм уу зөвхөн наадмаар нэг цацаж үзэж байсан байх, гол нь ТВ5 өөрийн эфирээ өдөр бүр тогтмол интернэтээр дамжуулдаг болсоноороо анхны интернэт тв гэдэгтэй маргах хүн гарахгүй бизээ.
Тэр үед интернэтэд монголын хэвлэл мэдээлэл төдий л түгэж амжаагүй mongolnews.mn, newtimes.mn гэх зэрэг хэдхэн л мэдээний сайт ажилладаг тэр нь бас хэдэн өдрөөр мэдээ нь хоцордог байсан гэхээр ТВг өдөр бүр шууд тэр дор нь үзчихнэ гэдэг гадаадад суугаа монголчуудад маш ойр байсан нь тодорхой.
Гэхдээ эхлээд үнэгүй байсан тул олон хүн зэрэг орж ирэхэд тв стрийм серверийн багтаамжийг дүүргэчихээд байсан хэдий ч дараа нь бид багтаамжаа сайжруулж чадсан. Мөн өнгөрсөн нэвтрүүлгийг архивыг хуулж байршуулчихдаг тул цагийн бүс зөрдөг хүмүүс тэндээс мэдээллийн хөтөлбөрийг үзчих боломжтой байв. Бас мэндчилгээгээ вебээр ороод өгчихдөг түүнийг нь ТВээр энд суугаа хүмүүст хүргэдэг Интернэт Мэндчилгээ нэвтрүүлэг их үзэгчтэй байв.

Тухайн 7 хоногт ирсэн мэндчилгээнүүдийг нэгтгэнэ, тэрийг нь Дөлгөөн хараад бичлэгт орно, тэрийг нь жижиг Тулга бид хоёр ээлжилж монтажладаг байлаа.
Хажуугаар нь  нэвтрүүлгийнхээ шторкийг гоё болгох гэж баахан компьютер графикийн ажил хийнэ, суралцана, туршина. Хамгийн гоё шторктой нь Интернэт Мэндчилгээ байлаа ш дээ, хэхэ. Дээр нь Дөлгөөн бас мэдээ сурвалжлагаар явахдаа гоё мэндчилгээнүүд давхар авчихна. Тэгэхгүй бол дан нэг темптэй байхаар уйтгартай, баригдмал болчихдог. Тэр архивууд одоо үлдээгүй нь даанч харамсалтай, томоохон хард диск руу хуулж архивладаг л байж дээ. Сүүлд Интернэт мэндчилгээг яаж бэлддэг байсныг сонсоод 25ТВын Алтай ах уулга алдаж билээ, кэкэ.
Мөн Цаг хөтөлбөр, Интернэт мэдээ, Шар мэдээ бас их үзэгчтэй, Манлай Оюунаа хоёр нэрийн хуудас :D. Хүмүүст мэдээлэл их хоцорч хүрдэг байсаныг үгүй хийсэн болохоор манай вебсайт их хандалт сайтай байсан. Бусад ТВүүд yahoo мэйлээ ичих ч үгүй (одоо хүртэл) зарладаг байхад манайхан бүгд tv.mn гэсэн мэйлтэй байлаа.

Төгсгөлд нь:
Энэхүү дурсамжийг яаран сандруу бичсэн ч гэлээ дурсамжаа сэргээд бодно гэдэг яг л өнгөрсөн үед эргээд очих цаг хугацааны машин адил сайхан санагдаж байна. Тэрхүү гэгээлэг сайхан дурсамж үе руу хөтлөж эрч хүч, хүсэл тэмүүлэлээр дүүрэн хөглөгдөж баяр баясгалан, басхүү бага сага гуниг харуусал бүгдийг туулж өнгөрүүлсэн гал халуун насанд маань оюун бодлыг маань хөтлөн аваачиж өгсөн ТВ5 телевизийн хамт олон, найз нөхөд та бүхэнд баярлалаа. Хэдийгээр тэр цаг үе улиран одсон ч гэсэн эргээд санах олон дурсамжит өдөр хоногууд, хамтран зүтгэж байсан найз нөхөд хамт олон та нар маань юу юунаас илүү үнэ цэнэтэйгээр үлджээ. ТВ5-ыг анхлан босголцож байсан тэрхүү олон хүмүүсийн хичээл зүтгэлийг одоо хойч залгамж дүү нар маань басхүү уламжлуулан авч явж чадна гэдэгт итгэлтэй байна. ТВ5 телевиз байгуулагдсаны 10 жилийн ойн мэнд хүргэе!

2012.10.17