Saturday, August 08, 2009

Playing for Change: Өөрчлөлтийн төлөө дуулцгаая

Өнөөдөр voodoo.mn (Вүүдүү мн) видеод нэгэн сэтгэл татам бичлэг нэмэгдсэн байв. Дэлхийн өнцөг булан бүрээс "Stand by me" дууг гудамжны дуучид хамтран дуулсан нь үнэхээр сэтгэл хөдөлгөм байлаа... Дэлхий хавтгай гэдгийн бас нэг баталгаа юм уу даа.




















Эх сурвалж:
http://www.voodoo.mn/blog/hERERA/302/%D0%AD%D0%BD%D1%8D+%D3%A9%D0%B4%D1%80%D0%B8%D0%B9%D0%BD+%D0%B4%D1%83%D1%83%2C+%D0%B2%D0%B8%D0%B4%D0%B5%D0%BE+%22Stand+By+Me%22

http://www.playingforchange.com/episodes

Wednesday, November 22, 2006

Бусад блогоор сонин сайхан?

Өнгөрөгч долоо хоногоос эхлээд япон хэл үзэж эхлэсэн тул өглөөний ажилын цаг "чад" боллоо. Өглөөгүүр нилээд ажилаа дөхүүлчихдэг байсан тул одоо өдөр, оройн цагыг өндөр үр бүтээлтэйгээр ашиглах хэрэгтэй болов. Товчоор хэлэхэд ажлын цаг маань эрс багасав.

Ойрд чөлөөт цаг хомс байсан ч яаж ийгээд хэдэн блог уншиж орхисноо сонирхуулбал:

Хөлгөний блог:
-Багаар ажиллахуй Японы менежмэнтийн "Кайзен" гээч философи болон япончуудтай багаар ажиллахад хэрхэх талаар бичсэн байна. Сонирхолтой байлаа.

-Хаанаасаа хаалгач нь Нэр хүндтэй томоохон компанид гадаадад төгссөн шинэ залуу мэргэжилтэн хэрхсэн түүх ч мөн ихээхэн сонирхол татав. Гэхдээ энэ нэг бодлын хөгжилтэй гэмээр ч бас бидэний хэнбугайд ч таарах магадлалтай болон иймэрхүү тохиолдолд та өөрөө яах вэ гэсэн асуултыг таньд үлдээх байх гэж найдаж байна.

Нанагийн блог:
Багаар ажиллах талаар бас л дажгүй зүйл бичигдсэн байна. Гэхдээ монголчуудын багын ажиллагаа шүү.

-Баян болон ядуу хүмүүсийн ялгаа юу вэ? Дээхнэ уншиж байсан "Баян аав, ядуу аав" номны санаатай ер нь төстэй байсан ба үүнийг хуулж аваад долоо хоногт ядаж 1 удаа сөхөж харчихаад байвал ум ма ни бадми хум-аас илүү дээр тарни байх гэж бодлоо.

-Амжилтын оргил өөд тэмүүлэхүйд Үнэхээр та ямар нэгэн туйлын зорилготой болоод түүний төлөө ажиллаж буй бол хүндрэл, бэрхшээл олон л тохиолдоно. Үүнийг нэг уншаарай гэж зөвлөе.

Тогоруугийн блог:
Сүүлийн үед өвөрмөц сэтгэлгээтэй нууц блогчин болох Тогорууг нилээд сонирхож орж байгаа. Надаас ялгаатай нь би өнгөрсөн дурсамжаа бичдэг бол мань хүн яг одоо цаг дээр өөрийгөө бичдэгт байгаа юм. Аймаар их алдаатай бичдгийг нь бодвол мань хүн Бадаагийн онлайн латин-крилл хөрвүүлэгчийг ашигладаг юм байхаа даа.

-Би "арзгар" баймаар байна дээр "хэв шинжид баригддаггүй хүн" буюу "урсгал сөрөгч" хүний талаар аваад хаяасан байсан. Нилээд инээсэн шүү.

Хишигээгийн "Би мэргэжилдээ хайртай" блог:
Хишигээгийн блогийг унших дуртай дуртай. (Хшигиэгэ өөр юнуд хйатарй блоо?)
-Программистын хөгжил онигоо үнэхээр элэг татаав. Hello World буюу хамгийн энгийн программыг программистууд болон түүний захирал хэрхэж байгаа талаар байсан. Саваасоон саваасан. Гэхдээ таньд програм бичих талаар жоохон мэдлэг хэрэгтэй болох байх л даа. Яг л программистуудад зориулсан код бүхий онигоо.

Дөлмандахын блог:
-Бидний ирээдүй: Сэтгэл зовинол социализмын үеийнхээр бол арай хүмүүжил, ухамсар сайтай бүхний сэтгэл дотор болж буйг Дөлөө ийнхүү илэрхийлсэн байсан. Би ч гэсэн гэж хэлмээр байна. Та ч гэсэн уншаад үзээрэй, Сэтгэгдэл, санаа бодлоо үлдээгээрэй. Сайн үйлс бүхэн дэлгэрэг гэж хэлэх дуртай, энэ нийтлэлд тэгж хэлмээр санагдсан шүү.

Баянаагийн блог:
-Nagios + check_by_ssh + public key authentication манай мэргэжилд хамаатай нийлэл л дээ. Гэхдээ үүнийг бас туршаад, болмоор бол хэрэглэмээр л програм байсан. Баянаагийн блог сисадмин чиглэлээр дажгүй шүү. Дуртай.

USI Блог Портал:
Blog Portal энд эдгээр блогуудын сүүлийн бичлэгүүд гардаг тул хэн шинээр нийтлэл бичсэнийг олж харж байгаа. Гэхдээ сүүлийн үед манай монгол блог бичигчидийн тоо эрс өсч байгаа нь ажиглагдсан энэ сайтад бүртгээгүй зөндөө блогууд байх шиг байсан. Минийх ч бас байхгүй л байх шиг байсан :(

Тиймээс би монгол блогчидийн ийм портал буланг www.on-air.mn сайтад оруулахаар шийдлээ. Хөлгөн ч бас чи ийм портал хийчихээч гэж хүссэн л дээ. Тийм болохоор блогчидийнхоо нийтлэлийг илүү олон уншигчдад хүргэх үүднээс үүнийг хийнээ. Тун удахгүй илүү олон монгол блогчид нэмэгдэнэ гэдэгт итгэж байгаа шүү.

За ингээд өндөрлөхөөс, харих цаг болчихлоо.

Thursday, November 02, 2006

SMS Monster

Энд заримдаа сонирхолтой, хөгжилтэй зүйлсийг дараа нь санаж байхын тулд энд бичиж байхаар шийдлээ.

Мессеж бичигч мангас:
mobicomiin messag bichih uraldaanii yalagch ni 8/21-9/20 hoornond 18286 sh messag bichilee genuu ?! ene ni odort 609, tsagt 25 buyu barag 2 minut tutam neg messag bichisen bolj baina. oor ajilguima gehed yadahdaa tegeed hezee ni idej uuj untaj hevtdeg bagi ve ene chini xa xa. bas bolooguie ene ni tegeed 300 garan myangan togrogoor negch avaa yu da. IIM BAIJ BOLHUU HUMUUSEE ene hun 99662545 dugaartaim baina, negjgui bolchuul guigaad uzeerei yumiig yaj mehev shagnaliin 1000 000 negjneesee iluuchleh ch yum bilu xe xe

yahoo messenger-ээс ирсэн текстыг тэр чигээр нь буулгав