Tuesday, September 30, 2014

Alibaba's Jack Ma: If you’re still poor at 35, you deserve it!

Бодоод байхнээ 30аад насны үе хүний амьдралын маш чухал үе бололтой. 20иод настай залуу халуун явахад ч яахав элдэв юм бодохгүй, энд тэндэх юм руу үсчиж эрсдэл хийж, өөрийгөө туршиж унаж босч явсаар нэг л мэдэхэд өнгөрчихнө.

30иад насныханд бол гэр бүл, үр хүүхэд, эцэг эх гэсэн хүнд ачаа нэмэгдээд ажил мэргэжилдээ улам туршлагажих, карьер ахиж хариуцлагатай ажил эрхлэх, дахиад боловсрол мэдлэгээ зузаатгах, амьдрал ахуйгаа өөд татах гээд алдах алгуурлах эрхгүй амьдралын чухал үе юм байна. 
Тэр дундаа манайх шиг нийгмийн баталгаа муутай нийгэмд бол бүр хүнд даваа.

Alibaba's Jack Ma: "If you’re still poor at 35, you deserve it!" post is here:

http://vulcanpost.com/7702/jack-ma-youre-still-poor-35-deserve/


"Форум" Энхбат гуайн илтгэл: "Мөнгө хөөсөн хүн авч чаддаггүй"
https://t.co/uyao2IFjKL

Monday, March 04, 2013

Кока кола-ийн хуучин захирал Брайн Дайсоны 30 секундын илтгэл


Кока кола-ийн хуучин захирал Брайн Дайсоны 30 секундын илтгэл..

Товчхон мөртлөө амьдралын чин үнэнийг өгүүлсэн тул үргэлж санаж байхын тулд энд блогтоо оруулав.
         Амьдралыг агаарт жонгилоордох таван бөмбөгтэй зүйрлэе. Тэд бол ажил, гэр бүл, эрүүл мэнд, найз нөхөд, сэтгэл зүрх юм. Чи тэдгээрийг бүгдийг нь агаарт тогтоож байгаа.
         Чи удалгүй ажил бол резинэн бөмбөг болохыг мэдэх болно. Хэрэв чи үүнийг унагавал буцаад ойгоод ирнэ. Гэвч бусад 4н бөмбөг болох ГЭР БҮЛ, ЭРҮҮЛ МЭНД, НАЙЗ НӨХӨД, СЭТГЭЛ ЗҮРХ нь шилэн бөмбөг юм. Хэрвээ чи тэдний аль нэгийг унагавал тэд дахиж сэргээх боломжгүйгээр эвдэрч, элэгдэж, зүсэгдэж эсвэл үйрэн үгүй болно. Тэд хэзээ ч өмнөх шигээ болохгүй.

Thursday, November 02, 2006

Онч үгс N1

Амьдралын гурвалууд

Хэзээ ч буцааж болдоггүй нь
Үг хэл, Боломж бололцоо, Цаг хугацаа

Хэзээ ч итгэлтэй байдаггүй нь
Хүсэл мөрөөдөл, Амжилт, Аз завшаан

Таныг агуу хүн болгодог нь
Шаргуу хөдөлмөр, Чин сэтгэл, Амжилт боломж

Хамгийн үнэ цэнэтэй нь
Хайр сэтгэл, Хувийн хүндэтгэл, Найз нөхөд

Алдаж болохгүй нь
Эв найрамдал, Итгэл үнэмшил, Үнэнч сэтгэл

Хүнийг устгаж чадах нь
Шуналт сэтгэл, Бахархал омгорхол, Уур бухимдал

эдгээрийг хэзээд санаж явагтун.