Сүүлийн үед хувийн үндэсний үзэл маань жоохон дэврээд байгаагаа ажиглах боллоо. Учир нь Youtube.com, On-Air.mn/video гэх мэт сайтууд дэхь буриад, өвөрмонгол, казак гэх мэт дуунуудад зарим монголчууд (халх) сэтгэгдэл бичсэнийг уншаад арай ч дээ гэсэн бодол өөрийн эрхгүй гарч ирж Орос, Хятад гүрнүүдэд хураагдан хумигдсан элэг нэгтнүүдийн талаарх нэгэн эмзэг ч гэмээр нарийнхан дотоод утасыг маань хөндөн хөндүүрлүүлэж орхих юм. Дэлхий дээр Монгол бүлгийн хэлээр ярьдаг нийтдээ 10 сая гаруй хүн байгаа гэсэн статистик бий. Монгол үндэстэнүүд нь дотроо халх, ойрад, барга, буриад, дөрвөд гээд дотроо нилээд олон угсаатанууд бий. Нарийн дэлгэрэнгүйг угсаатанзүйчидээс асуух эсвэл энэ талаарх ном товхимолоос уншиж болно биз. Гол нь зөвхөн түүхийн эгзэгтэй агшинд тусгаар улс болж чадсан Монгол улсад суугаа халх тэргүүтэнүүдийг л жинхэнэ Монгол, бусад нь хужаа, оросын эрлийз гэх монгол биш гэх үзлийг эсэргүүцмээр байна.
Бид туурга тусгаар Монгол улсад төрснийгөө, харьцангуй эрх чөлөөтэй байгаагаараа, халх аялгаар ярьдагаараа түрий барьж бусад элэг нэгтнүүдийгээ доош хийх үзэл санааг үнэртүүлэн явахыг хатуу цээрлэж явах хэрэгтэй байна, мөн ийм өчүүхэн үзэлтэн, санаатныг аль тааралдсан газарт сургаж, сэнхрүүлж ухааруулж байхыг жинхэнэ монгол хүний эрхэмлэж явах санаа, үйлс гэж үзэхийг хувийн зүгээс уриалмаар байна.
Дээр МҮОНТВ-ийн "Та хариулахгүй байсан ч болно" нэвтрүүлэгт хөгжмийн зохиолч Жанцанноров гуайн хэлж байсан шиг Өвөрмонголчууд болон Хятад хүмүүс бүгд муу биш юм, тэрбум гаруй хүнд хэдэн муу хүмүүс байх вэ, маш их байх нь ойлгомжтой. Гагц тэр хэсэг хүмүүсээр нийт цаад хүмүүсийг төлөөлүүлэн ойлгох нь буруу юм гэсэнтэй мөхөс би санал нэг байдаг юм. Нэг жишээ ярихад: Хэдэн жилийн өмнө Бээжинд ажилаар явж байхдаа тэндхийн нэгэн зочид буудалд наймаачин монголчуудад хэлмэрчилж, ачаа барааг зөөж өгч амьдрал ахуйгаа залгагч надтай нас чацуу Жаргал гэх залуутай танилцаад ярьж суухдаа энэ бүгдийг өөрийн биеэр мэдэрсэн юм. Бид хоёр аялгатай ч гэсэн хоорондоо түвэггүй хэл нэвтрэлцэж, нэгэн адил үндэстэн мөртөл хоёр тусгаар улсад суун, хоёр өөр нөхцөлд амьдран буйгаа мэдрэхэд сэтгэлд нэг л таагүй санагдсан сан. Чадал л байвал аль ч улс руу сурахаар явж чадах харьцангуй эрх чөлөөт орны иргэн нь би байхад, охин дүүгээ их сургуульд явуулаад өөрөө хар амьдралын мөрийг хөөгч Жаргалын тавиланг харин "азгүй ч гэмээр"...
Гэхдээ л бид нэгэн адил хэлээр яригч, нэгэн угсаатай ... Бид хоёрхон саяулаа бишээ... Бид нийтдээ 10 саяулаа ...
Элэг нэгтнүүдтэйгээ бид адилхан хүмүүс шүү дээ гэдгээ мэдрээд, бас түүхийн азгүй агшинд хэдэн хэсэг тасар татагдан хуваагдаж, бага үндэстэн гэж дээрэлхэгдэн, хэдэн зуун мянгаар тоологдох ах дүүсээ алуулан хэлмэгдсэн гашуун хувь тавиландаа харамсах сэтгэл төрөх нь сэтгэл дотор нилээд хөндүүр байдаг.
Би хааяа боддог: Хэрвээ бид алдсан газар нутгаа эргүүлэн авч чаддаггүй юмаа гэхэд энэ нутаг дээрх элэг нэгтнүүдээ дуудан авчирч, амьдрах газар ажиллах нөхцөл зэргээр нь хангавал 10 саяууланг маань багтаачих газар маань байна. Тэгвэл хүн цөөнөөс болж зах зээл үүсч чадахгүй байгаа маань арилаад хэдэн жилийн дараа илт хөгжиж чадах бусуу гэж.
Ийн бодсоны дараа өөр сөрөг бодол бас төрдөг: Цаг цагаараа байдаггүй. Энэ таслагдсан улсуудаа бид хэзээ нэгэн цагт газар нутагтайгаа эргүүлэн нэгтгэн Нармай Монгол улс дор нэгтгэгдэх болов уу гэж.. Тэгээд ч одоо цагт нөгөө Дэлхий хавтгай болж байгаам чинь бид сэтгэл зүрхээрээ л нэгтгээстэй байвал хил дээс, улс орны харъяалал хамаарахгүйгээр харилцан хамтран ажиллах боломжтой гэсэн бодол харанхуйд гэгээ тусах шиг санагддаг.
Жишээ нь л гэхэд Өвөрмонголчууд маань Цагаан сарын баяраараа Халхын ододыг урьж оролцуулдаг соёлын сайхан уламжлал тогтоод байгаа нь, бас Одон ТВ-г халхын хаанаас ч үзэх боломжтой нь гээд нилээд сайжирч буй тал байгаа ч бас чамлалттай хэвээр л байна.
За Өвөрмонгол ах дүүсийн хувьд ийм байлаа гэхэд хойд хөршийн харъяанд буй Халимаг, Тува, Буриадуудын хувь тавилан маш хэцүү байгаа байх. Автономит эрхийг нь устгаад газар нутаггүй болж байна гэж мэдээгээр гарах боллоо. Тэд ч нилээд тэмцэж байх шиг... Гэтэл хамгийн ихээр туслаж, хамгийн түрүүнд гараа сунгах ёстой тусгаар тогтносон халхууд нь чим чимээгүй... Хөмөрсөн тогоон дотроо Оюу толгой, Тавантолгой, улс төр, жагсаал цуглаан гээд л ... Гэтэл Казакстан улс яалаа, Назарбаев ерөнхийлөгч нь айлчилж ирэхдээ хамгийн чухал асуудал нь Монгол улс дахь казак угсаатнуудыг Казакстан улсад нэвтрэхэд нь Монгол улсаас саад болохгүй байхыг хүссэн шиг санагдах юм. Мөхөс би ямар улс төр судлаач, дипломатч биш юугаа мэдэхэв, харин мэдэж байгаа ганц зүйл маань монголчууд маань нэгдмээр байгааг, нэгдхийг хүсч байгааг, тэр талаар засгийн газар юу ч хийхгүй байгааг л мэдэж байна.
Эцэст нь хэлэхэд
Бид 2.8 саяуулаа биш, бид 10.5 саяуулаа!!! Бид таслагдсан монголчууд!!!
Яадаж газар нутгаараа нэгдэж чадахгүй байлаа гэхэд сэтгэл зүрхээрээ нэгдэхийг нийт монгол туурагтанууддаа, хөх толботнууддаа уриалмаар байна!
Хамгийн түрүүнд урлаг соёл, шинжлэх ухаанаараа нэгдэж, холбогдож, харилцмаар байна. Тийм нийтлэлийн бодлого, тийм сургууль, тийм сэтгэл зүрх гаргамаар байна.
Дэлхий даяарх Монголчууд фото дуранд буусан нь:
13 Comments:
10 saya gej haa negteegees unshiad tegj oilgoj btl 5.6 saya gej zarim survaljuud deer bichijee... Er n battai eh survalj, too barimtiig haanaas avmaar ch um be dee...
Vnexeer saixan ex oronch niitlel boljee. manai zaluus bvgd iim uxamsartai boloosoidoo .Erxemedee thanks
hi erh mee chinii niitleliig ushaad uneheer ssetgel hudulj bna gehdee manaihan chine hen negnees idej uuhaa turuund bolgoj baidag darga saiduud erunhiilugchtei humuus shuu dee
urd ni bi bas neg Horloogiin Choibalsan guin tuhai niitlel unshij baisiig sanaj bna tend bas ter hun uvur mongoliig avhiin tuld yum hiisen bolovch ter uyed hyatad bolon orsiin talaas eserguutseltei tulgarsanaas bolood chadaagui gesen tegtel ene odoogiin tur zasgiin udirdlagauud ene tallaar yum hiihgui yum baihdaa
za ene haramsal ch yahav boldogson bol busad sait bolon bloguudad ene tuhai tavij humuust bur olon humuust hurgemeerch yum shig sanagdaj bna
hi erh mee chinii niitleliig ushaad uneheer ssetgel hudulj bna gehdee manaihan chine hen negnees idej uuhaa turuund bolgoj baidag darga saiduud erunhiilugchtei humuus shuu dee
urd ni bi bas neg Horloogiin Choibalsan guin tuhai niitlel unshij baisiig sanaj bna tend bas ter hun uvur mongoliig avhiin tuld yum hiisen bolovch ter uyed hyatad bolon orsiin talaas eserguutseltei tulgarsanaas bolood chadaagui gesen tegtel ene odoogiin tur zasgiin udirdlagauud ene tallaar yum hiihgui yum baihdaa
za ene haramsal ch yahav boldogson bol busad sait bolon bloguudad ene tuhai tavij humuust bur olon humuust hurgemeerch yum shig sanagdaj bna
Busad mongol tuurgatanuudiig negen deewer dor neg xuulid zaxiragdaj neg tQrtei, neg sanaa bodoltoi, xamgiin gol ni neg ex orontoi bolgon negtgexiin tuld gantsxan arga zam baina gej munxag bi tQsQQlnQ.
ErQQsQQ l Mongol Ulsiig xQgjvvlex. Gexdee deed zergeer. Bas xvnii erx ,erx chQlQQg busad mega gvrnvvdiin xemjeend deedlex.Tegsenii vndsen deer Xilee changatgaj chaddaggvi yumaa gexed Immagrationiig shinechelsen xuuliar tsoo shine vil ajillagaanii orientation bolowsruulj, tuxailaxiin bol mongol tuurgatanuud Mongol Ulsad tsagaachilaxad 100%-iin bvren bolomjoor xangax. Yag l odoogiin Kazakstan, Turk, QmnQd Solongos vvniig ali xediin xeregjvvlj exelsen. Say Turkuud Altain yazguuriin xel bvxii ulsuudiin irgeded visagvi 30 xonog zorchix erxiig ni QgchlQQ. Ene bol tednii xuwid exlel tQdii.
Kazakuud 3XY-aas asar tom gazar nutagiig salgaj awj chadsan tQdiigvi, QdgQQ tend kazakuud shawaaraldaad exeljee. Ted mash ewseg tQdiigvi mash chadwarlag baina. QmnQd solongosiin xuwid ta bvxen medne. BNSU 40 garui say xvntei, BNASSAU ni 20 garuixan say xvntei baix jisheetei.
Yariad tQsQQlQxQd amarxan ch gelee xiixed nileed berxsheel tulgarax biz.
Etsest ni xelexed Mongolchuud neg ex orontoi bolox ni bid buyu Mongol Ulsiin xQgjil dewshilees shuud proportsnal xamaarna. Mongol Ulsiin xQgjil dewshil ni QnQQgiin zaluuchuud bidnees....
Saihan bichleg baina. Background music ni mun mash goy yum baina. thanks man.
hi, i can't find that Background's music, plz help me, tuguldur_88@yahoo.com
Background music:
http://www.toonto.mn/img/top_r.swf
zov sanaa gargajee Erkhmee~
"Mongolchuud bie bienii buu hujaa gej duud" (http://www.sonin.mn/?p=13079 baabriin uguullegiin dood hesegt bui comment) deer ugsaatan sudlaach zaluu huh nuurt baigaa deed mongolchuudiin talaar hiisen sudalgaagaaraa bichihdee ijil setgelgeeg gargasan baidag. Toonii huvid 8 say ch bnu 10 say ch bnu mongolchuud bid mongol ulsiin heleer hyazgaarlagdah esqui~
Хэ хэ чиний санааг дэмжиж байна. Би хөх толботой монгол, бусад нь эрлийз гэж ялгаж үзэж болохгүй шүү дээ, бид чинь бүгдээрээ л Монгол туургатан.
Би боддог юм. Өнөөдөр дэлхий дээр хамгийн сүүлийн мэдээгээр 8 сая Монгол угсаатан амьдарч байгаагийн 2 сая 700 мянга орчим нь Монголд үлдсэн нь ОХУ, Хятад болон бусад газруудад. Газарзүйн байрлалын хувьд нэгэнт бие биеээсээ тасарсан ч гэсэн зан заншил хэл соёлоороо нягт байх боломжтой. Тэгтэл бас нэгэн мэдээгээр Хятададад амьдрагч өвөрмонголчуудын 87.5 % нь монгол хэлээр биш хятад хэлээр, ОХУ-ын халимаг тувачуудын мөн 87% орчим нь оросоор ярьдаг гэнэ. Ядаж одоогоос хорин жилийн өмнө энэ тоо 60 орчим хувьтай байжээ. Мэдээж усыг нь уувал ёсыг нь дагах хэрэгтэй болохоор тэр орныхоо хэлээр ярих нь зайлшгүй боловч хэл бол соёлын хамгийн чухал өв сан. Энэ нь Монгол туургатаны түүхэн ёс заншил устаж мөхөх цаг улам бүр ойртсоор байгаа юм шиг санагддаг. Магадгүй дахиад хорин жилийн дараа энэ тоо яаж өөрчлөгдөх болоо. Дээрээс нь өнөөгийн Монголын тусгаар тогтнол аюулгүй байдал тийм ч найдвартай бус байгаа.
Бас казакуудын тухай дурьдах хэрэгтэй. Манай улсын Баян-өлгий аймаг болон Ховд аймгийн зарим сумдаар амьдардаг Казак гэж мундаг ард түмэн амьдарч байна. Казакстаны ерөнхийлөгч Монголд айлчлахдаа Монголд байгаа бүх казак иргэдээ татаж авах талаар их ярих шив. Миний мэдэхийн би өөрөө олон казак найзтай л даа, казакууд хэрвээ бүгдээрээ Монголоос явах дээрээ тулдаг юм бол нэг их цус холилдож таталдаан болохгүйгээр бүрэн бүрэлдэхүүнээрээ гараад явчихаж чадах хэмжээнд үндэстнээ цэвэр авч явж чадсан улс. Гайхалтай бахархмаар шүү, өнгөрсөн хугацаанд монголтой цус холилдож эрлийзжиж дуусвал дуусах л байсан. Гэвч тэгсэнгүй, тэднээс сурах юм их байгаа биз.
Би үнэндээ казак үндэстнүүдийг монголоос яваасай гэж хүсдэггүй юм. Тэгвэл монголын баруун тал тэр чигээрээ хоосроно ш дээ. Тэр орон зайг хэн дүүргэх вэ, мэдээж Хан үндэстнүүд байх тийм үү.
За за чи нэг их хөндөгддөггүй боловч яах аргагүй хөндөгдөх ёстой сэдвээр сайхан зүйл бичжээ. Амжилт хүсье, андаа !
Bichsen zuiltei sanal neg baina. Herev mongol ugsaatai gedegee batalj chadval Mongold davuu erheer cagaachildag (herev husch baigaa bol) bolgoj bolno shuu dee.
Nadad manaihnii neg negnee erliiz hurliizaar duudah uneheer taalagddaggui yumaa. Yag nariindaa bol hunii setgeliin l asuudal shuu dee. Minii bodloor holimog garal uuseltei ch ajilsag shudarga irgen, cever halh deer n' zalhuu, archaagui irgenees Mongol ulsiin hogjild iluu huvi nemer oruulna gej boddog.
Tegeheer eh oronch uzel gedeg hen heden huviin mongol custai gedegees hamaarahgui baihaa. Za tegeed ene moroodol hezee negen cagt biyeleh boltugai gej yorooyo!
Ойрд ийм дажгүй бичлэг уншсангүй. Дандаа сонин сонин юм харсаар байгаад мэлмий хаагдахын даваан дээр үзэл бодол нэг хүний гоё бичлэг уншиж сайхан боллоо...tnx
Mende amar. Tanuudai hanal bodliiye demjeje bnabdi. Maanduud mun iigeje hanaje bodoje habaadalsaje yavdagvdi. Iime hunuudtei harilsaa holbogoyoo hainaar hugjuulhe yohotoivj bultada. Negete uder mongolnuud bide zoltoi jargaltai sag uyetai zolgohobdi. Tieed holbootoi baigaaraitta. Hanal bodloo hubaalsaje heshgelyee niithehevj, bultaaraa hushetei sogtoi temshevdi. Ura! Uragshaa.
hundetgehen Horidoimergen.
mini sahim hayag bodonguud_zorigt@yahoo.com
sahim geremni http://horidoimergen.blog.gogo.mn/
buhii mongolnuudai sahim urguumni http://mongolhuraldai.org/
Post a Comment