Friday, September 19, 2008

Ганган спортлог машинууд: Хотод нэг чимэг

Сүүлийн үед хотын залуус спорт машинаар гангарцгаах нь их болж. Басхүү над мэтийн энгийн загваруудыг спорт болгон харагдуулж ч их унаж байна. Зарим хүмүүс элдэв янзаар будаж, энд тэнд нь бичиг нааж, бүдүүн яндан, спорт дугуй обуд тавьж яадаг юм, дараа нь зарсан ч хэцүү гэх... Нэгэнт хүн өөрөө кайф авч л байвал өөрийн эд хөрөнгөө яаж хэрэглэх нь өөрийн л дур. Хоёрт залуу нас эрч хүч, хүсэл мөрөөдлөөр дүүрэн байхад унасан төмөр хүлэг нь ч бас эзэн шигээ байх нь юуны буруу гэж. Донжыг нь сайн олж гоё будаж янзласан хүлэгүүд гоё л байгаа биз дээ. Хотын өнгө үзэмжид бас хувь нэмэрээ оруулж л байгаа байх...

Хараад байхад ихэвчлэн Toyota Chaser Tourer (JZX)/Mark II/Cresta/Altezza, Lexus IS300, Mitsubishi Lancer/ Lancer EVO/Galant, Nissan Skyline R32/R34, Subaru Impreza WRX STi/Forester, BMW M3 за тэгээд Hyundai Accent -ууд ч их байна.

За тэгээд эрэлт хэрэгцээ нь тодорхой хэмжээд байгаа хойно энэ төрлийн үйлчилгээ ч бас дагаад гарч ирэх шинжтэй. Спорт загвараар кузовыг будах, sticker бичиг наас наах, xenon гэрэл, spoiler, спорт дугуй обуд, хормой гээд л борлуулалт сайтай л байдаг бололтой.

Би ч бас чөдрийн ганцаа спортлог болгож янзлах гээд бодоод байгаа гэжуга. Спойлерийн хувьд энэ хар чэйзерийнх шиг.



Харин кузовтоо ямар дизайн гаргаж будахаа сайн шийдэж чаддаггүй. Зураг дээр фотошопоор л янз янзын загвар гаргаж үзээд л байгаа. Олигтой болж өгөхгүй л байна. Гадныхан бол ингэж л будаж янзлацгаасан байна.



Уншигч та бас над адил сонирхолтой, мөн надад санал болгохоор дизайн байвал хуваалцаарай. Мэдээж бусадаас арай өөр мөртлөө даруухан ч биш, бас хэт чамин ч биш тэрүүхэндээ хөөрхөн хөнгөхөн дизайн хийчмээр л байна. хэхэ

Google: Sorry page

Сүүлийн хэдэн өдрөөс эхлээд Гүүгл хайлтын нүүр хуудас шууд ачаалагдахгүй Уучлаарай гэсэн хуудас руу орж спам, роботуудаас хамгаалсан гараас үг оруулж байж шилжээд байгааг анзаарсан биз дээ.
Бид өдөр тутамдаа гүүгл болон хайлт ашиглахгүйгээр интернэт ашиглах нь хичнээн хэцүү болохыг хальт мэдрүүлсэн ч байх.
Хэд хэдэн сайтаас энэ яагаад ингээд байгааг "why google sorry page" гэх маягаар хайтал вирус болон спам, роботуудыг гүүгл хайлтыг шууд ашиглахыг зогсоох зорилготой байгаа бололтой юм бичицгээсэн байна. Мөн цаашлаад crack, hack, exploit, vulnerability гэх мэт системүүдийг эвдэх, програмуудыг эвдэх, хакдах зорилготой хайлтыг ч мөн зогсоох бололтой. Гэхдээ энэ тийм үр дүнтэй байх эсэх нь бас эргэлзээтэй. Ямар хайлтын системүүд мундсан биш дээ, манайхан шиг програм худалдаж авч ашиглаж сураагүй "хүний юм", "үнэгүй юм"нд нугасгүйчүүдэд зориулсан хайлтын системүүд хөгжөөд эхлэх биз дээ.

Сүүлд нь хэлэхэд IE, Firefox гэх мэт веб хөтөчүүдийнхээ cookie, cache зэргээ цэвэрлээд дараа нь гүүгл хайлт руу ороод үзээрэй. Минийх лав одоо хэвийн ажиллаж байна.

Бас сонирхуулахад google.mn тэр sorry хуудас руу ороод байхаар нь бусад нь яаж байна гээд google.fr, .es, .de, .ru, .it, .nl гэсэн хуудасууд руу орж үзэхэд бүгд уучлаарай хуудас руу орж байв, харин эдэрээс google.co.kr хуудас шууд хайлт руугаа орж байна лээ.

Thursday, July 31, 2008

Өнөөдөр нар бүтэн хиртэнэ


Өнөөдөр тохиох нарны бүтэн хиртэлт нь Канад улсын нутаг дэвсгэрээс эхлэн Гринланд, Орос, Монгол Улсын газар нутгийг дайран Хятад Улсын нутагт төгсөх юм байна.

Funny Comments:

-UB-d 80 huviin hirtelt bolno... haraarai... nudee bolgoomjlooroi

-bugdeeree ene narnii herteltiig saitar ajiglatsgaaya

-bi lav 97 ond zugeer harsan nud yagaachgui dee

-bi bas 97 ond shilgui zugeer harsan, harin ene jil harahgui gej bodoj baigaa. uchir ni nadad odoo yu ch haragdahaa baisan.


Манай орны хувьд нарны бүтэн хиртэлтийн гол шугам Баян-Өлгий, Ховд аймгийн нутаг дэвсгэрийг дайран өнгөрнө. Гэхдээ манай орны бүх нутаг дэвсгэрт нарны хагас хиртэлт 80-аас дээш хувьтайгаар ажиглагдана гэсэн. Эдгээр сумдын хувьд хагас хиртэлт дунджаар Улаанбаатарын цагаар 17 цаг 55 минутаас 20 цаг хүртэл үргэлжилнэ. Нарны бүтэн хиртэлт хамгийн удаан үргэлжлэх сумууд бол Баян-Өлгий аймгийн Булган, Алтай, Буянт, Ховд аймгийн Үенч, Булган, Алтай зэрэг юм. Энэ үед Нарны өндөр 22 ч 26 хэм байх ба бүтэн хиртэлт 2 минут 03 секундээс хоёр минут 11секундын хугацаанд үргэлжлэх тул ажиглалт хийх бүрэн боломжтой юм байна.

Манай орныг дайран өнгөрөх нарны бүтэн хиртэлтийн бүсийн өргөн нь ойролцоогоор 250 км байх ажээ.

Нарны хиртэлт гэдэг одон орны нэгэн сонирхолтой үзэгдэл нь сарны хавтгай нарыг халхласнаар конус маягийн сүүдэр дэлхийн гадаргуутай огтолцсоноор үүснэ. Нар, сарны үзэгдэх өнцгөн диаметр ойролцоо байдаг. Дэлхий ба сарны тойрог замын хавтгайнууд хоорондоо бага өнцөг үүсгэдэг зэрэг нь энэхүү үзэгдэл тогтмол ажиглагдаж байх үндсэн нөхцөл нь болдог байна.

Сар нь дэлхийг зуйван тойрог замаар тойрно. Иймд сар дэлхийд ойртсон үед нь тохиолдох нарны хиртэлт бүтэн, холдсон үед нь цагирган хиртэлтүүд болдог. Зарим тохиолдолд нэг удаагийн хиртэлтийн явцад энэ хоёр хиртэлт цувран тохиох ч байдаг аж. Дэлхий ба сарны явдал нь тодорхой үет хөдөлгөөн учир нарны хиртэлт нь мөн ийм давтагдах чанартай байдаг. Ихэнхдээ нэг жилд бүтэн ба цагирган хиртэлтүүд, зарим тохиолдолд хэд хэдэн хиртэлтүүд тохиох боловч тухайн газар нутагт давтагдах нь ховор байдаг.

Нарны бүтэн хиртэлтийн үед нарны агаар мандлын хамгийн гадна талын давхарга болох титэм тод ялгаран харагддаг. Нарны титэм сул эрчимтэй цацраг гаргадаг тул энгийн үед нарны гэрэлт мандлын гэрэлд дарагдан харагддаггүй юм. Иймд нарны бүтэн хиртэлтийн үед тогтмол явуулдаг нэгэн судалгаа бол титэмийн бүтэц, физик шинж чанарыг тодорхойлох явдал байдаг.

Дашрамд сонирхуулахад, манай орны нутаг дэвсгэрт 1997 оны гуравдугаар сарын 9-нд нарны бүтэн хиртэлт болсон бөгөөд дараагийн бүтэн хиртэлт манай орны нутаг дэвсгэрээр 55 жилийн дараа буюу 2063 оны наймдугаар сарын 24-нд дайрч өнгөрнө хэмээн эрдэмтэд тооцжээ.

Source: gogo.mn

Comments:

Thursday, May 15, 2008

MK3 Ultimate Best Combos

Human Smoke 57% damage combo



Human Smoke 10 hit 99% damage combo



Human Smoke Infiniti



Ermac 100% Counter



Nightwolf big damage counter



Nightwold another combo



Reptile 62% damage counter



Reptile Infinite Counter



Kabal 68% damage counter



Kung Lao Infinite counter



King Lao 100% counter



Jade 37% damage



Jade 6hit 65% damage



Sektor 7hit 44% damage



Sektor Homing Missile 57% damage



Liu Kang 9hit 47% damage



Sub-zero2 10hit 60 damage



Sub-zero2 6hit 65 damage



Stryker Cross Screen Infinite



Stryker Counter Combo to Corner Infinite



Jax Big Damage Corner Combo



Jax Multiple Combo Options



Sonya 43% mid screen Punisher



Sonya 58% Advanced Combo



Shang Tsung 47% Free Morph Juggle



Shang Tsung 60% Free Morph Counter

Monday, April 07, 2008

Tiësto’s Elements of Life World Tour to visit Asia and Australia


Thursday, 3rd of April – Asiaworld Expo, Hong Kong – China
Friday, 4th of April – GT Banana, Bejing – China
Saturday, 5th of April – M2, Shanghai – China
Sunday, 6th of April – Century City, Chengdu – China
Monday, 7th of April – S2, Hangzou – China
Friday, 11th of April – Vista Hall, W Seoul-Walkerhill - South Korea
Saturday, 12th of April – Ageha, Tokyo – Japan
Sunday, 13th of April – Nan-Kang 101, Taipei – Taiwan
Thursday, 17th of April – TBC, Phuket – Thailand
Friday, 18th of April – TBC, Bangkok – Thailand
Saturday, 19th of April – Alchemy: Manila's Only, Manilla – Philippines
Sunday, 20th of April – X2, Jakarta – Indonesia
Tuesday, 22nd of April – Double Six Club, Bali – Indonesia
Friday, 25th of April – Family Nightclub, Brisbane – Australia
Saturday, 26th of April – Festival Hall, Melbourne – Australia
Saturday, 3rd of May – Horden Pavillion, Sidney – Australia
Friday, 9th of May – 2 Days Off, Port Dickson – Kuala Lumpur
Saturday, 10th of May – 2 Days Off, Port Dickson – Kuala Lumpur
Friday, 16th of May – Medusa club – Ulaanbaatar - Mongolia gesen hehehe... :D

Зун цаг айсуй

За тэгээд зуны аагим халуунд Converse Chuck Taylor All stars хөлдөө өшиглөчихөөд алхаж байх ч сайхан байлгүй яахав.









Monday, March 03, 2008

Монголд амьдрах сайхаан

Дөнгөж сая "Монголд амьдрах сайхан, бас сонирхолтой байна" гэсэн уг нийтлэлийг уншаад басхүү миний бие Монголдоо сэтгэл хангалуун амьдарч буйн хувьд бас бага сага зөвлөгөө, сэтгэгдэлээ бичье гэж бодлоо л доо.

Миний бие бас уг Төв Азийн цээжинд орших дэлгэсэн тэрлэг шиг Монголын тал нутагт төрж өсөөд 26 жилийг ардаа орхиж байна. Хилийн дээс алхаснаа тоочвол урд хойд хоёр хөршийнхөө нийслэлд ажлын шугмаар хэд хэд очиж байсан юм байна.
Мэдээж би гадаад оронд олон сар, жилээр амьдарч үзээгүй болохоор тэндэхи бэрхшээл зовлонг төдий л сайн ойлгохгүй байгаа байж магад. Гэхдээ манай найзууд, танилууд дундаас дэлхийн хөгжилтэй оронд сурч, ажиллаж, амьдардаг хүмүүс зөндөө бий. Тэд ч надаас монголд одоо юу болж байгаа тухай, очоод юу хийж яаж амьдрах талаар зөндөө л асууж лавладаг.

Миний бодлоорх,
Монголд амьдрах бэрхшээлийн талаар болон хувийн зөвлөгөө:

Орчны бохирдол.
Өвөл болохоор УБ хот маань тэр аяараа утаан хөшигөөр гоёдогийг та бид сайн мэднэ. Энэ их утаа нь гэр хороолол, цахилгаан станцууд, автомашины бөглөрөлөөс болдог гэсэн судалгаа байсан. Гэхдээ энэ шууд утгаар монголд амьдрахад нөлөөлөөд байхаар зүйл бас биш. Мөн тэр 40 мянган айлын орон сууц, УБ хотыг тойруулаад хурдны шинэ тойрог зам энэ тэр гээд хэсэг цаг хугацааны дараа арилах зүйл биз ээ. Мөн Үйлдвэр комбинат, 120 мянгат гээд Туул голын тийшээ бол огт утаагүйгээр сайхан амьдарч болж байгаа.

Авилга, хүнд суртал.
Хэрвээ та хувийн бизнес эрхлэх гэж байгаа бол энэ үнэхээр хүнд асуудал. Гэхдээ л бас шийдэж болохоор л зүйл. Үнэхээр л тийм бэрхшээлтэй байгаа юм бол бусад хувийн хэвшлийнхэн яаж болгоод, амьдраад болоод байгааг нь асуугаад үзэх хэрэгтэй. Өөрийн адил төрлийн бизнес хийж байгаа юм уу эсвэл бизнест туршлагатай нэгнээс энэ талаарх хүндрэлийг яаж давах талаар асуу, лавла. Монголд энэ талаар танилын хүрээнээс өөр сайн арга зам гэж үгүй байх. Та нэг лиценз, тусгай зөвшөөрөл авах гэж буй ба таны танилууд дотор байхгүй бол танилын танилаасаа асуу. Монгол шиг цөөхөн хүн амтай оронд бараг 3 хүнээр дамжаад тухайн хүнтэй танилын хүрээгээрээ холбогдоно энэ тэр гээд хошин судлагаа ч хүртэл байсан шүү. Тиймээс танилтай хүн талын чинээ, Танилтай л бол асуудал биш.

Амьжиргааны түвшин.
Гадаадынхы хажууд бол бид үнэхээр маш бага үнэлгээтэй цалин, хөлстэй нь бол үнээн. Гэхдээ л үнэхээр чадвартай, мэдлэгтэй, мэргэшсэн хүнд бол монголын одоогийн цалингийн түвшин хангалттай хүрдэг. Манай мэргэжил дээр л жишээ аваад үзэхэд аль нэг банк юм уу гайгүй томхон шиг газарт Программистаар ажилд ороход цалин 1 сая төгрөг, тэгээд ер нь дундаж нь 500мян төгрөг. За систем администратор бол бүүр 1 сая төгрөгийг ч голно доо. Энэ тэгээд бага цалин гэж үү. Бүүр тэгээд ажлын байр нь байхад тохирох туршлагатай, чадвартай хүн нь хайгаад олддоггүй гээч.
Манай найзууд дунд ийм цалинтай хүмүүс олон бий. Миний цалин ч одоо дундаждаа орж байх шив дээ. Уул нь жилийн өмнө гайгүй дээ ордог байсан.
Гадныхан сард өндөр цалин авдаг ч тэдний амьдралын өртөг бүүр л өндөр биз дээ. Тэгэхээр өндөр үнэтэй хоол унд, өндөр үнэтэй хувцас хэрэглэл аваад л хүн шиг хэрэглэхэд та бид гадаадад өндөр цалин авсан ч өндөр өртэгтэй хэрэглээнд яваад таарна биз дээ?
Тэгэхээр амьжиргаа бол Монголд тийм ч тааруу биш болсон шүү.

Байр суурь.
Хүн нэг зүйлийг хожиход нөгөө зүйлийг заавал алдаж байдаг. Бид энд 100 төг ашиг олоход тэнд хэн нэгэн нь 100 төг алдаж байгаа. Ажил дээрээ гол анхаарал хандуулахад ар гэрийн анхаарал багасдаг. Гэвч ажилдаа төвлөрч төвлөрч ахицтай урагштай болгоод голдиролд нь оруулсаны дараа та сэтгэл хангалуун ар гэртээ цаг зав зарцуулж чадна, амралт ч болж чадна.
Гадаадад олон жил болоод ирэхэд хамгийн том асуудал нь Монголын нийгэмдээ эргэж дасан зохицож, монголоор сэтгэхэд л байгаа байх. Цэнгэг устай, томоос том хиймэл цөөрөмд хөвж байсан загасыг жоохон бохир устай ч ориг байгалын гаралтай цөөрөмд гэнэт хийчихэд нэг хэсэгтээ л сандарч таараа.
Монголд байр сууриа олохын өмнө эхлээд нийгэмдээ дасах, монголоор сэтгэдэг болох хэрэгтэй болов уу гэж бодож байна. Монголд байр сууриа хэдийнэ олсон найз нөхөдтэйгээ уулз, ярилц, зөвлөгөө ав. Яаж энд хүрсэн талаар нь яриул. Хэн ч мэдээж өөрийнхөө тухай ярихтай үнэхээр дуртай байдаг. Чин сэтгэлээсээ хандсан хүнд л хүн итгэнэ шүү дээ. Түүнээс яаж чи баян болов, яавал чам шиг ийм болохов гэх маягийн атаархсан үнэртэй байвал чи ч өөрөө дуртай байхгүй нь мэдээж.
Чи өөрөө хаана байх ёстойгоо өөрөө мэдсэн бол чамайг тэнд чинь байх ёстойг бусад нь мэдэж л таарах вий. Өөрийгөө олж нээсэн цагт аль ч цаг, аль ч нийгэмд байр сууриа олох нь гарцаагүй гэж би боддог. Хошиноор жишээлэхэд хэрвээ би 1935 оны үед Германд 26 настай байсан бол нэг бол Нацист болоод еврейг дүүжлээд явах, нэг бол коммунист болоод буудуулж үхэх, нэг бол Америк, Англи руу зугтан гарах байсан биз, хэрвээ өөрийгөө олоогүй явбал олонхийг дагаж байгаад Орос руу дайнд яваад буудуулж, эсвэл хөлдөж үхсэн байх бизээ...
Өөрийгөө олоогүй цагт би ч би биш, ер нь хаана ч хэн ч биш.

Давуу болон сул тал.
Юунд ч давуу болон сул тал бий. Компьютер үнэхээр бүгдийг хийж чаддаг супер тустай ч, эрүүл мэндэд тэр дундаа нүдний хараанд онц супер тусгүй.
Монголд амьдарч үлдсэн үеийнхэн чинь байр сууриа хэдийнэ олоод чамайг хавчиж байгаа ч тэдэнд сул тал бас бий. Энэ бол гадаад хэл болон магадгүй мэдлэг чадвар буюу барууны жинхэнэ боловсрол. Гэхдээ хүн бүр адилгүй л дээ, гэхдээ л нийтлэг дутагдал нь тэр. Гэвч үргэлж иймээрээ байхгүй биз. Дэлхий улам бүр даяаршиж байгаа үед гадаад хэлээр сүүлийн залуус сайн ярьдаг болж байгаа, орчин нь ч угаасаа гадаад хэлээс улам бүр хамааралтай болж байгаа үед өөр яах ч билээ. Тэгэхээр өөрийн сурч, амьдарч, мэдэж ирсэн зүйлээ энд гаргах л хэрэгтэй. Яг одоо л гаргах хэрэгтэй. Яаж амьдрах чинь чиний юунд яаж ханддагаар чинь тодорхойлогдоно гэсэн үг ортой л үг дээ. Энд гадаадад төгсч ирсэн залуусыг сайн цалинтай, сайн ажлын байр зөндөө л хүлээж буй. Бодсоноос чинь дутуу байж магадгүй л юм, гэхдээ голсоны хэрэггүй. Толгойгоо хир цэнэглэсэн чинь хүлээн зөвшөөрч буй ч гар чинь хир хөдөлж, юу хийж бүтээдгийг чинь хэн ч мэдэхгүй шүү дээ. Тиймээс эхний ээлжинд юу хийж чаддагаа харуулж байж цаашаа явна, тэгж байтал ч монголын нийгэм, орчиндоо дасч хаана юу болоод буйг олж хараад эхлэх бий вий. Дараа нь яах нь таны хэрэг...

Бизнес эрхлэх.
Харин ажиллаж байгаад ирсэн хүмүүс бол халаасандаа хэдэн зоостой ирсэн байж таараа. Харин дахиад ажиллах эрч хүч, эрүүл мэнд үлдсэн бол хувийн хэвшил дээр үзэж тарсан нь дээр. Гэхдээ энэ бол нилээд эрсдэлтэй алхам. Хэн ч мэдээж зовж олсон хэдийгээ үрэн таран хийхийг бодохов. Эхлээд байр сууц аваад, машин тэрэг авах л байх. Хэрэгтэй гэж үзвэл машин ч хэрэгтэй л дээ. Гэхдээ бага шиг мөнгөтэй бол машин дэмий л эд. Бөөн зарлага гаргана. Халтууранд л явдаггүйм бол шууд олох орлогогүй.
Тэгэхээр эхлээд санан мөрөөдөж ирсэн нутагтаа сайхан амраад авсан нь дээр байх. Ах дүү хамаатан садан, найз нөхөдтэйгээ уулз. Гэхдээ учиргүй шоудав, манайхан хүнээр даалгаж уух дуртай. Ууж идэхэд учир бийг хэлүүлэх юун. Гол нь монголдоо идээшиж аватлаа хэсэг амсхийж аваад юу хийх, ямар зах зээл руу орох эдэр гээд сайн харж, судалж авсан нь дээр... Гадаадад ажиллаж байгаад ирсэн хүмүүсийн бизнес энд тэндгүй маш олон. Хамгий наад захын жишээ л гэхэд Фантази секс шоп байна. Бас Батбайгаль бакери ч билүү бялууны газар гээд зөндөө зөндөө. Хамгийн биед амар нь Орон сууцны оролцоо жижиг хүнсний дэлгүүр, эсвэл нарийн нэр төрлийн бараа оруулж ирэх гээд л .. Машин тэрэг энэ тэрийн сэлбэг оруулж ирэх гээд ер нь сэтгээд, хийж л чадаж байвал юу ч хийж болно доо.

Эцэст нь,

Гадаадад ажиллаж, сурч яваад ирсэн та өөрөө олж харж чадвал,
хийж бүтээх зүйл үй түмээр дутмаг, хөгжиж яваа, боломжийн зах зээлтэй
товчоор хэлбэл хов хоосон цаас шиг өөрчлөгдөж, шинэчлэгдэхийг хүсэн хүлээж буй
Монгол эх нутаг чинь ахан дүүс, найз нөхөдтэй чинь хүлээж сууна даа.

Сэгсгэр ч гэсэн эх минь,
Сиймхий ч гэсэн гэр минь гээд дуунд байдаг шүү дээ. Тиймээс би энэ л Монгол нутагтаа төрсөн, энд л миний өссөн гэр орон минь, тоглож өссөн найзууд минь, хөдөө тийш гарахад нүд алдам цэлийх тал минь бий.. Энэ л цаг үе минь минийх, биднийх... Энэ л цаг үед би л хийнэ, бид л хийнэ. Өөр хэн ч бидний өмнөөс хийж өгөхгүй, өгөөч үгүй, өгөх ч үгүй ...
Сайхан хангалуунаар аж төрч, сайхан хөгжилтэй оронд амьдармаар байвал чи л хийнэ, учир нь чи л тэгж хүсч байгаа шүү дээ. Чамаас өөр хэн ч биш. Учир нь энд л чи төрсөн учраас, энд л чи үхэх учраас. Бас би.

Sunday, March 02, 2008

Чөдрийн ганц буюу Toyota Chaser

Ажил төрөл хөөцөлдж явахад, амьдралд ч тэр машин буюу унааны хэрэгцээ ихэсчээ.

Би гэдэг хүн өнгөрсөн оны өмнөхөн буюу 12 сарын сүүлээр чөдрийн ганц унаагаа шинэчлэв.

Өмнө нь 96оны Toyota Camry SV40 хар хөх тэрэг унаж байсныгаа 99 оны Toyota Chaser GX100 машинаар солив.
За тэгээд мань мэтийн залуучуудад боломжтойгоор нь үнийнх нь 30% өгөөд ХАС банкны лизинг буюу санхүүгийн түрээсээр авчихлаа.

Уул нь ийм Nissan Skyline GTR-34 автомат кропкатай машинг сонирхож байсан ч зөвхөн Голомт банкны лизингээр л авах боломжтой байсан ба 3-с 4 хоног Голомт зээлийн хэсэг дээр өөрийнхөө зээлийн түүх, гэр орон, гэр бүл, ажил эрхлэлт энэ тэр гээд түмэн булчирхайгаа тоочоод ч тэдний "хүнд сурталыг" 4 хоногоос илүү тэвчиж чадсангүй болив. Тэгээд ч бас дассан сурсан, гарын давьрига даахаар нь, сэлбэг эдэр нь ч олдоцтой, кабинь нь дотроо зай сайтай, тэнхлэг нь өндөр эдэр гээд бүхий л зүйлийг нь дахин сайн бодож үзээд "ховор машин" унаж гангарах хүслээ дарж чадав.

Тэгээд ч ХАС банкныхан үнэхээр бичил зээлээр толгой цохидог банк гэсэндээ Голомт дээр 4 хоносон ажлыг маань ганцхан өдрийн дотор л гялалзуулж орхив. Маргааш өдөр нь Замын Цагдаа орж номер дугаараа аваад л бараг 12 цаг ч хөөцөлдөлгүй шинээ авчих нь тэр.. Авсан өдрөө Монгол Даатгал орж даатгуулаад тэгээд л чөдрийн ганц унаатай болчих нь энэ дээ. Цаашид хэрвээ энэ маягаар машины лизинг хөөцөлдөхөөр бол юуны өмнө ХАС банк дээр очсон нь дээр байна лээ шүү. Ядаж л хүү нь хамгийн бага байсан. Энэ Chaser GX100 гэхэд зах зээлийн үнэ нь ~6500$. Гэхдээ лизингээр авахаар болоход 6,700$ болчихож байсан.
Хөдөлгүүрийн багтаамж 2.0см куб. Дээд хурд 180км/цаг. Chaser, Mark II Tourier гэсэн загварууд авах боломжтой байсан ч тухайн үед Avante кузовтой нь боломжтой байлаа. Бүүр өмнө нь бол Toyota Harrier GX3.0 жийп авъя гэж бодож байсан ч миний 1т үнэ харьцангуй өндөр (13,000$), 2т сард өгөх зээлийн эргэн төлөлтийн хэмжээ нь дор хаяаж 500$ болох гээд байсан ба хотоос тэр бүр гарч явах шаардлага бага тул седан буюу жижиг тэрэг авсан л даа. Хөнжлийнхөө хирээр л хөлөө жийсэн нь дээр шүү дээ.








За тэгээд авсаныхаа дараа хийх ажлууд зөндөө гарна:
-Тос масло солих. Япон харьцангуй дулаахан орон тул манайх шиг хүйтэнд зориулагдсан моторын тос, кропканы тос маслог нь солино. ~80,000T
-Өвлийн дугуй тавих. Бас л манайх шиг зам нь гэж хоккейн талбай шиг зам дээр зуны гуталтай нь машинаа давхиулж өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулж байснаас нэмж хэдэн төгрөг гаргаад гайгүй сайн арзгар хээтэй, шинэвтэр өвлийн зориулалттай дугуй тависан нь хамаагүй дээр. ~160,000T
-Дохиолол тавиулах. Бас л манайд урт гартанууд захаас аваад зам дээр зөндөө тул дохионы урд, хойд гэрэлээ шрүпээр эргэдэж тогтоох, урд копут олгойлгогч тросыг моторын дотуур явуулах, дохиолол буюу car alarm тавиулах нь маш чухал шүү. Зүгээр л таны урд 2 гэрэл, урд копутны нүүр гуравыг чинь хулгайлчихад та цэвэр 500,000T алдагдалд орно. За байг, таны хажуугийн 2 толны шилийг чинь авчихад 50,000T дор хаяж авна. Тэгэхээр дохиолол тавиулаад ийм өөрчлөлт хийчихэд хулгайн эрсдэл бас л багасна. ~90,000T
-Оношилгоонд орох. Тэнхлэг тохиргоо. Та хурдтай давхих дуртай бол, за хурдаа тохируулдаг байсан ч гэсэн хурд л бол хурд. Их бага гэж ялгадаггүй. Тэр дундаа манайх шиг замаараа явж байгаа нь бараг авторалли шиг газарт явах эд анги буюу тэнхлэгийн тохиргоогоо үзүүлээд, хэрвээ алдагдсан байвал тохируулчих хэрэгтэй. Энэ нь таны машины шарвалт, бөгсөө хаяах эдэрийг бас л тодорхой хэмжээг багасгаж өгнө. Ядаж л эргэлт дээр, тэр дундаа мөс, цастай халтиргаа гулгаатай үед хөдөлгөөний аюулгүй байдлыг хангана.
Мөн амортизатор, тэнхлэгийн гар болон түлк резинүүд гэх мэт зүйлсээ шалгуулчих нь зүгээр. Кабиндаа дуу багатай машин бас л тухтай, тохилог шүү. ~100,000T
-Суудлын бүрээс. Бүрээс хийлгэчихвэл ядаж суудалд гамтай, бас бүрээсээ угаагаад яваад байх нь суудал цэвэрлэхээс амар. Бас өвөл ч дулаахан. Сонгол бол их бий дээ. Хамгийн хямд нь ~35,000T
-Гэрэл. Цэнхэр туяатай асдаг энэ тэр гээд янз бүрийн нэмэлт гангараа зөндөө. Үнийг нь судлаж байсангүй ;)
-Хөгжим, ТВ тавиулах. Машинийхаа стандарт хөгжимөө солимоор байвал сонголт бас л арвин. Сүүлийн үед DVD тоглуулагчтай, MP3 тоглуулагчтай, ТВ хүлээн авагчтай энэ тэр гээд хөгжимүүд бол зөндөө л байсан. Миний хувьд kenwood фирмийн mp3 форматаар CD тоглуулагчтай, фм хүлээн авагчтай хөгжим байсан. Машины mp3 transmitter уул нь сонсож явдаг байсан боловч дуугралт нь муу байсан болохоор CD дээрээс сонсоод л явна даа. Хааяа фм сонсдог боловч реклам нь их залхаана л даа.

Ингээд одоо нэг юм хөдөлгөөнд оролцож болохоор боллоо. Дөнгөж шинээр сууж явахдаа бас л хашир байхгүй бол болохгүй. Шинэ машиндаа сэтгэл ханж хөөрөөд нэг их хурдлаад хэрэггүй л болов уу. Хаазаа яаж авч байгаа, хурдны хайрцаг дахь араанууд хир солигдож байгаа, тормозоо яаж авч байна гэх мэт зүйлсээ сайн хянаад эхний 2 долоо хоногтоо шинэ унаандаа дасталаа хурдлах хэрэггүй. За тэгээд мэдээж Toyota Chaser, Cresta, Mark II эдэр нилээд урт раамтай машин тул зам дээр эргэх эдэрт том тойрог үүсгэж маневрладаг. Шинэ жолооч нар тэр дундаа зам дээр эргэх гээд тойрог нь багтахгүй урагч маневрлах гэж бас сандраад, хүлээж буй машинууд нь сигналдаж сандаргаад л ... Гэсэн ч удалгүй тэгээд машиндаа дасахаараа жижиг хөдөлгүүртэй машинуудыг хол хаяад л давхиад өгнө дөө. Тэр тусмаа шулуухан шиг зам дээр хажуугаар нь сүн гээд л гарч өгнө. Харин та дээрхи төрлийн япон унаатай бол бусад хямд үнэтэй, гадна талын үзэмж нь "запирцан" эксээл, соната зэрэг autogangster уудаас холхон шиг явах нь зүгээр. Хичнээн таны зөв байсан ч урдуур шахаж орж байгаа, хажуугаас дайрч урд орох гэх мэт ихэнхдээ хотын бөглөрөл дотор бол тэдэнд зай тавьж өгөөд л, "найр тавиад" байхаас өөр аргагүй. Учир нь хажуу талаасаа харилцан шүргэлцлээ гэхэд тэдний засвар бол дээд тал нь 100,000T байхад л хангалттай, харин таных бол доод тал нь л 200,000T болно гэдгээ санах хэрэгтэй. Тэгээд ч сэвтэй машин унах нь сэтгэлд бас л сэвтэй. Харин үнэхээр та урдуураа дайруулах дургүй бол хажуугаас дайрах машинд урд "хоншоороо" оруулах аргагүйгээр нь өөрийнхөө урд талын машины араас "гүперлэж" ойрхон зай барьж яв. Тэгвэл таныг өнгөрүүлээд л араар чинь дайрахаас өөр аргагүй. Гэхдээ л энэ арга нь бас л эрсдэлтэй алхам шүү.

За ингээд шинэхэн машин авч жолооч болох гэж буй хүнд өгсөн бяцхан зөвлөгөөгөө өндөрлөе!

Толь шиг зам дээр сум шиг давхихдаа, галзуу юм шиг хөгжмөө орилуулах ч сайхан шүү.

Let's Chasing others... GoGo!


Sport Chasers:



Thursday, February 21, 2008

Зохиолын дууны ханхүү С.Жавхлан мэндлэвээ гэж

Өчигдөр буюу 2 сарын 21ны өдөр "Ар халхын алдарт дуучин" Самандын Жавхлан мэндлэсэн өдөр гэж нэг найзаасаа олж сонсов. Энэ талаар баттай эх сурвалжаас харчих зүйл олдсонгүй тул хувьдаа мөн гэж итгээд уг дуучныг хувиасаа хүндлэж, дууг нь сонсож таашаадагын хувьд өдөржин сонсож явлаа. Сонсох сонсохдоо машины хөгжимөө үхтэл нь чанглаж хирэндээ рекламдаваа гэж.

За тэгээд яагаад уг дуучиныг хүндлэдэг боловоо гэхээр үнэхээр барууны урсгал руу чангаагаад байдаг хипхоп, рок поп эдэрийн дэргэд бол жинхэнэ монголын тал нутаг харагдтал, зөөлөн салхи нь илбэх мэт болдог ардын маань сайхан аялгууг цэлгэр тал нутаг шигээ хүчтэй хоолойгоор аргадаад ч байгаа юм шиг, зэмлээд ч байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг энэхүү аялгуу, хоолойг биширдэг л дээ.

Бас сайны хажууд садаа гэгчээр манай монголчууд сайн яваа нэгэндээ атаархдаг муухай зан ч тэрнийг тойрсонгүй. Хөдөөнийхөн хотод орж ирээд хотынхы нөгөөх алдарт ороок поопыг нь унагаад байгаа зохиолын дуу, нийтийн дуу гэж нүд үзүүрлэгдэж басхүү хотжуу болох гэсэн хэд нь зохиолын дуу сонсохоор дотор нь муухай оргидог энэ тэр гэж бас туйлширсан нь ч бий байх...

За за олон юм нуршаад яахав. Сая Чононгоо цомортоо Халимаг ардын дууг сайхан дуулсан нь халти Нармай Монгол үзэлтэй мань мэтэд бол маш их таалагдаад буй. Дараачын цомогтоо Буриад, Өвөрмонгол гээд бусад монгол угсаатануудын дуунуудаас оруулах нь бараг үнэн бололтой догоо.

Нэгэн цагийг эзлэнхэн төрсөн энэхүү надаас нэг л насаар ах уг дуучиныг хүндлээд эх нутаг, элгэн садныг маань сануулан, бодогдуулдаг жинхэнэ монгол язгуурын дууг нь таалдагаа л ямдагханаар бичиглэвээ би. Ардын минь сайхан дуу надад:

... Уг нь би танайд агсам тавихаар очсон юм,
Ухаант ардынхаа дуунд хүлээстэй суусаар чадсангүй ээ ...