Thursday, December 14, 2006

Blog Page үүсгэв


За ингээд өнөөдөр хэдэн цаг сууж байж, анх Хөлгөний тависан саналын дагуу www.on-air.mn сайт дээр Монголчуудын блогуудын бичлэгүүд харагдах тусгай цэс үүсгэн байрлууллаа.

Техникийн талаас гэвэл www.blogspot.com дээр хост хийгдсэн блогуудыг л оруулсан бөгөөд бусад өөр хост бүхий блогуудын RSS формат, тагууд зөрөөд байсан тул өнөөдөртөө түр орхисон болно. Гэхдээ тун удахгүй оруулахыг хичээнэ.

Мөн одоогоор зөвхөн зүүн гар талд блогуудын нэрсийн жагсаалт, гол хэсэгт хамгийн сүүлийн бичлэгүүдийн жагсаалт, зүүн талаас сонгон яг тухайн блогын бичлэгүүдийг үзэх боломжтойгоор орууллаа. Үүнийг хийхэд ихэнхи цагийг RSS feed -ыг уншиж мэдээллийг ялгаж авахад зарцуулсан болохоор ангилал, таг буюу түлхүүр үг, сэдвээр ялгах, хайлт зэргийг хийж амжсангүй. Ойлгоно бизээ.

ОнЭйр сайтад гадаадад суугчид ихээхэн ордог ба дээр нь монгол блогууд арвижиж, гэхдээ тэдгээрийг цөөхөн хэдэн "гэгээрэгчид" уншиж буй тул жоохон ч гэсэн сурталчилгаа болог гэсэн үүднээс хийв.

Мөн USI компаний блог портал гээд байгаа хэдий ч уншигчдад өөрсдийн бололцоогоор давхар хүргэж л байя гэж бодсоноос бус өөр санаа зорилго агуулсангүй.

Хэрвээ энд бүртгэгдээгүй шинэ блог байвал энд бичиж үлдээгээрэй.

Монголын блогчид мянга түм болох болтугай!