Өнөөдөр энэ Пүүжээ гэж киног үзлээ. Тэгээд сэтгэл дотор нэг л хачин болж орхих нь тэр. Дотор нэг том хар юм тээглэж, давчидаад байгаа ч юм шиг...
Нэгэн япон жуулчин Монголын талаар аялж явахдаа монгол үндэстэний ахуйн онцлог, нүүдэлчин зан заншил гээд нилээд сонирхож, энэ тэрийг камерийн дурандаа буулгасан ч хөдөөгийн малчин айлын 6 настай хэрсүү бор охин Пүүжээг онцлож энэхүү баримтат гэмээр кино дэлгэцэнд түүнийг мөнхлөж үлдээжээ. Мөн энэ кино нь олон улсын кино наадмуудаас Гран При шагнал эдэр ч авч.
Аралын Япон жуулчинд тал нутагт морь дэл дээр өссөн энэ бяцхан охин сургуульд ч ороход балчирдах ч, хөдөө хээр хонь мал бэлчээн хариулж маллах хүнд ажилд түүртэлгүй амьдрах нь хачирхмаар, гайхмаар ч санагдсан биз.
Энэ киноноос монголчууд бид өөрсдөө ч гэсэн тэр бүр анзаараад байдаггүй нэгэн зүйлийг харж чадна: Хар бага наснаас хагацал зовлон, байгалын зуд турхан гай гамшигийг үзэж, хөдөөгийн өдөр бүрийн хүнд хүчир, эцэс төгсгөлгүй ажилд нухлагдсан энэ жижигхэн охинд ч гэсэн ирээдүйгээ бодож мөрөөдөх, цаашлаад аралын их наран улсыг ч зорьж орчуулагч болох хүсэл ч байдаг юм байнаа гэж... Пүүжээтэй адил хүүхдүүд монголын хөдөө нутгаас зөндөө бий, бас зөндөө байсан ...
Гэвч тэр хүүхдүүдийн хэд нь Пүүжээ шиг 12 хон насандаа тэр л гэгээн мөрөөдлөө аваад эргэж ирэлгүйгээр одсон бол, бас одох бол ...
Энэ хүүхдүүд яагаад тэр мөрөөдөлдөө хүрч чадаагүй, бас чадахгүй байгаа юм болоо гэсэн бодол тээгээд энэ киног үзэж дуусгав ...
Puujee.info
Puujee - On-Air.mn Cinema

8 Comments:
bi ene kinog uzeed uilsiin, eej ni morinoos unaad emnelgiin tuslamj avch chadaagui nas barsan geheer l ... .
Uchdur l ene kinog uzlee. unexeer uruvdmuur kino bna lee. zgr l neg muu eruul mendiin daatgaliin devter, mungu 2 xunii aminaas unetei bdiin bx daa
Puujee bas uruvdmuur auto osloor :(. japan juulchin Puujeeg nas barsnaas xoish axij ochxoos emeesen bx. aygui l bol ochixod ni emee ni bas nas barsan bna bx da gej bodool. ter emee unexeer xetsuu bas uruvdmuur. emee ter uldsen jooxon duugiinx ni tuluu l amidrax bx da. tegeegui bol unexeer xetsuu. bur xelex ug oldkumaa :(
тиймээ энэ киног үзээд их өрөвдсөн шүү. эмээ нь нээрээ яанаа үнэхээр өрөвдөлтэй. цаашдаа яах бол? яасан бол? гэсэн бодол толгойд эргэлдээр.эмнэлэг бол үнэхээр хэцүү дуудаж, гуйж царайчилж байж арай гэж ирнэ ирлээ гээд олигтой эмчилж чадахгүй. мэдлэггүй. ийм байж яавч болохгүй шүү дээ. арай дэндүү. ёстой нээрээ хэлчих ч үг олдохгүй нь. монгол тайван амгалан л гэнэ хэн хэзээ яахыг бүү мэд. тэдэнд тусламж хэн хүргэхэв бас л адарматай. эмнэлэг байтугай боловсрол, нийгэм гэх мэт бүгд л тэр чигээрээ дампуурчихсан. бөөн хүнд суртал. монголын минь ирээдүй бүрхэг байгаа шүү гэхдээ гэрэлтүүлэхийн төлөө, хүн бүрийн төлөө, монголынхоо төлөө жаахан ч гэсэн санаа тавьж өөрийн чадах бүхнээрээ тусалж хичээвэл бидний цөөхөн ард түмэн энэ мэт гашуун зовлонгоос ямарч атугай ангижирч л таараа.
Puujeeg nas barsaniig bi medsengui ee, amid baih ueiinh ni kinog uzeed setgel baahan shimsersen yum.
3 say hurehgui mongolchuud mini amiddaa l biy biyee hairlahsn daa .
ene kino-g haanaas olj uzeh vee?bi bas uzmeer baina.tuslaach humuusee
http://javkhlan.bblog.mn
ene konig yaj uzeh ve?
http://www.onair2.tv/www/?action=movie.view&mId=1564
Post a Comment