Friday, September 19, 2008

Ганган спортлог машинууд: Хотод нэг чимэг

Сүүлийн үед хотын залуус спорт машинаар гангарцгаах нь их болж. Басхүү над мэтийн энгийн загваруудыг спорт болгон харагдуулж ч их унаж байна. Зарим хүмүүс элдэв янзаар будаж, энд тэнд нь бичиг нааж, бүдүүн яндан, спорт дугуй обуд тавьж яадаг юм, дараа нь зарсан ч хэцүү гэх... Нэгэнт хүн өөрөө кайф авч л байвал өөрийн эд хөрөнгөө яаж хэрэглэх нь өөрийн л дур. Хоёрт залуу нас эрч хүч, хүсэл мөрөөдлөөр дүүрэн байхад унасан төмөр хүлэг нь ч бас эзэн шигээ байх нь юуны буруу гэж. Донжыг нь сайн олж гоё будаж янзласан хүлэгүүд гоё л байгаа биз дээ. Хотын өнгө үзэмжид бас хувь нэмэрээ оруулж л байгаа байх...

Хараад байхад ихэвчлэн Toyota Chaser Tourer (JZX)/Mark II/Cresta/Altezza, Lexus IS300, Mitsubishi Lancer/ Lancer EVO/Galant, Nissan Skyline R32/R34, Subaru Impreza WRX STi/Forester, BMW M3 за тэгээд Hyundai Accent -ууд ч их байна.

За тэгээд эрэлт хэрэгцээ нь тодорхой хэмжээд байгаа хойно энэ төрлийн үйлчилгээ ч бас дагаад гарч ирэх шинжтэй. Спорт загвараар кузовыг будах, sticker бичиг наас наах, xenon гэрэл, spoiler, спорт дугуй обуд, хормой гээд л борлуулалт сайтай л байдаг бололтой.

Би ч бас чөдрийн ганцаа спортлог болгож янзлах гээд бодоод байгаа гэжуга. Спойлерийн хувьд энэ хар чэйзерийнх шиг.



Харин кузовтоо ямар дизайн гаргаж будахаа сайн шийдэж чаддаггүй. Зураг дээр фотошопоор л янз янзын загвар гаргаж үзээд л байгаа. Олигтой болж өгөхгүй л байна. Гадныхан бол ингэж л будаж янзлацгаасан байна.



Уншигч та бас над адил сонирхолтой, мөн надад санал болгохоор дизайн байвал хуваалцаарай. Мэдээж бусадаас арай өөр мөртлөө даруухан ч биш, бас хэт чамин ч биш тэрүүхэндээ хөөрхөн хөнгөхөн дизайн хийчмээр л байна. хэхэ

Google: Sorry page

Сүүлийн хэдэн өдрөөс эхлээд Гүүгл хайлтын нүүр хуудас шууд ачаалагдахгүй Уучлаарай гэсэн хуудас руу орж спам, роботуудаас хамгаалсан гараас үг оруулж байж шилжээд байгааг анзаарсан биз дээ.
Бид өдөр тутамдаа гүүгл болон хайлт ашиглахгүйгээр интернэт ашиглах нь хичнээн хэцүү болохыг хальт мэдрүүлсэн ч байх.
Хэд хэдэн сайтаас энэ яагаад ингээд байгааг "why google sorry page" гэх маягаар хайтал вирус болон спам, роботуудыг гүүгл хайлтыг шууд ашиглахыг зогсоох зорилготой байгаа бололтой юм бичицгээсэн байна. Мөн цаашлаад crack, hack, exploit, vulnerability гэх мэт системүүдийг эвдэх, програмуудыг эвдэх, хакдах зорилготой хайлтыг ч мөн зогсоох бололтой. Гэхдээ энэ тийм үр дүнтэй байх эсэх нь бас эргэлзээтэй. Ямар хайлтын системүүд мундсан биш дээ, манайхан шиг програм худалдаж авч ашиглаж сураагүй "хүний юм", "үнэгүй юм"нд нугасгүйчүүдэд зориулсан хайлтын системүүд хөгжөөд эхлэх биз дээ.

Сүүлд нь хэлэхэд IE, Firefox гэх мэт веб хөтөчүүдийнхээ cookie, cache зэргээ цэвэрлээд дараа нь гүүгл хайлт руу ороод үзээрэй. Минийх лав одоо хэвийн ажиллаж байна.

Бас сонирхуулахад google.mn тэр sorry хуудас руу ороод байхаар нь бусад нь яаж байна гээд google.fr, .es, .de, .ru, .it, .nl гэсэн хуудасууд руу орж үзэхэд бүгд уучлаарай хуудас руу орж байв, харин эдэрээс google.co.kr хуудас шууд хайлт руугаа орж байна лээ.