Wednesday, May 30, 2007

Танайд хоноё: 26-р дугаар

Хүний хамгийн шавхагдашгүй баялаг-Дотоод сэтгэл, сэтгэлийн хат ба хайр энэрэл


Танайд хоноё гээд 1 нэвтрүүлэг гараад байгаа шүү дээ. Зарим хүмүүс Японы нэг нэвтрүүлгийг дуурайсан л гэх.. Гэхдээ уг нэвтрүүлэг нь хүмүүсийн амьжиргааны түвшин, амьдралын хэв маяг зэргийг харуулдаг болохоор үзэгч ихтэй болсон байна лээ.


26-р дугаар эхлээд гудамжинд хэд хэдэн хүмүүсээс танайд хоноё гээд явсан ч хүмүүс шууд зугтацгааж байх юм. (Надтай таарсан бол мэдээж би ч гэсэн зугтаж таараа :p )
Харин 2 хүүгээ дагуулсан нэг бүсгүйтэй таараад асуутал: -Манайх ч нэххх хүн хоноод байхаар айл биш ш дээ гэж байх юм. За энэ бол нэвтрүүлгийн эхлэл нь байлаа.






За олон юм нурших нь байна, гол ажилдаа ороё:
Элэгний серёз гээд хүнд өвчин тусч, элэг нь устаад тогоон шиг гэдэстэй болоход нь нөхөр нь өөр баян хүүхэнтэй сууж төрүүлж өсгөсөн 2 хүүтэй нь хаяад явсан ч сэтгэлийн хат, тэвчээр зуун амьдралаас өгч буй хэдхэн хоногийг үр хүүхдийнхээ төлөө гэж бодон өнгөрүүлж байгаа сэтгэл сайтай нэгэн бүсгүйн хэцүүхэн ч гэлээ бахархмаар амьдралын нэгэн өдрийг харууснаараа энэ нэвтрүүлэг одоо Монголд шуугиан тариад байгаа юм.


Ойрд ТВ үзээгүй байсан болохоор уг нэвтрүүлгийг on-air.mn TV архиваас сая үзээд сэтгэл хөдлөөд энэхүү ядмаг бичлэгийг бичиж сууна.

Тунгалаг бүсгүй ингэж ярьж байна лээ:
...-Ядуу хүн гэхээр хүмүүс халтар ноорхой хүн гэж боддог. Хүн ядуу байлаа ч гэсэн ганц ширхэг саван олддог л байхгүй юу. Тиймээс би гэр орноо цэвэр байлгаж, хүүхдүүдээ ч гэсэн цэвэрхэн хувцас хунартай явуулахыг хичээдэг. Гэхдээ өвчтэй болохоор хамаагүй хөдөлж чаддаггүй юм. Ядраад толгой эргээд уначих гээд байдаг...

...-Би заримдаа боддог. Ингэж хүнд өвчин тусч ийм байдалд орсон нь цаанаасаа намайг амьдралыг, амьдралын үнэ цэнийг мэд, тань гэж бурхан нэг захиа шидсэн ч юм гэж санагддаг...

...-Өнөөдөр би хүнд дараа болж, өөрийн амьдралаа хүнд нялзаахыг хүсдэггүй. Биеэ даагаад сайхан амьдарч үзье. Үхэх байсан ч гэсэн хамаагүй. 2 хүүдээ үзэгдэх хугацаадаа л сайхан амьдарна...

...-Хэдийгээр ийм болсон ч гэлээ би хүүхдүүдээ хүн шиг хүмүүжүүлээд л үлдээнэ. Хүн үзэх ёстой зовонгоо үзээд л, туулах замаа туулаад л өсөг дээ. Миний дүү нар нэг нэгээр авч өсгөж өгье гэдэг боловч би хамтад нь асрамжийн газарт өгсөн нь дээр байх гэж боддог...

...-Би хадам ээждээ хэлсэн л дээ. Танай хүү чинь амьдралдаа алдаад байх шиг байнаа. Би хэлснээс та хэлсэн нь дээр болов уу гэсэн л дээ. Тэгтэл урдаас миний охин үхэхээр бол санаа зоволтгүй дээ, тэр цаадах хүүхэн нь боломжтой юм байна лээ, 2 хүүг чинь тарган цатгалан өсгөөд өгөх байлгүй дээ гэж хэлсэн. Тэгээд би ямархуу ухамсартай хүмүүс бэ гээд бодсон л доо...

...-Өнөөдөр би зүгээр л сэтгэлээ уудлаад ярьмаар санагдсан. Тэгээд ийм боломж таарна гэж бодоогүй л дээ...

...-Хүн их цөхрөөд, их гомдоод ирэхээр нулимс хүртэл хатдаг юм шиг санагдсан. Урьд нь их уярамтгай уйламтгай байж байгаад дараа нь би яагаад гэж бодохоор нулимс хүртэл сүүлдээ хайран санагдсан...








Том хүүгээс хөтлөгч Алтаншагай том болоод ямар хүн болохыг асуувал эмч болно гэв. Яагаад эмч болох юм бэ гэтэл өвчтэй хүмүүсийг эдгээдэг эмч болно гэж байв. Хэрсүү л хүүхэд юм.

Эцэст нь энэ бүсгүйн амьдрал, үзэл бодлийг нь бодоод тунгааж байхад хүн бүрт бурханаас заяасан хэдхээн баялаг байдагаас энэ бүсгүйд үр хүүхэд гэсэн баялаг байвч эрүүл мэнд гэдэг нилээд үнэтэй баялаг нь алга болчихжээ. Гэвч уг бүсгүйд хамгийн үгүйрч үл хоосрох баялаг болох дотоод сэтгэл, сэтгэлийн тэнхээ, хайр энэрэл үлдэж, түүнийг бас олж авч дээ.
Энэ бүсгүйн яриаг сонсож байхад дээр Оогоогийн блогоос уншиж байсан "өлсч ундаасавч хоол гуйхгүй, улдаж ядравч унаа гуйхгүй" гэдэг үг санаанд орж байлаа. Тунгалаг эгч бол ядуу хүн бишээ, харин ч тэр "баян" гэж занхаалаад хүний нөхрийг салгаж суудаг босс хүүхний дэргэд хамаагүй "баян", шавхагдашгүй баялагтай хүн юмаа гэж хэлмээр байна.

За тэгээд сэтгэл санаа үймрээд хэдэн өгүүлбэр маань хэдэн тийшээ салаад явчих шиг боллоо. Нэвтрүүлэг гарсны маргааш нь уг Тунгалаг бүсгүйд туслахаар маш олон хүн гарч ирээд Голомт банк дээр хандивийн данс нээсэн нь 10сая гарчихлаа гэж байсан одоо ч нилээд өсч буй байх. Уг бүсгүйг Германд элэг шилжүүлэх мэс засалд оруулахад 90 гаруй сая төгрөг хэрэгтэй байгаа гэсээн.


Уг Голомт банкны дансыг энд бичлээ:
1711021650

Нэвтрүүлгийг үзэх холбоосыг энд бичлээ:
1. Танайд хоноё 26р дугаар
2. Хандивын үйл ажиллагаа

5 Comments:

Зэлмэ said...

ene bichlegiig olj uzehsen gej bodood yavj baisan. end tavisan baijee. ih ch uillaa, ih ch yum oilgoloo. erhemee bayarlasan shuu

Anonymous said...

yaj uzeh yum be. zaaval burtguuleh yostoi yumuu. bayarlalaa. tun saihan bichij.

Эрхэмээ said...

Магадгүй энэ нэвтрүүлэгийн хөтлөгч Алтантүрүү болон 25-ын Алтай захирал нар Тунгалаг бүсгүйд туслахаар "тавилт" маягаар ч зохион байгуулсан байж магадгүй гэж бодлоо.. Үгүй тэгсэн байсан ч гэсэн яахав дээ.. Санаандгүй ч бай санаатай ч бай нийгэмд ийм сэтгэлийн хаттай бүсгүйн амьдралыг нээн харуулж чадсанд л гол учир нь байгаа юм.
Эхнэр бид хоёр ч гэсэн чадах чинээгээрээ уг дансанд хандиваа өгөх гэж байгаа. Энэ хорвоо дэлхий дээр сайн хүмүүс нь муугаасаа илүү их байдаг юм гэдгийг харуулж уг бүсгүйн хамгийн их хүсч байгаа 2 хүүгээ хүн шиг хүн болж өсч өндийхийг нь харах боломж хайрлацгаая хүмүүсээ гэж уриалмаар байна. Өнөөдөр зарим хүмүүсийн нэг л удаа ресторанд хоол иддэг мөнгийг энэ бүсгүй 2 хүүгийн хамт бүтэн сар тэсдэг. Хүрэхгүй байлаа гэхэд хүнээс юм гуйдаггүй амьдарч байгаадаа баярлаж явдаг сэтгэлийн тэнхээ нь биширмээр юмаа

Anonymous said...

Ene nevtruulgiig yaj uzeed baina ve? Bi gishuuneer burtguuleed uzeh geed oroldloo. Tolbortei nevtruuleg dansaa tseneglene uu geed baih yum. Ene holbooson deer shuud daraad oroh geheer bas l tolbortei nevtruuleg geed baih yum. Yaj uzej baigaag helj ogch tusalna uu. Please.

Anonymous said...

erhamaa g end nevtruulgiig tavisan bayarlalaa. ug German d ch bas humuust tusaldag sanguud baidag yum. Yag tuhailsan uvchtei hund tuslah zorilgoor baiguulagdsan sain sanaanii handiviin baiguullaga. Tiim baiguullagiig Germanaas olbol ter 90 saya g ni Tungaa uuruu tuluh albagui ch bolj bolno shuu dee. Tegeed ter 10 garaui saya huhdiinhee surguuli, bair, German yavah zamiin zardaldaa zarzuulbal.