Өнөөдөр сонссон хамгийн сайхан мэдээ маань Elude-гээс Blizzard Entertainment компаниас гаргасан Starcraft тоглоомын цоо шинэ хувилбар Starcraft 2 хийгдэж буй, мөн 2008 онд худалдаанд гарна гэсэн явдал байлаа.
Анх 2, 3-р курст оюутан байхдаа Cyrix 233MHz, 24Mb RAM PC дээрээ суулгаж аваад нүдэж өгдөг байв шүү, Бүүр Pentium 133MHz, 16Mb RAM PC дээр ч торохгүй ажилладаг байсан. Тухайн ондоо оны шилдэг тоглоом шагнал авч байсан уг тоглоомоор одоо ч гэсэн хааяа тоглодог үнэнч фенүүд нь дэлхийгээр нэг байдаг шиг байгаа юм.
Сая 5 сард Солонгост очиж шинэ хувилбарынхаа танилцуулгыг хийсэн нь ч бас учиртай. Солонгост Старкрафт, Брүүдвар бараг үндэснийх нь кибер спорт болонгоо алдтал "од" болсон болохоор тэгсэн болов уу.
www.starcraft2.com сайтаас тоглолтын бичлэг, танилцуулга реклам зэргийг нь татаж авч үзээд үнэхээр дуу алдав. Хэдэн жил Warcraft-ыг завсаргүй хөгжүүлээд одоо л сэтгэл нь ханаж Starcraft-ыгаа шинэчлэхээр шийдсэн бололтой. Бараг 10 жил болсон болохоор одоо ч программчлал, технологи асар өндөр хөгжчихсөн тул энэ хоёрыг харьцуулаад харахад график дүрслэлийн хувьд асар их ялгаатай. Гэхдээ тухайн үед надад Starcraft-ыг гүйцэх тийм тоглоом байгаагүй юм.
(3р курстээ PC дээрээ 2 л юм хийдэг нь: 1-т нь VC++ 6.0 2-т нь Starcraft)
Тэр үедээ л Broodwar-ын график зураглал, дуу чимээ, зохиомж агуулга эдэр нь тасархай тасархай ...
Шинэ хувилбарыг өнөө цагийн хөгжилд тааруулаад бас л дуу алдахаар тасархай хийж байгаа юм байна.
Starcraft 2 Demo хувилбар нь одоо 8 сарын эхээр нийтэд хүрэх сургаар бушуухан л 8 сар гараасай гэж тэсвэр алдаж сууна даа. Харин нөхдүүд Демогоо хийхдээ сүлжээгээр холбогдож тоглодог болгочихоосой билээ. Тэгвэл 2008 он хүртэл демогоор ч болтугай холбогдож суухгүй юу гэж залбирч байна .. хэхэхэ
Одоо үүнээс хойш юун Counter-Strike Source ... Стратегийн тоглоомоо сэргээнээ.. Бодоод байсан чинь хэдэн жил тоглоогүй хаяачихсан байдаг байна.
Starcraft, Warcraft, Diablo эдэр гээд дандаа дэлхийн хэмжээнд тэргүүлэх тоглоом, уран бүтээл, гайхамшиг туурвидаг Blizzard-ынхан гайхамшигтай. Бид тийм хэмжээнд очдоггүймаа гэхэд дөхөж очдог болох юмсан гэж энэ завсарт бас бодогдох... Уул нь тоглоомын зах зээл гэж асар их багтаамжтай зах зээл шүү. Энэ Starcraft л гэхэд дэлхий даяар нийтдээ 8 сая хувь борлогдсон (бусад Diablo Warcraft эдэрийг тооцоогүй) гээд бод доо... Лайтай байгаа биз дээ...
За тэгээд эцэст нь хэлэхэд
Starcraft маань асар шинэ, асар сайжирч, шинэ өнгө төрхөө олоод дэлхий даяарх хэдэн зуун сая үнэнч фенүүдийнхээ олон жил цөхрөлтгүй хүлээсэн итгэл дунд Nuclear Launch Detected!!!
4 Comments:
Хүлээх л үлдэж дээ, Терран, Зерг, Протоссын аль нь вэ өөрөө? Нээрээ л тасархай тоглоом байсан шүү.
Тоглоом хийдэг Монгол залуус мэдэх үү? Уг нь 10+ тэрбум(Үүнээс хавьгүй өндөр ч болсон байх) ногооны зах зээл. Нилээн ажил, авьяс хэрэгтэй гээд байгаа.
Тасархай тоглоом доо. Анх нэг найз маань гэрийнхээ 486DX66Mhz, 8mb RAM - бүхий ТМ дээрээ старыг зааж өгч билээ. Терранаар энэ ийм тийм юм, минерал газ түүнэ гээд л... Урьд нь Ред Алерт, АоЕ сайн тоглодог байсан болохоор дор нь сураад бас болооч үгүй 800 мегагийн хард дээр инсталлыг нь хуулж аваад сургууль дээрээ аваачиж тараасан. Хөөрхий тэгээд олон хүний амьдралаар би тоглочихсон юм шиг санагддаг юм. Хэрэв би гайтай стар аваачиж суулгаагүй бол хүмүүс тэгэж донтохгүй л байсан байх... Найзууд аа намайг уучлаарай. Стар-д уруу татсанд...
Хэхэхэ
Doom, RA, AoE эдэрээс тэгээд SC руу эрт орой хэзээ нэгэн цагт орох байсан биз... Өөр бас нэг нь сургууль дээр суулгаж л таараа .. Харин эрт авчирсаныг чинь уучлахгүй ээ гэсэн.. хаха.. Оюутануудын хичээлийг хийлгэхгүй.
Монголчууд тоглоом бүтээхийн хувьд бол яг зориод төлөвлөөд суувал мэдээж болохгүй зүйл байхгүй байхаа..
SC2 -ын технологи нь Havok гээд game engine, 3D Объектуудыг бүтээхдээ 3DS MAX, Maya , Photoshop гээд л түгээмэл хэрэгсэл ашигладаг байх шүү
bi blogspot deer blog baihgui, google accont saina.it@gmail.com, starcraftmn deer blog bichmeer baina
Post a Comment