Wednesday, December 02, 2015

АЛИМ БА МАНДАРИН (ФЕЛЬЕТОН)


Хэсэг нөхөдтэйгээ хамтараад жимс тариалдаг жижигхээн аж ахуй босгосон юм. Бараг жил хөдөлмөрлөсний эцэст дотоод сортын мандарин гаргаж, бага зэрэг ургац авлаа. Тэгээд хотынхоо айл өрхүүдэд хүргэхээр хүнсний сүлжээ дэлгүүрүүдээр бага багаар түгээн, худалдан авагчдад амталгаат үнэгүй худалдаа явуулаад бас жил болох гэж байгаа юм. Жижигхэн аж ахуй, хүн хүч бяр чадал бага тул ургац арай л алдчихалгүй шиг тариалаад, хураагаад, түгээгээд л байлаа.

Нөгөө сүлжээ дэлгүүрүүд том жижиг нийлсэн нэлээд хэдэн газар бий л дээ. Тэгсэн орон сууц, хотхонуудын доор байрладаг олон сүлжээ дэлгүүртэй нэг томоохон газарт манай мандарин үзэгдэхээ байчихлаа гээд худалдан авагчид гомдоллоод, нэхээд эхлэв. Манайхаас бол яах аргагүй тоо ширхэгээр нь ачуулаад явуулаад байдаг, тэгээд цаашаа дэлгүүртээ ороод байхгүй, худалдан авагчид бухимдаад худалдагчаас нь нэхэхээр "мандарин байхгүй, ирээгүй. Манайд алим л байна" гээд халгаадаггүй гэнэ шүү. Учир нь тэр сүлжээ дэлгүүр маань өөрсдийн сайн сортын ногоон алим, бас америкаас импортлодог өөр олон жимс борлуулдаг газар л даа. Тэгээд сүүлдээ хүмүүс дэлгүүр орохоосоо өмнө лавлаж асуудаг болсон бололтой, "танайх мандарин зардаг нь уу, зардаггүй нь уу?" гээд.

Тэгээд асуудал болох нь тэр, танай салбар дэлгүүр байрладаг тэр тэр хотхоны тэд тэдэн тоот айл руу тэдэн хайрцаг мандарин явуулсан ш дээ, хаачив? гэхээр, "хэн нотлох юм бэ? явуулаагүй юм ч уу, алга болсон ч юм уу. Нотолгоогоо аваад ир" ...

Уг нь алим ч гоё л доо, ногоон цэнхэр гээд хоёр ч сортын алим монголд байдагийг юу андахав. Цэнхэр алимтай өөр сүлжээ дэлгүүр ч байна. Ер нь алим борлуулах дэлгүүр чинь заавал тусдаа зөвшөөрөл гэрчилгээ авч байж, нарийн хяналт үзлэг дор явагддаг том бизнес л дээ. Бас улаан сортын алим гарнаа гэсэн сураг гараад нэлээд удаж л байна.

Нээрээ манайх, мандаринуудаа том жижигээр нь ялгаж савладаг болоод. Жижгийг нь урьдийн адил үнэгүй тараачихна, томыг нь харин борлуулж орлогожихгүй бол тариалангаа тариалж, ургац авах чинь нэлээд зардал гарах нь зайлшгүй юм хойно өөр яахав? Бас гадаадад байгаа монголчууддаа экспортлоод эхэлчихсэн, гадагш ачаад явуулж байгаа тээврийн зардал шингээд үнэ нь эндээс арай ахиу болоод очиж байгаа.

Гэхдээ, саяхнаас нөгөө дэлгүүр буцаад манай мандариныг ил гаргаад, худалдан авагчдад борлуулаад эхлэсэн байна лээ. Тэгэхээр нь өөрийнхөө байрны доорх дэлгүүрээ орж шалгасан, нээрээ байдаг болчихсон байна лээ.

Ингэхэд та алимд дуртай юу, мандаринд дуртай юу?

Thursday, March 26, 2009

Дуучин Болд БНХАУ-ын хүндэт иргэн болж

Нэтээс шал өөр зүйл хайж яваад дараах нийтлэлийн кэйшийг гүүглээс олж уншаад үхтэлээ инээлээ... Энд хуулаад тавьчихая.

Title:Дуучин Болд БНХАУ-ын хүндэт иргэн болж

author:alamusi

date:2008-09-22 00:20

内容:Дуучин Болд БНХАУ-ын хүндэт иргэн болж хүрэл хөшөөгөө Бээжинд босгуулахаар клип бүтээжээ [img]http://www.duunet.com/news/temp/CamertonBold.jpg[/img]“В” продакшиний ерөнхий продюссер дуучин Л.Болд “Камертоны” гэдэг хаяган доороос гараад удаж байгааг бүгд мэднэ. Мэдрэмжтэй, чадалтай, авъяастай залуу уран бүтээлч маань өөрөө чансаатай бүтээл олныг туурвихын зэрэгцээ араасаа олон залуу дуучныг хөтлөн гаргаж байгаа билээ. Түүнчлэн энэ ялдамд олон царайлаг охидыг клипэндээ тоглуулан амьдралынх нь замыг засаж өгч байгааг бид мэднэ. Нас залуу, царайлаг охид голдуу тоглосон клипүүдийг харсан хэн ч шууд л Болдынх гэж таньдаг болоод байгаа юм. Тэгвэл царайлаг охидоор “зодож” хийдэг түүний өвөрмөц шийдэлтэй клипүүд дээр “Нулимснаас харамласан хайр” дууны клип нь нэмэгджээ. Монголдоо төдийгүй хөрш гүрэнд маань хүртэл хаданд гарч тэрбум, тэрбум хүний нүдний нулимсыг мэлмэрүүлэн Ху Жинтао даргаас БНХАУ-ын төрийн дээд одон медаль гардан авч болзошгүй өргөн дэлгэр утга агуулгатай энэ клипэнд нэлээдгүй мөнгө зарсан нь ойлгомжтой байгаа бэгөөд уг клипний утгыг 1960-иад оны үед БНМАУ-ын өмнөд хил дээр болсон нэгэн үйл явдлаас сэдэвлэсэн юмсанж. Агуулга нь эх орныхоо дархан хилийн манаанд зогсч байсан нэгэн монгол цэрэг санамсаргүй тохиолдолорр хилийн торонд орооцолдсон цаасан шувуугаа авахаар гүйж ирсэн хятад охинд сэтгэлтэй болж орхино. Мөнөөх хятад охин нь ядуухан данжаадын хүүхэд бололтой гэртээ жигнэсэн мантуугаа цаасанд боон нууж авчирч өгөхөд хилийн манааны бүх монгол цэргүүд ам хамраа олохгүй булаалдан идэж буй үзэгдэнэ. Хариуд нь нөгөө монгол цэрэг ганц ширхэг хуруудны хэлтэрхий ч болтугай өгөхгүй байгаа нь нэг жаахан тиймхэн. Ийнхүү дуучин Болдын уянгалаг хоолойны аясаар хятад монгол хоёр залуугийн хайр дурлал үргэлжилсээр хамгийн сүүлд нэгэнт таслагдсан төмөр торны эрхээр яг л хойд урд Солонгосын киног санагдуулам үйл явдал өрнөнө. Яах аргагүй хоёр өөр орны иргэд учир Монголын харуулын цэргүүд хятад охиныг баривчлах гэтэл зугтан гүйж яваад гранатанд өртөн агаарт цацагдан дэлбэрчихэж байгаа юм. Үнэхээр гашуун гунигтай түүх.

Гэхдээ харамсалтай нь 1960 оны үед Монголын хил орчимоор нэг ч хятад айл хараахан нэвтэрч амжаагүй байсан тул ядаж өвөр монгол охинд сэтгэлтэй болсоноор үзүүлсэн бол зүгээр байлаа. Гэхдээ яахав ямар түүхэн кино биш тэр хамаагүй. Харин Хятад, Монгол хоёр үндэстэн ингэж хилийн төмөр тороор зааглагдах утгагүй юм гэсэн далд санааг санамсаргүй ил гаргаж ирсэнээрээ Бээжин дэх Ар Монголыг хариуцсан хороонд бол үнэлж баршгүй гэнэтийн олз болжээ. Удахгүй Өвөрмонголын телевизээр Болдын клип байнга цацагдан улмаар Хятадын сувгуудаар ч цацагдан орчуулагдаж, хит болох нь эргэлзээгүй. Хит болоод зогсохгүй цаашилбал Хятад Монгол хоёр орны ураг холбох харьцаанд үнэлж баршгүй гавъяа байгуулсан хэмээн магтагдан сайшаагдаж Ху Жинтао даргаас БНХАУ-ын хүндэт иргэний алтан үнэмлэх гардаж Бээжин юм уу Хөх хотод хүрэл хөшөөг нь босгочихсон байх вий. Болдод заавал хилийн хайчаар таслагдсан хоёр залуугийн хайр сэтгэлийн тухай клип хийх санаа төрсөн бол ОХУ-ын буриад ч юм уу эсвэл Тува ядахдаа л Шинжааны казак гээд олон талаас нь бодож үзсэн бол дээр байх байлаа. Энэ рлон хувилбар байхад заавал хятад охиныг гол дүрээр сонгож авсанаараа Жамъяан хуурчийн зээ гэдэг нэр төрд нь сэв суулгаж басхүү урд хөршид алдарших шалтгаан болох шиг боллоо. Гэхдээ зүгээр нэг малчин залуу биш буу барьсан хилийн цэрэг хятад охинд сэтгэл алдран уйлж унжиж байгааг харуулсан энэ клип эдүгээ манай улсыг газрын зургандаа оруулчихаад ичих ч үгүй ярзайтал инээж суугаа урд хөршийнхөнд хачин их таалагдана гэдэгт эргэлзэх хэрэггүй.