Monday, June 11, 2007

Mortal Kombat Trilogy

За тэгэхээр 98 оны үед ид моодонд орж байсан SEGA -ны улаан фэнүүд минь наашаа суу... Хэдийгээр одоо SEGA terminal олдохоо байгаад мартчихсан ч гэсэн таньд компьютер байгаа л бол энэ тоглоомуудаа дахин тоглох боломж байгаа шүү... Удаан мартагдсан хуучин зүйл дахин шинэ зүйл болдогоо гэсэн үг би хэлэх дуртай.

Саяхан интэрнетээс Үхлийн тулаан киноны 3-р ангийг хийх гэж байгаа гэсэн мэдээлэл гэнэт олж хараад 10 жилийн ахлах ангийн "ужиг өвчин" маань дахин сэдэрч орхив. Тэгээд torrent-оос Mortal Kombat Trilogy гэсэн хувилбарыг олж аваад сүүлийн хэдэн өдөр зав л гарвал XXAABBZZ, Down Down Up X гээд халуурч өгч байна даа гэж хахаха

Хамгийн сүүлд Mortal Kombat: Annihilation гэсэн анги гарсанг нь фэнүүд нь сайн санаж байгаа биз дээ. Оросын ОРТ 1 сувгаар шөнө хүлээж сууж байгаад л үзэж байв гэж...

За тэгээд надаас энэ MK Trilogy (MKT)-ын PC installer болон XP SP2 Patch -ыг нь авахыг хүсвэл энд сэтгэгдэл дээр үлдээгээрэй. Имэйлээр чинь линк явууламз.
Хамгийн их таалагдсан нь MKT нь Windows XP дээр IPX сүлжээ протоколоор дамжуулаад тухайн сүлжээ дотроо 2-с 4 хүртэл тоглогч хоорондоо холбогдож тоглож болдог юм байна. Их сургуульд 1-2 курсын оюутан байхдаа хоорондоо нилээд тоглож байсан болохоор PC Keyboard дээр сайн тоглоод сурчихсан юм.


Энэ бол би. Human and Cybernetic Robot Smoke Ninja.
Би бүх л тоглогчоор сайн тоглодог ч гэсэн. Тэр үед энэ Smoke-р илүү сайн тоглодог байсан тул намайг хүүхдүүд Smoke2 гэдэг байсан юм. Дээрээс нь би саарал куртка, саарал үүргэвчтэй, саарал жинстэй яджийхад бас Rockie гээд саарал пүүз байнга өмсдөг байсныг ч хэлэх үү. 9-р ангид байхад даа мат, физик олимпиад болж 1-2р байранд орж шагналдаа 5+10,000төг авахад бусад хүүхдүүд хувцас хунар авах нь авч, архи уух нь ууж байхад би нөгөө хэдтэйгээ нийлчихсэн XXAABBZZ гээд л сууж байв гэж. Үеийн банди нар охидууд булаацалдаад улаан гараараа нармайгаа нээлцээд бужигнаж байхад мань хэдэн морталчид кибер тулаан хийгээд фаталити, бруталити хийж суудагсан даа...

Ойрдоо зарим нэг комби цохилтуудыг санаж эхлээд байгаа, харин fatality, brutality, animality энэ тэр бол байхгүй шүү, таг санааск хэхэ.

Одоогоор манай ажлынхан дотор намайг дийлчих тулаанч алга л байна. Хэрвээ уг тоглоомыг Midway компанийхан интернэтээр холбогдож тулалддаг Blizzard Battle.net шиг сүлжээ үүсгэвэл надаас өгсүүлээд байнгын хэрэглэгчид их олноор гарах байхдаа гэж бодож сууна.

За хэдэн зургууд сонирхуулая:




Мортал Комбатыг цаг үетэй нь хөл нийлүүлж 3D буюу орон зайн хэлбэрт оруулж хэд хэдэн цуврал гаргаснаас MK4 -ыг жоохон бужигнуулсан ч нэхх таалагдаагүй тэгэсгээд хаяасан. Харин сүүлд XBox, PS2 terminal дээр гарсан MK: Armageddon, MK: Shaolin Monks эдэрийн дизайн болон хөдөлгөөн эдэр нь их таалагдсан. Гэхдээ MK Armageddon фаталити эдэр нь арай л нүд халтирам аймаар болсон байна лээ...
Одоо тэгээд энэ тоглоомуудын XBox болон PS2 дээр CD/DVD -ны эрэлд гарсан. Хэрвээ уншигч таньд байвал ISO image -ыг нь аваад надад өгөөрэй. PC дээрээ Xbox/PS2 emulator суулгаж байгаад тоглож үзнэ дээ. Гэхдээ ер нь боломж гарвал нэг XBox терминал олж авъя гэж бодоод байгаа юм. (Хакедаж байхад ч XBox амар юм шиг байгаан)




За тэгээд XXAABBZZ

6 Comments:

Tuvshin said...

Hahaha, shuud baga nas sanaand orj nostalgiaddag baina shd :P

Unknown said...

Гоё тоглоом шүү.
Комби-оосоо танилцуулаач. Би тоглодог ч гэсэн комби мэддэггүй ээ.
Уг нь надад хоёр, гурав, trilogy, дөрөв хувилбарууд нь байдаг шүү.
Харин тэр сүүлийн хувилбарууд нь PC дээр гараагүй юм байх даа?

Эрхэмээ said...

За яахав. Хэцүү ч гэх юмүү, гоё ч гэх юм уу хэдэн комбиг энд бичье:
D=Down
F=Forward
U=Up
B=Back

Human SubZero:
Гар 4hit: X X A (D+X)
Хөл 3hit: C (B+Z) (F+C)
Гар+Хөл 5hit: X X C (B+Z) (F+C)

Kung Lao:
3hit: X A Z

Jade:
7hit: X X (D+A) (B+C) Z C (B+Z)

Mileena:
7hit: X X (U+A) (U+Z) Z C (U+Z)

Cyrix:
6hit: X X Z X Z (B+Z)

За тэгээд бусад комби эдэрүүд http://www.leedberg.com/mk/mkt/moves.htm дээр байлээ дээ

Anonymous said...

Нээрээ 10 жилийн мангар бацааны тоглоом байсан шүү гэж. хичээл дээрээ хийчээлээ хийхийн оронд нь хамгийн хойтолын ширээн дээр суучихсан нэг sega ны гар олоод авчихсан комби чээжлээд сууж байдаг байж билээ. Одоо ч гэсэн Sega байвал тоголоход гэмгүй шүү. гаруудыг ээлжлүүлээд будаа болгоод өгөдөг байлаа гэж. тэр үед би өөрийгөө #1 гэж боддог байсан гээч хэ хэ.

Anonymous said...

Keep up the good work.

santiago said...

bayrlaa nadtai bootsootoi togloh hun bnuuu