Thursday, November 23, 2006

Бид "азтай" улс юм

Өнөөдөр яах аргагүй ийн бодоход хүрлээ шүү. Учир нь би гэж хүн Япон хэл сурч эхлээд байгаа юм. Өглөө бүр 9-оос 13 цаг хүртэл нухна даа.
Япон хэл нь Монгол, Солонгос, Турк бас Татар, Азарбайжан, Туркменстаны гээд нилээд хэдэн хэлтэй хамт Алтайн язгуурын хэлэнд гарал үүсэл нэгтэйгээрээ багтдаг байна л даа.
Энэ нь Англи, Герман, Орос гэх мэт хэлтэй харилцуулахад харьцангуй хялбар сурах боломжийг бидэнд олгоноо бас. Манай Хангүгд сурдаг найзууд маань Солонгос хэлийг 3 сар дотор л сурсан гэж ярьж байсан. Тэгээд бодохоор ер ярихад бол гайгүй байх талтай юмаа.

За тэгээд нөгөөх Япон хэл рүүгээ буцаж ороод, бичиг үсгийн талаар нь бодсоноо бичие.
Япон хэл Хирагана, Китакана үсэг Канжи буюу Ханз дүрс үсэг хэрэглэдэг. Хирагана, Китакана нь авиа үсэг бөгөөд ханз шиг дүрслэлтэй ч крилл, латин, уйгаржин бичигээс ялгаатай нь ма, ми, мү гэх мэт гийгүүлэгч дээр А, И, Ү, Э, О гээд эгшигийг нийлүүлсэн маягтай. Хирагана нь өөрсдийн үгээ Китаканагаар гадаад үгийг бичдэг гэж байгаа. Жишээ нь гэхэд би гэхийг Ваташи буюу 3н үсгээр Ва-Та-Ши, Катаканагаар английн apartment-ыг шууд галиглаад А-Па-То гээд аваад хаячихна. Амар ч юм шиг. За тэгээд энэ хоёр үсэгүүд нийлээд 100 гарна, дээрээс нь Япончууд Хятадаас ханз дүрс үсэгийг нь "туучихсан" болохоор ханзаар ихэвчлэн бичдэг гэж байгаа. Япон хэлний Санкюу буюу 3-р түвшинд очиход дор хаяж 150 ханз, Никюу буюу 2-р зэрэгт очиход 1500 орчим ханз мэддэг байх хэрэгтэй гэж гэнэ үү. Хэцүү юм аа.
Японы засгийн газраас албан ёсоор 3800 орчим ханзыг баталж гаргаад, түүнийг мэдэж байж ном, сонинг жоохон гарчиглана гээд бод доо.
За тэгээд энэ олон мянган ханз үсэгүүд нь эрт дээр цагт өнөө агуйд сийлж эхлэсэн сүг зурагнаас үүдэлтэй байх. Цаг хугацааны явцад сайжирсаар байгаад одоогийн энэ ханз болжээ. Тэгэхээр энэ хятад, япон нөхдүүд "сайжруулсан сүг" үсгээ энэ өнөөгийн хөгжсөн нийгэмд аваад л яваад байна шүү дээ. Энэ нь өнө эртнээс уламжилж ирсэн бичиг соёлын судар, бичиг гээд бүгд үүн дээр бичигдсэн учраас тэгдэг биз дээ. Гэхдээ л хөгжил, дэвшил гэдэг хуучин зүйлийг шинээр халж өөрчилөхөд хүргэдэг (Япончуудын дотор ханзаа өөрчилөх талаар яриа гардаг болов уу). Улс орнууд бичиг үсгээ өөрчилсөн хийсэн түүх гэвэл манайхаас авахуулаад байна шүү дээ.
Ер нь 40онд яагаад уйгаржин монгол бичигээ солиод одоогийн крилл бичиг руу хөрвөчихсөн юм бол? Орос ах нарын нөлөөгөөр үү, эсвэл тухайн цаг үеийн шаардлагаар уу?
Ийм хэцүү, цаг их авсан сүг зураган бичигтэнүүд солиогүй байхад, адилхан авиа үсэг мөртлөө соличихдог. Гэхдээ түүхэнд хэзээ ч хэрвээ гэдэг үг байдаггүй гэдэг. Хожимын үеийнхэн маань биднийг уйгаржин үсгээ сольж крилл үсэгтэй болсон нь оносон эсэхийг шүүн тунгаах биз. Өвөрлөгч нөхдүүд маань харин хаа очиж уйгар бичигээ аваад үлджээ. Тоо статистикаас харахад монгол хэлээр 5,8 орчим сая хүн ярьдаг гэж байна. Харин Япон хэлээр 130 гаруй сая хүн ярьж, Япон хэл дэлхийн хамгийн олон хүн ярьдаг хэлүүдээс 9т ордог байна. Хамгийн олон хүн ярьдаг нь мэдээж 1 тэрбум гаруй хүн ярьж байгаа Хятад улс орно.

Ингээд бодохоор монголчууд бид "азтай" улсууд юм. 35хан үсэг тогтооход ямар ч сонин, хэвлэлээ уншиж чаднаа гэдэг Хятад, Япончуудын дэргэд томоохон аз завшаан юм. Аливаа мэдээллийг уншиж авч чадахгүй байна гэдэг томоохон хоцрогдол бөгөөд адгуусаас ялгагдах 1 шинж байхгүй.

Тэгэхээр энэ хэдэн мянган ханзыг цээжилчихээд уншдаг болчиход 130 сая хүмүүсийн ярьж, хэлэлцэж буйг ойлгодог болно гэж бодохоор сурахаар шийдлээ. Би ч бас 130 сая + 1 дэхь "азгүй" хүн юм даа. :)

2 Comments:

Nana said...

Өө хөгжлөөс яг хоцрохжийшт, эрт дуулгасанд тайнкс,Хятад ханзнуудыг цөмийг нь цээжилцэн чинь өөр цээжлэх ханзгүй болчоод хоосроод нээх эвгүй байхаар нь, цээжлэх юмтай болчий гээл мартах гээд үзээд байдаг, хайр дурлал шиг мартагдахгүй үйлээ идэж байсым, ашгүй наад хиргаанаа, катгаанаа 2-ийг чинь цээжилчий, шууд л ипоон хэлний дээд түвшинд оччихийм шиг санагдчлаа, хоёулаагаас бүрдсэн "багаар"-аа тэнд нь очихын төлөө, гүй ээ, ер ер нь оччон гэж бодоод амжилтаа урьдчлаад тэмдэглчх уу, уудаг уу? воодкаа юу бийр үү? за нэг ганбей. хэхэ.

Эрхэмээ said...

Олоон жилийн өмнө бичиж байснаа уншсан чинь инээд хүрч байна шүү. Дөнгөж сурч эхлэж байхдаа ханзанд бууж өгч байсан хүн яаж л сураа аж дээ. Хэхэ, харин ярианы хэл нь монгол хүнд бол нэг их түвэггүй ойр зуур ярьж сурчихаар санагдсан шүү