"Ямар бизнес сүйрэн унаж, ямар бизнес цэцэглэн хөгждөг вэ?
Амжилттай бизнесмен нь хүнд итгэж чаддаг, хүний итгэлийг дааж чаддаг хүн байдаг." ("Баян аав, ядуу аав" номноос)
Бизнесийн салбарт зүтгэж, өөрсдийн гэсэн өнгө аяс оруулах гэж чармайдагын хувьд уншигч та бүхэнтэй бизнесийн харилцааны талаарх өөрийн бодол, үзлээ хуваалцахыг хүслээ. Бизнес нь өсөлттэй ба уналттай эсвэл тогтвортой гэсэн 3 төлөвт байдаг. Гэхдээ тогтвортой байгаа гэсэн төлөв нь бага зэргийн өсөлттэй эсвэл бага зэргийн уналттай байх бөгөөд энэ нь ямар ч бизнесийн тодорхой нэгэн үе шат байж болох ба шууд бус болон ил биш утгаараа өсөлттэй ч байж болно. Иймд тогтвортой буй бизнесийг ил биш утгаараа өсөлттэй эсвэл уналттай гэсэн төлөвийн аль нэгд хамруулж болох бөгөөд ингэвэл аливаа бизнес нь ердөө л өсөлттэй, уналттай гэсэн 2 л төлөвт оршдог гэж үзэж болно.
Эндээс ямар бизнес өсөлттэй, ямар бизнес нь уналттай байгаа вэ гэдэг асуулт гарч ирэх бөгөөд адил салбарт, адил түвшинд, адил удирдлагатай компаниуд яагаад ийм ялгаатай байдаг цаад учир шалтгааны талаар бодож, үнэлж дүгнэх хэрэгтэй болно. Энэ асуултанд би өөрийн хариултаа та бүхэнд бичиж байгаа нь энэ бөгөөд эдийн засаг, техник технологи, менежмент, маркетинг гэсэн олон л хүчин зүйлийг ярьж болох боловч энэ нь миний бодлоор огт ондоо асуудал ба жинхэнэ хариулт нь биш гэж үзнэ.
Тэгвэл юу чухам аливаа бизнес, түүнийг эрхлэгч пүүс компаниудыг амжилттай, амжилттгүй байлгаж байна. Миний хариулт бол ИТГЭЛ, ИТГЭЛЦЭЛ л гэж хэлнэ. Яагаад гэвэл хэрвээ хамтран ажиллагчид, захиалагчид, харилцагчид тухайн бизнесменд болон тухайн компанид л итгээгүй бол харилцахгүй шүү дээ. Жишээ нь, та тухайн банкинд итгэсний л үндсэн дээр мөнгөө хадгалуулдаг, мөн тухайн банк танд итгэсний улмаас л танд зээл олгодог.
Хэрвээ энэ дэлхийд итгэл, итгэлцэл гэж зүйл байгаагүй байсан бол ямар байх байсан бол гээд та нэг төсөөлөөд үз дээ? Айл гэрийн хоорондох итгэлцэл, амраг хосын хоорондох итгэлцэл, өөрийн ирээдүйдээ итгэх итгэл бүгд байхгүй гээд бодхоор маш өөр дүр зураг тодорч байгаа биз? Тэгвэл танд өчүүхэн би зөвлөхөд ямар ч хүнд эхлээд итгэл, сэтгэлээрээ хандаад үз. Магадгүй таны итгэлийг уг хүн даахгүй, урмыг тань хугалчиж ч болох. Гэхдээ л уг хүнд итгэж хандсанаараа танд огт муу зүйл болохгүй бөгөөд хэрвээ тухайн хүн таныг ойлгоод, итгэлийг тань даахаар хичээн чармайхыг та харвал маш их баярлах болно. Хүнийг хайрладаг л хүнийг хүмүүс хайрладаг бөгөөд мөн хүнд итгэдэг хүн л мөн хүний итгэлийг дааж чаддаг.
Тухайн бизнесийн байгууллага нь ямагт удирдагч, удирдлагатай байдаг бөгөөд цааш нь задлан задласаар баг, хамт олон, хувь хүн гэсэн хамгийн эцсийн цэгтээ хүрж задрах ба хэрвээ та итгэл, итгэлцлийг олж харж чадах нүдээр аливаа амжилттай байгаа бизнесийг харвал заавал итгэлцэлийг олж харах болно.
Бид буюу Хулан Системсийнхэн ч бие биедээ итгэх итгэл, итгэлцэл дээр цуглацгаан, нэгдсэн бөгөөд бид өөрсддөө итгэсний үндсэн дээр бусад харилцагчид маань бидэнд итгэдэг. Бид мөнгөний төлөө ажилладаггүй ба бид бусдын итгэлийг олохын төлөө ажилладаг, ажиллахыг хүсдэг, зорьдог. Бид ирээдүйдээ итгэдэг бөгөөд бусдыг ч мөн ирээдүйдээ итгэж байгаасай хэмээн хүсэж байна.
Ингээд дүгнэж хэлвэл Бизнес гэдэг нь харилцан итгэлцэлийн биелэл мөн.
Хүмүүсээ бие биедээ итгэж, мөн бусдын итгэлийг дааж явцгаая!
0 Comments:
Post a Comment