Saturday, December 02, 2006

Өөрөө өөрийгөө олов

Ойрд блогдсонгүй. Учир нь эргэн тойрон маань баахан ажил ч овоороод, ядаж байхад шинэ жил дөхөөд хамаг юм оноос өмнө, оноос өмнө гээд маш яаралтай гэсэн тодотголтой.
Товч хэлэхэд миний амьдрал ер нь юу болоод байна вэ...
Ингээд ажил ч урагшлахгүй, дээр нь Япон хэлний хичээл, даалгавар бөөн ханз эдэр гээд, ядаж байхад ямбий машин маань бензинийг илүү цуслаад, оройхон тарж ирэхээр гараш олдохгүй үнэд ороод, гадаа тавьсан тэрэг өглөө царцаад, асаах гэж бөөн амьтан царайчлаад...уур хүрч уушиг сагсайгаад ирэхээр мань хүний CPU usage 100% хүрээд multitasking ажиллагаа орширч buffer overflow болоод эхлэхээр system маань distributed denial of service болоод crash (стресс)-д оржээ гэж өөрийгөө дүгнэв.

Урьд нь ямар байваа:
Ажил:
-Маш том мөрөөдөлтэй хүн. Түүнд хүртэл маш их цаг, маш их хөрөнгө хэрэгтэй. Гэхдээ яахав, ганц дайчин ганцаардахгүй гэдэг шиг үзээд л байна.
-Тодорхой хэдэн зорилгодоо хүрэх гээд бүх цаг заваа зөвхөн компьютерийн ард өнгөрөөнө.
-Өдрийн нормын хэдэн ажилаа хийгээд дараа нь шинэ соргог зүйлс олж уншаад, баахан туршилт энэ тэр болноо. P2P, Distributed Architecture, VoIP, System Hardening, LAMP, Streaming, Pay-per-View гээд л ...
-За оройхон тийшээ CS 1.6 асааж авангуутаа 5vs5 болоод хэсэг үзэлцэнэ. Өдрийн алжаал тайлах кайф ч гэмээр юм уу даа.

Амьдрал:
-Орой 10, 11 гэж өнгөрч ирээд хоолоо идэнгээ хэсэг ТВ харж байтал нойр хүрээд нам.
-Өглөө 9-д босоод 9.30 гээд ажилдаа ирнэ.
-Хагас сайнд хааяа заал авч сагс тоглоно. Тэгж байтал утас дуугарч "ойрд уулзаагүй" найзууд дуудаж ганц хоёр лааз бийр "суллах" дуудлага ирнэ.
-Аа эсвэл ажилийнхантайгаа нийлж аль нэг нам гүм газарт ороод баахан дэвэн дэлхийн юмс хамж шимж яриад эцэст нь "embedded system", "nano technology" болоод хиймэл оюун ухаан дээр очоод дуусна.

За тэгээд ер бодоод байхад хэтэрхий их компьютерийн ард сууснаас болоод "компьютерийн лазан тэрий" гэдэг өвчин туссан юм байхаа даа. Үүнээс хойш, түүнээс цааш аль болох энэ дэлгэцний ард суухаа багасгахаас. Маргааш номын дэлгүүр орж хэдэн ном олж аваад, оройдоо гарчиглаад, хичээлээ дахиж таслахгүй суугаад, орой даалгавараа хийгээд, хэдэн "сайжруулсан сүг зурагаа" цээжлээд, эн-эйк-кэй г үзээд, ажлын цагтаа нормын ажилаа яс амжуулаад, хааяа нэг эхнэртээ сарнай авч сюрприздээд, амралтын өдөр эмээгийн зааж өгсөн хуушууртай цайгаа чанаж уугаад арай нэг ондоо хэв загвараар амьдралын хэмнэлээ өөрчилөхөөр шийдэв.
2003 онд хувийн бизнесс эхлүүлэх гэж ажилаасаа гараад, байгуулсан эхний компаниа дампууруулаад, Баабарын хэлдэгээр "гудамжинд лааз өшиглөж" явахдаа иймэрхүү эрэл хайгуул хийж өөрийгөө нэг удаа олж байсан юм байна. Түүнээс хойш даруй 3 жил өнгөрч. Энэ хугацаанд би өөрийн сайн анд нөхдөө олж, өөрсдийн бизнессээ босгож, амьдралын ханиа олсон ч өөрийгөө гээж орхижээ. Сүүлийн хэд хоногт ажил, хичээлээ тасалж, гэртээ ганцаараа тамхиа баагуулангаа бодоод байхнээ дахин би өөрийгөө олж авах цаг маань болж гэдгийгээ ухаарав. Өмнө нь би "юу хийх вэ" гэдгээ ухаарч байсан бол одоо "яаж хийх вэ" гэдгээ ухаарав. За тэгээд бөөн ухаарч, сэхээрсэн "галзуу хүний өдрийн тэмдэглэл"-ээ хуучин цаг үетэй нь ийнхүү "төддүгээр" жарны "тийм" жилийн өвлийн эхэн сарын "төдөнд" гарчиглан үлдээв.

Өөр юу мартлаа...? Аа тийм, блог ...
Блог дээрээ сайхан дэлхийн болон монголын түүхийн сэдэвээр нэг блог нээнээ. Хар бага байхын түүх, газарзүй, амьтан судлал гээд дуртай байсаных энэ сэдвээр нээхгүй болох болохгүй шүү

5 Comments:

Anonymous said...

bi bas tuuh ih sonirhdog uhaantai. tegehdee olon blog neechehvel bugdiig ni amid bailgah gej hetsuu baij magadguig erhem and tungaana bizee.

Nana said...

Uuriiguu olj avah, uuriiguu uurchluh ali ch zuv hellegiin buu med, daraa ni bodood uzehed buhii l oron zai, tsag hugatsaa ,hamgiin ur ashiggui unguruusun tsag ue hurtel uur uuriin une tseniig aguulj baidgiimshig ,
After a looong evolution ergeed l yag l huuchin bairan deeree irchihsen, yu ch uurchlugduugui met l sanagddaggin, tegeheer uurchlugdduggui, olj avdag gedeg ni unen yum bolov uu? bi uuniig yeruusuu oilgodogguin.

Эрхэмээ said...

Хамтраад бичиж болно л доо. Түүх сонирхдог хүмүүс блогчид дотор нилээд буй бизээ.

Өөрийгөө олж авах, өөрийгөө өөрчилөх гэхээр ялгаатай байхоо. Өөрчилнө гэвэл одоо би шар бүч зүүгээд жаахан таргалчихаад хэдэн хүн цуглуулаад УИХ тар тар огцор гээд одоо орилоод унахыг хэлэх байх.

Anonymous said...

Бичлэгээс чинь өөрт хэрэгтэй сигнал хүлээж авлаа. Баярлалаа.

Battur Sanchin said...

Эрхэмээ гэдэг шижигнэсэн залуугийн талаар сүүлийн 2 хоногт нэлээд мэдэж авлаа. Ирээдүйн ажил үйлсэд тань өндөр амжилтыг хүсэн ерөөе. ИТ-ийн блог чинь мөн их сонирхолтой юм билээ. Эхлэн суралцаж байгаа над мэт хүмүүст ихээ тус болно гэж бодно.