Өчигдөр амралтын өдөр байсан тул Монголынхоо хэдэн тв сувгийг сольж жоохон алжаал тайлав. Зарим үед уур ч хүрэх шиг, заримдаа инээд ч хүрмээр зүйлсээр дүүрэн болжээ. Энэ талаар Б.БАТ-АМГАЛАН "Телевиз хийх” түрсийк хийх хоёр ямар ялгаатай вэ? гээд нийтлэл бичсэн тул санаа нэг байгаагаа дуулгаад хэдэн баримт дурдахаар шийдлээ.
Киноны орчуулга хэмээх бантан
Уг зүйлийг бичиж байгаа миний бие гадаад хэлэнд тийм ч төгс боловсроогүй мөхөс нэгэн. Гэхдээ л зарим үед арай ч дээ гэмээр хүмүүсийн дуу оруулсан, орчуулсан кино гэж бантанг сонсохоос ч дургүй хүрж байгаа тухай захын хүмүүс бичиж, ярих болж. Мэдээж үүнийг тэд олж уншина гэвэл худлаа биз. Сайхан киног яйран болгож Амбийгийн хэлдэгээр кино урлаг үзэх хамаг дур хүслийг унтраадаг нь хэзээ болих юм бол.
Хэрвээ чадвал намайг бариач (catch me, if you can) гэж алдартай кино байх... Хэд ч үзсэн уйддаггүй учир ТВ5-аар гарахад нь үзлээ. Тэгтэл дуу оруулагч Пан-амийн нисэгч гээд л хэд хэдэн удаа яриад байх юм. Арай ч дээ. ПанАмерикийн гэснийг орчуулагч товчилж бичснийг мань хүмүүс түүгээр л туугаад байх. Иймэрхүү алдаа захаас аваад л зөндөө. Хэдэн жишээ дурдвал
-Сагс тоглож байсан хэдэн жаалууд бөмбөг оруулж ирчихээд л "алив, надаа таваа өг, таваа өг" гээд унав. Гэтэл мань орчуулагч "Give me, five" гэдэгийг ингэж орчуулж. Гадаад хэлд нойл би ч зөв орчуулсан эсэхэд эргэлзэв. Дараа нь MNTV-ээр харин алив, савраа гэж орчуулсан байх шиг байсан. Санал нэг байна.
-U751 ч билүү, Дэлхий 2-р дайны усны гүний шумбагч онгоцны багийнхны тухай гардаг кино нь дээр "Портретоо харваарай, портретоо харваарай" гээд унах, гэтэл мань хүмүүс Торпед гэж усны харвагч бөмбөг/сум байдгийг бас л ингэж ташаарав.
-Ташаардагаараа алдартайгаас ТВ5-р билүү аль ч ТВ-ээр билээ дээ. All right гэтэл "бүгд баруун" гэлүү дээ. Хэхэхэ..
-Мэдээ хэмээх хошин шог
Дээр нийтлэл бичигчийн дурдсанчлан бас тэрхүү Шар мэдээ гэх зусардаж байгаа ч юмуу, доош нь хийж байгаа ч юмуу тэр хошин гарааны өгүүлбэр бүр нь гэнэ шүү гэж дуусдаг гэнэ шүү. Уг мэдээгээр саяхан болж өнгөрсөн Энхболдын Засгийн Газрыг огцруулах тухай хурлын талаар дараах утгатай зүйл гарч байх юм: "Ерөнхий сайд Энхболд угийн цаанаасаа гүндүүгүй хүн тул улаам цайм дайрч давшлах сөрөг хүчний өмнө буурь зааж, тэвчээр гарган аливаад ухаалаг хандаж, тун даруухан хариултыг өгч байгаараа цаанаа л юм үзэж, нүд тайлсан хүн гэдгийгээ харуулж байв" гэнэ шүү. Ерөөсөө уг мэдээний нэрийг "Шар мэдээ гэнэ шүү" гэвэл дажгүй таарах байх гэнэ шүү. :)
-Хулгайч Телевизүүд
Саяхан байгуулагдаад цайвар ногоон өнгөөр ялгагдаад байгаа С1 буюу Суваг 1 гэж телевиз бусдын хийсэн мэдээг дүрстэйгээр нь хулгайлан авч эмхтгээд давхар тайлбартайгаар үзүүлж байгаа талаар бусад ТВ5, UBS, ТВ9 зэрэг телевизүүд эсэргүүцээд авав. Монголын битгий хэл, дэлхийн сэтгүүлзүйн түүхэнд байгаагүй хулгай л гэнэ. Хэхэхэ. Миний бодлоор хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгчээр тэр хохирогчид гээч телевизүүд өөрсдөө ч CNN, BBC гэх мэтчилэн гадаад мэдээг үүнтэй нэгэн адилаар хулгайлж гаргадаг бусуу. Харин ч миний бодлоор эдгээр дэлхийн мэдээллийн гигантуудын эрх бүхий гэдэг утгаараа уг С1 телевиз өөрсдийнх нь үйлдэлийг өөрсдөд нь харуулах, ойлгуулах гэсэн үүднээс үүнийг гаргасан боловуу.
-Цаг барьдаггүй монгол
Гадаадынхан бидний цаг хэрхэн баримтлагдаг талаар ийм онигоо гаргасан байсан: Монголд хоёрхон зүйл цагтай байдаг, нэг нь галт тэрэг, нөгөө нь юу ч билээ дээ мартаж. Бас үүнээс арай өөр нэг байх: Монголд хоёрхон цаг байдаг. Үдээс өмнө, үдээс хойш гэж.
Үүний адил монголын телевизүүд ч цаг барина, нэвтрүүлийн гарах цагийн хувиараа мөрдөнө гэж ховор үзэгдэл. Социализмийн үед бидний үзэх дуртай ням гарагын 16:10-ын кино маань харин одоогийнхийг бодвол бараг цагтаа эхлэдэг байж. Яг нэг дуртай кино зэргээ эхлэхийг хүлээгээд л суугаад байна. Цаг нь бүүр 10 минутаар өнгөрчихөөд байхад ч реклам нь яваад л байна. Эсвэл уг рекламыгаа киноны эхлэл гэж үздэг болчихсон юм боловуу.
Заза ингээд бичээд байвал бичээд байх тул дуусгая. Дүгнэж хэлэхэд манай монголчуудад маань хаана хаанаа л өнөөх: Хийж буй ажилдаа хариуцлагатай хандаж, нэгэнт хийсэн бол хийсэн шиг хийдэг зан чанар дутагдаж байгааг телевизийн дэлгэцнээ хүртэл ил болчихож, түүндээ ч түмэн ард маань дассан байна даа.
Математикийн гоо сайхан: Фрактал ертөнц
7 years ago
0 Comments:
Post a Comment