За ингээд өнөөдөр хэдэн цаг сууж байж, анх Хөлгөний тависан саналын дагуу www.on-air.mn сайт дээр Монголчуудын блогуудын бичлэгүүд харагдах тусгай цэс үүсгэн байрлууллаа.
Техникийн талаас гэвэл www.blogspot.com дээр хост хийгдсэн блогуудыг л оруулсан бөгөөд бусад өөр хост бүхий блогуудын RSS формат, тагууд зөрөөд байсан тул өнөөдөртөө түр орхисон болно. Гэхдээ тун удахгүй оруулахыг хичээнэ.
Мөн одоогоор зөвхөн зүүн гар талд блогуудын нэрсийн жагсаалт, гол хэсэгт хамгийн сүүлийн бичлэгүүдийн жагсаалт, зүүн талаас сонгон яг тухайн блогын бичлэгүүдийг үзэх боломжтойгоор орууллаа. Үүнийг хийхэд ихэнхи цагийг RSS feed -ыг уншиж мэдээллийг ялгаж авахад зарцуулсан болохоор ангилал, таг буюу түлхүүр үг, сэдвээр ялгах, хайлт зэргийг хийж амжсангүй. Ойлгоно бизээ.
ОнЭйр сайтад гадаадад суугчид ихээхэн ордог ба дээр нь монгол блогууд арвижиж, гэхдээ тэдгээрийг цөөхөн хэдэн "гэгээрэгчид" уншиж буй тул жоохон ч гэсэн сурталчилгаа болог гэсэн үүднээс хийв.
Мөн USI компаний блог портал гээд байгаа хэдий ч уншигчдад өөрсдийн бололцоогоор давхар хүргэж л байя гэж бодсоноос бус өөр санаа зорилго агуулсангүй.
Хэрвээ энд бүртгэгдээгүй шинэ блог байвал энд бичиж үлдээгээрэй.
Монголын блогчид мянга түм болох болтугай!
Математикийн гоо сайхан: Фрактал ертөнц
7 years ago
6 Comments:
http://www.duusashgui.blogspot.com
hi, heregtei zuil hiijee. Amjilt husie!
/http://chonoson.blogspot.com/ -iig nemeerei hu
Za bayarlalaa.. Chinii 2 blogiig nemchihlee.. www.on-air.mn Orood uzeerei. ;)
erhemee blogiig hugjuuluh uiilsed huvid nemer oruulj baigaad chin talarhaya.
Ойрд блог талаар жоохон анхаарал хандуулж "ажлын саадаа" хийвээ. Гэхдээ яахав сэтгэл тодорхой хэмжээнд орсоных та нөхдийн хичээл зүтгэл хүмүүст хүрэх байх гэж итгэжийнэ. Харин лист хийхдээ бүтэн бичлэгээр бус эхний хэдэн мөрийг үзүүлдгээр хийе гэж бодсон ч контент доторх зарим үед html код явж байхад үеийг тооцоолж байж тасалъя гээд түрдээ бүрнээр харуулдагаар хийсэн байгаам...
busdiin hiichihsen yumiig bitgii huulaad baigaach dee. setgelgeegee jaahan hugjuuleech dee. chi teren deeree ter blogportaliin hayagiig tavichihad l boloh bus uu
Post a Comment