Gunther Holtorf гээд нэг герман өвгөн, эхнэртэйгээ 90 оноос эхлээд 23 жилийн турш Житэй дэлхийн 130 гаруй орноор аялаад авчээ. Зөвхөн нэг л машинаар 823,000км замыг шүү дээ! Эндээс 200,000км гаруй нь зам биш там, энэ нь эквадорын шугмын уртаас 5 дахин их гэсэн үг :D
Otto гэсэн нэртэй энэ жийп 1988 оны 300GD загвар, сериал нь 460333-17-061564, 88 морины хүчтэй, стандарт, механик кроптой цэнхэр Жи нь дээвэр дээрх ачаа нь л гэхэд 400кг байдаг гэнэ.
"Маш олон хүмүүс ийш тийш аялаж байдаг. Би харин машинаар аялдаг болохоор тэднээс өөр аялагч, машинаар аялана гэдэг бол онцгой гойд зүйл. Отто бол дэлхий дээрх хамгийн хол аялсан машин!" гэсэн байх юм.
Монголоор хүртэл дайраад гарсан байна шүү, даан ч зургуудыг нь хайгаад олсонгүй.
src:
http://www.autoweb.com.au/cms/newsarticle.html?&A=108959&title=MercedesBenz-GClass-Driver-on-17Year-RoundTheWorld-Trip
http://www.outsideonline.com/adventure-travel/The-Worlds-Greatest-Traveler-A-1988-Mercedes-That-Has-Been-to-172-Countries.html?page=all
0 Comments:
Post a Comment