Сүүлийн жил гаран хугацаандаа муу блог шүү юмаа сөхөж харалгүй удажээ. Зиак тэгээд энэ хугацаанд хийв гэвэл хамгийн том баяр баясгалан нь Хулан гээд 6 сартай "муухай" гүнжтэй болсон явдал байлаа.
Энэ нэрийг өгсөн түүх их хөгжилтэй. Эхнэр бид хоёр суугаад хүүхэд гарвал ямар нэр өгөх талаар яринаа, янз янзийн л нэр ... Тэгээд ч бас манай ХуланСистемс -г үүсгэхэд уг нэрийг өгсөн түүх бас сонин. Баттулга, ТулгаЭрдэнэ, миний бие гээд анхны үүсгэн байгуулагчид анх цуглаад ямар нэг өгөх талаар ярилцаж байгаад ер нь монгол нэр өгөх нь зүйтэй гээд бодож гарлаа. Бодоод бодоод, олсон нэрүүд нь хэн хэндээ ерөөсөө дэмжигддэггүй. Тэгтэл Эк ерөөсөө Хулан гэвэл яасан юм гэлээ. ХуланСовтвэр, ХуланСолушн, ХуланСистемс гэсэн хувилбарууд л даа..
Тэгтэл Баттулга дэмжлээ. Учир нь тэр хоёр хоёулаа хулан гээд нэртэ холбоотой байж. Нэгнийх нь охин нь, нөгөөгийнх нь сүйт бүсгүй нь тийм нэртэй. За тэгээд би ч бодож бодож за яахав боломжийн гээд зөвшөөрөөд энэ нэрээр нэрлэгдсэн түүхтэй.
Тэгээд би хошигнодог байлаа. Би одоо охин гарвал Хулан гэж нэр өгөх үү гээд л...
За тэгээд сая намар охин маань ч төрлөө.
Эхнэртээ Хулан гэж нэр өгье гэтэл огт зөвшөөрдөггүй. Гуйгаад гуйгаад нэмэргүй. Сүүлд нь заза хүүхдийн заяа өөрөө мэдэг. Шар будаанд нэрүүдээ хийгээд шигшээд өгье гэсэн зөвшөөрлөө шүү. Ингээд ээж, аав нь хэд хэдэн нэр хийгээд охиноо хэд тойруулаад шар будаатай аягаа сэгсрээд гарч ирсэн нэрийг нь ээжээр нь өөрөөр нь нээлгүүлтэл дуу алдаад авчихсан чинь миний бичиж хийсэн Хулан гэдэг нэр гарч ирэх нь тэр...
Миний охин намрын дунд сарын дашням, балжиннямтай өдөр төрсөн гэхээрээ ийм л байгаам даа... Охин хүүхэд аавдаа амь байдаг ч гэдэг...
Одоо аавыгаа харахаараа авахуулах гэж худлаа уйлагнадгыг эс тооцвол үнэхээр аавын хайртай гүнж дээ. ;)

5 Comments:
Сайхан нэр өгчээ. Эзэндээ ивээлтэй байх болтугай.
Эгдүүтэй жаал байна даа. Гоё ч нэртэй юм :) Танай гэр бүлд эрүүл энхийг хүсье.
Happy Valentines day.
Yostoi muuxai xvvxed baina daa.Aawiigaa ch dawj garsan mundag xvn bolox boltugai!
Chi bid 2 yag adil shaltgaanaar blog-oo xutulsungui udjee xu. Yalgaatai ni tanai muuxai amitan manai aaviinxaa xamriig avsan bol, manaix eejiinxee xariig avchixsan, xe xe. Blogiig chin bainga ergej toirch baidag shuu. Mongoliin tuluu zurxee tsoxiluulj uuriinxuu tuluu tarxia ajilluulaarai.
Баярлалаа, манайхаан... Одоо блогууддаа эргэж ирсийм чинь сайхан нийтлэлүүд бичицгээнэ биз дээ? Би ч мөн адил ;)
Post a Comment