Tuesday, February 03, 2009

Нээлттэй эхийн ертөнц рүү нүүцгээе!

Миний бие бээр 81 онц төмөр тахиа жил төрөөд 89 оны үед анхлан цахим тооцоолуур буюу ТЭМ гэдэгтэй Монел 80286 компьютертэй танилцаж эхлэснээс хойш өдгөө MS-DOS, Novell Netware, Windows 9x, Me, NT, 2k, XP, Vista, Linux, FreeBSD гээд олон үйлдлийн системүүдийг урт, удаан янз бүрийн хугацаанд хэрэглэж үзжээ.

2005 онд хулгайн Windows XP ашиглахаа болиод SuSE Linux руу нэг хэсэг шилжиж үзсэн юм. Гэвч тухайн үед веб хөгжүүлэх тухтай IDE болон win32 app хөгжүүлэхэд ашигладаг VC#.net зэргийг байнга ашиглах хэрэгцээ, wine програм тийм ч сайн зүгширээгүй байсан зэрэг шалтгаануудаас Цонх системдээ үлдсэн л дээ.

Харин саяхан Ubuntu Intrepid Ibex буюу 8.10 Desktop Linux хувилбарыг суулгаад өөрийн хэрэглэдэг програм хэрэгслүүдээ нүүлгэж туршин, мөн заримийг нь нээлттэй эхийн програмуудаар сольж хэрэглэж үзээд уг үнэ төлбөргүй, нээлттэй эхийн систем рүү эргэлт буцалттгүйгээр нүүчихлээ. ;)

Учир нь юу гэвэл олон шалтгаанууд байна:
1. Эрх чөлөөг мэдрэх үүднээс
Сүүлийн үед урбан хөгжим сонсож эрх чөлөөг мэдрэгтүн гээд нэг транс электро хөгжмийг сурталчилсан шум яваад байгаатай адилаар Нээлттэй эх, чөлөөт программ хангамжуудийг ашиглаж, хэрэглэж мөн нээлттэй эх бүхий бүтээл систем боловсруулж ашиглах зорилгийн улмаас энэ Линукс системд гэрээ засаж байгаа юм л даа. Өмнө нь бид сервертээ *nix систем ашиглаж байсан ч яг өөрсдийн development desktop workstation/laptop-доо ашигладаггүй байлаа. Одоо бол өөр... Шинэ үеийн монгол залуус эрх чөлөөт Линукс системийг сонгож байна.

2. Програм хангамжийг хулгайгаар ашиглаж ханалаа.
Бусад монголчуудынхаа л адилаар Цонхнууд системийг 95 байхаас эхлээд бүгдийг л крэйкдэж, хулхидаж суулган ашиглаж өнөөг хүргэлээ. Гэвч энэ нь нэг талаас цэвэр оюуны хулгай, дээр нь энэ хэвээр бид үргэлжлээд яваад байвал Монголын Мэдээллийн Технологийн хөгжил юу болж дуусах талаар Бадралын энд бичсэнтэй адил санаа бодол нэгтэй байгаа учраас ямар ч үнэ төлбөргүй, нээлттэй эхийн програмууд ашиглаад байж болно гэдгийг харуулах үүднээс...

3. Вирус гэж бөөн там
Миний хувьд ч эрх биш программист мэргэжилтэйнх вирустээд алингаа алдаад байдаггүй ч сүүлийн үед хаана ч, ямар ч газар очсон бөөн вирустэж, гацаж, тагларч бөглөрсөн Windows-үүд, тэрэндээ түүртсэн ажилтанууд, хүмүүс л байх болж. Линукс маань энэ зовлонгоос асар хол, ажиллагаа нь ч хурдан, цэвэрхэн ...

Гэхдээ бас цонх системээс тийм амар салчихгүй бололтой. Photoshop, MS Visual Studio .NET гээд хааяа хэрэглэдэг зүйлсийг маань яг орлочих нээлттэй эхийн бүтээгдэхүүн байхгүй учир (уул нь GIMP, Mono .NET гээд байгаа ч хөгжил нь арай л болоогүй бололтой) суулгаж ашиглахаас өөр аргагүй. Үүнийг яаж шийдэж байна гэвэл WINE хэрэгслийг ашиглаад Photoshop CS4 суулгачихна, харин win32 form app боловсруулахын тухайд VirtualBox, VMWare ашиглан хийсвэр Windows компьютерийг Linux систем дотроо үүсгээд ажиллачихаж байгаа. Laptop маань Core Duo 3.5Ghz, 3Gb RAM учир түүртэхгүй ба харин ч элдэв олон зүйл суулгаагүй, хааяа л асаадагаас вирустэж эдэр болоогүй учраас хурдан ч юм.

Эцэст нь хэлэхэд хэрвээ та дээрх шалтгаануудын улмаас Цонх системээс залхаад байгаа бол бидэн рүү нүүн ирж жинхэнэ эрх чөлөөг мэдрэгтүн.
Тун удалгүй Монголд маань Нээлттэй Эхийн үзэл баримтлал улам бүр хүчийг авч, Монголын Мэдээллийн Технологийн хөгжилд шинэ ардчилсан хувьсгалыг авчирна гэдэгт гүнээ итгэж, мөн түүний төлөө зүтгэх болноо.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай! Аръяаваал

4 Comments:

Talst said...

keke chi bas namaig Linux-chin bolgoson doo. Mash saihan bn :) anh yum bolgoniig asuugaad baidagaa bolison. odoo harin theme ene ter uurchiluh sanaatai goyo theme buhii site baival send hiigeerei naiz n solino
Bayarlaj yavdag shuu :)

Ochko said...

нээлттэй эхийн ертөнцөд тавтай морил!

Erdenechimeg Myatav said...

Чи мөн Бадрал шиг ухуулж байна. Би Unix дээр хэдэн жил ажилсан ч сүүлийн нийлээд хэдэн жил ажлын шаардлагаар виндовс руу шилжсэн, дээр нь удаан компьютертай тул юм бүтэхгүй байдаг, Удахгүй Laptop авч Линүкс рүү шилжих санаатай сууж байна. Миний зөвлөгөө авч болох монголчуудын тоо олон байгаад баяртай байна.

Эрхэмээ said...

Нээлттэй эх хэрэглэгчдийн тоо огцом өсч буйд баяртай байна. Линукс тархац, чөлөөт программ хангамжыг сурталчилах хөгжүүлэх тал дээр Бадрал Соёмбо Линукс, Дөлөө ЛиМНукс бүлгэм гээд ойрдоо хүчээ аваад эхэллээ. Энэ хэрэглээ монголд маань удахгүй галт үнэг адил байр сууриа огцом хурдан бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа ;)