Friday, September 19, 2008

Google: Sorry page

Сүүлийн хэдэн өдрөөс эхлээд Гүүгл хайлтын нүүр хуудас шууд ачаалагдахгүй Уучлаарай гэсэн хуудас руу орж спам, роботуудаас хамгаалсан гараас үг оруулж байж шилжээд байгааг анзаарсан биз дээ.
Бид өдөр тутамдаа гүүгл болон хайлт ашиглахгүйгээр интернэт ашиглах нь хичнээн хэцүү болохыг хальт мэдрүүлсэн ч байх.
Хэд хэдэн сайтаас энэ яагаад ингээд байгааг "why google sorry page" гэх маягаар хайтал вирус болон спам, роботуудыг гүүгл хайлтыг шууд ашиглахыг зогсоох зорилготой байгаа бололтой юм бичицгээсэн байна. Мөн цаашлаад crack, hack, exploit, vulnerability гэх мэт системүүдийг эвдэх, програмуудыг эвдэх, хакдах зорилготой хайлтыг ч мөн зогсоох бололтой. Гэхдээ энэ тийм үр дүнтэй байх эсэх нь бас эргэлзээтэй. Ямар хайлтын системүүд мундсан биш дээ, манайхан шиг програм худалдаж авч ашиглаж сураагүй "хүний юм", "үнэгүй юм"нд нугасгүйчүүдэд зориулсан хайлтын системүүд хөгжөөд эхлэх биз дээ.

Сүүлд нь хэлэхэд IE, Firefox гэх мэт веб хөтөчүүдийнхээ cookie, cache зэргээ цэвэрлээд дараа нь гүүгл хайлт руу ороод үзээрэй. Минийх лав одоо хэвийн ажиллаж байна.

Бас сонирхуулахад google.mn тэр sorry хуудас руу ороод байхаар нь бусад нь яаж байна гээд google.fr, .es, .de, .ru, .it, .nl гэсэн хуудасууд руу орж үзэхэд бүгд уучлаарай хуудас руу орж байв, харин эдэрээс google.co.kr хуудас шууд хайлт руугаа орж байна лээ.

0 Comments: