Заавал хэрэгжүүлэх амьдралын 15 зөвлөмж
1. Амьдрал гэдэг бол боломж чамайг олох биш, чи боломжийг олох ёстой газар юм. Энэ бүхэнд та 100% бүтнэ гэж найдаж чадахгүй ч чи юу ч хийхгүй байснаар ажил бүтэхгүй гэдэгт 100% итгэлтэй байж болно. Ихэнх тохиолдолд чи зүгээр л үүнийг оролдоод үзэх хэрэгтэй байдаг. Та амжилтанд хүрнэ, эсвэл түүнээс ямар нэг зүйл суралцана. Хэрвээ чи хөдлөхгүй л бол нэг газраа үүрд үлдэнэ шүү.
2. Хүмүүс гэдэг чиний санаа бодлыг уншигч биш. Тэдэнд юу бодож байгаагаа хэл.
Хүмүүс чамайг хэлэх хүртэл чинь юу мэдэрч байгааг мэдэхгүй. Амьдралд чи бусадтай харилцах ёстой. Ингэхдээ ихэвчлэн чи эхэлж ярих ёстой гэдгийг сана. Хүмүүст юу бодож байгаагаа хэл.
3. Хурдан шийдвэр гаргаж, түргэн хөдөл
Чиний үйлдэл хийж, шинэ боломжийг авах гэж байтал хэн нэгэн хүн өрсөх болно.
Чи хойшоо сууж, үүний тухай бодол болсноор ямар ч зүйлийг өөрчилж, дэвшилт гаргаж чадахгүй. Ямар нэг зүйлийг яаж хийхийг мэдэх, яг барьж аваад хийх хоёрын хооронд их зөрүү бий. Үйлдэлгүйгээр мэдлэг гэдэг бараг хэрэгцээгүй зүйл.
4. Өөрчлөлтийг хүлээн авч сур.
Сайн ч байсан, муу ч байсан нөхцөл байдал өөрчлөгдөх болно. Энэ бол чиний найдаж болохгүй нэг зүйл. Тиймээс өөрчлөлтийг шалтгаантайгаар болж байна гэж хүлээж ав. Эхэндээ энэ үргэлж амархан, ойлгомжтой байхгүй ч сүүлдээ хэрэг болно. Бусад хүмүүс өөрийн чинь тухай юу гэж бодож байгаад тэгтлээ санаа зовîхоо боль.. Тэдний юу бодох, чиний тухай хэлж байгаа зүйлс тийм ч чухал биш. Өөрийнхөө тухай юу мэдэрч чи өөрийгөө хэн гэж бодож байна вэ гэдэг л чухал.
5. Үргэлж өөртөө болон бусдад үнэнч бай.
Үнэнч шударгаар амьдарна гэдэг оюун санааг тайван болгодог. Амьдралынхаа эхэн үедээ маш олон хүмүүстэй танилц. Босс, хамтрагчид, багш, ангийнхан, клубын гишүүд, хүрээнд чинь багтдаггүй бусад оюутнууд. Бүх хүмүүс! Цаг хугацаа өнгөрөх тусам чи шинэ танилуудтай болж, тэдэнтэй холбогдсон боломжууд чамд гарч ирэн мөн тэднээс олон зүйлийг сурлацах болно.
6. Өдөрт дор хаяж 10 минутыг ганцаараа чимээгүй өнгөрөө.
Энэ хугацааг төлөвлөх, эргэцүүлэх болон мөрөөдөхөд зориул. Бүтээлч бодол чимээгүй, ганцаараа байдалд дэвждэг. Чимээгүй байдалд чи бодлоо сонсч, өөрийнхөө гүнд хүрэх ба амьдралдаа хийх дараагийн бүтээлч алхамаа бүтээхдээ анхаарлаа хандуулж чадна.
7. Маш олон асуулт асуу.
Хамгийн агуу адал явдал бол асуух чадвар, асуулт асуух билээ. Хариултууд бусад хүмүүсээс, түүхээс, гэх мэтээр гарч ирдэг. Эдгээр хариултууд чамд асуултаа зөв тавих хүртэл гарч ирэхгүй. Тиймээс зөв асуулт асуух нь хариултыг олдог тул чиний харидцааны чадварт тус болно.
8. Байгаа чадвараа хөгжүүл.
Дундаж хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүний баяр баясгалантай байгаа хурц илэрхийллийг үзээд ихэвчлэн гайхдаг. Ийм хязгаарлагдсан биеийн байдалтай байж баяр хөөртэй байж чадах уу? Хариулт бол тэд байгаа нөөцөө хэрхэн ашигладаг вэ гэдэгт оршино. Стийв Вóàндер хараагүй мөртлөө хөгжмийн сонирхолоо хөгжүүлсэн. Тэрбээр одоо 25 Grammy Awards-тай. Чамд ямар чавдар байна түүнийгээ улам хөгжүүл.
9. Боломжоороо амьдар.
Тохь тухтай амьдар, гэхдээ бүү үрэлгэн бай. Бусдад гайхуулахын тулд битгийн мөнгө зарцуул. Өөрийгөө хууран эд баялаг зөвхөн материаллаг зүйлд байдаг гэдэгт бүү итгэ. Мөнгөө зохицуулж сурснаар мөнгө чамайг зохицуулахаа болино. Харин ч багаасаа хадгаламж үүсгэн өөрийн гэсэн хөрөнгөө цуглуулж мөнгөнд ухаалгаар хандах цаг чинь ирсэн гэдэгийг бүү март.
10. Бусдыг хүндэтгэж, сайхан сэтгэгдэл төрүүлж бай.
Ахмад настан, багачууд, бүх хүнийг хүндэлж бай. Хүндлэл хүлээх ёстой хэсэг бүлэг хүмүүс гэсэн ангилал байхгүй. Өвөөдөө үзүүлдэг хүндлэлийг, дүүдээ үзүүлдэг тэвчээрээ хүн бүхэнд үзүүлж байгаарай. Бусад хүмүүсийг дэмжиж, тус үзүүлж байх нь амьдралын хамгийн эрхэм шагналуудын нэг. Авахын тулд чи өгөх ёстой.
11. Хийж байгаа зүйлдээ шилдэг нь бай.
Хэрвээ зөв л хийж чадахгүй бол хийж байгаа зүйлд чинь утга байхгүй. Сургууль дээрээ ч, хоббин доо ч шилдэг бай. Үргэлж өөрийгөө бүрэн дайчил.
12. Хэн болж төрснөөрөө байх
Чи сэтгэл зүрхээ дагаж, хэн болж төрснөөрөө байх хэрэгтэй. Бидний зарим нь хүний сэтгэлийг гитарын утсаар хөдөлгөж, мэдрэмжийг хөглөх хөгжимчин болохоор төрсөн байдаг. Зарим нь хүний зүрхийг догдлуулах шүлгээрээ яруу найрагч болохоор төрдөг. Амьдралдаа юу хийхийг шийдэхээс үл хамааран чи үүнийг биеийнхээ эд эс бүрт мэдрэх ёстой. Чи ямар нэг зүйлийг бусдаас илүү хийхээр төрсөн байж таарна. Амьдралаа бусдын мөрөөдөл, хүслийг биелүүлэхэд бүү үрээрэй. Энэ бол чиний ламьдрал шүү.
13. Ямар гэр бүлд төрснөөрөө бахарх
Мэдээж бид багаасаа ямар айлд хэний хүүхэд болж төрхөө хэзээ ч төлөвлөдөггүй. Чи өнөөдөр ямар ч гэр бүлд төрсөн бай одоо байгаа эцэг эх, ах дүү нартаа баярлаж тэднээрээ бахархах ёстой шүү.Мэдээж гэр бүлийн чинь амьдралд таагүй дурсамжууд, асуудлуудтай, магадгүй сэтгэлд чинь гэр бүлээсээ үүдэлтэй шарх байсан ч үүгээрээ бахархаарай. Яагаад гэвэл эргээд чи бусдын амьдралыг ойлгоход энэ туулсан зүйлүүд чинь чамд заавал хэрэг болж чамаас хэцүү амьдралтай хүнд чи үнэтэй зөвлөшөө ч өгч болох юм шүү. Тиймээс гэр бүлээ үргэлж хайрла.
14. Зан чанараа төлөвшүүл
Энэ амьдралдаа бид ямар зан чанарыг өөртөө төлөвшүүдэх нь цэвэр бидний хичээл зүтгэлээс хамаардаг.Тиймээс бусдаас сайн чанаруудыг суралцаж өөрийгөө улам хурцал. Ямар ч үед би гэхээсээ илүүгээр эхлээд бусдын байр сууринаас бодож тэдний бодол санааг сонс. Сайныг дагавал сарны гэрэл гэдэг. Сайн найзуудтай нөхөрлөж сайн зан чанарыг төлөвшүүл.
15. Бүү гомдол
Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж өөрийгөө болон нөхцөл байдлыг бүү голж гоочил. Чи байгаагаараа байхад хэнээс ч илүүгээр тодроно.Байдал дордсон ч үүнэс дор байж болох байсныг сана. Бүх зүйлд баяртай бай.
Дээрх зүйлсээс илүүтэйгээр чадах үедээ инээж, хэрэгтэй үед нь уучлал гуйж, амьдралаа өөрчилж бусдад баяр хөөрийг өгч тэднийг баярлуулж бай. Амьдрал гэдэг богино, гэхдээ гайхалтай.
Гэр бүл судлаач Ц.Одгэрэл
"Хайрын ТэгшИтгэл" номноос
Математикийн гоо сайхан: Фрактал ертөнц
7 years ago
0 Comments:
Post a Comment