Tuesday, September 30, 2014

Амжилтанд хүрэх зөвөлгөөнөөс

1. Ахиу мөнгө амлаж буй ажлыг байнга сонго: Мөнгө бол амжилтын үзүүлэлт юм. Та хэдий чинээ их мөнгө, орлого олж байна , тэр хэмжээгээр үр дүнтэй ажиллаж,ш сайн амжилт үзүүлж байна гэсэн үг.
2. Тэргүүн эгнээнд ажилла: Тэргүүн эгнээний ажилтан нь хэрэглэгчдийг шинээр олох, тэднийг байнгын хэрэглэгчид болгоход шууд нөлөөтэй байдаг бол арын албаныхан шууд бус холбоотой байдаг.
3. Өөрийнхөө дэвших төлөвлөгөөг хүний нөөцийн албанд бүү даатга: Таны ажил мэргэжилдээ өсөх эсэх, ер нь таны хувь тавилан зөвхөн өөрөөс тань л хамаарах болно. Өөр хэнээс ч биш. Иймээс хэрхэн зорилгодоо хүрэх төлөвлөгөөгөө өөрөө төлөвлөн зохиох хэрэгтэй.
4. Өөрийн хэрэглэгчийг олж, өөрийн харилцагчаа болго: Таны хэрэглэгч бол таны ирээдүй.
5. Эрүүл биед саруул ухаан оршдог: эрүүл мэндийн хувьд сайн байна гэдэг нь илүү эрч хүчтэй, илүү өндөр бүтээмжтэй ажиллах боломжийг олгодог.
6. Ажил хийвэл дуустал: Нэртэй тамирчид тасралтгүй, шургуу хөдөлмөрлөсний үр дүнд амжилтын оргилд хүрдэгчлэн Корпорацийн Ерөнхийлөгчид ч бас уйгагүй ажилладаг юм. Хүн бүр хийж чадаад байдаггүй зүйлсийг байнга хийхийг оролдож, судалж бай.
7. Өөртөө дайсан бүү  бэлд: Хэн нэгнийг муулсан, доромжилсон, илт шүүмжилсэн, эсвэл хамт олондоо сөрөг мэдэгдэл бүү хий. Бизнесийн ертөнц бол маш жижигхэн.
8. Өдөр бүр нэг цаг: Хэтийн төлөвлөгөө гаргах, тооцоолол хийх, мөрөөдөх зэрэгт өдөр бүр бүтэн нэг цагийг зарцуул. Товчхондоо оюуны хөрөнгө оруулалт хий.
9. Шинэ санааны дэвтрийг байнга хөтөлж хэвш: жил сар долоо хоног өдөр бүрийн төлөвлөгөө ажлын жагсаалтаа тэмдэглэн ашигла. Өөрийнхөө бүх шинэ санаа, зорилго, төлөвлөгөө болон мөрөөдлөө бич.
10. Үл бүтэх хүмүүстэй архи битгий уу: Ажил хэргийн холбоотой хүмүүстэй хэзээ ч битгий ууж хөлчүүрхээрэй.
11. Тамхи бүү тат: Тамхи татах нь цаг дэмий үрэхээс гадна бүхнийг өөр дээрээ төвлөрүүлэх хувийн сонирхлыг илэрхийлдэг.
12. Ажил хэргийг зугаа цэнгэлтэй бүү холь: Ажлын байранд эхэлсэн үдэшлэгт оролцолгүй эелдэгээр уучлал гуйгаад гараад явах нь үргэлж зөв байдаг.
13. Баасан гараг нээлттэй ярилцлагыдаан өдөр: Ямар ч доод албан тушаалын хүн бай зорьж очоод тэр өөрт чинь хэрэгтэй байгааг, түүнд баярласан сэтгэлээ харамгүй илэрхийлж бай. Сар бүр өөртэйгээ ашиг сонирхол нийлсэн холбоотонтой болж бай.

14. Хамт ажилладаг үе тэнгийнхэнтэйгээ ойртон нөхөрлөж бай: Алиаваа өрсөлдөөн дандаа үе тэнгийнхэний дунд явагддаг. Өөрийн чинь үе тэнгийнхний дэмжлэг танд маш чухал.
15. Хүнийг бүтэн нэрээр нь дуудаж бай: Бүх хүний нэрийг тухайн хүнтэй холбоотой ямар нэгэн зүйлтэй хамт тэмдэглэл хий. Ямар ч хүнд түүний нэрийг бүрэн зөв дуудах нь таатай сэтгэгдэл төрүүлдэг.
16. Нэг сумаар хоёр туулай бууд
17. Дахиад нэг алхам урагшаа: Борлуулагч хүн бусдаас илүү худалдааны яриа хийж, зохиолч хүн бусдаас илүү ноороглож, мужаан хүн бусдаас илүү банз харуулдаж, маркетингийн шинжээч бусдаас илүү судалгаа авч байж шилдэг нь болдог.
18. Гэртээ бүү ажилла: Таны чөлөөт цаг гэр бүлийнхнийхээ санаа бодлыг хуваалцах, ирээдүйг төлөвлөх, мэдлэгээ дээшлүүлэх, өөрийн сонирхолоо хөгжүүлэх, хүүхдүүддээ спорт тоглоом заах зэрэгт зарцуулагдах ёстой. Танай удирдлагууд чинь чамайг гэрлүүгээ ажил авч явахгүй байгааг чинь анзаараад илүү хариуцлага хүлээлгэх, ажил нэмж өгч байвал энэ ньтанд төдий чинээ сайн.
19. Захирал болоход Мандат хэрэгтэй: Зөвхөн өөрийнхөө хүчээр эсвэл онцгой үр дүн гаргаснаараа өндөр албан тушаалд хүрч чадахгүй. Чи энэхүү хүрээлэлд хүлээн зөвшөөрөгдөх ёстой.
20. Аялалаар явахдаа дээд албан тушаалтнуудаас зай барь: Аялалын цагаа ажил хэрэгтээ зарцуул. Дээд удирдлагатайгаа онгоцоор цуг яваа тохиолдолд зэргэлдээ суудалд бус, үргэлж тусдаа суух хэрэгтэй. Зочид буудлын цаг ч гэсэн ажлын цаг. Тэд таныг зоогонд уриагүй, таныг амраахыг хүсээгүй л бол өөрийнхөө ажлын цагийг дэмий үрэх хэрэггүй.
21. Зочид буудлын өрөөнд хоолоо захиалж бай
22. Нислэгийн үед ажилла, сонин бүү уншаарай: Аливаа томилолт яаралтай чухал ажлаар дүүрэн байдаг. Хийхажлын жагсаалт зэрэг цөөн тооны бичиг баримтыг биедээ авч яв.
23. Хүмүүсийн тухай тэмдэглэл хөтөлж занших хэрэгтэй: Анх ажилд орсон өдрөө томхон шиг тэмдэглэлийн дэвтэр /утас, хаяг тэмдэглэх/ юм уу, зөөврийн компьютер худалдаж ав. Танилцсан, хамт ажилласан, ажил хэргийн холбоотой болсон хүмүүсийн юу хийдэг, хаана ажилладаг тухай дэлгэрэнгүй тэмдэглэ. Хагас жил тутам уулзалгүй удсан найзууд, ангийнхан, хуучин ажлынхан руугаа зурвас илгээх зэргээр холбоо барь.
24. Гар бичмэл илгээж хэвшвэл зүгээр: Гар бичмэл нь илүү хувийн, илүү дотно байхаас гадна хэзээ ч хоцрогдохгүй. Энэ нь таныг жирийн нэгэн биш гэдгийг тодотгож өгнө.
25. Даргатайгаа найзархах хэрэггүй: Та хоёрын дунд давж болохгүй шугам байх ёстой бөгөөд үүнийг давахыг өөртөө ч, даргадаа ч бүү зөвшөөр.
26. Заан нуух хэрэггүй: Хэрэв та ямар нэг зүйл алдаатай, буруу байгааг олж мэдвэл даргадаа мэдэгдэж түүнийг засч залруулах хэрэгтэй. Мэдэлгүй өнгөрсөн цаг минут бүр нь аюулыг улам их болгодог.
27. Өөрийгөө илэрхийл, "ХАХА"-г хэрэгжүүл: Корпорацид ажиллаж байхдаа өөрийгөө үргэлж хөгжүүл. Хэмжээ, цар хүрээний хувьд томоохон эсвэл дээд удирдлагуудын хувьд чухал төслүүд дээр ажилла, тухайн төслийн юу нь чухал, хаанаа шийдвэрлэх ямар асуудал байгааг хүмүүсээс асуу, энэ тухай бодож эргэцүүл, шийдэх арга замуудыг хай, тэднийгээ турш, төлөвлөгөө гаргаж шийдлээ зохистойгоор танилцуул. Өөрийнхөө хэр мундаг тухай ярилгүйгээр ажил дээр түүнийгээ хэд дахин нугалж харуул. Хэлэх Амархан Хэрэгжүүлэх Амаргүйг үргэлж сана.
28. Ээжлийн амралтаа үргэлж эдэлж бай: Таньгүйгээр танай алба, хэлтэс ажиллаж чаддаг байх ёстой. Эс тэгвэл та хэрэглэгчидтэй уулзах, өөрийгөө хөгжүүлэх боломжийг алдах юм. Амралтаа эртнээс төлөвлөж, удирдлагууддаа хэзээ амрахаа хангалттай хугацааны өмнө мэдэгдэж амралтаа хэзээ ч бүү зогсоо, амрахдаа утасны номер бүү үлдээ. Өөр өөр газруудаар заавал яв. Дандаа шүү.
29. Удирдлагынхаа хүсэлтэнд үргэлж за гэж хэлж бай: Удирдлагын чинь хүсэлт ямар ч байсан хамаагүй, түүний хүссэнээс илүү гарсан шийдэлтэй, өөрийн чинь санаа бодол, давуу талаа илэрхийлсэн үр дүнг өг. Ажлыг бүрэн гүйцэд хийдэг хүмүүс хамгийн шилдэг даалгаврыг авдаг, өөрөөр хэлбэл Тулаанд зөвхөн шонхорууд нисдэг гэсэн үг байдаг байхаа.
30. Даргадаа хэзээ ч цочир мэдээ бүү өг
31. Өөрийнхөө дарга, түүний даргыг амжилтанд хүрэхэд тусла: Даргыгаа амжилт дүүрэн байх нөхцлийг нь хангаж өгвөл та түүнд энэ боломжийг олгосон учир дарга чинь таныг өөртөө ойр байлгахыг хүснэ. Ингэснээр та тушаал дэвших боломжтой болно.
32. Сайн даргыг хэзээ ч алдаа гаргуулахгүйн төлөө ажилла: Корпорацид өөрийн нэр нөлөөгөө өсгөх хамгийн сайн аргуудын нэг нь сайн даргад хүчин зүтгэх юм. Энэ нь чи түүнээс ихийг сурж мэдэх, даргыгаа албан тушаал дэвшихэд түүнийг дагаж карьер өсөх боломж танд олдоно.
33. Сард нэг удаа заавал номын санд ажилла: Их зүйлийг амжуулсанаар танд өөрөөрөө бахархах, урагшаа тэмүүлэх, илүү ихийг хийж бүтээх урам зориг бий болно.
34. Жил бүр нэг том зүйл өөрийнхөө амьдралд нэм: Корпорацийн нэр хүндтэй ерөнхий захирал байх нь өндөр боловсролтой, олон талын мэдлэгтэй, шинийг илэрхийлдэг байхыг шаарддаг. Асуудлыг олон талаас нь харж, өөрийнх нь онцлог, тухайн газар хнутгийн соёл заншил зэргийг харгалзаж байж шийдвэр гарга, мөн түүнчлэн өөрийнхөө ажлын идэвхи, харилцааны соёл зэрэгт анхаарах хэрэгтэй. Жил бүр өөрийнхөө амьдралд нэг шинэ зүйлийг нэмэх нь корпорацийг удирдахад танийг бэлдэнэ. Энэ нь гадаад хэл сурах, хоолны шинэ жор сурах, ховор цэцэг тарих, ном бичих, төгөлдөр хуураар тоглож сурах зэрэг юу ч байж болно. Өөрийнхөө өсөж дэвших чадвараа нотло.
35. Эдгээр номуудыг уншиж судлах хэрэгтэй: Obvious Adams, Acres of Diamonds, The Bible, The Art of War, The book of five rings, on war, The Prince, The Forbes book of Business quotations, Д.Бямбасүрэнгийн Орчлонгийн хүрд, Ч.Эрдэнэ Их гурвалжин номууд
36. Бүжгэнд орохдоо хувцаслалтаа тохируул: Та бизнес хийж хийж байгаа л бол ажил хэрэгч хувцас өмс
37. Чадварлаг хүнд хөрөнгө оруул: Зөвхөн шилдгүүдийг компанидаа ажиллуул, тэднийг өөртөө тат, урамшуул, сурга, шагна. Чадалтай боловсон хүчинд боломжит хамгийн сайн цалинг өг, түүнд итгэ, түүнийг бие дааж ажиллах нөхцлөөр ханга, магт, эрх чөлөөг олго. Би үнэнч, Би хийж чадна гэсэн тэмүүлэлтэй, би мэдлэгийн төлөө гэсэн чадвартай байхад хангалттай.
38. Ажилчиддаа өндөр цалин өг
39. Хүнтэй уулзаж, ярилцахдаа анхаарлаа хандуулж сонс
40. Компанийнхаа эрх ашигт үнэнч цэрэг нь бай: Компанийхаа зорилгыг ойлгож, түүнд итгэж компанийхаа соёлыг өөрийн болго. Эдгээрийг хэний ч өмнө нүүр бардам хий.
41. Дутуу бүхнийг хайж олоод залруул
42. Ажлаа урьдчилан хий: Урьдчилан ажиллах нь амжилтын үндэс.
43. Юунд ч бүү сандар хяналтаа бүү алд: Өөрийгөө юунд ч сандрахгүй байхад бэлд, өөрийгөө тайвшруулж сур. Шийдвэр гаргахад арван секунд байвал есийг нь бодоход зарцуул.
44. Харилцааны соёл эзэмш: Төлөвлөсөн албан бичгээ алдаа, мадаггүй эсэхийг шалга, харилцаа болгон өөрийн зорилготой, маш энгийн байх, баримт болгон дээр урьдчилан ажилла, алхан бүр дээр баримт материал, санаа бодлоо бич, төлөвлөгөө гарга, өмнөх уулзалтанд амласан зүйлсээ бэлд, юу эхэлж ярихаа төлөвлө, нооргоо нэг хуудсанд багтаан эцсийн байдлаар бэлд, харилцах хүнийхээ ойлгох харилцах хэлбэрийг сонго
45. Бүх хүмүүст анхаарал тавьж хүндэтгэлтэй ханд: Шилдэг менежерүүд хүмүүст доорх мэдрэмжийг төрүүдэг- асуудаг болохоос байцаадаггүй, илүү төлдөг болохоос дутуу төлдөггүй, эргэцүүлдэг болохоос хянадаггүй, хувь хүн гэхээс хөлсний ажилчин гэж ханддаггүй, яаж хийхийг сургадаг болохоос хэлдэггүй, тусалж дэмждэг болохоос гэрээ хянагч биш, ажилчид гэхээс ажил л гэдэггүй, дэмжиж тусалдаг болохоос үнэ өртөг ярьдаггүй, хэрэгтэй болохоос дууддаггүй.
46. Хүний хийсэн хөдөлмөрийг өөрийн болгох хэрэггүй: Тухайн ажлыг гүйцэтгэснийх нь төлөө зөвхөн тэр хүнд зохих оноог нь өг, тэгвэл чамайг хүмүүс хийсэн гавьяаг зөвөр үнэлэгч гэдгийг мэдэж чамд үнэнч шударгаар, өндөр бүтээмжтэйгээр ажиллана.
47. Ажилчиддаа гэнэтийн урамшуулал өг
48. Хүн болгонд нөхөрсөг бай: Хүндлэл бизнест хамгийн чухал. Удирдах ажилтнуудад өөрийгөө болон бусдыг үргэлж тайван, бүрэн зөв танилцуулж бай.
49. Таатай сэтгэгдэл төрүүлдэг арван үг: тэгнэ үү, баярлалаа, та санаж байна уу .... _, та энэ ажлыг маш сайн гүйцэтгэжээ, таны хичээл зүтгэл надад маш их таалагдаж байна, би таны тухай үргэлж сайнаар боддог, тантай хамт ажиллаж байгаадаа үргэлж сэтгэл хангалуун байдаг шүү, надад таны туслалцаа хэрэгтэй байна, та энэ урамшууллыг зайлшггүй авах эрхтэй, баяр хүргье.
50. Өдөр тутмын энгийн зүтгэл амжилтын үндэс, эх булаг: Өглөө эрт босох, ажилдаа , урьдчилан бэлдэх, амралтын өдрүүдэд гэрээсээ хол явах, туршилтын загварыг шалгаж, алдааг засч дахин турших зэрэг өдөр тутам алхам алхмаар хийгдэж байдаг ажлууд амжилтын далд хэсэг нь юм. Өдөр тутмынхаа ажилд сэтгэл дундуур байвал амжилтанд хэзээ ч хүрэхгүй.
51. Мөрөөд, төлөвлө, турш: Шинэ санааг хөгжүүлэхэд эхний үед их биш бага цаг зарцуул, их мөнгө бүү зарцуул. Ямар ч байсан туршилт хийж үз. Эхлээд битгий ярь, яаран хурал бүү хий, яаран албан бичиг бүү төлөвлө.
52. Яарвал даарна
53. Амжилтын үндсийг бүү өөрчил: Амжилт дүүрэн байгаа зүйлийг хуучирсан, нэгэн хэвийн боллоо гэж санаа зовох хэрэггүй. амжилттай байгаа бүтээгдэхүүний амжилтын жорыг бүү өөрчил.

54. Санаачлагын ач холбогдлыг анхаар, Хэнээс хаанаас гарсан нь хамаагүй
55. Нэр хугарахаар яс хугар: Хийж бүтээхийн төлөө ажилла, цаг заваа дэмий зүйлд бүү үр. Үйлдэл болгон чинь ухаалаг, үр дүнтэй байх ёстой, зөв бодлоготой компанид бүтээлч байдлыг үнэлж урамшуулдаг. Хэн нэгэнд энэ бол "маш нууц, хэнд ч битгий хэлээрэй" гэсэн сэдвээр ярих боломж бүү олго, энэ сэдвээр юу ч бүү асуу, юунд ч бүү хариул, бүү эвлэр. Хэн нэгний тухай хов жив бүү ярь. Би мэдэхгүй гэж хариул. Зөвхөн ажилдаа анхаар.
56. Өөдрөг эрч хүчтэй бай: Өөрийгөө толинд хар, гадаад төрхөө нүдэнд дулаахан байлга. Үсээ байнга самна, хэтэрхий гял цал, замбараагүй, хямд хувцас өмсөхөөс татгалз. Эрүүл эрч хүчтэй харагд. Бүү ядар, эрүүл сэтгэхүйтэй бай, витамин авч зааврынх нь дагуу хэрэглэ, стресс, алжаалаа тайлах аргад суралц, шүдээ цэвэрлэ, эрүүл бат бөх шүдтэй байж сайхан инээмсэглэ. өдөр бүр цэвэр цэмцгэр байж, хувсаа цэвэр, үсээ хаггүй эрүүл байлга.
Гутлаа өнгөлөг байлга, өөрт чинь таалагддаг бол энгэртээ шинэхэн цэцэг зүү, хөнгөн хэмнэлтэйгээр алх. үргэлж өөдрөг, үргэлж сайхан инээмсэглэ.
57. Шилдэг удирдагчийг хүндэтгэ, тэднээс суралц
58. Төсвөө бүү хэтрүүл: Ажлыг төлөвлөсөн төсөв, хугацаанд нь багтаан гүйцэтгэж сур. ₮
59. Өрсөлдөгчөө дутуу үнэлж болохгүй
60. Мэх мэхэндээ
61. Зорилготой КЛУБын гишүүн бай: Зорилгогүй клубын гишүүд би ингэж хийх байсан, би ингэж чадах байсан, би ингэж болох байсан гэсэн үгсийг байнга хэлдэг. Зорилгогүй бол амжилтгүй.
62. Төлөвлөсөнөөр шилдэг нь болдоггүй, төлөвлөснөө хэрэгжүүлж байж ялна
63. Алдаанаас суралц
64. Өчигдрийг мартаж маргаашаа төлөвлөж өнөөдрөөр амьдар
65. Хөгжилтэй бай, үргэлж инээмсэглэ: Ажилд чинь баяр баясгалантай зүйл байхгүй бол ажлаа соль эсвэл хөгжилтэй байх боломжийг эрж хай. Ажлын орчин ихэвчлэн хөлс, хүч шавхсан, дарамт шахалт ихтэй, бүх зүйл ноцтой байдгаас болж хүн амархан ядарч стресст ордог.
66. Таны гэр бүлийнхэн чинь хамгийн эрхэм хүмүүс: Гэр бүлдээ зарцуулах цагаа календарь дээртэмдэглэ, ингэхдээ аль болох их цаг зарцуулахаар төлөвлө. Гэр бүлээ хамгийн чухал ажлаасаа ч илүүгээр хүндэтгэн ханд.
67. Гоол хийхгүй бол ялалт байгуулж чадахгүй: Өөрийнхөө гоолыг өөрөө тодорхойл. "Гоол" нь цагийн менежментийн хувьд хамгийн эхэнд илүү цагийг хянахыг шаарддаг. Хоёр төрлийн гоол байдаг, бизнесийн гоол, амьдарлын гоол, эдгээрийг шинэ санаа дэвтэрт хөтөл. Амжилтын төлөө та өөрөө тэмүүлэхгүй бол амжилт өөрөө хэзээ ч ирэхгүй. Амжилт амжилтаа дагуулдаг.

68. Ажилчдын ар гэрийхэн нь амжилтын гадна байдаггүй: Хамт олныхоо гэр бүлийг бүү март,  тэдэнд хувиасаа баярлаж талархсанаа илэрхийлэх боломж бүрийг ашигла.
69. Ажлыг борлуулагчийн нүдээр хар: Ямар ч байгууллагад, ямар ажил эрхэлж байгаагаас үл хамааран компанийхаа бараа бүтээгдэхүүнийг эрхэмлэж, борлуулагчийн нүдээр хар.
70. Борлуулалтын мангас: Борлуулалтын мангас болохын тулд заавал гадагшаа гарч, харилцагчидтай уулзах шаардлагагүй, дор дурдсан зүйлсийг ажил хэрэг болгоход хангалттай. -хэрэглэгчидийн хэрэгцээг ойлго, танай бүтээгдэхүүн хэрэглэгчидийн хэрэгцээнд хэр нийцэж байгааг тодорхойл, хэзээ ч үл цуцах, зорилгодоо үнэнч зан төрхийг өөртөө бий болго, борлуулалтыг утсаар хий, захиалга ав, шаадлагатай захиалга авахын тулд утсаар олон борлуулалт хийх бэлтгэлтэй бай. Дайчин, няцашгүй зан чанар борлуулалтын мангас байх үндэс юм.
71. Эзэн хаан шиг бүү аягла: Хааны хангамжийг март, дээд удирдлага руу биш ажилчид руугаа очиж тэдэнд ажиллах урам зориг өг.
72. Бага ярьж, их хий
73. Бусдад зааж зөвлөж сургах нь өөрөө сурч манлайлахын үндэс
74. Гутранги үзэлтнүүдэд боломж бүү өгөөрэй: Зоригтой сэд, урамтайгаар гүйцэтгэ, компанийг эрч хүчээр цэнэглэ. Өөрийнхөө санааг хэрэгжүүлэхийн тулд шаардлагатай бүхнийг хий.
75. 45 минутын өмнө ирж, 15 минутын дараа яв: Ажил дээр хамгийн эрт ирэх нь сэтгэл санааны хувьд маш их давуу байдлыг олгодог. Орой болгон 10 цаг хүртэл битгий суу. Энэ нь таныг ажлаа дийлэхгүй байна, эсвэл гэр орон чинь тухгүй гэсэн хар төрүүлдэг.

Та ерөнхий захирал болох замынхаа эхэнд зогсож байна. Таньд амжилт хүсье!

Монголд онлайнаар гэрээсээ гаралгүй ажил олж болох уу?Энэ асуултанд www.joblinksmn.com Монголын ажлын нэгдсэн сүлжээ бий болсон цагаас эхлэн боломжтой боллоо. Та зөвхөн www.joblinksmn.com –д бүртгүүлснээр гэрээсээ гаралгүй өөрийн хүссэн өндөр цалинтай ажлыг олох боломжтой боллоо. Урьд нь ажил орохын тулд сонины телевизийн онлайн гэх зэрэг ажлын зарыг хайж утсаар нь ярьж очиж бичиг баримтаа бүрдүүлэн анкет бөглөх зэргээр их түвэгтэй олон дамжлагыг дамжиж байж ажилд орох анкетаа бөглөдөг байсан. Ажилд орох анкетийг бөглөсөн ч гэсэн таныг дуудах эсэх нь эргэлзээтэй. Гадуур энэ хотын замын их түгжрээтэй мөн та ажилд орохын тулд маш олон бичиг баримтыг бөглөж байж замын түгжрээнд гацан байж очиж нэг анкет бөглөдөг, зарим байгууллагууд тийм ч бичиг баримт тийм зураг дутуу гэж буцаадаг. Харин та Монголын ажлын нэгдсэн сүлжээ www.joblinksmn.com –д бүртгүүлснээр таны хүссэн ажлын орон тоо гарахад та ганц кноп дарахад таны анкет тухайн ажлын байр зарласан компанийн хүний нөөц дээр очдог. Таны мэдлэг мэргэжил тухайн ажлын байранд тохирохоор бол таныг ярилцлаганд дууддаг бөгөөд та амжилттай ярилцлаганд орвол та тухайн ажлын байранд орох боломжтой болдог. Энд хамгийн гол нь та өөрийн анкетийг маш сайн бичих, мөн ажлын ярилцлаганд дээд зэргээр бэлдэх шаардлагатай юм.

0 Comments: