Monday, February 14, 2011

Монголын сонгодог хөгжим "Тань руу нүүж явна"

Энэ киноны хөгжмийг сонсох дуртай. Учир нь сэтгэлийн гүнд буй хөнгөн гунигийг хөгжмийн хэлээр өгүүлж нэг л сайхан санагддаг юм.
Илүү олон үг нуршилгүйгээр хэд хэдэн хувилбараар нь сонсохтүн, бүгд өөрийн гэсэн шинж, өгүүлэмж агуулсан шиг санагддаг юм. Эцэст нь хэлэхэд бусад монгол туургат улсууд дундаас тусгаар тогтносон бидний Монгол улсын соёл урлаг хөгжил илүү юм шигээ ...


6 Comments:

Erdenechimeg Myatav said...

Хөгжмийг нь сонссон бүүр сэтгэл хөдөлгөөд хаячихлаа. Хөгжим нь их танил мөртөө киногийн сайн санахгүй байх юм. Ямар үйл явдал гардаг билээ. :-)

Миний блог said...

Ёстой гоё, надад ч бас бүгд өөр өөрийн гэсэн өгүүлэмжтэй бууж байна.

Хүн бүрт л тусалж явдаг хүүгээ алдчихсан эмгэний тухай. айлынхаа хүүхдийг хүүгийнхээ сүнс гээд байнга л юм барьж ирээд л..., аав нь дургүйцэж ээж нь хүүг нь өргөж авъя гэх вий гэж айж уйлаад л ..,

Сүүлдээ хажууд нь нүүж ирээд эмгэнийг баярлуулна да.

Өвөр Монголчууд "Монгол урлагаараа манайхаас түрүүлчихсэн нь яриангүй ээ" гээд л бичээд байдаг юм билээ.

Эрхэмээ said...

RE:Эрдээ эгч
Тань руу нүүж явна гээд "эвгүй" кино байдаг ш дээ. ТВээр нэг их гарч байгаа харагддагүй л дээ.

RE:Лхагваа
Харин тийм, "адгийн" хошин урлаг хүртэл хол тасархай харагдах юм билээ. Өвөрлөгчдийг бодоход манай нийгэм арай нээлттэй олон жил байсных болов уу.

Яг аль хувилбар нь илүү таалагдаж байна? :D

Миний блог said...

Төгөлдөр хуураар тоглодог нь хамгийн өвөрмөц байлаа, Харин хамгийн гоё нь Поп оркестрынх байлаа. Сүүлчийнх нь ч гэсэн үндэсний хөгжмөөр гайхалтай тоглож байна.

ер нь Оркест нь л илүү таалагдсан бололтой :)

NMR said...

Гайхалтай сайхан тоглож байна. IDM суулгаад Youtube-ы шууд татаад авчихлаа. Гэртээ хариад дахиад сонсгоноо.

Эрхэмээ said...

RE: Lkhagvaa
Надад бол Амигийн хувилбар илүү их таалагдаж байгаа. Гэхдээ хөгжим нэг хэсэг хугацааны дараа сонсоход огт өөр мэдрэмж өгдөг болохоор хэлж мэдэхгүй юм :)

RE: NMR
Би ч гэсэн mp3 руу хувиргаад авчихсан. Үндэснийхээ сонгодог бүтээлээс сонсох сайхан шүү