Удаан хугацаанд эргэцүүлсний үндсэн дээр ийм шийдэлд хүрэв. Цаг нь ч аль хэдийнэ болж.
Би гэдэг хүн анх 2000 онд МТ салбарт хөл тавьж орсноос хойш бараг 10 жилийн турш энэ мэргэжилдээ үнэнчээр монголдоо ажиллав, зүтгэв. Ингэхдээ зун 1 сар бүтэн амралт авч байснаа санахгүй юм. Сүүлийн 2, 3 жилүүдэд л наадам, цагаан сараар гэртээ өнгөрүүлсэн болохоос өмнө нь бол ажлын шаардлагаар баярын өдрүүдэд бүүр их ачаалал, хариуцлагатай ажиллах хэрэгтэй болдог байв.
Нэг төслөөс нөгөө төсөл, нэг ажлаас нөгөө ажил руу завгүй л ажиллаж байтал бараг 10 жил өнгөрчихөж. Янз янзийн л төрлийн төсөл, программ дээр ажиллаж үзэв. Гэхдээ бүгд 100% хүч чадлаа шавхсан ажил байсангүй. Халтуурны мөнгө олох төсөл ч байлаа, хоббигоороо үнэ хөлсгүй хийсэн ч төсөл байлаа, томоохон хэмжээний үнэтэй өртөгтэй төсөл ч байсан. Хэдэн жил хөдөлмөрлөсний эцэст саяхан л өөрийн гэсэн байр савтай болж авав. Энэ бүгдээ өөрийн хүч хөдөлмөр, оюунаа үнэлүүлж олсон юм шүү. Түүнээс тендер булхай хийж өч төчнөөнөөр нь бохир мөнгө хийсэнгүй.
Монголын нийгэмд амьдрах хэцүү л гэдэг, хэцүү бүгдийг туулсаар, давсаар л ирсэн, гэхдээ одоо хангалттай, гарах минь. Өөрийн хувиа бодохоос илүү 2 настай охиныхоо ирээдүйн төлөө арай "цэвэр ардчилалтай", хийж чаддаг ажиллаж чаддгийг нь илүү үнэлдэг газарт ажиллаж, амьдарч үзэе дээ. Монголын хөгжилөө боомилсон, буруу нийгэмд амьдрахаас ч бас залхаж байна гэх үү дээ. Энхбат гишүүн энд нэгхэн жишээ дурдсан байгаа. Санакае гээд блогчин ч энд бичсэн байсан даа. Эртхэн гарч яваагүйдээ одоо харамсах юм. Гэхдээ бас ч оройтоогүй байна.
Хэд хэдэн газарт ажиллахдаа дандаа сайхан хамт олон дунд байж, сайн найз нөхөдтэй олонтой боллоо. Түрүүчээсээ дарга даамал болоод ч эхэлчихэж. Гэхдээ хамгийн гол нь гадагшаа гарч ажиллах болсон шалтгаан маань үнэхээр энэ мэргэжлийг сонгож авсны үр шимийг үзэж, хамаг оюун бололцоогоо туйлд нь хүртэл шавхаж, хийсэн дуусгасан төслөөсөө баяр баясгалан харая гэвэл МТг жинхэнэ үйлдвэрлэж байгаа газарт нь очих хэрэгтэй гэж бодсоных. Өөрөөр хэлбэл, машинаар бол моторын эргэлтээ туйлд нь хүртэл давхимаар санагдсных.
Одоо юуны түрүүнд гадаад хэлний чадавхиа сайжируулах, мэргэшлийн зэрэг бүхий сертификатын шалгалт өгөх, тэр болтол freelancer маягаар ажиллаж л байх шив дээ.
Надаар, нэг программист залуугаар монгол дутахгүй л биз ээ.
Аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үз гэдэг байх аа? Гарч дэлхий МТ хөгжил дунд хөл нийлүүлэн алхахаар шийдлээ гэж...
Харин хаашаа вэ? АНУ, Австрали, Япон, Солонгос? Аль нь дээр вэ?
Харин хаашаа вэ? АНУ, Австрали, Япон, Солонгос? Аль нь дээр вэ?
3 Comments:
Чамаар (нэг программистаар) монгол дутахгүй нь үнэн. Гэхдээ бас дутна.
PS: Японд программераар ажиллахыг сонирхвол Гоби (gobi@gmail.com) ахтай холбоо тогтоовол болохоор юм билээ.
Мэдээж ажиллах сурах, гол зорилгоосоо хамаарч шийдвэр гаргах нь зөв. Хүүхэдтэй, гэр бүлээрээ явах бол ахуй талаа бас бодолцсон нь зүгээр байж магадгүй. Австрали, япон хоёрыг ингэж харьцуулсан байна лээ. Австрали ч амьдрахад бэрх газар бололтой, эмнэлэг, машин унаанаас авахуулаад..., надад бол япон нь илүү амар санагдсан. Гэхдээ амьдрах чадвартай хүн бол ямар ч нийгэмд хөлөө олоод яваад байж чаддаг. Америк япон хоёрыг ингэж бас харьцуулсан байна лээ.
bas boddog l bodol shuu. Mongold neeree uneheer hetsuu bnaa, utaa ntr geel. Saynii neg buten sain udur gertee joohon amray gej bodood hevtej baital neg nuhur ireed tog tasalchdiin bna. Za yasan be gesen chin munguu tuluugui bna gene. Za 7 honog heterchjee, olon sar hotsrooson bish gej uur hursen ch tevcheed za odoo tolchii gesen chin tulchuud duudaarai geed yavaad ugchdiimda, iim l soyolgui niigemd amidarch bna da. Nileen yum bichmeer baivch gar utasnaas bolohoor ingeed duusgay
Post a Comment