Friday, September 18, 2009

Би чамд хайртай: 20 жилийн дараа

Би чамд хайртай 2 гээд киног үзлээ. Хэд хэдэн зүйлд сэтгэл дундуур байлаа.
Орой 18 цагийн билетийг авах гээд 14 цагт очтол зөвхөн эхний эгнээний суудал байна гэж авдаг юм, -за дүүрч, нүүрдээ том дэлгэц тулгаж байгаад л үзлээ.

Юуны түрүүнд өмнөх ангийг нь эргээд саная, гол түлхүүр нь Үрлээ төрсөн өдрөөрөө би чамд хайртай гэж ангийнхандаа санаандгүй хэлсэн үгийг Дэлгэр үнэмшин хүлээж авснаар эхлэдэг. Мөн уг кино нь социйн үеийн элдэв уриа, лоозон багатай байхыг хичээсэн ба сурагчдийн үерхэл хайр дурлалын гурвалжинг харуулахыг зорьсон байдаг. Бас уг киноны найруулага, зохиол сайн болсон ба энэ нь үйл явдалууд илүү дутуу зүйл огт байхгүйгээс гадна хоорондоо логик дэс дараалал сайтай холбогддог, мөн ямар ч тайлбар байдаггүй, дуу дүрслэл үйл явдалаар "текстгүйгээр" тайлбарладаг.
Жишээ нь, Үрлээд сайн гэж хэлснийхээ дараа Дэлгэр гэрийнх нь гадаа зам дээр шохойгоор би чамд хайртай гэж бичдэг, Дэлгэр хичээлээсээ хөөгдөж гарч ирээд гадаа спортын талбайд сууж байхад нэг өвгөн ГАРАА гэсэн самбар босгодог, Гутлын үйлдвэрт ажлын гарааг эхлэж байхад Дэлгэр гаднаас нь хараад зогсож байдаг, хичээл дээрээ араг ясыг бүжиглүүлэхэд хүүхдүүд инээлдэж байхад Үрлээ уруулаа хаздаг, Дэлгэр аавынх нь оронд өвлийн өвгөн болоод Үрлээгийнд очдог гээд олныг тоочиж болно.
Мөн дүрүүдийн текстүүд, жижиг жижиг үйлдлүүд нь тухайн дүрүүдийг маш тодотгож өгдөг. Нөгөөх "алдарт" чи тэр үгээ Дэлгэртээ л хэл, Би бол өөр хүн шүү гэдэг үг бол ёсөөрөө Баярааг ямар хүн болохыг шууд л тодорхойлчихож байгаа. Мөн тэдний ангийнханыг нь болон Баяраагийн ирээдүйг Дэлгэрт бичсэн ганцханы захианы текстээр хэлчихдэг.
Товчхондоо өмнөх анги нь бол маш сайн бүтээл болсон гэхэд хэн ч маргахгүй бизээ.

Тэгвэл 2р анги нь баахан шүүмжлүүлэх болох нь, уучилаарай. Гэхдээ мөхөс би мэргэжлийн кино шүүмжлэгч биш, зүгээр үзэгч. Монголын кино урлаг сэргэж олон олон бүтээлүүд гарч байгаад баяртай байна. Би л хувьдаа энэ олон ТВ-ээр гарч байгаа уйлаан майлаантай солонгос сериалын оронд Эзэнгүй айл, Мөрөөдлийн хөлөг онгоц, Сарын нулимс шиг монгол сериал гардаг болоосой гэж боддог. Монголын залуусын тархи сэтгэхүй, ирээдүйг ТВ-үүд тодорхой хэмжээгээр алж байгаа байхгүй юу (Худлаа гэвэл АХА нэвтрүүлгийн оролцогчдийг харна уу), үндэсний үзэл болон монголоороо бахархах эдэр гэсэн зүйлийг яриад байна л даа.

2р ангийн зохиолоор бол Дэлгэр Үрлээтэй суугаагүй, Баяраа Үрлээ хоёулаа ганц бие. Дэлгэр харин Хөвсгөл очиж хүнтэй суусан ба нэг хүүтэй (Болд). Үрлээгийн хүүхэд нь охин (Ундрах). Дэлгэр нас барсан ба түүний хүү нь хотод ирснээр үйл явдал эхлэнэ.
Хотод дөнгөж буунгуутаа хамаг зүйлээ хулгайд алдана (Энэ нь цаашаа ямар ч үйл явдалтай холбоогүй, зүгээр л хулгайд алдчихсан. Хөдөөний баагий гэж харуулах гэсэн юм байлгүй л гэж ойлгосон). Түүний найз нь нэг л их марзан ч гэмээр, тэнэг ч гэмээр нөхөр байх (Өөскөө). Үлдсэн мөнгөөрөө Болд нэг утас авнаа (Аа харин энэ утас бол цаашид маш их хэрэг болно шүү. Учир нь Ундрахтай мессеж бичдэг юм байна лээ, кэкэ)
Өөскөөгийн марзан хошигнол бас ямар ч "агуулга, утга санаа" байхгүй зүгээр л "чимэг" юм уу эсвэл үзэгчдийг жоохон хөгжөөх гэсэн "маркетинг" ч юм шиг.
Киноны гол түлхүүр нь Дэлгэрийн Үрлээд бичиж байсан захиа гэж ойлгосон. Дэлгэр маш олон захиа бичсэн боловч Болдын авч яваагаас бусдыг нь хөвсгөл далай "уншсан" гэжуга. Захиаг аваачиж өгөхөөр хаягаар нь 40 мянгат ороод Ундралтай танилцана. Гэвч аймшигтай "боевик характертай" найз залуугаас нь (Эрдэнэбилэг) болоод өгч чадахгүй, улмаар өөрсдөө уншчихна. Ингээд Өөскөө "аавынхаа хариуг" Үрлээгийн охиноос ав (түүнийг өөртөө татаад дараа нь хая) гэж Болдыг ятгаснаар үйл явдал өрнөдөг. Надад бол оршил, өрнөл тэгээд цаашлаад тайлал, төгсгөл эдэр нь бол нэг сайн болоогүй санагдсан. Зохиол, найруулга эдэр дутуу дулимаг болсон гэж хэлмээр, харин киноны хийц, зураг авалт, жүжиглэлт эдэр бол дажгүй ээ, угаасаа драма шүү дээ.

Өмнөх ангиасаа нилээд зүйл дууриасан, эсвэл эргэн дурсаад байгаа ч юм уу. Тухайлбал Үрлээ гэрээсээ гараад уйлаад гүйхэд камер яг урд нь дагаад давхина, 40 мянгатын гадаа сонгуулийн сурталчилгаа болоод цагаан хоолой бариад нөгөө хүн орилж байгаа харагдана, харин Эрдэнэбилэг Ундралд "Чи наад үгээ тэр Болдод л хэл, би өөр хүн шүү" гэсэнгүй ээ. кэкэ

За за миний хувьд бол тааруухан зохиолтой байсан ч, харин хажуугийн суудал дээр сууж байсан хүмүүс гоё болсон байна гээд яриад байсанг, бас одоо хүртэл манай зарим найзууд үзэх гээд Өргөө, Тэнгис 2ууланд нь билет олдохгүй байгаа зэргээс харахад гадуур "хит" болж байгаа бололтой, сонин юм. "Сайн эцгийн нэрийг 3 худалдаж иднэ" ?! За мэдэхгүй мэдэхгүй, трэйлер нь лав шаал түүхий харагдсан. Угаасаа манай киночид трэйлер хийж чаддаггүйгээс хойш. 20 жилийн дараа хийсэн бусад кино, зохиолуудыг саная, Шадар гурван цэрэг 20 жилийн дараа? Өмнөхөөсөө бараг илүү гарна тээ? Ирония судьбы? Өнгөрсөн жил дахиад үргэжлүүлсэн, С. Безруков тоглосон, надад лав таалагдсан.

Өмнөх кинонуудаа цааш үргэлжлүүлцгээх үү?
Гэрлэж амжаагүй явна: Уурхай зах зээлийн үед яасан? Сүрэн (Батцэцэг) тэр хоёроос ямар хүүхэд гарсан?
Мартагдашгүй намар: Сарнай, Баярсайхан хоёр суусан уу? Ямар хүүхэд гарсан, Атрын 3-р аянд явуулах уу?
Орчин цагийн Энэ хүүхнүүд үү хувилбар хийх үү?

15 Comments:

Byambatsogt said...

Надад бас таалагдаагүй, бөөн реклам Өөскө утас олсноо хөөх юнител ч гэх шиг. Энд тэнд гэнэт огцом үйл явдал гараад, ер нь амьдралаас хол.

semuun said...

harin tiim shu... getel haa saigui reklamdaal humuus hoshuuraad l

Minerva said...

sonirholtoi bichsen shuumjlel boljee. Yalanguya anhnii kinonii elementuudiig ih nyahuur ajiglasan baina. Huuchin bolon shine 247 kinonii bichlegiig haanaas olj uzej boloh bol? Bi gadaadad baigaa uchraas end ter bolgon sonin sorgog zuil Mongoloos oldohgui en

Эрхэмээ said...

Өмнөх анги нь маш сайн болсон учраас шинэ нь хүрэхгүй байгаа байх, түүнээс Ийм нэгэн дурлал, Надтай гэрлээч эдэр шиг л болсон кино гэж бодож байна :)

Эхний ангийг нь:
http://www.voodoo.mn/video/66/%D0%91%D0%B8+%D1%87%D0%B0%D0%BC%D0%B4+%D1%85%D0%B0%D0%B9%D1%80%D1%82%D0%B0%D0%B9

Шинэ анги нь мэдээж интернэтэд байхгүй, зөвхөн трэйлерүүд л олдоно

Anonymous said...

Ziak minii bie bol yer n ikh sanal niilj bnshuu. ug n arai oor bodoltoi bsan chin chinii blogiig unshaad urvachlaa. hehe. neeree bodood bsan chin ooskoogiin olson utasnii dugaariig nuguu hayasan hun n haalgadaggui yum genee. Tegeed ter huntei busad n yaj holbogdohuu. shuud shine dugaar avna ain. bi lav tegdeg hun haraagui yum bn. Bold gej neg l ikh ineesen hun. tsohiulchaad l ineegeed bn. Huduunii t1 gedgiig n batlah geed bga yumuu haashaa yum. za tegeed bas neeh sanaa olj yadsan yum shig songuuliin surtilchilgaanii heseg garchijee. tegsnee yu gene "nuhur min chi ali horooniih be. sanalaa ogoorei" ch genuu. odoo yer n songuuliin uyer tegj helhiin bol barij avaaad zodchihno shuu. Tegeed bas shine angi deeree urlee jaahan uureg roligui togloson bnlee. ebi, bold ednuus hajuud n muudaltsaj bhad demii l angaigaad suuj bdag. ushuu bicvel ikh l yum bgaan bnshd. gehdee tsaindaa garlaa. keke

Jenni said...

sanal neg bnoo. bi bas muulaad bichtseen

http://beckjenni.blogspot.com/2009/09/2.html

Эрхэмээ said...

RE:Jenni. Unshtsoon :P
БЧХ 2 удахгүй гадаад оронд нээлтээ хийх юм гэсэн. Гэхдээ кино театр эдэрт хийхгүй байлгүй дээ :O Мэдэхгүйм даа, миний бодоход манай хамтлаг, продакшнууд очиж тоглодог шиг л тэндэхийн монголчууддаа гаргах байлгүй.
Хараад байхад үзэгчдэд ихэнхид нь таалагдаад байгаа гэсэн, гайхалтай :(

247-2 said...

http://nasaa-nana.blogspot.com/

ene blog deer bas neg sonirholtoi bichleg baina

Erhtsas said...

Эхний анги бүгдийн сэтгэлд гайхалтайгаар хогшин үлдсэн болохоор хоёрдугаар ангийг бүгд л үзэх гэж хүсэж байгаа байх. Би ч бас тэдний л нэг. Гэхдээ тэр их догдлолтой хүлээлтийг ийм түүхий бүтээл хүлээж байгаа бол харамсалтай л юм.

Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.
Эрхэмээ said...

Хэдийгээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй ч бусдын эрх чөлөө, нэр төрд халдахгүй гэдгийг ухамсарласан бол чиний сэтгэгдэл үнэхээр "жин дарах" байлаа. Устгахаас өөр арга алга даа

Anonymous said...

GOY L BAISANDAG. oooroo chadkui bol duugui bai bi yag odoo netees tataad dahij uzehjiina

Эрхэмээ said...

keke, review bichsen bish zagnuulchih um bnlda. Huvi hun uuriin uzel bodloo chuluutei ilerhiileh erhtei mgl ulsad amidrach bgaa umsan.

Anonymous said...

Hun uzeegui baigaa kinog iim tiim geed hamag uil yavdliig n' bichchihsen baih yum, durak chin'. Gadniihan shig uil yavdliig n' 1 ih helchihguigeer ayataihan review bichij bai l daa, mongol ah duu naraa.

Anonymous said...

ter 'durak' erhmeetei sanal neg bn. sain etsgiin neriig ... gej baigaad l yag onoj heljee.

tsaashdee ene chigleleer er ni sain bichuulch zohih um uu. hun helees naash gej kinoniihond hereg l boloh comment bn shd
ariun