Wednesday, June 10, 2009

Пүүжээ болон Батшүр

Дээхнэ Пүүжээ гээд хөдөөгийн бяцхан охины хувь заяаны талаар японы баримтат кино гарч байсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Жинхэнэ хөдөө хотонд өсч буй бяцхан охины цээжинд арлын Японд очиж суралцах хүсэл мөрөөдөл тээн байсныг, тэрхүү мөрөөдөл "тамын тогооны" амьдралд нухлагдаад хэрхэн эмгэнэлтэй дууссаныг харуусан бодож байсан...



Тэгвэл яг үүний эсрэг буюу Пүүжээгийнхтэй адил хүсэл мөрөөдлийг тэмцэн, хичээж чармайн байж сурч олж авсан Батшүр бүсгүйн тухай ярилцлагыг дуустал нь үзээд үнэхээр бахархах сэтгэл төрснийг нуух юун. Энгийн нэгэн хөдөөгийн айлын хүүхэд үнэхээр хүсч, мөрөөдөж, тэмүүлж чадвал ямар ч амжилтанд хүрч чадахын бэлээхэн амьд нотолгооны нэг :) Үүний адил сурахын төлөө тэмцэж чадсан олон монгол залуус бий... Амьдрал өөрөө тэмцэл гэж ч ярьдаг шүү дээ.


Сүүлийн үед хүмүүсийг хотийнх, хөдөөний гэж хүнийг гарал үүслээр нь ялгаварлан гадуурхах зүйлтэй би хувьдаа олонтаа таарах болж. Би хөдөөнийх, Баянхонгор аймагийн төвд төрсөн. Зуны амралтаараа эмээ, өвөө дээрээ хөдөө суманд очиж гүүн зэлэн дээр унага татаж, даага сургаж, хонь хяргаж, айраг ууж, хурдны морь сойж наадмын урд шөнө морь манж эмээл дэрлэн унтаж бас ч үгүй үзүүр түрүү авч ч байлаа. "Нийслэлхүү"чүүдээс ялгаатай нь бид жинхэнэ нүүдэлчин соёл иргэншил гэж юу байдгийг, бидний эцэг өвгөд яаж амьдарч ирснийг мэднэ. Монголчууд хоорондоо залхуу болон ажилсаг, тэмцэгч болон шантрагч, соёл боловсролтой болон боловсролгүй гэж ялгагдахаас хөдөөний болон хотын гэж ялгахаар ... За хотынхон нь бас дотроо 40 мянгатынх болон Маахуурынх буюу байрных болон гэр хороололынх гэх мэт ... Нөгөө л дов толгод, тамын тогооны аминч үзэл .. Баабар зөндөө бичсэн байсан доо. Биднийг гадаадад очиход чи хотынхуу, хөдөөнийх үү гэж асуудаггүй биз дээ, "Та нар сургуульдаа мориор явдаг уу?" Хэхэхэ.

Сэдвээсээ хазайчихсан явна. Уучил.
Батшүр гэж энэ бүсгүйг манай нөгөө ангид байхад нь халти таних учраас орлоо ком дээр гарсан ярилцлагаас басхүү нилээд "таньж" авлаа. Учир нь би сурагч байхдаа ч мөн ихэнхи хүүхдийн адил нөгөө shyness / бүрэг даруу, гэрээс гардаггүй, хичээлээ л давтан суудаг хүүхэд байснаас тэр бүр үеийнхэнээ таньдаггүй байжээ :) Олимпиад энээ тэрээ гээд олон нийтийн арга хэмжээнд таардаг хэдийгээ л мэддэг байж. Манай сургуулийн багш нарын сүүлд ярьснаар бол 98 онд Номгон сургуулийг төгсөгчдийн дундаж нь тухайн үедээ хамгийн өндөр нь байсан гэсэн ба ер нь ч 98 оныхон дотор 11-р сургуулийн Хулан, Хөлгөн, 1р сургуулийн Баттулга, Монголжин гээд супер сурагчид ихтэй, өрсөлдөөнтэй байсан санагддаг. Одоо харин сурагчдийн сурлагын дундаж түвшин асар муудсан гэж багш нар харамсдаг юм байна лээ.

Сүүлд нь хэлэхэд залуу насанд мөнгө төгрөг, машин тэрэггүйдээ бүү харамс бүү гутар, залуу насанд хүсэл мөрөөдөлгүй бол гутар... Хотынх ч бай хөдөөнийх ч бай ялгаа алга...

Дээрхи асуултад би лав ингэж хариулна:
Та нар сургуульдаа мориор явдаг уу?" -"Хэхэ, тэгдэг.. Даанч өдөр бүр унаад байхаар баттерэйг нь цэнэглэж суух гэж ядаргаатай л даа :P Тэгсэнд орвол автобусаар явчихвал амар".

5 Comments:

Erdenechimeg Myatav said...

Маш гоё нэвтрүүлэг үзүүлчихлээ, баярлалаа. Ийм залуус олон болоосой гэж бодож байна. Өөрийнхээ хэдэд үз гэж дамжуулна. Хүн зориолготой байхад сайхан байна шүү. Хүн хот хөдөөгөөр ялгах үзэгдэл боловсрол доройгийнх л байх харин иргэдийн соёл боловролын төвшин өндөртэй газар нэг их яриад байдаг асуудал биш байхдаа.

Эрхэмээ said...

Харин үнэхээр цэнэг, эрч хүч авахаар сайхан түүх, сайхан замнал байгаа биз. Эрдээ эгч таниас бас ийм ярилцлага авбал ямар вэ ? ;)

hehehe said...

11 iin hulgun bol hudlaa gar shdee...Ah ni ariin haalgadaj Taiwanii olimpiadad yawj baisniig ni sain medne.Busad ni bol duursah gawyatai!

Өнөржаргал said...

Ямар гоё нэвтрүүлэг вэ! Маш их эрч хүч авлаа. Ёстой их баярлалаа. Энэ нэвтрүүлгийг өөрийн байнга үзэж байх сандаа нэмлээ кк

Эрхэмээ said...

Re: hehehe.
Хөлгөний ах нь явсан юм уу, өөрөө явсан юм уу сайн ойлгосонгүй. Гэхдээ ямар ч байсан хүндэлж явдаг хүмүүсийн нэг маань ш дээ, Хөлгөн. :D

RE: Unurjargal.
Надаас файл хэлбэрээр нь авахаар бол байгаа шүү. Нэг файл хост дээр байрлуулчихаж болж байна :) Олон хүн үзэж эрч хүчээр цэнэглэгдээсэй билээ ^_^