Sunday, February 27, 2011

Blondie - One way or another ...

70аад оны үед жинхэнэ ХИТ болж байсан шаргал үст буюу Blondie хамтлагийг жинхэнэ хөгжим сонирхогчид бол надаас илүү түүхийг нь сайн хэлж өгөх биз ээ. Миний хувьд зүгээр л сонсох дуртай :)

Тэгэхдээ би таалагдсан дуугаа сонсохдоо заавалчгүй өөр хэд хэдэн хувилбарыг сонсож үзэх хоббитой юм. (Дунд сургуульд байхдаа нэг бодлогыг хэд хэдэн аргаар боддог байсан шиг гэх юм уу, хэхэ) 

Blondie:
Mandy Moore:
Kristen Bell:
Sophie Ellis Bextor:
Cansei De Ser Sexy:
Melissa Joan Hart:

Blondie - Heart of Glass:
Blondie - Maria:
Blondie - The Tide Is High:
Blondie vs Edison - Heart of Glass Mix:
Blondie - Heart of Glass dmc cut up mix:

Moby ft. Debbie Harry - New York, New York [Remix]:
Lily Allen - Heart of Glass (Blondie cover):

Заза тэгээд эцэст нь юун Лэди Гага :P

Playing Love 2: Морин хуурын чуулга "Би чамд хайртай"

Морин Хуурын Чуулганы дэлхийн шилдэг киноны хөгжимүүдээс тоглосон "Playing Love" тоглолт маш чанартай сайн болсонг маргах хүн гарахгүй буй заа.
Тэгвэл энэ 3 сарын 5, 6-нд Соёлын Төв Өргөөнөө Морин Хуурын Чуулгынхан кино сонирхогч, хөгжимд хайртай хүмүүст зориулан "Playing Love 2" тоглолтоо хийх гэж байгааг эндээс мэдэв.

Уг тоглолтонд монголын кино урлагийн сор бүтээл болох "Би чамд хайртай" киноны хөгжим тун гайхалтай болжээ.

Дэлгэцнээ мөнхөрсөн эдгээр шилдэг бүтээлүүдийг дахин шинээр амьдруулж байгаад нь талархая!


Өмнөх Playing Love тоглолтын "Ennio Morricone - Playing Love (The Legend of 1900)":
Жанцанноров - Сэцэн Мандухай (Мандухай сэцэн хатан):

Хэд ч үзээд уйддаггүй, үзэх бүртээ шинэ зүйл олдог, "ухаад ухаад" дуусдаггүй, аль ч цаг үед ач холбогдолоо алддагүй бүтээл бол БЧХ байгаа юм. Хэро Баатарын хийсэн БЧХ2 ч дээ, "халтуурны кино" болсонг энд өмнө нь ярьсанг дурдаад ч яахав, миний бодлоор бол өмнөх киноны жүжигчид тоглох хэрэггүй байсан юм.

Эхнэртээ ОУ эмэгтэйчүүдийн баярын бэлэг болгоод 2 тасалбар худалдаж авмаар санагдчихлаа.

Monday, February 14, 2011

Монголын сонгодог хөгжим "Тань руу нүүж явна"

Энэ киноны хөгжмийг сонсох дуртай. Учир нь сэтгэлийн гүнд буй хөнгөн гунигийг хөгжмийн хэлээр өгүүлж нэг л сайхан санагддаг юм.
Илүү олон үг нуршилгүйгээр хэд хэдэн хувилбараар нь сонсохтүн, бүгд өөрийн гэсэн шинж, өгүүлэмж агуулсан шиг санагддаг юм. Эцэст нь хэлэхэд бусад монгол туургат улсууд дундаас тусгаар тогтносон бидний Монгол улсын соёл урлаг хөгжил илүү юм шигээ ...


Wednesday, January 26, 2011

Помогите нам 2 Хуваарьгүй нислэг [Шууд үзэх] | [Татах]

Помогите нам 2 буюу Хуваарьгүй нислэг киног шууд үзэхээр болон татаж авахаар байрлууллаа :) энд дарна уу

Thursday, November 25, 2010

Язгуур монгол чанар гэж юу вэ гэсэн эрээвэр, хураавар бодрол

Эхлээд Монгол улс тусгаар тогтнолоо зарлан тунхагласны ойн баярын мэнд хүргэе!

Би гэж хүн зав гарсных гүүгл уншигчаа нээж уншдаг хэдэн блогуудаас сонирхолтой гэж үзсэн хэд хэдэн нийтлэл уншаад янз бүрийн эрээвэр хураавар бодолд автав. Яг юунаас эхлэхээ ч сайн мэдэхгүй сууна.

Гол нь сүүлийн үед биднээс, монголчуудаас ажиглагдах болсон зан чанар, ааш авир, үзэл бодлыг хураан бодохоор өөдтэй зүйл гарах нь ховор боллоо. Нарийн судалгаа хийгээд үзвэл өдөр тутмын нийт мэдээ дундаас бүтэлтэй, гэрэл гэгээ харагдаж буй хэсэг нь цөөхөн л гарах байх. Гэхдээ мэдээж юмыг аль болох өөдрөгөөр, бүтээх босгох талаас нь харах нь угаас зүйтэй.

Монголчууд бид хоорондоо их талцаж, хуваагдаж, хагарч бутрах нь их болж. Тухайлбал хөдөөнийх хотынх, халх дүрвэд, монгол казак, монгол буриад, цэвэр монгол хужаагийн эрлийз, боловсролтой боловсролгүй, эрэгтэй эмэгтэй гээд тоочоод байвал дуусахгүй нь... балай юм. Цагтаа азийн цээжинд хүчирхэг гүрнийг цогцлоод босгоод улмаар тухайн үеийн газарзүйн ойлголтоор бараг дэлхийг бүхэлд захирч нэгтгэж, шинэчлэж байснаа жижиг ханлиг, ванлиг болж өөр хоорондоо муудаж хагарч бутраад Манж Чин улс, дараа нь коммунист Зөвлөлтийн эрхшээлд хэдэн ч жил "зовов" доо. Түүхийн сурвалжаас харахнээ гол шалтгаан нь бие биенийхээ дээр гарах гэсэн дотоодын зөрчил, түүнийг дэвэргэж овжин ашигласан гадныхан л хожсон. Азаар халх монголчууд нь хэдэн мянган хүнээ алдан барин байж одоо тусгаар улс болчихоод өөрийн эрхэнд "зовж" яваа ч, өвөрмонгол буриад тува гээд тал нь одоо ч бусдын эрхэнд "жаргаж" л явна. Гэхдээ энэ бол арай өөр асуудал л даа. Гол нь тусгаар улсаа тунхагласан, халх монголчуудынхаа тухай энд ярьж байна л даа.
Монгол хүн гэж яг ямар хүн байх ёстой юм? Бид бусдаас юугаар өөр юм, юу бидний бахархал юм гэхээр юу гэж хариулдаг вэ?

Чи муу хөдөөнийх, би лаг хотынх, хөдөөнийхөн мал руугаа зайл, зуд болохоор та нар тусламж авдаг, бид яагаад авдаггүй юм гэх мэт яриа гадуур их газар авлаа шүү. Хэвлэлээр ч талцаж байгаад л үзээд байна. Анзаарахнээ, Пентатаник Академийн нөгөө Долгион анх нийтийн дуу, дуучдад дургүйцэж хөдөөний соёл, хотын соёл гэж ялгаварласан ярианаас асуудал дэгдэж эхэлсэн байх. Эсвэл бүүр өмнө Мал дагавал мал болно гээд ч эхэлсэн байж магад. Хөдөөний муу мал гэж нэг нь доромж үзээд байдаг, нөгөө нь болохоор Би жинхэнэ монгол, билэг танхай хөдөөний хүн гээд дуулаад байдаг, хаха. Нэгэнд нь бахархал, нөгөөд нь доромж байх нь ээ? За энэ ч яахав, хүнийг гарал үүслээр нь уул нь ялгаварлан гадуурхаж болохгүй гээд хүний эрх мэрх ярих байх, түр орхиё.
Цаашлаад халх дүрвэд, халх буриад болоод талцаад явчихнаа бас. Дүрвэд хүн хүн биш, дөрвөн хөл шийр биш, Буриад бол үндэстэн биш ястан гээд баахан маргалдаад, муудалцаад унасан. Бас л хүнийг яс угсаа, хэл яриагаар нь гадуурхаж байгаа хэлбэр.
Бүүр цаашлаад асуудал бүүр ноцтой тал руугаа орлоо шүү. Монгол казак болоод үндсэн хооронд болоод явчихсан. Баян-Өлгий дэхь казакуудын тусгаарлагдмал байдлаас эхлээд газар нутаг, яс угсаа, шашин шүтлэг гээд бүс нутгийн хэмжээнд хүрэхнээ хөөе.
За тэгээд аймаг хот, сум дүүрэг, хороо байраараа хуваагдаад талцдаг байсан чинь саяхан бүр төрсөн он жилээрээ хуваагдаад эхлэв шүү, хаха. 90-ээд онд төрсөн залуусын клуб эдэр гэнэ үү. Тэнэгтэлд ямар хязгаар байх биш дээ гээд хатуухан хэлчихмээр санагдаж байгаа байхгүй юу. Гадныхан өнгөн дээрээ монголчууд их ухаалаг ард түмэн гэж хөөргөөд байгаа болохоос цаанаа шогтой шоолж байдаг нь мэдрэгдээд байх шиг санагддаг.
Гол нь дээрх янз бүрийн олон бүлгийн аль нэгэнд хамаарч байгаа ч гэсэн яах аргагүй л та бид тусгаар тогтносон Монгол улсын нэг иргэн, монгол хүн нь үнэн юм. Гэхдээ жинхэнэ монгол хүн ямар байх ёстой вэ? гээд болохоор яг таг бэлэн хариулт нь байна уу, хэхэ... Дуучин Жавхлан шиг хэлхэгэр дээл өмсч гэр шүтснээрээ жинхэнэ монгол болохгүй, Долгион шиг 40мянгатынх гэж цээжээ дэлдээд ч болохгүй байх, зохиолын дуу сонсдог бай хотын хөгжим сонсдог ч бай хэнд хамаатай юм, юугаа сонсч, яаж таалах нь тэр хүний л эрх шүү дээ, хотынх байснаараа хотод төрснөөрөө ч жинхэнэ монгол болохгүй ээ. Миний бодлоор энд жинхэнэ язгуур монгол зан чанар, ёс заншил, хүмүүжилийн тухай л яриа болохоос өнгөн талаасаа биш байхаа.
Япон хүн гэхээр шууд толгойд Самурайн ёс суртахуун, үнэнч шудрага, хариуцлагатай байдал гэж шууд буудаг шиг Монгол хүн гэхэд буух тэр л зүйлийг гаргах гээд чадан ядан түүртээд байна л даа.
Эртнээс монголчуудыг язгуур зан чанараас маань хөндийрүүлж, хүч чадлыг нь мөхөөхөөр  шарын шашинд оруулж, манжийн үед бүхий л үүх түүх, ёс заншилыг нь мохоож, социйн үед бичиг үсгийг нь хүртэл хольж сольж бантанг нь хутгаад одоо бүгд овогоо ч мэдэхгүй төөрч будилсаар язгуур монгол чанараа алдчихсан, одоо ардчилалын үед бүх дэлхий даяарчлагдаад барууны болон гадны асар их соёлын дайралтанд хэдэн талаасаа довтлуулаад бүүр ч хэцүүхэн болж байна доо.

Жинхэнэ монгол хүний язгуур чанараа бид өөрсдөө үүх, түүхээсээ, зан заншилаасаа, үндэсний язгуур соёл урлагаасаа, нүүдэлчин ахуйгаасаа л ухаж, хөөж олж авахаас өөр аргагүй. 
Одоо бол бараг бүхий л зүйл яг язгуур монгол чанарынхаа эсрэг чиглээд байгаа мэт санагддаг. Өнөө үед монголчууд бидний ихэнхи нь төв сууринд амьдарч, суурьшмал байдлаар иргэншиж байгаагаас бүүр их гээж байгаа. Бахархаж цээжээ дэлддэг зүйл нь  дан ганц Чингис хаан, түүний байлдан дагуулалт. Бид их хааны үр сад, бид эгэл биш, би Монголд төрсөн хөх толбот монгол хүн энэ тэр... Тийм л дээ гэхдээ яг язгуур чанар агуулсан жинхэнэ монгол хүн гэхээр л чадахгүй, би ч мөн ялгаагүй. :(

Жишээ нь, Монголчуудын зан заншилаас хүүхдэд цээрлэх 6н зүйл:
Гашуунаар бүү тэтгэ
Амттанаар бүү цатга
Өнгөнд бүү шунуул
Тансагт бүү умбуул
Улайг бүү үзүүл
Нойронд бүү автуул

Басхүү энд монгол хүний индикаторын талаар бичнээс иш татвал:
(...Жинхэнэ монгол хэл, үгсийн урын сан хайчсан вэ ?. Энэ байсан шүү. Ойрдын эрдэмтэн огторгуйн далай, равжамба Зая Бандид Намхайжамц (1599-1663)-ын тод монголд буулгасан бурханы их хөлгөн судар лүү орьё. Хүн бүр уншуулдаг хийморын санд жишээ нь “…тус амгалангийн цог доор өлзий хутаг орших болтугай. …гэгээн гэрлээр сэтгэлийн эрхэт лянхуа цэцэг дэлгэрэх болтугай. …бие, эрхтэн, хийморь улам дээш шинэ саран мэт аривдмой… ум амгалан сайн болтугай .. ” гээд гарна. Ямар уран гоё хэллэг вэ. Ингэхэд ӨЛЗИЙХУТАГ хэмээх үгийн утга, логикийг бидний хүрээлэлд хэдэн хүн мэддэг бол ?. Би лав хэлж мэдэхгүй. Жинхэнэ монгол хэллэг, урын сангаа ингэж бид танихгүй болтол нь гээсэн байна. Өнөөдөр жинхэнэ урын сангаар шүлэг хэлхэж буй яруу найрагч хэд бол ? ...)

мөн энд Монгол эр хүний тухай дурджээ:
(...Монгол эр хүн бүр хүний ёс жудаг, чанар нүнжиг, ариун цагаан сэтгэл, тулх ноён нуруу, чалх чадавхи, эрдэм ухаан, тэнгэрлэг хувь тавилантай байхыг хүсч тэмүүлдэг....
Хулгана, туулай шиг хулчгар, үхэр шиг тэнэг, ноён шиг урваач, нохой шиг шарваач, шаазгай шиг үглээ, бух шиг мунаг, салхи шиг хөнгөн, бэлэн Сэнгээ шиг худалч, илжиг шиг хийморьгүй үлбэгэр муухай араншин, зан чанарыг ёс жудаг, нүнжигтэй сайхан монгол эр хүн үзэн яддаг, үл тэвчдэг билээ. Сайхан монгол эр хүний есөн сайн чанарт ийн өгүүлсэн байдаг.
1. Алсын хараа
2. Холч ухаан
3. Өршөөнгүй сэтгэл
4. Эв эе, хайр дурлал
5. Эрхэм төгөлдөр ноён нуруу
6. Өмөг түшиг тулгуур болох чанар
7. Хатан зоригт тэвчээр хатуужил
8. Ханилах арга ухаан
9. Хүний мөс чанар, ёс жудаг, нүнжиг

Харин муу эрийн есөн шинж гэвэл:

1. Бор дарсанд шунагч
2. Болчимгүй үгэнд автагч
3. Богд Чингэсийн сургаалд тэрслэгч
4. Үйтэн хуарын өнгөнд автагч
5. Үйлийн хэцүүгээс шантрагч
6. Үр хүүхдээ ад үзэгч
7. Үнэнч ханиа гомдоогч
8. Болох, болохгүй хэргийг сэдэгч
9. Мунхаг мунагт автагч гэжээ....

XIII Далай лам Монгол оронд морилоход Чин ван Ханддорж 16 настай хүүгээ түүнд бараа болгон эрдэм ном сургахаар өмнөт хөрш рүү явуулсан байдаг. Далай лам хүүг бараа бологсдынхоо тоонд оруулан Манжийн эзэн хаанд бараалхуулах гэтэл “ёс алдсан” гэдэг шалтгаар үнэндээ монгол амьтай тэрслүү эцэгт нь гэсгээл үзүүлэх зорилгоор хөөрхий хүүг хороосон билээ. Чин ван Ханддорж яаран довтголсоор Бээжинд очиход хайрт хүүгий нь толгойг царанд тавин бүтээгээд үүцээр зочилж буй дүр эсгэн даажигнасан аж. Тэрхүү агшинд вангийн цээж давчдан зүрх нь өмөрч урагдаж байсан ч “Өө энэ чинь та нарын үүц байна. Би андуурч” гээд “Монхор үрээсээ хагацах хичнээн хэцүү ч монголоо алдаагүй цагт болноо хө” гэж шивнээд ордны үүдийг саван гарсан гэдэг. Чин Ван Ханддоржийн энэ эрэлхэг намба төрх, сэтгэлийн хатан хүлээц тэвчээр, төрийн хүний гүйлгээ ухаан, зориг зүрх, хугарашгүй ноён нуруу, нумаршгүй цөлх хатуужил сайхан монгол эр хүний цусанд байдаг...)

гэх мэт монгол үндэстний зан чанар, философи бүгдийг судалж, сурталчилж, омогшуулж, бахархаж явж байж гэмээ нь л жинхэнэ монгол хүн гэж сая хэлэх эрхтэй болох буй за гээд энэ урт бодролоо дуусгая.

Monday, November 15, 2010

Цаг нь болжээ, гарахаар шийдэв

Удаан хугацаанд эргэцүүлсний үндсэн дээр ийм шийдэлд хүрэв. Цаг нь ч аль хэдийнэ болж.
Би гэдэг хүн анх 2000 онд МТ салбарт хөл тавьж орсноос хойш бараг 10 жилийн турш энэ мэргэжилдээ үнэнчээр монголдоо ажиллав, зүтгэв. Ингэхдээ зун 1 сар бүтэн амралт авч байснаа санахгүй юм. Сүүлийн 2, 3 жилүүдэд л наадам, цагаан сараар гэртээ өнгөрүүлсэн болохоос өмнө нь бол ажлын шаардлагаар баярын өдрүүдэд бүүр их ачаалал, хариуцлагатай ажиллах хэрэгтэй болдог байв.
Нэг төслөөс нөгөө төсөл, нэг ажлаас нөгөө ажил руу завгүй л ажиллаж байтал бараг 10 жил өнгөрчихөж. Янз янзийн л төрлийн төсөл, программ дээр ажиллаж үзэв. Гэхдээ бүгд 100% хүч чадлаа шавхсан ажил байсангүй. Халтуурны мөнгө олох төсөл ч байлаа, хоббигоороо үнэ хөлсгүй хийсэн ч төсөл байлаа, томоохон хэмжээний үнэтэй өртөгтэй төсөл ч байсан. Хэдэн жил хөдөлмөрлөсний эцэст саяхан л өөрийн гэсэн байр савтай болж авав. Энэ бүгдээ өөрийн хүч хөдөлмөр, оюунаа үнэлүүлж олсон юм шүү. Түүнээс тендер булхай хийж өч төчнөөнөөр нь бохир мөнгө хийсэнгүй.

Монголын нийгэмд амьдрах хэцүү л гэдэг, хэцүү бүгдийг туулсаар, давсаар л ирсэн, гэхдээ одоо хангалттай, гарах минь. Өөрийн хувиа бодохоос илүү 2 настай охиныхоо ирээдүйн төлөө арай "цэвэр ардчилалтай", хийж чаддаг ажиллаж чаддгийг нь илүү үнэлдэг газарт ажиллаж, амьдарч үзэе дээ.  Монголын хөгжилөө боомилсон, буруу нийгэмд амьдрахаас ч бас залхаж байна гэх үү дээ. Энхбат гишүүн энд нэгхэн жишээ дурдсан байгаа. Санакае гээд блогчин ч энд бичсэн байсан даа. Эртхэн гарч яваагүйдээ одоо харамсах юм. Гэхдээ бас ч оройтоогүй байна.

Хэд хэдэн газарт ажиллахдаа дандаа сайхан хамт олон дунд байж, сайн найз нөхөдтэй олонтой боллоо. Түрүүчээсээ дарга даамал болоод ч эхэлчихэж. Гэхдээ хамгийн гол нь гадагшаа гарч ажиллах болсон шалтгаан маань үнэхээр энэ мэргэжлийг сонгож авсны үр шимийг үзэж, хамаг оюун бололцоогоо туйлд нь хүртэл шавхаж, хийсэн дуусгасан төслөөсөө баяр баясгалан харая гэвэл МТг жинхэнэ үйлдвэрлэж байгаа газарт нь очих хэрэгтэй гэж бодсоных. Өөрөөр хэлбэл, машинаар бол моторын эргэлтээ туйлд нь хүртэл давхимаар санагдсных.

Одоо юуны түрүүнд гадаад хэлний чадавхиа сайжируулах, мэргэшлийн зэрэг бүхий сертификатын шалгалт өгөх, тэр болтол freelancer маягаар ажиллаж л байх шив дээ.
Надаар, нэг программист залуугаар монгол дутахгүй л биз ээ.
Аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үз гэдэг байх аа? Гарч дэлхий МТ хөгжил дунд хөл нийлүүлэн алхахаар шийдлээ гэж...
Харин хаашаа вэ? АНУ, Австрали, Япон, Солонгос? Аль нь дээр вэ?

Sunday, November 14, 2010

Бизнес зөвлөгөө

Мэдэж аваад хэрэгжүүлээд эхлэчих хэрэгтэй зөвлөгөөнүүд байна шүү! "Хүн хэлэхээс нааш санадаггүй, цаас чичихээс наана цоордоггүй"

Бидний сайн мэддэг хэрнээ өдөр тутам гаргадаг алдаанууд.
  • Бизнес гэж хожил авчрах боломжтой тоглоом юм. Иймээс бизнес тоглоомонд ялагч болохыг хүсвэл дүрмийг нь сайн мөрд..
  • Та шатар тоглож сур. / Стратегийн сэтгэхүйд тус болно./
  • Ажлын байрныхаа дүрмийн жагсаалтийг гаргаж ав.
  • Өөрөө байнга мөрддөг, маш явцуу хүрээнд ойлгодог 2 дүрмийг бичиж аваарай.
  • Ямар нэг зүйлийг хийж болох эсэх талаар эргэлзэж байгаа бол ямарч байсан үүнийг хийгээд үз.
  • Хэрэв таныг шүүмжилбэл, үүнийг битгий өөр дээрээ хүлээж ав. Зүгээр л асуудлын зах хязгаарыг олж хар.
  • Өөртөө хэдэн мөч ч бүтэн цагийг хий дэмий өнгөрөөхийг битгий зөвшөөр. Хэрэв та ажлын цагийнхаа 5 хувийг бусадтай харьцаа үүсгэх бэхжүүлэхэд зарцуулахгүй байгаа бол ямар нэг зүйлийг буруу хийж байна гэсэн үг.
  • Өглөө бүр энэ өдөр юу хийх ёстойгоо тэмдэглэж сур.
  • Өөртөө хамааралгүй жижиг ажлыг шүүрч авахаа боль.
  • Хүмүүс өөрийнхөө хийх ажлыг танд шилжүүлэхийг оролдож байгаа бол татгалзаж сур.
  • Хэрвээ та менежер юм уу ахлах менежер бол удирдлагандаа байгаа хүмүүсийн өмнөөс ажлыг нь бүү хий.
  • Өдрийн төлөвлөгөөгөө гаргахдаа хамтран зүтгэгч нартайгаа ажлын бус сэдвээр ярилцах хэдэн хором үлдээж бай.
  • Өдрийн цайны цагийг өөртөө ашигтайгаар ашиглаж бай.
  • Чухал асуудлыг шийдвэрлэхдээ ганцхан ажилтныхаа саналд бүү найд. Найдвартай хэд хэдэн хүнээс зөвлөгөө авч бай.
  • Хэрэв танд төсөв баталж өгсөн бол юу ч бодолгүйгээр түүнийг бүрэн зарцуулж бай.
  • Танаас шаардаагүй л бол хэзээ ч мөнгөө зарцуулах зөвшөөрлийг битгий асууж бай.
  • Офиссийн бодлогод дурын хэлэлцээр шиг хандаж бай. Бусдад юу хэрэгтэй, та юу өгч чадах өөрөө ямар нэг нөхцөл байдалд яаж амжилтанд хүрэх талаар олж мэдэхэд цаг гаргаж бай.
  • Чи надад , би чамд гэдэг бодлогын мөн чанарыг санаж яваарай. Зүгээр л өгөхийг бүү яар оронд нь өөрөө юу хүсч байгаагаа бод.
  • Ажлын байр их хурлын индэр биш. Зөв юм хийх, сайн юм хийх ойлголтийг битгий хольж солиорой.
  • Ядаргаатай тэнэг хүмүүсийг өөртөө саад болохгүй байхыг соёлтой хатуухан гуй.
  • Хэрэв танд бусдыг бурууг тохож байгаа бол буруутанг нь шууд л зааж өг.
  • Ажил хэргийн уулзалтын үеэр саналаа хэлэхээс бүү айж бай.
  • Таны өмнө ажиллаж байсан хүмүүсийн тогтоосон ёс жаягийг бүү тоомсорло.
  • Өөрийнхөө саналыг хэлж байхдаа түрэмгий санагдахгүйн тулд бусдын саналыг асууж бай.
  • Өөрийгөө хэрэгтэй хүнтэй танилцуулаад өгөөч гэж гуйхаас бүү нэрэлх.
  • Танил хүмүүст зөвлөгөө авах зуучлуулах талаах хандаж бай.
  • Өөртөө итгэсэн хүн бүрийн хэрэгцээг сайн судлаарай.
  • Эсэргүүцэлтэй тулгарвал даралт үзүүлэхээс зайлсхий .
  • Бусдаас хамааралгүй ажиллахдаа та юу алдаж болох талаар өөрөөсөө асуу.
  • Та бүх хүмүүст дандаа таалагдах албагүй.
  • Заримдаа хүмүүс өөрсдийнхөө хүссэн зүйлийг хийлгэхийн тулд ууртай урам нь хугарсан дүр эсгэдэг. Энэ занганд битгий ороорой.
  • Таны бусдад таалагдахыг хүсэхгүй, бусдад хайхрамжгүй хандаж байгаа нь бусадтай холбоо тогтооход саад болдог.
  • Ажил дээрээ хэн нэгэнтэй бүү сээтэгнэ.
  • Санхүүгийн хувьд бусдаас хараат байхгүйн тулд хадгаламжтай бай.
  • Өөрөө өмнөөс нь хийх бус ажилтнуудаа ажлаа чанартай хийж сурга.
  • Хүнд хэцүү том ажлын хийхээсээ өмнө түүнийгээ бүтээлч сэтгэлгээтэй хамтран зүтгэгч нартайгаа заавал хэлэлцэж байгаарай.
  • Даалгавар авах болгондоо түүнийгээ яаж хурдхан гүйцэтгэх талаар бодож стресст орохгүйг хичээ.
  • Ажлын байраа өөрийнхөө зочны өрөө шиг гоёхоос татгалз.
  • Гэрийн авгайн нэр зүүх гээгүй л бол ажлынхаа ширээн дээр хоол гаргаж тавихаасаа өмнө сайн бодоорой.

Эх сурвалж
http://biznetwork.mn/topic/show/282/

Tuesday, November 02, 2010

Twitter гэж юу вэ? Ямар хэрэгтэй вэ?

Хаа сайгүй ийм зураг, twitter гэсэн үгтэй таарч байна уу, сүүлийн үед хүмүүс жиргэх, твитрдээд гэж яриад байгаа биз?

Твитр буюу жиргээ нь хүмүүс хоорондийн мэдээллийн харилцааны нэгэн шинэ хэлбэр, хэрэгсэл болоод эхлэчихсэн ба маш эрчимтэйгээр олныг хамарч, хэрэглэгчдийн таашаалыг хүртэж буй social media website (олон нийтийн вебсайт) юм.

140 тэмдэгтэд багтаан мэдээллийг түгээх энэ хэлбэрийг бичил блог буюу microblog гэж нэрлэх болсон. Тэгээд юугаар илүү юм  гэж үү, тайлбарлахын тулд интернэт мэдээллийн харилцааны хэлбэрийн үүх түүхийг жоохон сөхөөдөхье.

Email (Yahoo, Hotmail, Gmail):
Интернэттэй анх танилцсан хэн бүхэн цахим шуудангийн хаяг нээж эхэлцгээгээд зайнаас харилцаж эхэлцгээсэн. Гэхдээ нөгөө хүн огт бичихгүй таг болчихвол яах ч арга байхгүй, мөн шууд харилцаа үүсгэж чаддагүй талтай. Гэхдээ одоо ч энэ имэйл идэвхтэйгээр хэрэглэгддэг боловч гол төлөв албан хэргийн шугмаар харилцахад ашиглаж байгаа, учир нь ирсэн, илгээсэн бүх имэйл архив үүсгэдэг тул сүүлд эргэн сөхөж харахад маш тохиромжтой байдаг.

Chat, IRC chat:
90 оны эхэн болон дунд үед ихээхэн дэлгэрч байсан чат буюу чалчих хэрэгсэл нь channel буюу тодорхой нэр, бүлгээр төрөлжсөн нийтийн сувгууд руу хүмүүс нэвтрэн орж бүгдэд ил public болон хувийн private хэлбэрээр текстээр чалчдаг байсан хэлбэр. Алдарт mIRC болон Ганболд (g0mb0) ахын хийсэн java applet бүхий monstudnet.mn санаж байна уу. Хэхэ, тухайн үедээ л мода болж байв. Зүйрлэвэл том зааланд (public chat room) баахан хүмүүс орж гаран ам булаалдан ярина. VIP өрөөнүүдэд (private chat room) зарим нь хувийн яриа өрнүүлнэ. Админ гээд цагдаа маягийн нөхдүүд (admin, operator) дүрэм журам зөрчсөн хүмүүсийг хөөж гаргана (kick, ban). Чатаас найз нөхөдтэй болдог байсан ч nickname сольчиход л түүнийг олохгүй ба урт удаан хугацааны харилцаа үүсгэх талаар тааруу байжээ.

Forum (Asuult Forum):
Хэлэлцүүлэг гэж оновчтой монгол нэртэй болсон энэ хэлбэр нь сэдэв сэдэвээр олон нийтийн хэлэлцүүлэг, чат, блог, мэдээ, зураг, линк, файл гэх мэт бүхий л мэдээллийн хэлбэрээр хүмүүс харилцах шинэ хэлбэр болсон. Өмнөх хэлэлцүүлэгүүд архив үүсгэн явах нь давуу тал мэт боловч тэдгээр нь хэт их болоод ирэхээр хэрэгцээт мэдээллийг олж авах, хооронд нь эрэмбэлэхэд түвэгтэй болж ирсэн. Гэхдээ өнөө хэр идэвхтэй ашиглагдаж буй харилцааны хэлбэр байсаар л.

Messenger (Yahoo Messenger, Google Talk):
2000 оны эхэн үеэс гарч ирсэн илүү дэвшилтэт хэлбэр. Учир нь имэйл хаяг дээр тулгуурлан найз нөхдийн холбоог үүсгэх болох ба энэ нь урт удаан буюу үл тасрах шууд харилцааг үүсгэн чадсан нь одоо ч хэрэглээнээс гараагүйгээс илт. Харин ч телефон буюу voice call, сүүлийн үед дүрст дуудлага буюу video call/conference хийх зэрэг улам бүр сайжиран тэлж байгаа. Гэхдээ зөвхөн найз нөхдийн хүрээнд харилцааг үүсгэдэг нь жиргээ гарч ирснээр сул тал болж хувирч байх шив дээ.

User Groups (Yahoo Group, Google Group)
Ажиглаад байхад харилцааны хэлбэр илүү л community буюу харилцааг илүү ойртуулах, хялбаршуулах тал руу л хөгжиж ирж. Имэйл дээр тулгуурлан тодорхой нэгэн ашиг сонирхол, үзэл бодол адил хүмүүс тухайн ашиг сонирхолын хүрээнд харилцаа үүсгэж эхлэсэн. Жишээ нь марк цуглуулагчид, автомашин сонирхогчид, линукс хэрэглэгчид гэх мэт. Имэйлээр харилцаа явагдах бөгөөд түүнд бүлгийн хэрэглэгчид мөн имэйлээр хариулдаг, гэхдээ бүгдэд уг мэдээлэл мөн имэйлээр очдог. Одоо ч бас идэвхтэй хэрэглэж байгаа хэлбэр. Үүнтэй адил news group гэж интернэт анх үүсч байхад харилцааны хэлбэр байсныг санаж байна уу? comp.os.linux гэж Линукс мэдээний бүлэг байсан шүү дээ.

Social Media (hi5, facebook, ...)
Web 2.0 гарч ирсэн, үүнтэй зэрэгцэн илүү дэвшилтэт одоогийн олон нийтийн вебүүд ар араасаа гарч ирцгээсэн. Найз нөхдийн хүрээ үүсгэхийн хажуугаар өөрийн профайл буюу имиджээ илүү тодотгож тухайн хэрэглэгч нүүр хуудасаа чимж өгөх боломжтой болж эхлэсэн. Хуудасны дизайн, дуу, фото зураг, нийтлэл, линк гэх мэт зүйлсээр өөрийгөө тодорхойлж мөн тэдгээрийг найз нөхөддөө хялбар хуваалцдаг нь хэрэглэгчдийн хүсэл сонирхолд яв цав нийсэн, илүү орчин үеийн хэрэглээ болж эхлэсэн. Тухайн найзын, хүний профайл хуудас руу орсноор түүний тухай мэдээллийг хялбархнаар олж чадна.

Web log, Blog (Blogger, Wordpress)
Мөн Web 2.0 интернэт хэрэглээ, хандлагад олон дэвшил авчирсны нэг нь веб тэмдэглэл юм. Энэ тухай ихэнхи хэрэглэгчид мэдэх болов уу. Товчхон дурдахад, мэдээллийг зөвхөн мэргэжлийн сэтгүүлчид түгээх нь учир дутагдалтай ба тэр дундаа нарийн мэргэжлийн мэдээллийг зөвхөн тухайн мэргэжлийн хүн илүү илэрхийлж олон нийтэд хүргэж чадна. Мөн иргэний сэтгүүлзүй гэдэг ухагдахуун хүчтэй гарч ирсэн шүү дээ. Иргэн бүр хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй гэдгийг харуулж чадсан, интернэт бол мэдээллийг дамжуулах томоохон суваг болж эхэлсэн. Ерөнхийдөө блог гэхээр мэдээлэл тэмдэглэл, ер нь л цахим нийтлэл гэсэн дүр зураг бууна.

Microblog, Twitter (Жиргээ)
140 тэмдэгтээс тогтсон бичил блог. Үүнд багтааж мэдээ мэдээлэл түгээх, найзууд хоорондоо чалчих, тодорхой сэдвийн дагуу маргалдах мэтгэлцэх, олны танил алдартнууд фэнүүд дэмжигчидтэйгээ шууд харилцах, маркетинг хийх гэх мэт олон л хэлбэрээр харилцах болсон шинэ харилцааны төрөл загвар юм. Миний ойлгож байгаагаар бол жиргээ нь дэлхийн сая сая хүмүүс хоорондоо ярьж буй ертөнц юм шиг. Ямар зүйл ярьж, түгээж буйгаар нь хайгаад харахаар irc public chat ч юм шиг. Зөвхөн follow хийсэн хүмүүсээс жиргээг харж буйг нь харахаар messenger ч юм шиг. Намайг дагасан хүмүүс руу жиргэж буйгаа харахаар зар түгээх messenger/broadcast to group/ ч юм шиг. Нөгөө Хүрлээгийн эргэлзээ гэдэг шиг юм болох гээд байна уу, хаха. Гэхдээ л жиргээ бол миний хувьд хүмүүстэй ийм төрлийн харилцаа үүсгэхэд илүү их ашиглаж байна. Жиргээгийн хамгийн гол онцлог нь хуваалцаж, түгээж буй мэдээлэл нь "яг одоо юу болж байна вэ" гэдэг хариулдагт байгаад байна. Тэгээд товчхон, гүйлгэж хараад хэрэгтэйг цааш үзнэ, хэрэггүй нь хаячихна. Жиргээ гэж нэг иймэрхүү, харин цаашдаа ямар харилцааны шинэ хэлбэр, төрөл гарч ирэх бол ...

Sunday, January 24, 2010

Gump is Dump

Өчигдөр Боловсрол суваг үзээд үнэхээр их эгдүүцэв. Онцлог нийтлэлч гэдгээр нөгөөх хараал идсэн Гамп хэмээгчийг гаргав. Царайг нь гаргасангүй л дээ, яагаад гэдгийг нь гадарлаж л байна. Надаас өгсүүлээд "баруун гарын шанаа" өгчих хүн захаас аваад замаар нэг бий гэдэгт итгэлтэй байна.

Уул нь Гампын бичиж буй болон хөндөж байгаа санаа, ёгтлол таалагддаг л даа. Гол нь тэр хар ярианы хэлээр бичиж, монгол хэлзүйг террор хийж байгаа нь таалагдахгүйгээр барах уу, түүнийг нь бүүр үзэн яддаг болохоор "шанаа" өгөхөөс буцахгүй болоод байгаа юм. Ядаж байхад нэр нь хүртэл хайртай киноны Гамп шүү. Блог нийтлэлч буюу иргэний сэтгүүлзүй нь хэвлэл, мэдээллийн оронзайд хүч түрэн орж ирнээ, энэ бол шинэ давалгаа гэж хэдэн жилийн өмнөөс л бичиж, өгүүлж байсан. Одоо бол Гампаар өвчилсөн, Гампыг дууриасан террорист блоггчид олон гарч. Муу үг модон улаачтай гээд үг байна л даа, тайлбарлавал муу үг, муу үлгэр дууриал модоор хийгдсэн мэт эцэж ядардаггүй улаач, буухиачтай адил хол тархдаг гэсэн санаа л даа. Гамп нэг баталгаа нь...

Уул нь миний эрх чөлөө, бусдыг эрх чөлөөг хөндөхгүйгээр хязгаарлагдах ёстой, миний бодлоор Гамп эрх чөлөөгөө хэтрүүлэн эдлээд байгаа мэт. Өөрөө хэлж байна л даа, монгол хэлзүйд террор хийж байгаа нь өөрийгөө маркетинг хийж байгаа "ядарсан арга" гэнэ, одоо бол "задарсан арга" болчихоод буй мэт.

Кино нь дээрх Гамп тэнэг юм шиг гүйгээд л байдаг, гүйгээд л байдаг. Юуны төлөө яах гэж гүйж байгааг нь мэдэхгүй бусад хүмүүс басхүү дагаад гүйгээд л байдаг, гүйгээд л байдаг. Гэнэт нэг өдөр зогтусч зогсчихно. Харин монголын энэ Гамп зогсох болов уу, одоо бол араас нь дагаж гүйж байгаа хүмүүс олон болчихож.

Нэг өдөр сонин хэвлэлүүдээр Гамп шиг дамп болсон өгүүлбэрзүйн хэв шинжтэй нийтлэл гарч ирвэл би л лав гайхахгүй ээ.
Миний эгдүүцэл зарим хүмүүст таалагдахгүй байх л даа. Гадарлаж байна. Гэхдээ л хувь хүн бүр, тэр дундаа болсон болоогүй блог "халтартуулдаг" нийтлэлч бүр монгол хэлзүй, монгол соёлоо хүндэлж дээдлэхгүй бол өөр хэн ч дээдлэхэв дээ.

Юу гэнээ, чи өөрөө тэгээд алдаагүй сайхан бичдэг үү гэж үү? Мөхөс би хааяа санаандгүй алдаатай бичдэг нь үнээн, гэхдээ санаандгүй үйлдэх нүгэлээс, санаатайгаар үйлдэх нүгэл бүүр хүнд гэдгийг ч хэлээд илүүц биз ээ

"Балар эртний хөөмий, уртын дуу" гэнэ үү!?

Саяхан хятадууд Хөөмийг маань ЮНЕСКО-д бүртгүүлсэн тухай нээтээр нэг шуугилаа.
Үндэсний үзэл цухалцсан нөхдүүд эсэргүүцээд л бөөн юм боллоо. Гэхдээ үүний эсрэг агуулга бүхий "Нангиадын наад санааг дагаад намирна" гээд нийтлэл гарчээ.

Миний бодлоор Нангиадууд Хубилай хаан энэ тэрээс нь авахуулаад хамаг бүгдийг нь өөрсөд дээрээ бүртгүүлээд авчихлаа. Уйгаржин монгол бичгийг Юникод стандартад бас л бүртгүүлсэн. Ямааны мах халуун дээрээ гэдэг, нэгэнт бүртгүүлээд авчихлаа гэхэд дараа нь буцааж сэргээнэ энэ тэр асуудал нь улам л бүрхэг болно. Бид өөрсдөө гар хумхин зүгээр сууж буй болохоор өөр яалтай ч билээ дээ. Хэдийгээр даяаршилтай хөл нийлүүлээд хөгжих нь үнэн боловч басхүү үндэсний гэх хөөмий уртын дуугаа улирсан баларсан зүйл гэж хэлэх нь төрсөн эхийгээ хөгширчлөө гээд хадан гэр рүүгээ яв гэсэнтэй ялгаагүй сонсогдохгүй байна уу. Асуудлыг олон талаас нь харцгаая л даа

Одоо ар монголчууд нь дуугай суугаад байхаар нь адилхан л өвөрлөгчид нь манайд байгаа юм чинь гээд уран нугаралт, үндэсний бүжгүүд гээд бүртгүүлээд л эхлэнэ биз...
Нэг л өдөр монголчууд (халх буюу бид нар) наадмаараа хөөмийлж, уртын дуугаа дуулаад эхлэсэн чинь жуулчид энэ чинь хятадын соёл урлаг байна гэх цаг ойрхон байна даа.

Уул нь монгол ардын үгэнд сайн эцгийн нэрийг гурав худалдаж иднэ гэдэг ч, "муу, залхуу" үр хойч нь "худалдаж идэх" соёлоо алдаад дууслаа л даа

Friday, September 18, 2009

Би чамд хайртай: 20 жилийн дараа

Би чамд хайртай 2 гээд киног үзлээ. Хэд хэдэн зүйлд сэтгэл дундуур байлаа.
Орой 18 цагийн билетийг авах гээд 14 цагт очтол зөвхөн эхний эгнээний суудал байна гэж авдаг юм, -за дүүрч, нүүрдээ том дэлгэц тулгаж байгаад л үзлээ.

Юуны түрүүнд өмнөх ангийг нь эргээд саная, гол түлхүүр нь Үрлээ төрсөн өдрөөрөө би чамд хайртай гэж ангийнхандаа санаандгүй хэлсэн үгийг Дэлгэр үнэмшин хүлээж авснаар эхлэдэг. Мөн уг кино нь социйн үеийн элдэв уриа, лоозон багатай байхыг хичээсэн ба сурагчдийн үерхэл хайр дурлалын гурвалжинг харуулахыг зорьсон байдаг. Бас уг киноны найруулага, зохиол сайн болсон ба энэ нь үйл явдалууд илүү дутуу зүйл огт байхгүйгээс гадна хоорондоо логик дэс дараалал сайтай холбогддог, мөн ямар ч тайлбар байдаггүй, дуу дүрслэл үйл явдалаар "текстгүйгээр" тайлбарладаг.
Жишээ нь, Үрлээд сайн гэж хэлснийхээ дараа Дэлгэр гэрийнх нь гадаа зам дээр шохойгоор би чамд хайртай гэж бичдэг, Дэлгэр хичээлээсээ хөөгдөж гарч ирээд гадаа спортын талбайд сууж байхад нэг өвгөн ГАРАА гэсэн самбар босгодог, Гутлын үйлдвэрт ажлын гарааг эхлэж байхад Дэлгэр гаднаас нь хараад зогсож байдаг, хичээл дээрээ араг ясыг бүжиглүүлэхэд хүүхдүүд инээлдэж байхад Үрлээ уруулаа хаздаг, Дэлгэр аавынх нь оронд өвлийн өвгөн болоод Үрлээгийнд очдог гээд олныг тоочиж болно.
Мөн дүрүүдийн текстүүд, жижиг жижиг үйлдлүүд нь тухайн дүрүүдийг маш тодотгож өгдөг. Нөгөөх "алдарт" чи тэр үгээ Дэлгэртээ л хэл, Би бол өөр хүн шүү гэдэг үг бол ёсөөрөө Баярааг ямар хүн болохыг шууд л тодорхойлчихож байгаа. Мөн тэдний ангийнханыг нь болон Баяраагийн ирээдүйг Дэлгэрт бичсэн ганцханы захианы текстээр хэлчихдэг.
Товчхондоо өмнөх анги нь бол маш сайн бүтээл болсон гэхэд хэн ч маргахгүй бизээ.

Тэгвэл 2р анги нь баахан шүүмжлүүлэх болох нь, уучилаарай. Гэхдээ мөхөс би мэргэжлийн кино шүүмжлэгч биш, зүгээр үзэгч. Монголын кино урлаг сэргэж олон олон бүтээлүүд гарч байгаад баяртай байна. Би л хувьдаа энэ олон ТВ-ээр гарч байгаа уйлаан майлаантай солонгос сериалын оронд Эзэнгүй айл, Мөрөөдлийн хөлөг онгоц, Сарын нулимс шиг монгол сериал гардаг болоосой гэж боддог. Монголын залуусын тархи сэтгэхүй, ирээдүйг ТВ-үүд тодорхой хэмжээгээр алж байгаа байхгүй юу (Худлаа гэвэл АХА нэвтрүүлгийн оролцогчдийг харна уу), үндэсний үзэл болон монголоороо бахархах эдэр гэсэн зүйлийг яриад байна л даа.

2р ангийн зохиолоор бол Дэлгэр Үрлээтэй суугаагүй, Баяраа Үрлээ хоёулаа ганц бие. Дэлгэр харин Хөвсгөл очиж хүнтэй суусан ба нэг хүүтэй (Болд). Үрлээгийн хүүхэд нь охин (Ундрах). Дэлгэр нас барсан ба түүний хүү нь хотод ирснээр үйл явдал эхлэнэ.
Хотод дөнгөж буунгуутаа хамаг зүйлээ хулгайд алдана (Энэ нь цаашаа ямар ч үйл явдалтай холбоогүй, зүгээр л хулгайд алдчихсан. Хөдөөний баагий гэж харуулах гэсэн юм байлгүй л гэж ойлгосон). Түүний найз нь нэг л их марзан ч гэмээр, тэнэг ч гэмээр нөхөр байх (Өөскөө). Үлдсэн мөнгөөрөө Болд нэг утас авнаа (Аа харин энэ утас бол цаашид маш их хэрэг болно шүү. Учир нь Ундрахтай мессеж бичдэг юм байна лээ, кэкэ)
Өөскөөгийн марзан хошигнол бас ямар ч "агуулга, утга санаа" байхгүй зүгээр л "чимэг" юм уу эсвэл үзэгчдийг жоохон хөгжөөх гэсэн "маркетинг" ч юм шиг.
Киноны гол түлхүүр нь Дэлгэрийн Үрлээд бичиж байсан захиа гэж ойлгосон. Дэлгэр маш олон захиа бичсэн боловч Болдын авч яваагаас бусдыг нь хөвсгөл далай "уншсан" гэжуга. Захиаг аваачиж өгөхөөр хаягаар нь 40 мянгат ороод Ундралтай танилцана. Гэвч аймшигтай "боевик характертай" найз залуугаас нь (Эрдэнэбилэг) болоод өгч чадахгүй, улмаар өөрсдөө уншчихна. Ингээд Өөскөө "аавынхаа хариуг" Үрлээгийн охиноос ав (түүнийг өөртөө татаад дараа нь хая) гэж Болдыг ятгаснаар үйл явдал өрнөдөг. Надад бол оршил, өрнөл тэгээд цаашлаад тайлал, төгсгөл эдэр нь бол нэг сайн болоогүй санагдсан. Зохиол, найруулга эдэр дутуу дулимаг болсон гэж хэлмээр, харин киноны хийц, зураг авалт, жүжиглэлт эдэр бол дажгүй ээ, угаасаа драма шүү дээ.

Өмнөх ангиасаа нилээд зүйл дууриасан, эсвэл эргэн дурсаад байгаа ч юм уу. Тухайлбал Үрлээ гэрээсээ гараад уйлаад гүйхэд камер яг урд нь дагаад давхина, 40 мянгатын гадаа сонгуулийн сурталчилгаа болоод цагаан хоолой бариад нөгөө хүн орилж байгаа харагдана, харин Эрдэнэбилэг Ундралд "Чи наад үгээ тэр Болдод л хэл, би өөр хүн шүү" гэсэнгүй ээ. кэкэ

За за миний хувьд бол тааруухан зохиолтой байсан ч, харин хажуугийн суудал дээр сууж байсан хүмүүс гоё болсон байна гээд яриад байсанг, бас одоо хүртэл манай зарим найзууд үзэх гээд Өргөө, Тэнгис 2ууланд нь билет олдохгүй байгаа зэргээс харахад гадуур "хит" болж байгаа бололтой, сонин юм. "Сайн эцгийн нэрийг 3 худалдаж иднэ" ?! За мэдэхгүй мэдэхгүй, трэйлер нь лав шаал түүхий харагдсан. Угаасаа манай киночид трэйлер хийж чаддаггүйгээс хойш. 20 жилийн дараа хийсэн бусад кино, зохиолуудыг саная, Шадар гурван цэрэг 20 жилийн дараа? Өмнөхөөсөө бараг илүү гарна тээ? Ирония судьбы? Өнгөрсөн жил дахиад үргэжлүүлсэн, С. Безруков тоглосон, надад лав таалагдсан.

Өмнөх кинонуудаа цааш үргэлжлүүлцгээх үү?
Гэрлэж амжаагүй явна: Уурхай зах зээлийн үед яасан? Сүрэн (Батцэцэг) тэр хоёроос ямар хүүхэд гарсан?
Мартагдашгүй намар: Сарнай, Баярсайхан хоёр суусан уу? Ямар хүүхэд гарсан, Атрын 3-р аянд явуулах уу?
Орчин цагийн Энэ хүүхнүүд үү хувилбар хийх үү?

Tuesday, August 25, 2009

Thank you Converse, for Chuck Taylor

Чаак гэхээр та бүгд мэдэж байгаа байх. Барууны залуус их өмсдөг кет байдаг даа, биднийг бага байхад "цагаан шанхай" гээд (цагаан өнгөтэй, ногоон ултай, дотор талын улан дээрээ тал бөөрөнхий улаан хээтэй) хувилбараар нь их гангардаг байсан даа, орой болгон сойтогдож угаагаад л...

2 жилийн өмнө 3 сарын үед Бээжинд очихдоо Ито Ёокода гээд дэлгүүрээс стандарт хар Чаак авсныгаа 4 сараас 10 сар цас ортол халуун нартай өдөр ч, хүйтэн бороотой өдөр ч, шавар шавхай, хад чулуунд гээд бараг завсаргүй өмслөө дөө. Анх дэндүү гял цал юм гээд ичээд байдаг байснаа, сүүлдээ үнэхээр хөлд эвтэйхэн, хөнгөхөн эдэрт татагдаад тайлж чадахаа байсан.

Одоо ч зайлуул нугалаасаараа жоохон урагдаад үнэхээр "альтернатив" болж гүйцлээ. Тайлаад "нурууг нь амараахаас" :)
Гэхдээ мэдээж дараачийнх нь савхин Чаак! Даанч манайд худалдаалагдаж байгаанууд нь бүгд хулхи, маш их чийг татдаг, ийм эдэлгээ хэзээ ч даахгүй. Манайд хэзээ нэг Конверсе брэндийн дэлгүүр нээгдэх юм бүү мэд

Saturday, August 08, 2009

Playing for Change: Өөрчлөлтийн төлөө дуулцгаая

Өнөөдөр voodoo.mn (Вүүдүү мн) видеод нэгэн сэтгэл татам бичлэг нэмэгдсэн байв. Дэлхийн өнцөг булан бүрээс "Stand by me" дууг гудамжны дуучид хамтран дуулсан нь үнэхээр сэтгэл хөдөлгөм байлаа... Дэлхий хавтгай гэдгийн бас нэг баталгаа юм уу даа.




















Эх сурвалж:
http://www.voodoo.mn/blog/hERERA/302/%D0%AD%D0%BD%D1%8D+%D3%A9%D0%B4%D1%80%D0%B8%D0%B9%D0%BD+%D0%B4%D1%83%D1%83%2C+%D0%B2%D0%B8%D0%B4%D0%B5%D0%BE+%22Stand+By+Me%22

http://www.playingforchange.com/episodes

Wednesday, June 10, 2009

Пүүжээ болон Батшүр

Дээхнэ Пүүжээ гээд хөдөөгийн бяцхан охины хувь заяаны талаар японы баримтат кино гарч байсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Жинхэнэ хөдөө хотонд өсч буй бяцхан охины цээжинд арлын Японд очиж суралцах хүсэл мөрөөдөл тээн байсныг, тэрхүү мөрөөдөл "тамын тогооны" амьдралд нухлагдаад хэрхэн эмгэнэлтэй дууссаныг харуусан бодож байсан...



Тэгвэл яг үүний эсрэг буюу Пүүжээгийнхтэй адил хүсэл мөрөөдлийг тэмцэн, хичээж чармайн байж сурч олж авсан Батшүр бүсгүйн тухай ярилцлагыг дуустал нь үзээд үнэхээр бахархах сэтгэл төрснийг нуух юун. Энгийн нэгэн хөдөөгийн айлын хүүхэд үнэхээр хүсч, мөрөөдөж, тэмүүлж чадвал ямар ч амжилтанд хүрч чадахын бэлээхэн амьд нотолгооны нэг :) Үүний адил сурахын төлөө тэмцэж чадсан олон монгол залуус бий... Амьдрал өөрөө тэмцэл гэж ч ярьдаг шүү дээ.


Сүүлийн үед хүмүүсийг хотийнх, хөдөөний гэж хүнийг гарал үүслээр нь ялгаварлан гадуурхах зүйлтэй би хувьдаа олонтаа таарах болж. Би хөдөөнийх, Баянхонгор аймагийн төвд төрсөн. Зуны амралтаараа эмээ, өвөө дээрээ хөдөө суманд очиж гүүн зэлэн дээр унага татаж, даага сургаж, хонь хяргаж, айраг ууж, хурдны морь сойж наадмын урд шөнө морь манж эмээл дэрлэн унтаж бас ч үгүй үзүүр түрүү авч ч байлаа. "Нийслэлхүү"чүүдээс ялгаатай нь бид жинхэнэ нүүдэлчин соёл иргэншил гэж юу байдгийг, бидний эцэг өвгөд яаж амьдарч ирснийг мэднэ. Монголчууд хоорондоо залхуу болон ажилсаг, тэмцэгч болон шантрагч, соёл боловсролтой болон боловсролгүй гэж ялгагдахаас хөдөөний болон хотын гэж ялгахаар ... За хотынхон нь бас дотроо 40 мянгатынх болон Маахуурынх буюу байрных болон гэр хороололынх гэх мэт ... Нөгөө л дов толгод, тамын тогооны аминч үзэл .. Баабар зөндөө бичсэн байсан доо. Биднийг гадаадад очиход чи хотынхуу, хөдөөнийх үү гэж асуудаггүй биз дээ, "Та нар сургуульдаа мориор явдаг уу?" Хэхэхэ.

Сэдвээсээ хазайчихсан явна. Уучил.
Батшүр гэж энэ бүсгүйг манай нөгөө ангид байхад нь халти таних учраас орлоо ком дээр гарсан ярилцлагаас басхүү нилээд "таньж" авлаа. Учир нь би сурагч байхдаа ч мөн ихэнхи хүүхдийн адил нөгөө shyness / бүрэг даруу, гэрээс гардаггүй, хичээлээ л давтан суудаг хүүхэд байснаас тэр бүр үеийнхэнээ таньдаггүй байжээ :) Олимпиад энээ тэрээ гээд олон нийтийн арга хэмжээнд таардаг хэдийгээ л мэддэг байж. Манай сургуулийн багш нарын сүүлд ярьснаар бол 98 онд Номгон сургуулийг төгсөгчдийн дундаж нь тухайн үедээ хамгийн өндөр нь байсан гэсэн ба ер нь ч 98 оныхон дотор 11-р сургуулийн Хулан, Хөлгөн, 1р сургуулийн Баттулга, Монголжин гээд супер сурагчид ихтэй, өрсөлдөөнтэй байсан санагддаг. Одоо харин сурагчдийн сурлагын дундаж түвшин асар муудсан гэж багш нар харамсдаг юм байна лээ.

Сүүлд нь хэлэхэд залуу насанд мөнгө төгрөг, машин тэрэггүйдээ бүү харамс бүү гутар, залуу насанд хүсэл мөрөөдөлгүй бол гутар... Хотынх ч бай хөдөөнийх ч бай ялгаа алга...

Дээрхи асуултад би лав ингэж хариулна:
Та нар сургуульдаа мориор явдаг уу?" -"Хэхэ, тэгдэг.. Даанч өдөр бүр унаад байхаар баттерэйг нь цэнэглэж суух гэж ядаргаатай л даа :P Тэгсэнд орвол автобусаар явчихвал амар".

Sunday, May 24, 2009

Өөрчлөх үү?

Өнөө өглөө урьд өмнөхөөс илүү нарлаг ч юм шиг сайхан өглөө байлаа.
Учир нь Ардчилсан холбооноос нэр дэвшсэн Элбэгдорж одоогоор мэдэгдээд байгаа урьдчилсан дүнгээс харахад 30 гаран мянган саналаар буюу нийт саналын 50 гаруй хувийг авсан нь тодорхой болсон гэж мэдээллээ.

Элбэгдорж хашгируулж, хошгируулдаг байж болно, хоосон цэцэрхдэг байсан ч хамаагүй, гагцхүү бид өөрчлөгдмөөр байна, төрийн хүнд суртал, авилгыг нухчин дармаар байна.

Ард түмэн дан ганц Элбэгдоржийн төлөө саналаа өгсөн биш ээ. Шудрага ёсны төлөө, өөрчлөлт шинэчлэлтийн төлөө, жинхэнэ ардчилал бүтээн байгуулалтын төлөө саналаа өгсөн гэж бодож байна. Энхбаярын төлөө өгсөнүүдийг эсвэл өөрчлөгдөхийг хүсэхгүй байна, эсвэл аалзны торны нэхээсүүд л гэж хэлмээр байна даа. Миний ард түмэн ухаантай байна гэж, сайхан өглөө байна.


Monday, May 11, 2009

Love Subaru, Loving Forester!

Гарчигтаа би субару моторсын рекламны уриаг тависаныг халти анзаарч буй бизээ. Яагаад субаруд тэр дундаа форестерт хайр зарлах болов оо гэж...

Монголчууд эрт үеэсээ сайн хүлэг моринд гар татдаггүй, хүлэг морь бол нохойноос илүү эр хүний нөхөр гэж үздэг байж. Арга ч үгүй биз, дэлхий нийт тэртэй тэргүй нүүдэлчин монголчуудыг Хүннүгийн Атиллагаас эхлээд Чингис, Бат, Зэв, Сүбээдэй гээд цуут байлдан дагуулагчид биеэр жижигхэн ч бяд, хүч сайтай монгол хүлэг мориороо евроазийг туулаад тамгалсанг мэдэж байгаам чинь... За тэгээд сэдэв халтираад тууж явна, түүн шиг өнөө үед япончуудын төмөр хүлэг дэлхийн хаа сайгүй яг л монгол адууны адил нэр цуугаа дуурсгаж буй нь нэг нь энэ хайр зарлаад байгаа субару автомашин, түүнээс онцлоод энэ форестер буюу "хаа сайгүй унадаг хязаалан үрээ" гэдэг төмөр хүлэг байнаа. Хэн бүхэнд их бага янз бүрийн хэрэгцээ бий ч ихэнхидээ хот дотор явдаг, хааяадаа гэрээ нүүлгэх шахан хамаг юмаа ачаад зуслан явдаг, зундаа тэрэлж энэ тэр гээд "салхинд гарч малгайн утаа сэргээдэг" гээд энгийн хэрэгцээнд бол субару "хязаалан үрээ" яг тохирч байгаам л даа. Гол нь дундаж өрхийн төсөвт нэг их хохирол гаргаад үнэтэй сэлбэг байн байн хийлгээд, түлш гэдгийг залгилаад байдаггүй, 2 хүүхдээ ээжтэй нь, найз нөхдөө гэр бүлтэй нь чихээд кино ший, дэлгүүр хэсэх гээд явахад УБ-ын "там шиг замаар тарамтаг болж" яваад байдаггүй, хааяаа ганцаараа явж байхдаа бас бус сахилгагүй нөхдүүдтэй drag хийж тоосоороо хөөрхөн булчихаад явчихсан ч болно гээд магтаад байвал дуусахгүйнээ.

Ганц асуулт: -Яагаад заавал Subaru Forester гэж ?
Асуулт самбарт энэ талаар auto guru гишүүдийн хариултыг тавьчихая, "би ямар Амбий биш" :D

by lovesubaru
Subaru Forester.iin huvid 2.5 turbo baival ih zugeer... saihan davhij bolno... 2.0 tegeed automatic bol odor tutmiin heregzeend zamiin bogloo taglaa tgd lager luu yavahad yag l bolno doo... Forester.iin clearance ni 19cm gedeg chin hashlaga davuulaad tavichih, hotiin zam deer bainga tohiolddog nuh, evdrel deeguur gaigui garaad yavchihna gesen ug... Aimaar hol hodoo yavah bol arai oor unaa haisan ni deer... Oir zuur moogond yavah, hot orchmiin ailaas suu tarag esvel honi hudaldaj avahdaa yavahad yag taarna shuu!
Tiimee, selbeg oldohdoo hovor taldaa... ghde ogt baidaggui gesen ug bish... Zahialaad l avchihna sht! Hamgiin gol ni evdreed zasuulaad zovoogood baihgui tereg... Kuzov duu orohiin huvid hoid haalga chahraad baidag tal bii... ene bol yoroosoo Foresteriin nyalhasiin ovchin yum...

...
Polizia Strada buyu Italiin hurdnii zamiin zagdaa nar Lamborghini Gallardo unadagiig ta nar zondoo harsan baih oo! Italiin zagdaad bas Subaru, Audi ih baidag yum baina lee... End tend setguul sonin deer harj baihad Subaru tanid unencheer zutgene, tanii ur huuhed ach guchid ch gesen unencheer zutgene gesen quote elbeg taaralddagaas gadna "tetgevertee garsan hurandaagiin unaa", "Angliin hodoonii yazguurtanii unench nohor" gesen helleg ch bas taaraldana... Ui olnooroo baidag auto sonin setguuluud unshigchaa tatah gej zochir sonin ug helleg, hair nairgui test, harizuulsan turshiltuud ter buu hel udaan hugazaanii test (gol tolov 100myanga, zarimdaa 200myangan kn test) hiij daraa ni ereg boolt bureer ni zadalj uzdeg tul edgeer ni "Uneneer negiig heleed baigaa" yum... Tuunees gadna 2005 ond Israel.d Subaru ugsrah uidveree barisaniig medeh uu, aihtar jude.uud neg yum medeed baigaa baih shoo!
Italiin zagdaagiin Forester

...
Forester uneniig helehed duunii tusgaarlalt muutai, bureesiig ni huulahad l shuud tomor garch irdeg yum... Hudaldaj avsan olon hun dara ni duu tusgaarlagch naadag yum... Forester, yor ni alivaa Subaru.giin huuchin AT4 ni dulii taldaa!! Boddog udaan shuu! Foresteriig zasmalaas garaad zuslan ruugaa ochih ogsuur shoroon zam deer (shavartai zastai baival buur sain!) unaj uzeh heregtei! tegvel chuham yund zoriulagdsan bolohiig jinhene utgaar ni oilgono!! Minii sanaj baigaagaar Forester.d tavij boloh hamgiin tom dugui n hemjee 225/45ZR18! Iim hemjeetei Pirelli Potenza esvel Sotto Zero.g STi.iiin standard dugui gedeg shig sanagdaj baina!
Hot dotor 13l zarzuulna doo! Tuunees dooshoo barag ugui bolov uu! High flow filter tavibal 1litr bagasah baih! Ghde joloochoos l hamaarna daa!!!

by xvc
... Субару форестер бол идеологийн хувьд маш зөв машин.

Зам голоод, нүх болгоныг тойроод тормослоод байхгүй амар тэрэг. Өвөл хальтчаад, хий эргээд байхгүй. Шулуун замд хөнгөн тэрэг, засвар үйлчилгээ нь ч гайгүй. Хөдөө явалгүй яахав, энд ихэнхдээ 99 оны загварууд байгаа биз, клиренс 200 байгаа хангалттай. туулах чадвар Рав4, икс трэйл, CRV гээс илүү гэхээс дутахгүй.Тэгээд ч манайд эксэл хаа ч хүртэл явчихдаг биз дээ.

Фирмийн хувьд огт айж эргэлзэх зүйлгүй. Найдвар, аюулгүйн үзүүлэлтээр дэлхийд дээгүүр ордог фирм, загвар нь бол бүр ч сайн загвар. Орж ирсэн япон машинуудыг юуг нь анхаарах ёстой билээ тэрийг нь л анхаар. Гүйлт 100 хэтэрсэн бол техникийн үйлчилгээ нь хийгдчихсэн бол сайн. Духны ремений кожух дээрх солилгоо хийсэн наалтыг он сараар нь гүйлттэй нь харьцуулаад үзчих. Дундаж гүйлт нь одооний гүйлттэй тохирохгүй байвал ухраасан л гэсэн үг. Он нь япон тоолол дээр байдаг юм шүү. 20 он бол 2008 он гэсэн үг.

Эд анги уу? Япон тэрэг л бол мицуока байсан ч сэлбэг олдноо, гэрээгээр секонд хэнд гэхдээ сайн ориг сэлбэг оруулж ирдэг газрууд хэд байгаа. Тэр нь ч дээр юм билээ. уг нь өвөл дулаан гараштай бол зүгээр, унаад контейнерт хонуулаад байхаар хойд амортизатор нь хурдан явчих гээд байдаг юм. Тэр нь уг нь ачааллаас хамаарахгүй өндрөө барьдаг self levelizer гэдэг универсал эд л дээ.

Монголд орж ирж байгаа турбо субару ч дээ, авахгүй байсан нь дээр, ихэнхдээ аукционы үлдэгдлүүд хамдаг тэр дотор нь амьд турбинтай машин ч юу л бол доо. Тэгээд ч монголын нөхцөлд арчилгаа нь дэндүү үнэтэй тусна.
Манайд 2.0 энгийн SOHC мотор, механик Форестер бол яг таарсан жор. Тэр нь манайхны нэрлэдгээр араа нь "хүндрүүлэгчтэй". Гэхдээ ихэнхдээ хотод хэрэглэх бол автомат нь биед амар биз дээ. Энэ моторт манай тааруухан бензинүүд ч нөлөөлөхгүй.

Манайхан субару гэхээр харь гаригаас ирсэн юм шиг жаахан айгаад байдаг юм, унаад үз тэгээд эдлээд үз, дараа нь субару г л авч унадаг болчихдог юм даа.
....
by lovesubaru
Ямар нэгэн хувь хүний тухай хэрхэн хамгийн хурднаар төсөөлөл авч болох вэ? Ганцхан хараад л хэн нэгний дотоод сэтгэл зүйн хөрөг бий болгож чадах чухам тэр зүйл юу вэ?
Мэдээж хэрэг эхнэр хүүхэд, дансан дахь мөнгө, албан тушаалын аль нь ч биш харин түүний хөлөглөж байгаа унаа юм. Эзнээ тодорхойлох гол зүйл нь түүний автомашин бөгөөд хэн нэгнийг хараад унадаг машины нь тухай бас мэдэж авч болно.
Нэгэн залуу байна аа... Дунд шатны менежер, байдаг л баагий... Дээд сургуулиа онц төгссөн, бизнесс эхлээгүй эсвэл ерөөсөө төсвөөс эсвэл төслөөс мөнгө идэж чадаагүй/чадахгүй цалингаараа амьдардаг хүн. Харин хаа очиж гайгүй авдаг ч хамгийн гоёо мөрөөдөл нь л болоx сольж унах спорт машинтай болоx гэдэг түүний хувьд арай л ахадсан даваа, одоохондоо...
Мэдээж гэр, ажил, дэлгүүр, сургууль хооронд эхнэр хүүхэд, эд хогшил зөөх, цагаан сараар бултаараа суугаад айл хэсэх багтаамжтай хонины номхон бороос гадна амралтын өдрөөр гав ганцаараа салхи татуулан давхих нэг сайхан амьтан хэрэгтэй байдаг ч эхнэр байраа засна, хүүхдүүд Playstation авна, хадмууд хөдөө сүү цагаан идээ, сааль сааманд гарна гэх учраас одоохондоо энэ тухай мөрөөдөхөөс цаашгүй яваа залуу....
Тиймээс, хаа явж машин тэрэг гайгүй сайн мэддэг (эсвэл Асуултад миний бичсэнийг анхааралтай уншдаг ч байж мэдэх) тэр залуу Subaru Forester STi сонгожээ.
Үнэхээр Forester STi бол практик хэрэгцээ болон спортын хамгийн сайхан зохицол юм. Япон инженерүүд нэр алдраа түгээсэн Impreza STi загварын хурд хүч, динамикийг Forester-ийн практик байдал, тав тухтай хамт нэгэн дээвэрт шингээсэн юм. Тиймээс залуу эхнэртээ "Хонгор минь зай багтаамж хангалттай, хүүхдүүдээ суулгаад аялахад яг таарна. Дээр нь хүүхнүүд унахад сонин хөөрхөн загвартай байгаа биздээ..." гээд л... Харин орой ни хэдэн найзтайгаа пиводож суухдаа "Манийх нь тэрэг 2500-тай турбо хөдөлгүүртэй шт! Бас Brembo-ийн тормос систем, механик араатай гээд бодчих, за!" гээд л...
Энэ машин 30 гарсан залууд яг таарна, эхнэртэй, хүүхэдтэй бас ХАДАМ-тай...
Чихээд суухад бүгдээрээ машинд багтана гэсэн үг биш, бүгдэд тухтай байна гэсэн үг юм. Хатуувтар болов ч тухтай байхаар тохиргоо хийсэн амортизатортой юм чинь лагерь орох замд хадам машин дотор чинь бөөлжиж заваарахгүй гэсэн үг, хаха!
Ийм тэрэгтэй болсон хүн гэнэт гэрийн ажилд аймаар дуртай болдог нэг том дутагдалтай тал бий гэнэ... Юу гэвэл маргааш идэх талх дуусчихсан эсвэл өглөөний цайны сүүгүй болчихсон байхад дээр нь хөлбөмбгийн ямар ч гоёо тоглолт гарч байсан год үсрээд дэлгүүр гүйх гээд байдаг болно. Гэхдээ ойрхон байгаа ТҮЦ биш, хамгийн гайгүй дэлгүүр лүү шүү!
Учир нь оройдоо зам сэлүүхэн дээр нь ганцаараа барьж яваа тул жинхэнэ ид шидийг нь үздэг алтан боломж энэ юм. Аз нь гийгээд дохион дээр BMW X5 зогсож байвал талханд гүйхийн жаргал гэдэг тэр буюу! Дохион дээрээс хоцорч гарах нь энэ уралдаанд хамгийн чухал бөгөөд, яахав гэнэт гар утас дуугараад л аймаар чухал юм яриа биз, тээ... Тэгээд хоцорч гараад хажуугаар нь шуугиад өнгөрнө. Харин талxанд гарсанаа мартчихгүйн тулд ихэд хичээх хэрэгтэй дээ...
Ер нь Subaru Forester STi - бол жинхэнэ эрэгчин автомашин. Байдаг л Forester-уудтай харьцуулбал урлагийн бүтээл ч гэж хэлж болохоор... Бампер, босго, R18 тай дугуй, капот дээр үнэн зэрлэг харагдах агаар сорогч, арын спойлер зэрэг нь "Зам тавь!" гэж хэлэхтэй адил харагдана.
Мэдээж аймаар үзүүлэлтүүдтэй, эрэмгий төрхтэй бас содноос содон өнгөтэй автомашин авсан хүн чинь түүнийгээ ажлынхаа хэдэн баагийд завсарлагааны үед өнгөтөөр ярьж өгөх гэж авсан байгаа даа. Ганц удаа ч биш нилээд хэдэн удаа хүн цуглуулж, дээр нь жаахан хоцрох л болох нь. 2500, турботой мотор нь 265 морины хүчээ яаж үзүүлдэг, 6 шаттай механик араа, STi амортизатор яаж ажилдаг, МОМО спорт жолооний хүрд ямархуу барьцтай, эсвэл Brembo тормос, бага профилтай спорт резинтэй 18тай галзуу гоёо обудтайгаа нийлээд ямар харагддагийг, спорт суудалтай жолоодох ямар байдаг ч юм уу... За, тэгээд дохион дээр ямар ямар тэргийг яаж тоосонд булсанаа ярьж бас болно шт, хэхэ...
Ийм Forester-ийн эзэн ажлийн цагаар өөр юм хийх гээд байдаг тал бий... Янз бүрийн авто сэтгүүл, интэpнэтийн сайтуудыг нэг нэгэнгүй онгичож зарим нэг нэмэлт тоноглол, сэлбэг тавих юм бол хайртай машин нь улам сайн, хүчтэй болж, өөрөө төвөггүйхэн гэрлэн дохионы уралдааны аврага болохоо мэдэрчихсэн сууж байдаг аж. Гэхдээ үүнийгээ хийдэггүй гол шалтгаан нь эдгээр нэмэлтүүд чамгуй үнэтэй тул гэрийн санхүүгээс хонхойтол авахаас гадна хадам ээждээ шинээр авч тавьсан яндан нь эвдэрхий аятай ягаад ингэж дотор муухайртал айхтар хүнгэнэдгийг тайлбарлаж хэлж чадахгүйд оршино.
Ямар ч машинд дутагдалтай тал бий... Тэр тусмаа Forester STI нэг аймаар том дутагдалтай, хайгаад байх ч хэрэггүй. Тэр нь хянах самбарийн доороос цухуйж харагдах бөгөөд харсан хүн болгон хуучин япон тэрэг уначихаж гэж хэлдэг.

Эцэст нь: -Хаанаас яаж авсан бэ гэж үү?

Да хүрээ зах орохын наахна Дако автосервис гэдгийн замын эсрэг талд нэр мэр өлгөөгүй нэг хашаан дотор баахан форестер зогсоосон газраас авсан л даа. 60 гаранг оруулж ирээд 3-4н хашаан дотор зүгээр л Тоширак шиг эгнүүлээд эгээтэй л 2 давхарлаж хураагаагүй байна лээ. keke^ Үнэ бол гайгүй 5,400$ шууд тоолж өгөөд авчих шинжтэй байсан. Өөр бас зах, зогсоолуудаар мэр сэр ганц нэг харагдаж л байсан.
За тэгээд та ер нь ямар нэгэн машин авах гэж буй бол таньд аминчлан захихад манай иймэрхүү ченж маягийн auto dealer-үүд сэтгэл санааны ханамж ч гэж ярьдаг, тийм зүйл бол огт баталгаа байхгүй, хэлсэн ярьсандаа бараг хүрдэггүй, "авбал ав, авахгүй бол болих л үгүй" эдэр гэсэн маркетинг барьдаг тул бүхий л нарийн ширийнээ сайн ярьж тохирч авах хэрэгтэй юм байна лээ шүү. Өөрөөр хэлбэл яг сонирхсон машин чинь гайгүй дугуйгүй бол солиулах, хөгжим нь ажиллахгүй байвал өөрөөр солиулах, амартизаторийг нь солиулах эсэх, авсаны дараа ядаж 3 сарын баталгаа өгөх эсэх, авахаасаа өмнө үзлэг, оношилгоо хийлгэх эдэр гэх мэт .. Мэдээж хөл дүүжилэх унаа гэдэг унадаг дугуй авахаас өөр учраас энэ бүгдийг сайн ярилцахгүй бол нөхдүүд нэгэнт л мөнгөө тоолоод авчихсан бол дараа нь бараг л тэр өмнө ярьсан зүйлсээ хийж өгөхгүй гэдэгт мөрий тавьсан ч алзахгүй юм билээ.

My ride:
Subaru Forester S/tb 1999, 4AT, 2.0cc Petrol Single Turbo, Pink Grey, ~64,000km

Эх сурвалж:
Asuult Sambar :: Auto Forum

Saturday, May 09, 2009

Монгол орон эмзэг, үлэмж биетэн

Ногоон дэлхий, ногоон бүтээгдэхүүн, ногоон ногоон гэж их яригдах болжээ. Гэхдээ Зоос банкны, Юнителийн гээд маркетингийн ногоон өнгө бол биш шүү. Дараах нийтлэл энэ сэдвийг өнгөц боловч гадны хүний нүдээр харснаа халти л буулгажээ. Бас л энд хуулбар хийж авлаа :)

Швед улсын иргэн Анита Фахни монгол орны ирээдүйд санаа зовинож, манай сониноор дамжуулан санал, бодлоо илэрхийлж байна. Тэрбээр манай улсад 12 удаа айлчилжээ. Түүний сэтгэлийг уудам тал, онгон байгаль, хүн ардын найрсаг сэтгэл хөдөлгөдөг байна. Бид заримдаа дэргэд байгаа зүйлээ тэр бүр анзааралгүй, дасал болсон байдаг. Харин хөндлөнгийн хүний нүдээр манай улсын нийгэм ямар харагдаж байна вэ. Түүний нийтлэлийг хүргэе.

Би 12 дахь удаагийн ажлын айлчлалаар Монгол улсад найз нөхрийн ёсоор ирэхдээ энэ гайхалтай орны өнөөгийн байдалд санаа зовсоноо та бүхэнтэй хуваалцах гэсэн юм. Монгол орон эмзэг, үлэмж биетэн болж байна.

Монгол Улс зөвхөн хэмжээгээрээ төдийгүй олон талаараа аварга том юм. Дэлхийн эртний түүхэн дэх асар том эзэмшил нутаг, геополитикийн байршил зэрэг нь энэ оронд таатай боломжийг олгодог. Мөн арвин их байгалийн нөөц баялаг нь зэс, нүүрс, алт, уран зэргээр хязгаарлагдахгүй. Хятадын уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрүүдэд эрэлт хэрэгцээтэй байдаг. Өөр хаана ч ургадаггүй эмийн ургамлууд энд бий. Өргөн уудам тал нь зэрлэг болон тэжээмэл амьтдын эх нутаг болдог бөгөөд хэрвээ тэднийг хамгаалж чадвал энэ хэвээр үлдээж болно.

Байгалийн гоо үзэсгэлэн нь дэлхийн өнцөг булан бүрт суугаа мянга мянган хүний сэтгэлийг татдаг билээ. Гэвч Монголын хамгийн чухал баялаг бол хүн юм. Монголчуудтай хамт ажилласан олон жилийн туршлагаас дүгнэхэд монгол хүн өндөр чадавхитай, сурч мэдэх хүсэл эрмэлзлээр дүүрэн, нээлттэй, дэлхийд өөрсдийн хүндтэй байр суурийг эзлэхийг эрмэлзэн тэмцдэг.

Тэгээд яагаад "Эмзэг, үлэмж биетэн бэ" гэж үү
Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд айлчлахдаа Монгол орон улам эмзэг болсоор байгааг олж харж байна. Ардчиллаас хойш 20 жилийн хугацаанд энэ орон улс төр, эдийн засаг, нийгмийн системийн хувьд бүхэлдээ өөрчлөгдөж байгаа. Мөн бэрхшээлтэй олон асуудал тулгарсан нь ойлгомжтой. Гэвч эмзэг байдал нь сэтгэл зовоосоор байна. Хамгийн ихээр анхаарал татаж буй зүйл нь байгаль орчны эмзэг байдал юм. Миний таамаглаж байгаагаар бүхэл бүтэн ой модыг хууль бусаар огтлон, зарж борлуулахаас гадна хүмүүс хувьдаа байшин, хашаа барьж байна. Модыг гуалин гуалингаар нь ачиж, зах руу зөөж байгааг харахад миний сэтгэл эмзэглэдэг. Ялангуяа, залуу модыг хайр гамгүй огтолж болохгүй. Хэрвээ ой модыг анхааралдаа авахгүй бол байгаль сүйдэж, ард түмэн, үндэстэнээрээ хор хохирлыг нь амсах болно.

Байгалиа ирээдүйд бус яг одоо хамгаалах хэрэгтэй мэт санагдана. Түүнчлэн, усны хангамж хүнд болжээ. Гол горхи ширгэж, ихэнх нь бохирдож байна. Дахин боловсруулах систем сайн ажиллахгүй байгаагаас болж байгаль орчин хог хаягдлаар дүүрчээ. Үүнээс гадна иргэдэд чанартай хүнс тэжээл, эмнэлгийн үйлчилгээ дутагдсанаас өвчлөл газар авсаар байна. Мөн боловсролын салбарт ч байдал сайнгүй байгаа. Хөдөөд таатай нөхцөл боломж, нийгмийн үйлчилгээ, ажлын байр хангалтгүй байгаагаас иргэд Улаанбаатар руу амьдралаа дээшлүүлэх гэж ирдэг. Гэвч бодит байдал дээр тэдгээр хүн хотын хэт ачаалал, олон бэрхшээлээс болж хүчин мөхөсдөж байна. Хотын системийн бас нэг алдаа нь замын хөдөлгөөний эмх замбараагүй байдлаас тод харагдаж байна.

Өнгөрсөн нийгмийн системийн задралын үр дүнд хувь хүн, гэр бүл нийгмийн дэмжлэг дор бус, харин бие дааж өөрөө өөрсдийгөө авч явж байна. Дэлхий нийтийн эдийн засгийн хямрал хүндрэл, бэрхшээлийг нэмэгдүүлж байгаа ч хүмүүс туулж гарахын тулд тэмцэж байна. Эдгээр нөхцөл байдал дор бусдыгаа энэрэх нигүүлсэл, хувийн хариуцлага, ухамсар нийгэмд уусан алга болж байх шиг санагдах боллоо. Олон нийтэд нийгмийн үндэс суурь болсон үнэт зүйлсээ дээдлэх зарчим, ухамсар чадвар үгүйлэгдэж байна.

Швейцарьт ардчиллыг хүчтэй дэмжигч улс төрийн зүтгэлтэн байсны хувьд миний сэтгэлийг хамгийн их зовоож байгаа зүйл бол Монголын улс төрийн системийн өнөөгийн байдал, хүний эрх, ардчилалд аюул тулгарч буй явдал юм. Зөвхөн айдсаас гадна улс төрийн систем нь бохирдсон тул хүмүүс бухимдалтай байгааг олж мэдлээ. Энэ нь хуулийн эсрэг байр суурь нилээд газар авсан, үзэл бодлын зөрчил эрсдэл бий болгож чадах, үг хэлэх эрх чөлөөний үндэс суурь болж байгаа мэт санагдсан. Хүний эрх, эрх чөлөө нь Монгол Улсын Үндсэн хуульд үндэслэгдсэн ба эдгээр тунхаглал нь удаан хугацаагаар ойлгомжтой байж чаддаггүй хууль, тогтоомжуудаар булингартжээ.

Хорин жилийн өмнө Монгол улс эдийн засаг, нийгэм, улс төрийн системийн хувьд бүхэлдээ шинэ байж, улс орны тусгаар тогтнолыг бэхжүүлсэнээр Үндсэн хууль хэрэгжүүлэх боломжтой хууль эрх зүйн бүтэц, байгалийн баялгийг хамгаалах тусгайлсан бүс нутгийн сүлжээг гаргасан. Хүн ам нь бүхэлдээ боловсрол сайн эзэмшсэн. Мөн хөдөлмөрч. Энэхүү томоохон өөрчлөн байгуулалтын үр дүнд улсаа бат бөх, хүчтэй болгож чадна гэдэгт би найдаж байна. Хүчтэй ардчилсан Монгол Улс ард түмэндээ хэрэгтэй байна.

Эх сурвалж: Нийгмийн толь сонин

http://news.gogo.mn/r/53494

Saturday, May 02, 2009

Иргэний үүргээ биелүүлэв гэсэн :D

Саяхан өглөө ажилдаа явах гээд зогсоолоос машинаа аваад байрныхаа урдах замаас эхнэрээ суулгаад хөдөлтөл урдаас нэг цэнхэр Портер улаан галзуу хүрч ирээд яг мөргөх шахаад тулаад зосчихлоо. Гайхаад харсан чинь дотор нь нэг халтар залуу алнаа баринаа болж зангаад буугаад ирлээ, би ч өмнөөс нь буугаад очтол шанаа өгөх бололтой гараад дайлгаад ална тална гээд дайрч байнаа. Тэгсэн, хар өглөөгүүр согтуу, дээр нь машин уначихсан, бас болоогүй агсам тавиад машин руу өшиглөж энэ тэр их дөвчигнөлөө. Хөөе, яаж байна? энээ тэрээ гэсэн чинь шүлсээ үсчүүлээд, гараа далайгаад хүрээд ирэхээр нь заамдаж аваад нэг гарыг нь бариад мушгиад дарлаа (Дандаа keyboard нүдэж суудаг над шиг цагаан гартанд бадриун гэж тоймгүймаа). Эрх биш согтуу хүнийг эрүүл хүн дийлнэ л дээ, тэгээд ч бага магадаа үеийнхэнтэйгээ ноцолдож л явсан юм чинь дээ. Нөгөөхийг хийг нь тааруулаад дэгээдэж зам дээр унагаад цээжин дээр нь өвдөглөж суугаад хорооныхоо цагдааг дуудчихлаа. Цагдаа нар яасан ч удаан ирдэг юм, хажуугаар явсан баахан хүмүүс хараад л "кино" боллоо.. Мань гар "би чамайг ёстой ална, машинаараа хөөж дайрна" ч гэх чиг, сүүлдээ "ах нь хагацал зовлон үзээд явжийна, ахыгаа явуулчих л" гэнэ. Тэгээд сүүлдээ өрөвдөөд явуулчихдаг ч юм билүү гэж бодоод тавьсан чинь хажууд харж зогссон нэг ах -"Цагдаад хүлээлгэж өгсөн нь дээрээ, замаар явж байгаад хүн дайрчихвал яах юм" гэхээр нь цагдаад өгчихөөд явлаа ш дээ. Байцаалт энэ тэр гэсээр байгаад ажилаасаа хоцорооск ... Дараа нь 2 хоног өрөөсөн шуу өвчин орчихоод хэцүүхэн л явлаа. кэкэ. Гэхдээ одоо бодоод байхад нээрээ тэгж явж байгаад хүн дайрчихсан бол яана, эсвэл өөр машин мөргөчихсөн бол яана, цагдаад өгсөн нь л дээр байсан байна лээ

Thursday, April 30, 2009

А.Баатархуяг: 10.000 хятадыг 400 монгол ялж чадна…

Хиагтыг чөлөөлөх тулалдаанд 400 монгол цэрэг, 10 000 гамингийн өөдөөс давшаад ялсан нь огт худлаа. Буу, сэлэм барьж үзээгүй 400 малчин орчин үеийн зэвсэгтэй, бас ч гэж байнгын армийн 10 000 цэргийг ялах ямар ч боломж байхгүй, энэ бол “домог” гэлцэнэ.

Энэ гаргалгааг анх Баабар “Нүүдэл суудал” номондоо гаргаснаас хойш ихээхэн тархах шинжтэй болжээ. Хятадуудтай байлдвал заавал ялна гэж боддог Монголчууд сүүлийн үед орчин үеийн зэвсэгтэй хятадууд биднээс илүү гэж бодох болжээ.

Хүн хүчний харьцаа ба зэвсэглэлийн чанарыг тооцвол энэ нь байж болох мэт авч бодит хийгээд бодит бус хүчин зүйлүүд бас бий. Бодит хүчин зүйл нь зэвсэглэлийн хувьд Хиагтыг чөлөөлсөн Монголчууд тийм ч муу байгаагүй юм.

ХХ зууны эхээр Оросын армийг зэвсэглэж эхэлсэн Мосины загварын винтов, морин цэргийн сэлмээр өвч зэвсэглэсэн байлаа. Түүнээс бороохой шийдэм барьж, нум сум эвшээлгэж дайраагүй юм. Пулемёт буу лав дөрөв байжээ. Мөн их бууны галын дэмжлэгтэй байв. Харин 400 цэрэг нь дан малчин байсан эсэх тухайд тун сонирхолтой дүгнэлт хийж болно. Хиагтын орчимд цугларсан Ардын журамт цэргийг лав л Зөвлөлтийн сургагч нар сургасан гэх мэдээлэл байдаггүй. Нөгөө талаас нь үзвэл байлдааны туршлага хийгээд зэвсэг эзэмших чадварын хувьд Монголчууд илүү байсныг нотлож болно.

Учир нь Хиагтын орчим цугласан цэргийн дотор хашир туршлагатай дайчин олон байв. 1913-1919 онд Өвөр Монгол болон Монголын өмнөд хязгаарт хятадуудтай амжилттай байлдаж байсан Богд хаант улсын цэргийн дайчид олноор очжээ. Д.Сүхбаатар ч гэсэн Харчин гүн Бавуужавын цэргийг устгахад гарамгай байлдаж баатар цол шагнуулсан 12 хүний нэг. Ногоон намын дарга Д.Энхбатын дурсан ярьснаас үзвэл Сүхбаатартай зэрэг баатар болсон өвөг ах Сэрээтэр нь Сүхийг дагаж Хиагтад очсон ба хувьсгал хийж байгаа эсэхээ ч мэдэхгүй, хятадтай байлд гэхэд хятадтай, оростой байлд гэхэд Оростой байлдаж явжээ.

Зэвсгээ хураалгаад тарсанд цөөнгүй нь Богд хаант улсын армийн пулемёт сумангийн дарга Д.Сүхбаатар нарын хамт Монгол улсаа чөлөөлөх хүсэлтэй Хиагтад очжээ. Тэд өмнө нь ялж сурсан, хятадуудтай эрэгчин эмэгчнээ үзэхэд бэлэн байв.

Хиагтыг чөлөөлсөн Монгол туургатын цэргийн нэг хэсэг Харчин цэргийн цуваа
Хиагтыг чөлөөлсөн Монгол туургатын цэргийн нэг хэсэг Харчин цэргийн цуваа

Тэр ч байтугай 1918 оны сүүл, 1919 оны эхээр Хятадын цэрэг Монголд орж байхад Баргын ван Манлайбаатар Дамдинсүрэн “Хүрээнд хятадыг бүү оруул, зүүн хязгаараас хятад оруулахгүйг би батлан даана” гэсэн захидал ирүүлж байсныг бодоход Монголчууд хятадтай байлдахдаа огт эмээхгүй байжээ.

Учир нь 1911 оноос хойшхи Монгол Хятадын тулалдаануудад Монголчууд үргэлж ялж байв. Мөн цэргийн хашир дайчид нэгдсэн нь Шинжаанд Хятадыг эсэргүүцэн босоод байлдсаар Оросын хилд орж Сэлэнгэд ирж суусан Илийн Сумъяа бэйсийн хошууны дайчид байв. Тулаанд хатуужсан тэр дайчид байлдааны чадвар өндөртэй байсан нь дамжиггүй. Пулемётчид нь дан Монголчууд байжээ.

Цэргийн тоо чадварыг өсгөхийн тулд Оросын армийн цэргүүдэд лам дээл өмсгөсөн, дээлийн хэлтгий захны цаанаас орос цэргийн форм харагддаг байсан гэх цуу яриа үндэсгүй юм. Хэрэв үнэхээр оросын цэргийг Хиагтын тулаанд оруулсан бол юуны өмнө зэвсэгтэй харьцах чадвараар нь пулемётчидийн дунд оруулах учиртай.

Харин Өвөр Монголоос ирсэн цэргүүдээс нэг цахар суман /тавьт/ Баяр гүний захиргаанд Бароны цэрэгт байв. Энэ тавьт хятадуудтай байлдахдаа аймшигтай харгис агаад өршөөлгүйгээрээ зартай байлаа. Баяр гүн Хиагтыг чөлөөлөөд байсан ардын журамт цэргийг дутуу үнэлсэн үү, харгис дайчидтайгаа түрүүлж давшаад бутцохиулж, өөрөө шархдаж олзлогдсоныг бодоход Хиагтыг чөлөөлсөн Монголчуудын байлдах чадвар сүрхий байжээ.

ХХ зууны эхний Монгол Хятадын дайн

“Сайтар бэлтгэгдсэн түмэн хүнтэй” хятадын байнгын арми гэгч хөөрхийлөлтэй байдалд байжээ. Чухамдаа Юань Шикай Монголыг цэргийн хүчээр бус дипломатын зальжин аргаар эрхэндээ оруулсан юм. Түүнээс бус Сүй шүжаны арми Монголд орж ирэхдээ байлдаан хийгээгүй билээ.

Хэрэв Монголчууд байлдсан бол? Энэ бол их сонин асуулт.

Гэхдээ үүнд хариулах жишээ бий. Нэг дэх нь Манлайбаатар Дамдинсүрэн вангийн захидал. Хоёр дахь нь Монголын армийн жанжин Хатанбаатар Магсаржавын цэргийн ур чадвар. Энэ хүн 1911 онд Ховдыг чөлөөлөх дайнаас хойш гадны цэргүүдтэй 41 удаа байлдахдаа нэг ч ялагдаагүй юм. Ялангуяа 1913-1914 оны Монгол хятадын дайны туршлага тэдэнд хангалттай байв.

1912 оны эцсээр Юань шикай 33 460 цэрэг, 85 их буу, 54 пулемёт бүхий зургаан замын цэргийг сайтар зэвсэглээд өвөр Монголд түлхэн оруулж, Монгол руу давшуулжээ. Чингийн Засгийн газар хар тамхины дайнд ялагдсаны дараахнаас армиа шинэчилж эхэлсэн бөгөөд Чин гүрэн унасны дараа генерал Юань Ши Кай засгийн эрхэнд гараад армиа өргөтгөсөн юм. Мэдээж бүр 1912 онд Хятад цэргийн тоо, зэвсэглэлээр Монголоос хамаагүй давуу байснаас гадна армиа европ маягаар зохион байгуулсан байв.

Харин үүний өөдөөс Оросын армийн зэвсэглэлээс хасаж байсан бердан буунаас дөнгөж салж, хагас нь винтовоор зэвсэглэсэн Монголын армийн 1000 орчим цэрэг замдаа хүчээ зузаатгах уламжлалт аян дайнд хятадын армийн өдөөс хөдөлсөн байна. Монголын арми тэр үед ердөө л хоёрхон хээрийн хөнгөн их буутай байв.

Тулалдаан одоогийн Монгол Улсын нутаг дээр бус өвөр Монголын нутагт болсон нь Богд хаан бүх Монголын хаан хэмээн нутаг дэвсгэрээ харийнхнаас хамгаалсан хэрэг байв. Баруун хязгаараар нэг зам, Дариганга, Егзөрийн хийдийн чиглэлээр нэг зам, Сөнид Улаанцавын чиглэлээр Монголчууд давшжээ.

Гэтэл үр дүн нь гайхалтай. Хятадууд анх довтолсноор баруун замын цэрэг Цагаан түнгийн орчим тулалджээ. Анхны тулалдаан 1913 оны 6 дугаар сарын нэгэнд болоход хоёр талаас 22 хүн үрэгдэж, 30 хүн шархаджээ. Хоёр дахь тулалдаанд Хятадын талаас 2000 гаруй цэрэг, харин Монголын талаас 700 цэрэг тулалджээ. Мэдээж хятадын байнгын арми зэвсэгээр Монголоос хамаагүй илүү л байж таарна.

Тулалдааны үр дүн тооцоогоор биш, ёстой жам ёсоор Монголчуудын ялалтаар төгсчээ. Монголчууд 20-ийг алаад, 50 агтыг нь олзлоод хөөн гаргасан байна. Энд уг нь Монголчууд ялагдах ёстой биз дээ? Энэ мэт Монголчууд Хятадын армийг байнга ялж байснаар барахгүй Хөх хотыг өнгөртөл давшжээ. Хятадын армитай хийсэн тулаанаас олзолсон зэвсгээр өөрсдийгөө зэвсэглээд зогсохгүй, олзолсон болон “хоцрогдсон хуучин” зэвсгээсээ 10.925 нэгж бууг Өвөр Монголчуудад өгсөн ажээ.

Мэдээж Монголын арми дан морьт цэргээс бүрдэж байлаа. Байлдаанд ялж байсан ч гурван улсын хэлэлцээрээр Монголын армийг эргүүлэн татжээ. Оросууд Богд хаанаас цэргээ татахыг шаардаж, шинээр зэвсэг нийлүүлэхээ зогсоож байв. Монголын ноёд армиа зэвсэглэх бүхий аргыг хэрэглэж байв. Оросын хаан зэвсэг олгохыг татгалзсаны дараа Монгол ноёд зэвсгийн үйлдвэрийн даргыг нь хахуульдах замаар “албан бусаар” зэвсэг авахыг хүртэл оролджээ.

-1914 оны дайны хүчний харьцааг үзэцгээе. Хятадын арми зарим мэдээгээр герман, хятадад үйлдвэрлэсэн винтовоор хангасан 39.900 цэрэг, 85 их буу, 54 пулемёттай байжээ. Гэтэл Монголын арми хоёр замын нийлээд 2000 гаруй цэрэг, үүний хагас нь винтовоор хангасан, хоёрхон их буутай буюу зам бүр нэг их буутай байлаа. Бүр 1915 онд Монголчууд ердөө 24000 цэргийг л зэвсэглэх чадвартай болсон юм.

Гэтэл байлдааны үр дүнг гайхалтай. Монголчууд 1911-1919 оны хооронд хятадыг дийлж 1693 винтов, 160 шахам мянган сум, 715 сумтай 4 их буу, 5 пулемет олзолжээ. Цэргийн тоогоор 15 дахин, пулемётаар 8 дахин, их буугаар 42.5 цөөн хэрнээ ийм амжилт олжээ. Тэр үед хүрээнд Монголчууд их түрэгдэж байгаа гэнэ, үхэх нь гайгүй юм байх гэлцэж байснаа ялж байна гэлцэх болжээ.

Хожим Хатанбаатар “Байлдахад хэцүү биш, хүний олноор л бүслэх гээд байх нь зовлонтой” гэж ярьж байжээ.

Мэдээж монголын арми нөгөө “Тунгалаг тамир” киноны Ням өвгөн цахиур буугаа магтахдаа “Баатрыг нь эс боловч жирийн цэргийг нь дөнгөчихнө” гэсэнчлэн суманд даагддаггүй баатруудаас бүрдээгүй. Бүгд л буу, сэлэм барьж үзээгүй гэгдэх “малчид” л байсан. Тэгэхээр прагматикаар үнэнийг тодруулдаг хүмүүсийн тооцоогоор бол Хиагтад Монголчууд гарцаагүй ялагдахаар барахгүй аль 1914 онд л бүрэн эзлэгдчих байжээ. Тэгтэл яагаад ялагдсангүй вэ?

1914 онд Монголын Засгийн газар цэргээ эргүүлэн татсан ба Өвөр Монголыг цэргийн хүчээр бус дипломатын аргаар нэгтгэх боломж бий гэж үзэж байжээ.

Хүрээ яагаад эзлэгдэв?

Арми нь амжилттай байлдаж байсан атал Сүй Шү Жан 1919 онд яагаад хүрээг эзэлчихдэг билээ? гэж гайхмаар.

Богдын Засгийн газрыг муучлах, ангийн тэмцлийн зоригоор түүхийг гуйвуулахдаа коммунизмын үед Богд Хаант Монгол Улсын армийн дайчин гавъяаг нуудаг байжээ. Хүрээнд Хятад цэрэг орж ирсэн нь үнэндээ зальжин дипломатч Чен И-гийн явуулга байв. Монголын ноёдыг, тэр дундаа Ерөнхий сайд болсон шанзав Бадамдоржийг хээл хахууль цутгах, айлган сүрдүүлэх замаар эрхэндээ оруулж, тэднээр Зөвлөлтийн аюулаас хамгаалах цэргийг Хүрээнд ирүүлэх хүсэлтийг Юань Ши Кайд бичүүлснээр Хятадын цэрэг байлдалгүй Хүрээнд иржээ.

1921 оны эхээр Барон Унгерн Хүрээг эзлэхэд Хятадын байнгын арми 12.000 мянган хүнтэй байжээ. Гэвч энд бас л гайхалтай үйл явдал болж, Хүрээнд бэхэжсэн хятадын цэрэг Баронд бутцохиулан сарнин зугтжээ. Барон Унгерны Азийн морин дивиз ердөө 800 гаруй хүнтэй, нийлсэн Монголчууд 200 гаруй байв. Хэрэв дагуураас авч гарсан зэвсгээ бүрэн авчирсан бол 6 их буу, 20 пулемёттай байжээ.

Гэтэл Хүрээнд байсан генерал Жан Цинхуйд 2 бригад явган болон морьт цэрэг, нэмж дайчилсантай нийлээд 15.000 хүн, 40 их буу, Гочкисийн системийн хүнд пулемёт 100 байжээ. Гэвч тэр Хүрээнээс ховх цохиулан ихэнх нь хойшоо Хиагтын зүг зугтсан ба 1500 орчим цэрэг өмнөд зүг зугтсаныг Саж ламын төвд цэргүүд ба Унгерний цэргүүд толгой дараалан хяджээ.

Хиагтад

Хиагтад байрласан хятадын цэргийн хүчин дээр Баронд цохигдон хүрээнээс ухарсан 6000 цэрэг нэмж очсоноор 10.000 орчим цэрэг лавтай байжээ. Энэ бол сүр сүлд нь үхсэн эмх цэгцгүй, хүний нутагт хашигдсан арми байлаа. Хиагтын тулааныг Монголчууд 3 дугаар сарын дундуур бага хүчээр эхлүүлсэн нь хүйтэн хахир цаг өнгөрөхөөс урьтаж ялах гэж яарсных. Нөгөө талаас Бароны дайралтаас амжих гэсэн хэрэг байх.

Гитлерийн армийн ялагдлын шалтгааныг Оросын хахир өвөл гэж олон эрдэмтэн үздэгтэй адил Оросоос ч хатуу хахир Монголын өвөл хавар гамингуудыг бүрмөсөн зутраажээ. Харин Монголчуудын хувьд хавар цаг бол эх нутгийн нь нэг л улирал билээ. 3 дугаар сарын 18-ны үүрээс авахуулж давшсан Монголчууд харуй бүрий болоход хятадын армийг бүрмөсөн бут цохиод Хиагтаас хөөсөн байв.

Хятадын армийн үзэл суртал, цэргүийн сэтгэл санаа авах юмгүй байсан нь ойлгомжтой. Хүрээнд 10 дахин бага хүчтэй Баронд ховх цохиулсан энэ армийн үлдэгдэл урагш бус хойшоо зугтсан нь гайхалтай. 10.000 орчим мянган хүнтэй арми байсны нотолгоо нь Ардын журамт цэрэгт цохиулсан гамингууд хүчээ бөөгнүүлж байгаад Хүрээний баруун талаар дайрч гарахыг оролджээ.

Генерал Рекухин тэднийг тосч байлдахад Барон Унгерн цахар цэргүүдээр хүч нэмж, эцэст нь өөрөө цэрэг аван байлджээ. 3 дугаар сарын 24-нд Барон ялж, генерал Жа У тэргүүтэй 4000 гаминг олзолжээ. Энэ тулаанд 5000 гамин алуулсан гэсэн мэдээ байдаг ба 8000 винтов өдий төдий сум олзолсон байна. Ингээд тооцвол Хиагтаас 9000 гамин, 8000 орчим винтовтой зохион байгуулалттай ухрах оролдлого хийжээ. Их буу, пулемётаа хаясан бололтой.

Яаж ч бодсон Хиагтад Монголчууд ялсан нь маргаангүй юм. Энэ бол бараг сүүлийн 70 жилд Монголчуудыг зоригжуулж байсан ба хятадтай байлдвал бид гарцаагүй ялна гэсэн итгэлийг хадгалж ирсэн юм. Монголчууд Хятадыг дорд үзэж байхад харин Хятадууд хүч чадалтай, зэрлэг дайчин Монголчуудаас эмээсээр иржээ.

Бүр 1455 онд Монголын Эсэн хааны 40.000 цэрэг авч давшаад Хятадын хагас сая цэргийг дийлж, эзэн хааныг нь олзолж ирсэн түүх бий. Үүний түүхэнд Түмогийн хэрэг гэдэг. Монголчууд дайтах чадвараа хадгалж ирсэн бөгөөд ХХ зуунд ч хэвээрээ л байсан юм.

Зэвсэглэл харьцангуй ойролцоо нөхцөлд Монголчууд илэрхий аархаж ялалт байгуулж байжээ. Байлдааны тактик, цэргийн үзэл суртал зэрэгцэн сэргэж байв. Монголчууд аймшигтай харгис хэрцгий байсан тухай Хятадын түүхчид бичдэг нь ч бас худал биш. Олзны хүнээр туг тахих, чойжин буух зэрэг ёслолууд нь Хятадын цэргүүдийг их айлгадаг байжээ. Харин энэ бол харгислал биш ердөө л уламжлал байжээ.

Сүүлийн үед зөвхөн МАХН-ыг муучлах зорилгоор Хиагтын тулалдааны яруу алдарт эргэлзэх болсон нь тийм ч сайн юм биш. Үнэндээ Хиагтыг чөлөөлсөн олон Монголчууд коммунист хувьсгалын төлөө тулалдаагүй бөгөөд эх орноо харийнхнаас чөлөөлөх л хүсэлтэй байжээ. Сүхбаатарын болон Магсаржавын цэрэгт байлдсан дайчдаас хожим ердөө 15 хүн л МАХН-д элсэж байжээ. Тиймээс МАХН-ыг муучлах гээд бүх түүхээ муучилж болохгүй нь.

Коммунист засаглал хожим 1929 онд зүүнтнүүд төрийн эрхэнд гарснаар бодат байдал болсон юм. Энэ гуравдугаар сарын 18-нд Хиагтын алдарт тулааны ой, Монголын Ардын армийн 88 жилийн ой болно.

Дашрамд хэлэхэд Монголын арми ХХ зуунд нэг ч ялагдаагүй билээ. Харин армийнхаа ойг 11 жилээр урагшлуулж, Богд хаант Монгол Улсын арми байгуулагдсан өдрөөр тогтоовол зүйтэй мэт санагддаг.

Уг нийтлэл үүх түүхээ сонирхдог хэн бүхний сонирхолыг эрхгүй татахаар байсан тул хуулбарыг нь авахыг хүсч блогтоо нийтлэж орхив. Би заримдаа боддог юм, хэрвээ би одоогийн мэргэжилээрээ бус өөр салбарт орох байсан бол түүх судлаач, угсаатанзүйч болох байсан. Гэлээ гэхдээ хоббигоороо түүх судлаад, сонирхоод байхад юу нь буруу байх билээ :)

Эх сурвалж:

http://origo.mn/24tsag/2009/03/19/14829

Sunday, April 19, 2009

Н. НАЦАГНЯМ: МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД ЭЭ! ХУВЬСГАЛ ХИЙХ ЦАГ БОЛЖЭЭ

Уг уриалгын үзэл санаа нь ихэд таалагдсан тул зохиогчоос зөвшөөрөл авалгүйгээр хуулбарыг нь авчихлаа. Зарим хүмүүсийн хэлдэгээр Ерөнхийлөгчийн сонгуултай огтоос холбоогүй гэж хувьдаа бодож байна. За холбоотой байлаа ч гэсэн "улс төрөөр чи оролдохгүй бол улс төр чамаар оролдоно" гэж үг бий. Эцсийн эцэст манай улс буруу замаар будаа тээж, олигархи ноёлсон ардчилал гээч болоод байгаад маргах хүн байхгүй биз. Бид үндэсний үйлдвэрлэлээ сэргээж байж амжилтанд хүрнэ гэдэг бол гарцаагүй, тийм нэгэн санаа энд байна:


Н. НАЦАГНЯМ. (natska1@yahoo.com) Castle Care-Tech LTD компанид интернет, радио холбоо, дохиололын систем зохион бүтээгч, програм хангамжийн инженер

Миний бие Англи улсад 8 жил электроникын инженерээр ажиллаж С, ассемблер хэл дээр олон програмыг яаж зэрэгцээ ажиллуулдагийг буюу RTOS (Real Time Operating System) системийг хэд хэдэн микропросессор дээр програмчлаж сурлаа. Өөрөөр хэлбэл Англи болон дэлхийн зах зээл дээр зарагдаж байгаа електроник барааг хийж сурлаа. Харин одоо Монголдоо очиж үндэснийхээ инженерүүдийг дэмжиж Монголд инженерийн хувьсгал хийх саналыг инженерийн бүх салбарын инженер нарт уриалж байна.Учир нь ерөнхий сайдын “Импортийг Орлуулах” бодлого бас ерөнхийлөгчийн “ШИНЭ ГУДАМЖ” төсөл биднийг дэмжиж улмаар биднээс тусламж хүсч байхад бид дуугүй сууж байгаа нь үнэхээр зохимжгүй явдал болоод байна. Манай ерөнхийлөгч “ШИНЭ ГУДАМЖ” төслөө “ШИНЭ ХОТ”, “ШИНЭ УЛС” төсөл болгон өргөжүүлэхийн тулд үндэснийхээ инженерүүдээс шинэ санаа шинэ бүтээл хүлээж сууна. Ийм байхад бид нойрноосоо сэрж Монголдоо инженерийн олон төрлийн төсөл зохиож ерөнхийлөгч, ерөнхий сайд нартаа өргөн барьцгаая. Мөн ерөнхий сайд маань гадаадад суугаа элчин сайд нартаа үүрэг даалгавар өгч гадаадад мэрэгжилээрээ ажиллаж буй Монгол инженерүүдийг судлуулж улмаар тэднийг нутагтаа харьж их үйлсийг бүтээхийг санал болгож байна.

Тухайлбал Лондон хотноо суугаа манай элчин сайд Б.Алтангэрэл миний ажлын байр дээр ирж танилцаад Английн электроникын үйлдвэрлэлийн дүр зургийг авч улмаар намайг Монголдоо тийм үйлдвэр байгуулахыг дэмжин туслаж байна.

Хэдийгээр манай инженерүүд одоохондоо зах зээлд эзлэх байр суурьгүй сул зогсолтын байдалд байгаа нь өөрсдийн буруугаас бус тендер нэрээр импортлогчид ба тэднийг дэмждэг манай элитүүдийн гаж дон юм. Ийм гаж дон Японд ноёрхож байсан бол Япон өдийд Монгол улсаас илүү ядуудрал нэрвэгдсэн сул дорой улс орон байх байсан гэж Японы NEC – ын ахлах инженер Steve IKEI онцлон тэмдэглэж байсан.

Би Монгол инженерүүддээ заавар зөвлөгөө өгч мөн түүнчлэн Англид байдаг бараа бүтээгдхүүнийг зохион бүтээхийг санал болгоно. Тэдний нэг хэсэг миний хэрэглэгч болж байхад нөгөө хэсэг нь миний нийлүүлэгч болох юм. Электроникын үйлдвэрлэлийн бааз суурь ингэж бүх инженерийн салбаруудын оршин тогтнох эх үндэс болж байдаг.

Жишээ нь манай хэсэг инженерүүд нано технологи ашиглаж эрчим хүч үйлдвэрлэлээ. Тэдэнд зайлшгүй хэрэгтэй автоматикуудыг би асар бага задлаар зохион бүтээж нийлүүлэх болно. Үйлдвэрлэсэн цахилгаан энергийг нь чанарын өндөр түвшинд хүргэх, доргилтын үед хүчидлээ тогтворжуулах, үүсгэгч бүрд ачааллыг жигд хувиарлах гэх зэргээр тэд нарт зайлшгүй шаардлагатай автоматикуудыг би хангалттай зохион бүтээж нийлүүлж чадна.

Бас нэг жишээ бол манай хэсэг инженерүүд түлш болон цахилгаан эрчим хүчээр ажилладаг троллейбус зохион бүтээж Казакстан Улсад нийлүүлж байна. Тэгвэл тэдний удирдлагын хэсэгийг автоматикуудыг би зохион бүтээж нийлүүлэх боломж байна. Учир нь би эсэргүүцэл конденциатор индукцлэлийн ороомог оролцсон ямарч электроникын хэлхээг програм хангамжийн аргаар яаж хийдэгийг хангалттай сурсан.


Хэрвээ та хүнсний тоног төхөөрөмжийн инженер бол та ямар нэгэн хүнсний тоног төхөөрөмж зохиогоорой би түүний чинь цахилгаан автоматжуулалтыг чинь хийж өгье. Мөн түүнчлэн таньд таний салбарын сүүлийн үеийн мэдээллийг интернетээс орчуулж өгье та Англи хэлтэй байх албагүй.


Гэх мэтээр би бүх салбарын инженерийн үйлдвэрлэлийг дэмжиж чадна.

Ер нь бидэнд мэдэхгүй чадахгүй зүйл гэж байх учиргүй ээ. Учир нь бүх төрлийн инженержүүлэлтийн анхан шатны жишээ загвар, бүх мэдээлэл интернет дээр үнэгүй байдаг бас IEEE (International Electrical Electronics Engineering) гэдэг сэтгүүл дээр бүх мэдээлэл байдаг. Энэ сэтгүүл интернэтэд тавигдсан байгаа. Зарим электрон бараа бүтээгдхүүний хийц загвар, тавил тохирууллагын тоо хэмжээг тухайн улсынх нь засагийн газрын хууль цаазаар хатуу зааж өгдөг. Тиймээс бидэнд зарим бараан дээр бэлэн ямарч үнэ төлбөргүй техникийн шийдлүүд бэлэн байна. Эдгээр хууль тогтоомж нь интернет дээр үнэгүй байдаг ба хэрэв бид тэр улс – д нь экспорт хийе гэвэл заавал тэр хуулинд заагдсан тавил тохирууллагыг тавих ёстой.

Манай инженерүүд Англи хэл мэддэг байх албагүй ээ. Энэ асуудлаар төр засаг тусгай төсөл хэрэгжүүлж би та бүхэнд бүх сүүлийн үеийн техникийг дэвшилийг олж орчуулж өгөх болно.

Эцэст нь бид электроникын хувьсгал хийж инженерийн бүх салбарын инженерийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх техникийн бүрэн боломжтой боллоо.

Гэтэл бидэнд нэг том саад гарч ирлээ.

Юу байж болох вэ?

Ойлгомжгүй юм хэн Ерөнхийлэгчийн ардчилсан төслийг эсэргүүцэж чадна гэж?

Хэн ерөнхий сайдын “Импортийг Орлууллах” бодлогыг зогсооно гэж?

Хэнч биш.

Тэгвэл юу вэ?

ҮНДЭСНИЙ ИНЖЕНЕРЖҮҮЛЭЛТИЙГ СААТУУЛАГЧ ХҮЧИН ЗҮЙЛСИЙГ УСТГАХ БОЛОМЖУУД

Энэ дугаартаа үндэсний инженержүүлэлтэнд саад болж буй олон хүчин зүйлсийн хамгийн ноцтой асуудлыг дурьдах ба дараа дараагийн цувралаараа үлдсэн бүх учир шалтгааныг толилуулах болно. Эцсийн үр дүнд нь Монголын инженерийн үйлдвэрлэл хөгжих арга замыг нээх болно. Ер нь чөлөөт зах зээлээр улс орон жамаараа өөрөө аяндаа хөгжин дэвшдэг атал манай улс маань хорвоогийн хосгүй ядууралд хүрч байгаа нь бид чөлөөт зах зээлийг анхнаас нь буруу ойлгож, буруу бодлого явуулснаас шалтгаалжээ.

Арван наймхан жилийн капитализмын түүхтэй бидэнд алдаж онох явдал байх боловч дандаа алдаа гаргаж ард түмэн дээрээ туршилт хийж байх шаардлагагүй, тэгэх ч ёсгүй гэж бодож байна. Хэдэн зуун жилийн капитализмын түүхтэй улс орноос зөв шийдлүүдийг олж сурах хэрэгтэй юм болов уу гэж бодно. Ямарч бизнес тэр дундаа бид бүхний хийх ёстой инженерийн үйлдвэрлэлийн эргэлт буюу урсгал нь банкны зээлийн хүүнээс шууд хамаардаг, гэтэл Монгол банк хүчээр зээлийн хүүг ихэсгэж инженер бидний үйл хэргийг боох бодлого явуулж байна.

Ер нь Монголчууд бид капитализмд ороод 18 жилийг элээж буй тул бид хэдэн зуун жилийн түүхтэй капиталист улс орны хажууд 10 настай балчир хүүхэд юм. АНУ, Английн их дээд сургуулиас сурсан мэдлэгээрээ улс орноо дээш нь биш доош нь газарт оршуулах бодлого явуулсаар 18 жил боллоо. Тэгвэл капитализмын хөгжлийн нууцыг их дээд сургуулиас биш АНУ, Английн инженерийн хүнд үйлдвэрлэлд 10 жил ажиллаж амьдарч байж сурдаг юм байна. Ийм хувь завшаан надад таарч би Монголоо хөгжүүлэхэд шаардлагатай бүх зүйлийг сурсанаа бурханы хишиг хэмээн баярлаж явдаг. Энэ бурханы хишигийг манай нийт ард түмэн хүртэх ёстой.

Намайг 2000 оноос 2007 он хүртэл Англид ALSTOM гэдэг Францын компанид ажиллаж байхад бид сар бүрийн эцэст эдийн засагчдийн тайлан хуралд оролцож Английн төв банк болон арилжааны банкуудын хүүний бодлогын чиг хандлага, инфляцийн түвшин компаний үр ашигт хэрхэн нөлөөлөх, мөн манай хэрэглэгч болон нийлүүлэгч нар Төв банкны бодлогын уур амьсгалд амьдрах чадвар хэр байгаа гэх мэт мэдээллийг авдаг байсан.

Хэдийгээр Англи Монголын эдийн засгийн хөгжлийн түвшин өөр боловч математик загварчлалаар батлагдсан хүний нийгмийн хууль хаана ч адилхан философитой юм.
Англи улсын төв банкны бодлого нь паундын ханш унах буюу инфляциас ердөө ч айдаггүй юм шиг санагдсан. Учир нь тэд үйлдвэрлэлээ дэмжихийн тулд паундын нийлүүлэлтийг нэмэгдүүлж паундын ханшийг £1 = $1.98 – ээс £1 = $1.41 болтол сулруулдаг. Энэ процесс нь ойролцоогоор 5 жил үргэлжилдэг. £1 = $1.4 хүрмэгц нөгөө цацсан паундууд нь амжилттайгаар эргэн төлөгддөг учир зээлийн хүү нь манай монголчуудын зүүд зэрэглээнд ч байдаггүй тийм өчүүхэн бага байдаг. Бага хүү гэдэг нь үр ашигтай ажиллахын баталгаа юм. Гэтэл манай Монгол банк хүүгээ хүчээр хатуу бодлогоор иэхсгэчихээд яаж үр ашигтай ажиллацгаа гэж хэлж байна аа.

Бидний зүүдэнд ч оромгүй бага хүүтэй зээл цацсан Английн банкууд тэр гаралтаа 5 жилийн турш буцааж авдаг ба энэ үед паундын ханш £1 = $1.4 – өөс £1 = $1.98 болтлоо өсдөг. Ингээд харахад 1998 онд паундын ханш £1 = $1.98 байснаа 2003 он гэхэд паундын ханш £1 = $1.4 болж улмаар 2008 онд паундын ханш £1 = $1.98 болсон. Гэх мэтээр паундын ханш таван жилийн давтамжаар өсч буурч байна. Mr Паундын ханшийг арван жилийн давтамжийн хурдаар харахад паундын ханш тогтвортой байнга л £1 = $1.98 байдаг юм. Үүний үр дүнд үндэсний үйлдвэрлэл өсч эдийн засгийн суурь чангардаг. Гэтэл манай ₮ маань паундын ханшийг бодвол хатуу бодлогын ачаар байнга л тогтмол байдаг. Гэтэл үүнийг сонсон Английн Элитүүд надад итгэхгүй байгаа ба тэд хэлэхдээ хэрвээ үнэн бол та нар яаж үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлдэг юм вэ гэж гайхаж улмаар надаас тэр гайхамшигт нууцаа хэлж өгөөч гэж шахан шаардаж байна. Яагаад гэвэл тэд бодохдоо ₮ - ийн ханшаа тогтмол барьчихаад үйлдвэрлэлээ өндөр түвшинд хөгжүүлж байгаа Монгол Улс гэж бодоод үнэхээр биднийг бишрэн шүтэж гайхаж сууна. Гэтэл бид бодит байдал дээр үндэснийхээ үйлдвэрлэлээ нухчин дарчихаад хатуу бодлогоор хиймэл эдийн засгийн үзүүлэлт хийж эдийн засгийн хөгжлөө сааруулж байна.

Эсрэг тэсрэгийн хуулиар ₮ - ийг цацаж үндэснийхээ үйлдвэрлэлээ дэмжихэд ₮ - ийн ханш унах сөрөг үр дагавартай ч гэсэн 10 жилийн давтамжаар харахад ₮ - ханш маань тогтвортой байх болно. Иймд яг одоо айх юмгүй ₮ - ийг бага хүүний бодлогоор аадар бороо мэт цацаж үндэснийхээ үйлдвэрлэлээ дэмжиж ₮ - ийн ханшийг унагааж харин 5 жилийн дараа мөнгөний хатуу бодлогоор хүүг ихэсгэх бус харин цацалтын тоо хэмжээг эрс багасгах бодлогыг 5 жил хийхэд ₮ маань эргээд хэвийн ханшиндаа ортол сайжирна. Учир нь бага хүүтэй цацах учраас эргэж ирэх магадлал асар өндөр байх болно. Ингээд 10 жилийн тоймоор харахад ₮ маань тогтмол ханштай ба 10 жилийн дотор юу болох нь хэнд ч хамаагүй ба эцсийн үр дүн нь ард түмэн нь хямд зээл авч ашигтай ажиллаад арван жилийн дотор өрөө төлсөн байх юм. Ингэж капиталист эдийн засаг хөгжин дээшилдэг юм байна. Капиталист эдийн засагчид инфляциас айдаггүй юм байна. Харин ч инфляцийн хэлбэлзэл байхгүй бол эдийн засаг нь зогсонги байна гэж үздэг юм байна. Эндээс харахад манай эдийн засаг зогсонги байсан гэдгийг манай ₮ - ийн ханш сүүлийн хэдэн жилд паундыг бодоход дэндүү тогтмол байснаараа батлаж байна. Иймд манай Элитүүд Монголын эдийн засаг хөгжиж байна гэж ярьдагаа болихгүй бол гадаадын эдийн засагчдын элэг доог болно гэдгийг сануулж урьдчилан сэргийлж Монголынхоо нэрт улс төрчид элит ах нарынхаа нэр төрийг харийнхнаас хамгаалахыг хүсч байна. Шударгаар хэлэхэд бид капиталист эдийн засаг гэдгийг мэдэхгүй ба мэддэг байх ч албагүй юм. Яагаад гэвэл бидэнд капитализмын 18 – хан жилийн түүх байна. Англичууд ухаантайдаа ч биш олон зуун жилийн сүйрэл дампууралынхаа гашуун туршлагаар барьж байгуулсан оновчтой бодлого ухаалаг хуультайд л биднээс ялгаатай байгаа юм. Иймд бид тэр олон зуун жилийн аймшигт сүйрэл дампуурал дайн тулааныг нь үзэлгүйгээр тэдний түүхийг сурч ашигтай арга барилыг ашиглавал Монголчууд бид ирээдүйнхээ олон зуун жилийн сүйрэл дампуурал дайн тулааныг алгасах боломжтой юм уу гэж бодлоо.

Аж ахуйн нэгжүүдийг ашигтай ажиллуулахын тулд аль болохоор хамгийн боломжит бага хүүгээр паундын цацалтыг хийдэг. Өөр жишээ дурьдвал Францын засгийн газар том хүнд үйлдвэрүүддээ ямарч хүүгүй зээл өгч Английн хүнд үйлдвэрүүдийг эзлэн түрэмгийлэх бодлого явуулдаг. Энэ бол миний 7 жил ажилласан Англи дахь ALSTOM гэдэг Францын компани юм.
Инфляцийн хэлбэлзэл нь ердийн үед арван жилийн давтамжаар хэлбэлздэг боловч эдийн засгийн хямрал болон дайн гэх зэрэг онцгой байдлын үед паундыг хайр найргүй цацах бодлого явуулж үндэснийхээ үйлдвэрлэлийг сэргээх бодлого хэрэгжүүлдэг юм байна. Энэ нь ганц Англи биш бусад бүх улсын бодит түүх тэр бүү хэл яг өнөөдөрийн Английн түүх бидэнд ил тодоор харуулж байна.
Гэтэл манай Монгол банк маань ₮ - ийг цацахын оронд хатуу бодлого явуулж улс орноо мөхөөх гэж байгаа нь тэдний санаатай хийж байгаа үйлдэл биш харин тэднийг ийм гарцаагүй байдалд оруулсан манай элитүүдийн буруу юм.

Манай суут ухаант элитүүд маань 1990 оноос хойш ашиггүй, борлуулалтгүй гэж нэр зүүж ажиллаж байсан бүх үйлдвэрүүдийг төмөрийн хог болгож урагш нь ачуулсан. Ингэхийн оронд Маргерет Тэтчерийн аргаар улсын монопол том үйлдвэрүүдийг хувийн жижиг үйлдвэрүүдийн нийлүүлэгч болгон гадаадын импортоос хамгаалагдсан дотоодын чөлөөт өрсөлдөөнд яагаад оруулж болоогүй юм вэ?

Манай суут ухаант төр засгийн элитүүд хэлэхдээ та нар Хятадаас хямдхан хийвэл миний импортын бизнесийг ялна гэдэг. Тэд биднийг Хятадаас хямд хийхийг шаардаж байна. Тэд ойлгохдоо гадаадын зах зээлтэй өрсөлдөх чөлөөт зах зээл гэж буруу ташаарч байна. Гэтэл Азийн Бар Улсууд одоо хүртэл гадаадын импортоос хамгаалагдсан дотоодын чөлөөт өрсөлдөөнд амьдарч байна. Тэр бүү хэл хөгшин Англи Улсад энэ хуулийг Английн том үйлдвэрүүд сайн дураараа хэрэгжүүлж байна. Иймд манай төр засаг үндэснийхээ инженерийн үйлдвэрлэлийг гадаадын импортоос хамгаалдаггүй ч бид сайн дураараа өөрөө өөрсдийгөө хамгаалахыг уриалж байна.
Жишээ нь манай банкууд дохиололын системээ надаар хийлгэвэл та нар одоо байгаа шигээ нөгөөх чинь яагаад ажиллахгүй болчихов оо хэмээн бухимдах шаардлагагүй болно. Надад цахилгаан эрчим хүчний тоолуур хийх хангалттай туршлага байхад яагаад импортоор тоолуур орж ирэхийг хориод надад захиалга өгч болдоггүй юм вэ? Энэ бол Азийн Бар Улс орнуудын уламжлалт арга шүү дээ. Ер нь Монгол инженерүүдийн хийж чадах зүйлсийг яагаад засгийн газрын тэндерээр импортоор оруулж ирдэг юм вэ?

Нэг мэдэхнээ бид 18 жилийн дотор Голланд өвчтэй 100% - ын импортлогч улс болчихлоо. Бид ямарч үйлдвэрлэлгүй болохоор Монгол банк хичнээн ₮ гаргаж цацна төдий хэмжээгээр ₮ - ийн ханш унаж бид бүгд ядуурах болно. Монгол банкнаас гарсан ₮ импортын замаар орж дотоодын биш гадаадын инженерүүдийг ажлын байраар хангадаг тул ₮ - ийн ханш эргэж сайжирдаггүй. Гэтэл Английн Төв банкнаас цацсан паунд үр ашигтайгаар амжилттай эргэн ирдэг. Учир нь Английн банкууд зөвхөн дотоодын зах зээлээ дэмжсэн бизнест зээл өгдөг мөн импорт чөлөөтэй боловч Английн инженерийн үйлдвэрлэгч нар хэзээ ч импорт хийдэггүй. Бид өөрөө өөрсдөөсөө өөрсдийнхөө юмыг худалдаж авдаг ба ингэж байж л бид өөрөө өөрсдийгөө ажлын байраар хангадаг юм гэж Англи инженерүүд ярьдаг. Нэг жишээ дурьдахад 2005 онд Францын ALSTOM Англид худалдаж авсан Английн үйлдвэрүүдээ Франц руугаа нүүлгэх бодлого явуулсан боловч Англи инженерүүдийн эх оронч үзлээс болоод амжилтанд хүрээгүй. Учир нь нүүж очсон эхний хэсэг болох Motor Control – ийн үйлдвэр нь Францад очсон өдрөөсөө эхлээд орлого, захиалгаа алдаж жил болоход 1,5 сая паундын захиалгаа алдсан. Учир нь захиалагч нар нь Англи инженерүүд тул импорт хийхийг эх орноосоо урван тэрсэлсэн үндэсний дайсан хэзээ ч уучилж болшгүй хамгийн дээд хэмжээний ялтан гэж үздэг. Энэхүү алхамын ачаар олон зуун Англи инженер эх нутагтаа ажлын байраа авч үлдсэн. Хамгийн сонирхолтой нь Английн төрийн хууль биш харин Англи хүмүүсийн сэтгэхүй нь үндэсний үйлдвэрлэлээ хамгаалж байна. Гэтэл манай төр яагаад импортыг дэмжсээр байгаа юм вэ?

Японы төрөөс гадаадад ажиллаж байсан Япон инженерүүдийг Япондоо ирж юмаа хийхээс өмнө захиалга өгч ажлын байраар хангаж байсныг Английн BBC – гээр харлаа. Гэтэл манай төр намайг эхлээд юмаа хийчих дараа нь яахав Хятадаас хямд байвал захиалга өгч магадгүй гэнээ. Импортыг орлуулах төрийн бодлого байгаа хирнээ бодит байдал дээрээ яагаад хэрэгжихгүй байна вэ? Ийм төр дэлхийн түүхэнд байдаггүй болохоор манай үндэсний инженержүүлэлт сааталд ороод байгаа юм. Хэрвээ манай төр анхнаасаа импортыг хорьж өөрсдийгөө дэмждэг Азийн Баруудын уламжлалт бодлогыг хэрэгжүүлж үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлсэн бол өнөөдөр Монгол банк ийм гарцаагүй байдалд орохгүй байх байсан. Өөрөөр хэлбэл манай элитүүдийн шүтээн болсон импорт чинь ₮ - ийн ханшийг 18 жил сульдаалаа. Сульдсан ₮ маань гадны зах зээлийн доргилтонд ямарч эсэргүүцэх чадваргүйгээр гутамшигтайгаар сөхрөн унаж Монгол банк зээлийн хүүг ихэсгэхээс өөр аргагүй арчаагүй байдалд орлоо.

Иймд импортыг тууштай хамгаалж хэрэгжүүлж байгаа төр засгийн эрх баригчидтай би шударгаар харилцан ашигтай тохиролцоо хийхийг санал болгож байна. Юу вэ гэвэл та нар тэндерээс авсан хөрөнгөөрөө өөрсдөө бүхнийг дотооддоо үйлдвэрлэж болно. Жишээ нь та эрчим хүчний тоолуурын тэндерт ялсан бол та гаднаас авалгүй өөрөө хийж болно. Та нэг оюутан хөлсөж аваарай би тэр оюутанд чинь зааж өгье. Хэрвээ хүсвэл олон нийтийн телевизээр бүх нийтэд заая. Сайн сурсан оюутнууд нь таны хүссэн бүхнийг хийж өгнө. Та импорт хийж гадаадын инженерүүдийг тэжээхийн оронд нэг ч гэсэн Монгол хүнээ тэжээх сайхан боломжийг би таньд олгож байна. Ийм замаар ч хамаагүй гадагшаа харь улс руу явж байгаа хөрөнгийг зогсоож чадвал бид үндэсний инженерийн үйлдвэрүүдтэй болно. Нэгэнт үндэсний үйлдвэрүүдтэй болчихвол Монгол банк маань Английн Төв банк шиг үр ашигтай бодлого явуулах боломжтой болж ₮ - ийг асар ихээр мөндөр мэт цацах болно. Хамгийн гол нь бид өнөөдөр яаж импортыг орлуулах оновчтой шийдлийг хамтран олох хэрэгтэй. Шуудхан хэлэхэд та бүхний импортлож сурсан бараанууд жишээ нь эрчим хүчний тоолуур гэх зэргийг би хийж таны зах зээлийг булаах хатуу сэтгэл надад байхгүй ээ учир нь надад хэд хэдэн шинэ бүтээгдэхүүн эрчим хүчний автоматжуулалтанд хийх санаа байгаа. Өөрөөр хэлбэл та хаанаас ч хайгаад олохгүй зүйлсийг би хийе харин та хятад инженерүүдийг биш Монгол инженерүүдээ ажлын байраар хангаарай. Ийм тохиролцоо хийхгүй бол манай төр засагт ажиллаж байгаа хүмүүсийн цалин асар бага ба ажлаа алдах эсвэл тэтгэвэртээ гарлаа л бол шууд нийгмийн эмзэг бүлэгт гэр бүлээрээ ордог нь манай бодит амьдрал юм. Миний нэг сайн таних хүн гэхэд л цагтаа төрийн сайд байсан хүн ажилгүй болсоныхоо дараахан орон гэргүй болж өлсөж, хөлдөж золгүйгээр нас барсан. Бидний цөөхөн Монголчууд дээд доодгүй бүгдээрээ ядуу ба ажлаа алдлаа бол маргаашнаас нь амь нас болон ахуй амьдрал нь баталгаагүй билээ. Иймд шударгаар байгаа юмаа хүн болгонд хүртээх арга замыг олж хүн бүрийг ажилтай болгоё, ажилтай хүн бүрийг артай болгоё. Надад итгээрэй би үүнийг хийж чадна. Таньд хураасан хөрөнгө байгаа бол та түүнийгээ үхмэл байдлаар банкинд хадгалахын оронд та инженерийн үйлдвэрлэл хийхийг сонирхоорой би таньд үнэгүй зөвлөгөө өгөх болно. Та хаанаас яаж хөрөнгөтэй болсон нь надад хамаагүй ээ, харин та миний тусламжтайгаар олон арван Монгол инженерийг ажлаар хангасан ачтан буянтан болно. Хэдийгээр одоо ард олон таныг улсын өмчийг завшигч гэж гомдовч хэдхэн жилийн дараа таныг ард олноо ажлаар хангаж, ахуй амьдралыг нь тэжээсэн ачтан хэмээн үнэлэх болно.

Би хувьдаа зарим хүмүүсийн санааг дэмждэггүй. Жишээ нь улсын өмч завшигчдаас хөрөнгийг нь хурааж улсын өмч болго гэдэг. Энэ бол худлаа сонгуульд ялах арга заль ба энэ хэзээ ч биелэх боломжгүй асуудал. Биелсэн ч ард түмэн юу ч хожихгүй харин дахиад нэг шинэ завшигчтай болно. Энэ нь парламент засаглалын үндсэн шинж чанар юм. Бид нэгэнт парламент засаглалыг сонгосон болохоор хувь заяатайгаа эвлэрч манай улсын хөрөнгийг хувааж авдаг төрийн эрх мэдэлтэн нарыг наймаа буюу импорт хийхийг нь болиулж инженерийн үйлдвэрлэл эрхлэдэг болгож чадвал Монгол хүн бүр ажилтай болж эдийн засаг маань сэргэх болно. Иймд би манай хөрөнгөтэй хүн бүрт ямар нэг байдлаар тэднийг инженерийн үйлдвэрлэл эрхэлдэг болгохын тулд өөрийн бүх хүчийг дайчилж ажиллана. Нэг хэсэг нь миний хэрэглэгч болж байхад нөгөө хэсэг нь миний нийлүүлэгч байх болно. Эцэст нь миний ч таны ч ажил үйлс бүтэж, манай Монгол инженерүүд ажилтай болно.

Яг одооноос Монгол инженер бүр дор бүрнээ өөр өөрсдийнхөө мэргэжлээр төсөл гаргагтун. Би цахилгаан автоматик болон хүчний электроник, 100А – ийн тогтмол болон хувьсах гүйдлийн контрол, радио холбоо, embedded web server, монгол хэлтэй контроллёр гэх мэтийн зүйлсийг таньд хангалттай хийж өгч чадна. Хамтарсан төслөө хийсний дараа олон нийтэд төслөө тараахад манай хөрөнгөтнүүд маань санхүүжүүлэх санал ирүүлнэ - тэр үед та хамгийн ашигтай хөрөнгө оруулагчийгаа сонгоорой эсвэл хамгийн хямд хүүтэй банкны зээлийг сонгоорой. Яг энэ үед Монгол банк хоригоо тавих нь гарцаагүй ээ. Ийм боломжийг Монгол банкиндаа гаргаж өгөхийн тулд Монгол инженер бүр шинэ бүтээл санаачилж үндэсний инженерийн үйлдвэрлэлийг хөгжүүлцгээе. Харин Монгол банк conditional offer хийх боломжтой юу? Жишээ нь дотоодын инженерүүдийн хийж байгаа зүйлсийг гаднаас импортлогч байгууллагад зээл өгсөн арилжааны банканд Монгол банкнаас зээл өгөхгүй байх буюу зөвхөн дотоодын инженержүүлэлтийг дэмждэг банканд Монгол банкнаас зээл өгөх гэх мэт аргаар дотоодын үйлдвэрлэлээ Монгол банк хамгаалж болох биш үү?

Бид цаашдаа бүхий л боломжийг хайж үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх болно. Одооноос эхлээд дээд доод гэж хоёр тал болон дайсагнах хэрэггүй боллоо. Одоогийн байдлаар манайд ангийн ялгаа байгаа боловч энэ бол асуудал биш харин ч асуудлыг аль аль талдаа ашигтайгаар шийдэх болно. Ямарваа улс үндэстэний хамгийн үнэт зүйл бол үндэстэний тусгаар тогтнол. Үүнтэй харьцуулахад дотоодын маргаан юу ч биш. Би Монгол хүн бүрийг дэмжих болно. Та авилгалын алтан хараацай байсан ч би таныг дэмжинэ. Яагаад гэвэл та шоронд насаараа сууж байснаас олон арван Монгол инженерийг ажлаар хангаж дэлхийн зах зээлд электрон бараа нийлүүлэгч болвол улс оронд маань хэрэгтэй. Ингэж байж бид нийтийн хүчээр мөлхөж яваа улсаа ядаж гар дээр нь босгоё дараа нь хөл дээр нь гишгүүлье. 1992 оны Үндсэн хууль нь коммунист арга барилаар капитализм байгуулах гэсэн оролдлого тул улс орныг маань мөхлийн ирмэгт хүргэсэн. Нийгмийн хөгжлийн хуулиар бол манай авилгалын эзэд бол манай үндсэн хуулийн бүтээгдэхүүн юм. Иймд авилгалын эздийг уучилж улмаар тэднийг зөв замд хөлөө тавьж ард олноо ажлын байраар хангахад нь туслая.

Харин цаашдаа авилгалгүй, үндэсний инженержүүлэлтээ хамгаалж чаддаг тийм ардчилсан нийгэм байгуулъяа гэвэл нэн даруй шинэ Үндсэн хуультай болох явдал юм. Ийм шинэ систем зохиохыг Монгол инженер бүрт даалгаж байна. 1992 оных шиг та улс төрийн шинэ системээ ард түмэн дээрээ турших шаардлагагүй харин та миний хийсэн математик загварчлал дээр туршаарай. Би VC++ дээр үүнийг жилийн өмнө програмчласан ба GUI – тэй тул ашиглахад их хялбар. Бидэнд хэн нэгэн шударга удирдагч хэрэггүй харин шударга удирдагчийг үйлдвэрлэж чаддаг шинэ үндсэн хууль хэрэгтэй. Нийгмийн хөгжлийн хуулиар бол Үндсэн хууль буюу улс төрийн систем нь төрийн субьектүүдийг үйлдвэрлэгч машин юм. Жишээ нь Английн машин авилгалыг устгах чадвартай бол манай систем тийм чадваргүй харин найр наадам хийж хуваалцахаас өөр гарцгүй болгодог. Энэ бол цэвэр системийн шинж чанар бөгөөд тухайн хувь хүний онцлог биш гэж нийгмийн хөгжлийн хуулинд заасан байдаг. Өөрөөр хэлбэл өнөөгийн манай нийгмийн бүх бузар булай явдал нь манай Үндсэн хуулийн ач гавъяа юм. Иймд хувь хүнтэй тооцоо бодох биш үндсэн хуультайгаа тооцоо бодоцгооё Элэг нэгт Монголчуудаа!

Тэгж байж бид үндэсний инженержүүлэлтээ төрийн хамгаалалт оруулах болно.

Эх сурвалж: Сонин.МН