Wednesday, January 05, 2011

Брэнд буюу 9911 яагаад хаданд гарав?

Гадаадад төгсч ирсэн нэг найзтайгаа хальт санаандгүй ямар брэндийн хувцас хунар сонгодог, яагаад 9911 дугаар хаданд гарав гээд буу халж суутал манай монголчууд сүүлийн үед их брэнд хөөж туйлширдаг болжээ гэв. Угаасаа манайхан нэг тийшээ хэтэрхий туйлширах гээд байдаг талтай ч энэ удаад өөрсдийгөө өмгөөлөөд жоохон маргаваа хөөрхий.
Тэгэхээр яагаад брэнд хөөдөг болсон талаар ярихийн тулд эхлээд бид ямар цаг үеийг туулснаа бодох хэрэг гарав. Миний бодлоор өмнө нь соц нийгэмд үйлдвэр бүр нэг л төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж түүнийг нь хүн бүр л авч хэрэглэхээс өөр замгүй байсан буюу өөрөөр хэлбэл зах зээл дээр өрсөлдөөнгүй байсан болохоор брэнд бүтээх шаардлагагүй байж. Тиймээс брэнд гэдгийг саяханаас ардчилсан нийгэмд ороод л танилцсан ш дээ. 
Одоо бидэнд ямар нэгэн бараа бүтээгдэхүүн худалдан авч хэрэглэх шаардлага гарахад маш олон адил төрөл, зүйлээс сонгох хэрэгтэй болж байгаа.
Брэнд гэдгийг хувьдаа бүтээгдэхүүний чанар, онцлог буюу нэр хүнд гэж ойлгоод байгаа. Хүн бүрийн хэрэгцээ, хэрэглээ адилгүй учир түүнд таарсан бүтээгдэхүүн, үйлчилгээг ганц брэнд нэрээр л сурталчилж, хэрэглэгчдийн тархинд таниулж, суулгаад байгаа байхаа?
Жишээлбэл гар утасны үйлчилгээ байна. Хэрвээ та оюутан сурагч бол хэрэглээ болон төлбөрийн чадвартаа нийцсэн D20, Be, ID гээд хямд сонголт хийсэн байхад хэн ч гайхахгүй. 
Харин бизнес эрхлэгч, албан ажилтан бол байнга цэнэглэгч нэгж хайж гүйхгүй, хэрэглээндээ тааруулж ярианыхаа багцаа сонгоод дараа төлбөрт Mobizone, BusinessClass, Сонгодог багц гээд брэндүүд байгаа.
Манай өөрсдийн үндэсний бүтээгдэхүүн ч брэнд бий болгоод эхлэсэн шүү дээ. Тэгээд тухайн брэнд нэрийг сонсоод л бидэнд тэдгээрийн чанар, онцлог,  үнэ зэрэг нь шууд бууж байгаа. Шар айргаар жишээ авая Боргио ба Пүүшин эсвэл Сэнгүр гэхэд 3н өөр төрлийнх, өөр хэрэглээнийх :))
Аа харин 9911 хувьд сүүлийн үед ханш нь огцом өсч байна. 3 жилийн өмнө 500-c 600 мянган төгрөг байсан бол одоо доод тал нь 5 сая гэнэ. Банкинд хийснээс ч илүү өсч байна гэнэ үү, хэхэ. Ө/х 9911 өөрөө маш эрэлттэй ч олдоц нь тун ховор байгаа брэнд болоод байгаа учраас үнэ нь өсөөд байгаа хэрэг шүү дээ. Дахиад өөр үүрэн холбооний оператор ийм брэнд бүтээж чадахгүй, бүр Мобиком өөрөө ч чадахгүй л болов уу, тиймээс нэр хүнд, үнэ нь өсч буй. Өөрөөс хэлбэл монголчуудын бүтээсэн брэндүүд дотроос хамгийн нэр хүндтэй, амжилттай болсон нь гэхэд буруудахгүй болов уу.
Худлаа гэвэл мобиком руу ч юмуу, аль нэг үйлчилгээний газар руу 9911-тэй дугаараас залгаад үзээрэй :P

0 Comments: