Tuesday, January 27, 2009

Бизнес зөвлөгөө

Бидний сайн мэддэг хэрнээ өдөр тутам гаргадаг алдаанууд.
Бизнес гэж хожил авчрах боломжтой тоглоом юм.Ийтээс бизнес тоглоомд ялагч болохыг хүсвэл дүрмийг нь сайн мөрд..
Та шатар тоглож сур. / Стратегийн сэтгэхүйд тус болно./
Ажлын байрныхаа дүрмийн жагсаалтийг гаргаж ав.
Өөрөө байнга мөрддөг, маш явцуу хүрээнд ойлгодог 2 дүрмийг бичиж аваарай.
Ямар нэг зүйлийг хийж болох эсэх талаар эргэлзэж байгаа бол ямарч байсан үүнийг хийгээд үз.
Хэрэв таныг шүүмжилбэл, үүнийг битгий өөр дээрээ хүлээж ав. Зүгээр л асуудлын зах хязгаарыг олж хар.
Өөртөө хэдэн мөч ч бүтэн цагийг хий дэмий өнгөрөөхийг битгий зөвшөөр. Хэрэв та ажлын цагийнхаа 5 хувийг бусадтай харьцаа үүсгэх бэхжүүлэхэд зарцуулахгүй байгаа бол ямар нэг зүйлийг буруу хийж байна гэсэн үг.
Өглөө бүр энэ өдөр юу хийх ёстойгоо тэмдэглэж сур.
Өөртөө хамааралгүй жижиг ажлыг шүүрч авахаа боль.
Хүмүүс өөрийнхөө хийх ажлыг танд шилжүүлэхийг оролдож байгаа бол татгалзаж сур.
Хэрвээ та менежер юм уу ахлах менежер бол удирдлагандаа байгаа хүмүүсийн өмнөөс ажлыг нь бүү хий.
Өдрийн төлөвлөгөөгөө гаргахдаа хамтран зүтгэгч нартайгаа ажлын бус сэдвээр ярилцах хэдэн хором үлдээж бай.
Өдрийн цайны цагийг өөртөө ашигтайгаар ашиглаж бай.
Чухал асуудлыг шийдвэрлэхдээ ганцхан ажилтныхаа саналд бүү найд. Найдвартай хэд хэдэн хүнээс зөвлөгөө авч бай.
Хэрэв танд төсөв баталж өгсөн бол юу ч бодолгүйгээр түүнийг бүрэн зарцуулж бай.
Танаас шаардаагүй л бол хэзээ ч мөнгөө зарцуулах зөвшөөрлийг битгий асууж бай.
Офиссийн бодлогод дурын хэлэлцээр шиг хандаж бай. Бусдад юу хэрэгтэй, та юу өгч чадах өөрөө ямар нэг нөхцөл байдалдяаж амжилтанд хүрэх талаар олж мэдэхэд цаг гаргаж бай.
Чи надад , би чамд гэдэг бодлогын мөн чанарыг санаж яваарай. Зүгээр л өгөхийг бүү яар оронд нь өөрөө юу хүсч байгаагаа бод.
Ажлын байр их хурлын индэр биш. Зөв юм хийх, сайн юм хийх ойлголтийг битгий хольж солиорой.
Ядаргаатай тэнэг хүмүүсийг өөртөө саад болохгүй байхыг соёлтой хатуухан гуй.
Хэрэв танд бусдыг бурууг тохож байгаа бол буруутанг нь шууд л зааж өг.
Ажил хэргийн уулзалтын үеэр саналаа хэлэхээс бүү айж бай.
Таны өмнө ажиллаж байсан хүмүүсийн тогтоосон ёс жаягийг бүү тоомсорло.
Өөрийнхөө саналыг хэлж байхдаа түрэмгий санагдахгүйн тулд бусдын саналыг асууж бай.
Өөрийгөө хэрэгтэй хүнтэй танилцуулаад өгөөч гэж гуйхаас бүү нэрэлх.
Танил хүмүүст зөвлөгөө авах зуучлуулах талаах хандаж бай.
Өөртөө итгэсэн хүн бүрийн хэрэгцээг сайн судлаарай.
Эсэргүүцэлтэй тулгарвал даралт үзүүлэхээс зайлсхий .
Бусдаас хамааралгүй ажиллахдаа та юу алдаж болох талаар өөрөөсөө асуу.
Та бүх хүмүүст дандаа таалагдах албагүй.
Заримдаа хүмүүс өөрсдийнхөө хүссэн зүйлийг хийлгэхийн тулд ууртай урам нь хугарсан дүр эсгэдэг.Энэ занганд битгий ороорой.
Таны бусдад таалагдахыг хүсэхгүй, бусдад хайхрамжгүй хандаж байгаа нь бусадтай холбоо тогтооход саад болдог.
Ажил дээрээ хэн нэгэнтэй бүү сээтэгнэ.
Санхүүгийн хувьд бусдаас хараат байхын тулд хадгаламтай бай.
Өөрөө өмнөөс нь хийх бус ажтлтнуудаа ажлаа чанартай хийж сурга.
Хүнд хэцүү том ажлын хийхээсээ өмнө түүнийгээбүтээлч сэтгэлгээтэй хамтран зүтгэгч нартайгаа заавал хэлэлцэж байгаарай.
Даалгавар авах болгондоо түүнийгээ яаж хурдхан гүйцэтгэх талаар бодож стрест орохгүйг хичээ.
Ажлын байраа өөрийнхөө зочны өрөө шиг гоёхоос татгалз.
Гэрийн авгайн нэр зүүх гээгүй л бол ажлынхаа ширээн дээр хоол гаргаж тавихаасаа өмнө сайн бодоорой.

Эх сурвалж
http://biznetwork.mn/topic/show/282/

Сар шинийн эргэн тойронд

Саяхан С1 ТВ-ээр Шарын зурхайнхан, Төгсбуянт зурхайнхан халз мэтгэлцээн хийж нийгэмийг дахиад өөр нэг төрөл зүйлээр нь хоёр хувааж хаях нь тэр... Монголчуудыг ингэж талцуулж байгаа нь цаанаасаа захиалгатай ч юм шиг, манайхан ч өөрсдөө талцаад хэмлэлдээд байх нь инээдтэй ч юм шиг, гунигтай ч юм шиг...

Миний бодлоор энэ маргаад байгаа нь хоёр талтай байгаа. ТВ-ээр маргасанг халти үзсэн, хэрүүл дайралцааны шинжтэй болоод өнгөрсөн, тэндээс авах юм юу ч байгаагүй, сэтгүүлчийн хувьд Отгонбаатар том алдаа хийсэн.
Бусад япон, хятад, солонгос зэрэг орнуудтай адил хийвэл ажил хэргийн явдалд илүү нэмэртэй, 2 орон адилхан амраад цагаан сар, еэвэний баяр гээд нэгнийгээ хүлээхгүй нь нэг давуу тал.
Харин Монголын цаг агаар тэдгээр орноос тэс ондоо арай сүүлд дулаардаг гэдгээрээ Цагаан сарыг өвлийг өнтэй давсаны баяр, Өтгөст хүндлэл үзүүлэх гэдэг утгаараа тусдаа хийдэгээрээ хийгээд яваад байсан ч болно шүү дээ.
Энэ Арго, Дашцэрэн эдэрийн үйлдэлийг би хувьдаа Малчдын Цагалбарын бизнесийг булаацалдаж байгаа атгаг явдал л гэж харж байгаа. Анхнаасаа Монголчууд зөрөөд тэмдэглээд ирсэн, түүгээрээ явсан ч яахав. Хэзээ гэдэг нь гол нь биш яаж баярлаж байгаагаа яриасай. Тэр мөнгө барьж золгодог, бэлгэ сэлт бол их ядаргаатай санагддаг. Ах дүүсээрээ нийлээд нэг томхон газарт нэг удаа ёсолчих нь дээр ч юм шиг.

ГөгөМН-ны сэтгэгдэл дээр нэг хүн ойлгомжтой тайлбар хийсэн байгаа:
Дэлхий нарыг 365.25 хоногт тойрдог. Сар дэлхийг 29.5 хоногт тойрдог. 1 хоног гэдэг нь дэлхий тэнхлэгээрээ нэг бүтэн эргэх хугацаа. Эдгээр хугацаанд бүхэл тоон хамаарал байхгүй шүү дээ. Жишээ нь Грегорын тоолол буюу бидний өргөн хэрэглэж байгаа календарын тоолол дэлхий нарыг тойрч эргэх хугацаатай бүхэл тоон хамааралгүй. Дэлхий нарыг 365.25 хоногт тойрдог учир жишээ нь 2008 оны 1 сарын 1-ны 00 цагт дэлхий нарны зам дээрх яг тэр байрлалдаа дахин 2009 оны 1 сарын 1-ны 18 цагт ирнэ. Дахин 2010 оны 1 сарын 1-ны 12 цагт, 2011 оны 1 сарын 1-ны 6 цагт, 2011 оны 1 сарын 1-ны 0 цагт ирнэ. 4 жилд нэг удаа өндөр жил гэж 2-р сард 1 хоног нэмж тохируулан засвар хийдэг. Үүний адил Сар дэлхийг жилд 365.25 / 29.5 = 12.38 удаа тойрно. Иймд сарны тооллоор жилд 12 сар байдаг боловч ойролцоогоор 3 жилд нэг удаа 1 сар нэмж засвар оруулж өгдөг. Нар, сар, дэлхийн байрлалаас хамааран сар болгонд(29.5 хоног болгон) сар бүтэн ба харагдахгүй байх тохиолдлууд ээлжилж байдаг. Арван тавны сар буюу Сар бүтнээрээ харагдах тохиолдол болон харагдахгүй буюу битүүрэх тохиолдлууд бүрэн утгаараа хугацааны зөвхөн нэг л эгшинд сар болгон болж байдаг. Жишээ нь Хулгана сарын битүү сар тухайн өдрийн 15 цагт бүтэн сар нь сарын дунд өдрийн 9 цагт ч гэдэг юмуу тодорхой нэг эгшинд л тохионо. Үүнээс хамаараад өдрийн 12 цагаас хойш сар битүүрвэл уг өдөр битүүний өдөр гэх, эсвэл 12 цагаас өмнө бол өмнөх өдрийг битүүний өдөр гэх зэргээр л засвар оруулж байгаа хэрэг. Иймээс шөнө сар хараад битүүн биш гэж хэлэх ш утгагүй хэрэг. Хэдэн цагт харсанаас шууд хамаарна. Энэ засвар хийгээд байгаа систем л өөр болохоор хэзээ сар нэмэх вэ, хэдэн цагаас өмнө хойно сар биүүрэх вэ гэдгээс хамаараад 1 өдөр эсвэл 1 сарын зөрүү гарч болно. Энэ бол зүгээр л яаж засвар хийхээс л хамаарна. Жишээ нь одоогийн календарт өндөр жилийг 4-т бүхлээр хуваагддаг жилд нэг хоног нэмнэ гээд тохирчихсон байгаа. Өөр хүмүүс өөр жилд нь засвараа хийгээд явж болно шүү дээ. Ингэвэл 1 өдрийн зөрүү гарах болно. Түүнчлэн хэдэн сарыг ч шинэ жил эхэлж байна гэж үзэж болно шүү дээ. Манайхан албаар л ингэж зөрүүлсэн гэсэн биз дээ. Конусыг нэг нь бөөрөнхий, нэг нь гурвалжин харагддаг гэж л маргаад байгаатай адил зүйл. Харин зурхай бол шал өөр асуудал.

Линк
http://news.gogo.mn/r/48945